Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тэшүүрийн спортын багш, дасгалжуулагч Б.Тулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Олон улсын хэмжээний мастер Б.Сумъяа Монголын тэшүүрийн холбоо тамирчдын нэр барьж улсын төсвөөс их хэмжээний мөнгө авсан талаар баримт дэлгэж, шүгэл үлээлээ. Яг одоо Тэшүүрийн холбооны үндэсний шигшээ баг хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр хаана бэлтгэл сургуулилалтаа хийж байна вэ?
-Монголын тэшүүрийн холбооны үндэсний шигшээ баг одоогоор дөрвөн тамирчин, нэг дасгалжуулагч гээд нийт таван хүний бүрэлдэхүүнтэй байна. Тодруулбал, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Бат-Оргил, Э.Мөнх-Эрдэнэ, Г.Мөнх-Эрдэнэ, М.Борхүү, Б.Гэрэлтуяа нар багтдаг бөгөөд тамирчдын гурав нь зэвсэгт хүчний "Алдар" спорт хороонд харьяалагддаг. Энэ оны улирлын хувьд үндэсний шигшээ багийн тамирчид БНСУ-д бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Гэхдээ тэнд өнгөрсөн 6, 7 дөрвүүлээ хамт бэлтгэл хийж байсан бол 8, 9 дүгээр саруудад Э.Мөнх-Эрдэнэ, Б.Гэрэлтуяа нар маань бэлтгэлээ хийхээр улсаас төсөв мөнгөө батлуулаад явсан. Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Мөнх-Эрдэнэ, М.Борхүү нар одоо эх орондоо ирсэн байгаа бол Б.Гэрэлтуяа Германд тэмцээн уралдаанд оролцохоор явж байгаа.
Монгол Улсаас ганцхан тамирчин буюу Э.Мөнх-Эрдэнэ тэшүүрийн спортын төрлөөр Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй байгаа.
Төсөв мөнгөний талаар Монголын тэшүүрийн холбоо болон үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Бат-Оргил нар сайн мэднэ. ОУХМ Б.Сумъяагийн олон нийтэд дэлгэсэн шилэн дансны мэдээллээр үндэсний шигшээ багийн тамирчны хоёр сарын байрны мөнгөнд улсаас 21 сая төгрөг, хоолны мөнгөнд 20 орчим сая төсөвлөсөн боловч тэр мөнгөн дүнгээрээ байранд амьдарч, хоол унд идэж чадахгүй байгааг тамирчид хэлж байсан. Тамирчид БНСУ-ын дасгалжуулагчийнхаа гэрт амьдарч, долоо долоо хоногоор өөрсдөө хүнсээ худалдан авч, өдрийн хоолоо хийдэг байсан. Зарим үед бэлтгэл сургуулилалтынхаа хажуугаар хоол хийж амжихгүй, өдрийн ганц хоол хийж иддэг байсан гэдгийг хэлж байсан. Улсаас баталсан мөнгө хаана байна вэ. Энэ бүх асуудлаас болоод үндэсний шигшээ багийн тамирчид өмнөх жилийнхээ амжилтыг давж чадахгүй, секунд орчмын хойно уралдаж байгаа.
-Тэгэхээр үндэсний шигшээ багийн багш дасгалжуулагч, тамирчдад улсаас спорт хороонд төсөвлөж байгаа төсвийн талаар ямар ч мэдээлэл авч чаддаггүй гэсэн үг үү?
-Холбооны тамирчин, дасгалжуулагчид санхүү, төсвийн талаар ямар ч мэдээлэл ил тод нээлттэй байдаггүй. Улсаас хэдэн төгрөг төсөвлөж болоод БНСУ дасгалжуулагчийнхаа гэрт амьдарч байгаагаа мэддэггүй. Тиймээс улсаас төсөвлөж байгаа мөнгө нь хүрэлцэхгүй байгаа юм байна гэдэг ойлголттой явж ирсэн. Гэтэл тийм биш байж.
Тамирчид өнгөрсөн 6, 7, 8, 9 сард БНСУ-д бэлтгэл хийхдээ улсаас баталсан төсөв мөнгөн дүнгийн хэмжээнд бэлтгэл сургуулилалтаа хийж чадаагүй.
Улсаас баталж байгаа мөнгөн дүнг шилэн дансны мэдээллээс шүүхэд 2023 оноос хойших мэдээлэл ил тод байна. Тэрнээс өмнөх холбооны төсөв мөнгөтэй холбоотой ямар ч тайлан мэдээлэл байхгүй. Үндэсний шигшээ багийн багш дасгалжуулагч, тамирчид өмнө нь 500-600 мянган төгрөг авдаг байсан бол одоо багш дасгалжуулагч 1.5 сая төгрөгийн цалинтай ч гар дээрээ 1.2 сая төгрөг авдаг. Тамирчид нэг сая төгрөгөөс гар дээрээ 900 орчим төгрөг авдаг.
