"maaRaa" байгаа цагт "The MongolZ"-ийг дутуу үнэлж болохгүй

"maaRaa" байгаа цагт "The MongolZ"-ийг дутуу үнэлж болохгүй

"maaRaa" байгаа цагт "The MongolZ"-ийг дутуу үнэлж болохгүй

Хятадын Чөндү хотноо "CS2"-ийн энэ оны сүүлийн томоохон тэмцээнүүдийн нэг болох "IEM Chengdu 2025" тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр/2025.11.05/ тэмцээний хэсгийн шатны тоглолтууд дуусч, плей-оффт өрсөлдөх зургаан багийн нэрс тодров. Хэсгээ тэргүүлсэн багууд шууд хагас шигшээд шалгарсан бол хоёр болон гуравдугаарт байрт орсон багууд шөвгийн наймд шалгарсан.

Монголын "The MongolZ" баг өчигдөр хоёр хүнд тоглолтыг хийлээ. Тэмцээний эхний хоёр өдөр дасгалжуулагч "maaRaa" хувийн шалтгааны улмаас багийнхантайгаа хамт байж чадаагүй. Түүний эзгүйд баг нь "HEROIC"-ийг хожсон ч "Astralis"-ийг дийлээгүй. Тэгвэл өчигдөр эхлээд Бразилын "paiN"-ийг дараа нь Оросын "Spirit"-ийг буулган авч плей-оффт шалгарчээ.

"The MongolZ" баг "donk"-ийн "Spirit"-ийг жил гаруй хугацаанд долоон мап дараалан хожиж үзээгүй байсан ч өчигдөр "controlez"-ийн хамтаар хожжээ. Бүрэлдэхүүндээ томоохон өөрчлөлтүүдийг хийсэн "Spirit"-ийг хэсгийн шатнаас хасагдана гэж олон хүн бодоогүй биз. Тэд "Falcons" болон "The MongolZ" багуудад дараалан хожигдсон.

"Senzu" сэлгээ рүү шилжиж, 28 настай "controlez" бүрэлдэхүүнд ирсэнээр "The MongolZ" багт үл итгэх хүмүүс олон байсан. Гэвч эхний тоглолтоосоо "controlez" өөрийгөө харуулж, шүүмжлэгчдийн, үл итгэгчдийн эргэлзээг тайлав.

Мэдээж энэ бүхний дараа дасгалжуулагч "maaRaa"-ийн нүүдэл, шийдвэрүүдийг бишрэх хүмүүс хаа сайгүй олшров. "Х" дээр нэгэн хэрэглэгч "bLitz, maaRaa хоёр бол энэ багийн гол зүрх, амин сүнс нь. Тэд багт байгаа цагт (ялангуяа maaRaa) энэ баг хэзээ ч үгүй болохгүй" гэжээ. Өөр нэгэн хэрэглэгч "28 настай, 2500 elo-той дундаж тоглогчийг maaRaa хэрхэн бүрэн дүүрэн ашиглаж байгааг хар даа. Spirit-ийн эсрэг авсан гурван завсарлага нь гурвуулаа амжилтад хүрсэн. Түүнд бүү эргэлз. Тэр бол Монголын загалмайлсан эцэг" гэв.

"The MongolZ" баг маргааш 17:45 цагаас Бразилын "FURIA" багийн эсрэг тоглоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-06 43.242.242.59

Баяр хүргье. Монголчууд ямар ч нөхцөлд ухаалаг тулалдааныг хийж чаддаг гэдгээ харууллаа. Монголчууд болон дасгажуулагчийнхаа итгэлийг "controlez" алдсангүй. Эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа залуусаараа бахархаж байна. Финалд хүртлээ санаа амарч болохгүй. Монголчууд аа урагшаа

Avatar

Нэргүй 2025-11-06 202.126.89.106

эрүүл мэндиын бгуудллагд дотр нь манж хужаагууд манжлсн манж х***а бодлго явуулгчд бгаа ү|а нд нь манж хужаагууд шигдцн манжлсн бодлго х***а бодлго явуулж аймр.

Avatar

Нэргүй 2025-11-06 66.181.185.79

Гоёшдээ,,,,гоё гоё,,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж