Монгол Улсын хэмжээнд 2025 онд 213.3 мянган малчин өрхөд 65.7 сая толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая хонь өвөлжиж, хаваржих урьдчилсан дүн гарсан. Үүнээс 16.6 мянган малчин өрхийн 5 сая 724 мянган толгой мал отроор өвөлжихөөр байгааг албаныхан мэдээллэж байсан билээ.
Тухайлбал, аймаг, сумын аюулгүй нөөцөд нийт 36.4 мянган тонн бүдүүн, 30.8 мянган тонн хүчит тэжээлийг бэлтгэхээс бүдүүн тэжээлийн бүрдүүлэлт 77.4, хүчит тэжээлийн бүрдүүлэлт 35.8 хувийн гүйцэтгэлтэй бэлтгэж байна. Энэ онд улсын хэмжээнд малчдын түвшинд хадлан 1.3 сая, сүрэл 4.7 мянга, ногоон тэжээл 51 мянга, үйлдвэрийн тэжээл 26 мянга, гар тэжээл 29.3 мянга, дарш 3.4 мянга, давс, хужир 66.9 мянган тонн тус тус бэлтгэсэн аж.
Түүнчлэн мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүд 2025-2026 онд нийт 162 мянган тонн мах экспортлох нөөцтэй бөгөөд өнөөдрийн байдлаар 59 аж ахуйн нэгж 51 мянган тонн мах, махан бүтээгдэхүүнийг 211.2 сая ам.доллароор экспортолсон байна.
2025 оны аравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар 57099 толгой бог малыг амьдаар экспортод гаргах зөвшөөрөл олгосноос 43000 толгой малыг экспортолсон.
Мах, малыг хонин толгойд шилжүүснээр 2.8 сая толгой малыг экспортлоод байна. Амьд малын экспортыг авч үзвэл Бүгд Найрамдах Узбекистан Улс руу 26565 толгой хонь, Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу 2680 толгой хонийг тус тус экспортолсон аж.
3,548.92






















































nazabore,dome chyjix, Cymashedshie BOLSHEBEK CRYAZNy 2025-11-07 132.194.13.93
kto kluch? kto Propesnal dabaiy Kamery
wor dome? zanumaetsya Nasty building ### TBORCHESTBO PEZULT.
NAZIBAEMY ni ucprabumu, POSSIU BOLITZAPRESHEN CTRT, KAZNET ybutsu Nation yrodi, kakaya paznutsa, bnkpod drebnie;? 2025-11-07 132.194.13.93
1.NAZIM CJN XYYXDUIN SYYTEI TSYNX bz & ?
2. Kogda Kovid + Cymky APPLE munuTABLET+ Passport ykpal, ybitok.
3. BCE Odejdu, Storagees xylgaisan. + Kyrtka,Petyze ykrali,+by Busy ###_ #Pyadom .Moe PanJE koshlek+ ykpal, ya PLAKALA MOU DOCUMENTu
, my like. ( kajdui A50 shag CAMERAPyadom y+ tsel, A51yjasni yrod, TERPET NIMOGY.
y 2025-11-07 132.194.13.93
T
Ооо 2025-11-07 66.181.176.104
болдогсон бол хонь,ямааг ихээр экспортлох хэрэгтэй.амьдаар нь ч хамаагүй
Нэргүй 2025-11-07 202.126.88.125
Болжийшдээ,,,,,мал сүрэг минь өсч мах сүүгээ экспортлоод,,,,,,малчин түмэн минь баян сайхан тарган тавтай аж төрөн амьдран суугээ,,,,
зочин 2025-11-07 103.229.122.247
Мал эдийн засгийн эргэлтэд орох нь зөв л дөө. Гэхдээ арай л өндөр дүн байна. 760,3 тэр бум төгрөгийн борлуулалт. Гарал үүслээр нь тогтоодог л байлгүй дээ.
Нэргүй 2025-11-07 59.153.113.105
МАХ БОЛ СТРАТЕГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН… ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ АВИЛГАЧИД МОНГОЛ МАЛЫН МАХЫГ ЯМАР Ч ТАТВАРГҮЙГЭЭР ШОРООН ТҮМЭН ХУЖААРУУ АВИЛГААР ХЯМД ҮНЭЭР ГАРГАЖ АШИГ НЬ х*******н ГАР ХӨЛ БОЛОГЧДЫН ХАЛААСАНД ОРЖ БАЙНА… КВОТ ТОГТООЖ, ЭКСПОРТЫН ТАТВАР ТОГТООХГҮЙ БОЛ ШОРООН ТҮМЭН ХУЖААД МОНГОЛЫН БҮХ МАЛ НЭГ ӨДРИЙН ХООЛ БОЛНО… МАХНЫ ҮНЭ БУУХГҮЙ БАЙГАА НЬ ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ АВИЛГАЧИДТАЙ ХОЛБООТОЙ
зочин 2025-11-07 66.181.183.69
Монголын мал бол 200 гаруй малчин өрхийн халдашгүй өмч, Тэд юугаа хэнд зарах ямар зах зээлд борлуулахаа өөрсдөө мэднэ Яамны гол ажил бол малчдаа дэмжих,боломж бололцоог нь сайжруулах явдал, Авилгасаад байх зүйл юу ч байхгүй Цэвэр гүтгэлэг, Төрийн ажлыг харлуулж,нэр төрийг нь унагаж эрх тушаалд гарах сонирхолтой хулгайчууд манайд цөөнгүй бий
Зочин 2025-11-07 103.145.234.38
Тийм шүү. Монгол мал эдийн засгийн эргэлтэнд орох нь монголын байгаль бэлчээрт ч, улсад ч, малчиндаа ч, компаниудад ч аль алинд нь ашигтай. Малаа зарж борлуулахгүй юм бол мал өсгөөд яах юм бэ???