-Монголын тэшүүрийн холбооны удирдлагаар ямар хүмүүс ажиллаж байгаа вэ. Дасгалжуулагч болон тамирчдын зүгээс энэ асуудлаар хуулийн байгууллагад хандах уу?
-Миний мэдэхийн Монголын тэшүүрийн холбооны ерөнхийлөгчөөр Д.Болормаа гэж хүн ажилладаг. Энэ хүнийг бүх нийтийн хурлаар гар өргөж сонгоогүй. Өмнө нь 2014 онд их хурал болж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирал асан Т.Нямдаваа сонгогдож байсан бөгөөд дараагаар нь ажлаа өгсөн байдан. Тэрнээс хойш 2018 онд их хурлаа хийх байсан ч одоог хүртэл хийгээгүй байна. Нарийн бичгийн дарга н.Нарангэрэл гэж хүнийг л мэднэ. Бусдаар холбооны Удирдах зөвлөлд ямар гишүүн байдаг, одоо хяналтын зөвлөл болон шүүгчдийн зөвлөлд ямар гишүүн байдаг вэ гэдгийг огт мэдэхгүй. Ер нь Монголын тэшүүрийн спортын тамирчдын эрх ашиг хөндөгдөж байна. Улсаас тамирчдад зориулан мөнгө төсөвлөдөг ч холбоо, удирдаж байгаа дасгалжуулагч нь тэр мөнгийг хэрхэн зарцуулж байгаа нь ил тод биш байгаа нь шударга бус. Миний мэдэхийн сүүлийн 10-аад жил холбооноос тайлан гаргаагүй. Холбооны их хурлаа хийхгүй байгаа асуудлаар шүүхийн маргаантай байгаа гэж сонссон.
Улсаас баталж байгаа мөнгөн дүнг шилэн дансны мэдээллээс шүүхэд 2023 оноос хойшх мэдээлэл ил тод байна. Тэрнээс өмнөх холбооны төсөв мөнгөтэй холбоотой ямар ч тайлан мэдээлэл байхгүй.
Тамирчдын зүгээс үндэсний шигшээ багийн тамирчдад зориулсан улсын төсөв зөв зохистой зарцуулагдахгүй байна гэж хардаж байна. Ер нь цаашдаа энэ асуудлаар хуулийн байгууллагад хандаж, хүсэлт гаргах бодолтой байна. Энэ асуудал дээр багш дасгалжуулагч, тамирчид, эцэг эхчүүд нэгдэх боломжтой. Мөн шилэн дансны мэдээллийг хянах ёстой Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, агентлаг нь анхаарч, хариуцлага тооцох шаардлагатай байна.
-Тамирчид өмнөх жилийн амжилтаа ахиулж чадахгүй байгаа гэдгийг хэллээ. Ер нь тамирчдын амжилтад төсөв мөнгөний хязгаарлагдмал байдал хэрхэн нөлөөлж, хойш татаж байна вэ?
-Үндэсний шигшээ багийн тамирчид БНСУ-д удаан хугацаагаар бэлтгэл сургуулилалт хийвэл байр, хоолны асуудлаас эхлэн ядарч сульдах гэх мэт асуудлууд тулгамдаж байна. Хэрэв бид мөнгөний боломжтой байсан бол эх орондоо байгуулагдсан битүү мөсөн гулгуурын талбайгаа түрээсэлж, гадаад дасгалжуулагчаа урьж ажиллуулах бүрэн боломжтой. Гэтэл заавал гадаад улс руу заавал явж бэлтгэл хийдэг. Тэр мөнгө санхүү нь ил тод бус байдаг. Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Мөнх-Эрдэнийн хувьд Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээндээ оролцох эрхээ хангасан учраас тэндээсээ олимпийн эрхээ авдаг юм.
Одоогийн байдлаар Э.Мөнх-Эрдэнэ ганцаараа энэ эрхээ биелүүлсэн байгаа. Өнгөрсөн жил ОУХМ Б.Гэрэлтуяа Дэлхийн цомын эрхээ биелүүлсэн байхад 2025 оны долдугаар сард эмэгтэй тамирчны норматив шинэчлэгдэж, өмнөх хийсэн норматив нь хүчингүй болсон.
Тэгэхээр тухайн тамирчин өөрөө зардлаа төлж, Дэлхийн цомын эрхээ хийхгүй бол улсаас мөнгө төсөвлөж боломжгүй гэдэг хариуг холбооноос өгсөн. Тийм учраас Б.Гэрэлтуяа маань ганцаараа дасгалжуулагчгүйгээр Европын оронд 3-4 тэмцээн оролцож, визний хугацаа нь дуусч Дэлхийн цомын эрхээ биелүүлж чадаагүй. Удахгүй эх орондоо ирэх байх. Казахстан улсын Астана хотод 2025 оны арваннэгдүгээр сарын 7-9, 13-15-ны өдрүүдэд зохион байгуулах Дэлхийн залуучуудын Шорт трекийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн М.Борхүү оролцохоор Астана хотод очоод байна. Энэ оны арваннэгдүгээр сарын 20-ноос өмнө Дэлхийн цомынхоо эрхийг хийхгүй бол оролцох боломжгүй бол олимпийн эрхийн оноогоо цуглуулж чадахгүй гэсэн үг. Оны өмнө Дэлхийн цомын тэмцээнд энэ оны арваннэгдүгээр сарын 20-нд Польш улсад зохион байгуулах бол дараагийнх нь долоо хоногийн дараа болдог.
Насанд хүрэгчдийн тэмцээнд 30-40 тамирчин оролцдог. Өмнө нь 300-400 тамирчин өрсөлддөг байлаа. Төрөөс ямар бодлого баримталж, холбооноос хэрхэн дэмжиж байгаа нь тодорхойгүй байдалтай байна.
Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ
3,548.92






















































ИРГЭН 2025-11-07 103.57.95.53
БТСУХ – Монгол үндэстний олимпийн хороо одоо ажилаа хийж мафижсан холбоодоо хянаж цагдаачээ арай хэтэрлээ!!
Нэргүй 2025-11-07 202.21.115.186
Монгол үндэстний олимпийн хороо өөрсдөө ч бөөн будилааны үүр!
Нэргүй 2025-11-07 66.181.180.80
Ер нь энэ спорт холбоодын удирдах бүрэлдэхүүн гэж яаг Сууц өмчлөгчдийн холбоо шиг ах дүү амраг садангаараа нийлсэн мөнгө хүүлэх зорилготой хулгайн бүлэглэл байдаг юм шдээ. АТГ, Цагдаа эдгээр луйварчид дээр ч анхаарах хэрэгтэй шдээ. Ялангуяа СӨХ гэж луйварчид оршин суугчдын саналаар нэртэй хэдэн хамаатнуудтайгаа нийлж байгаад л СӨХ байгуулсан болоод нэг хотхоноор нь хорооллоор базаад дарамталж, мөнгө хүүлдэг болсон.
Нэргүй 2025-11-07 66.181.180.80
Жирийн иргэд оршин суугчид бол ажил амьдрал гэж 2 нарны хооронд зүтгэсээр тэр СӨХ хэзээ яаж байгуулагдаж юу болсныг ч мэдэж чаддаггүй нэг сүүлд мэдэхэд л хэсэг бүлэг төрөл садан болон бусад зүйлсээр эрх ашиг нэгтэй луйварчид эзэлсэн байдаг. Төрөөс ямар ч хяналт байдаггүй, үүргээ шударгаар гүйцэтгэхгүй байж маш их мөнгө хүүлэх ажил хийдэг луйварчид. энэ спорт холбоод ч ялгаагүй л дээ.
Нэргүй 2025-11-07 202.9.46.26
Монголчууд уралдана гэж гадагшаа мөнгө үрээд хаа хаанааа дэмий. Гулгах нэг нь дуртай бол эндээ гулгана биз.
Зочин 2025-11-07 202.179.26.160
Энэ цагт их, бага гэлтгүй мөнгө л байвал хулгайлах хүмүүс нь уралдах биз. Тамирчдын мөнгийг байтугай, хөршийнхөө мөнгийг СӨХ нэрээр хулгайлаад инээж явах ёс зүйтэй болсон цаг
одоо болиоо нээрээ 2025-11-07 43.228.131.160
одоо болиоо нээрээ 1990 болон 2000 оны эхэн үе биш шүү худлаа донгодоод уянглаад байхын тэмцээнд орох гэж байгаа бол санхүүгээ бэлдэх ёстой биздээ уг нь
Нэргүй 2025-11-07 172.58.213.60
За даа, урлаг спортынхон ажид хөдөлмөр хийж амьдарсан нь дээр дээ
Нэргүй 2025-11-07 188.162.241.171
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!!!
Нэргүй 2025-11-07 202.70.43.34
Өдрийн хоолны эзэн олон гэгчээр хаа газар цай коефноос авахуулаад байгууллага компаний унаа машин дээр унаж тусан үхэлддэг хүмүүс өрөвдөлтэйяа хөөрхийс
Зочин 2025-11-07 103.212.117.55
ямар ичмээр өлөн юм бэ. Ийм болоод жижиг чиглэн даргын суудлын төлөө үхэн хатан зүтгэж тэмцэлддэг байхнээ. Манай тамирчин залуус хөөрхий яа. Сайн дасгалжуулагчтай төсөв мөнгө хүрэлцээтэй болсон болохоор л сагсан бөмбөгийн 3×3 тамирчин бүсгүйчүүд маань бахдам амжилт гаргажээ. Төсөв мөнгө сайн бол манай хэдэн цөөхөн монголчуудаас дэлхийд цуурайтах тамирчид олон олноороо төрж гайхамшиг болох юм бна