Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайханаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-Төсөв батлах хугацаа нэн ойртчихсон байгаа энэ үед эрүүл мэндийн салбарынхан цалин хөлсөө нэмэгдүүлэх шаардлага тавьж, ажил хаяхаа мэдэгдээд байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэж, ирэх оны төсөвт суулгаж болох уу?
-Ирэх оны төсвийг энэ удаагийн чуулган хэлэлцэж байна л даа. Улс төрийн нөхцөл байдлын хувьд тун ээдрээтэй цаг үе таарч байна. Эрүүл мэндийн салбарын хувьд үндсэн цалингийн 15 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Энэ өөрчлөлт нь төсөв дээр суугдаад явж байгаа. Харин эрүүл мэндийн салбарынхан, салбарын Үйлдвэрчний эвлэлээс ’15 хувь бол хангалтгүй ээ. Нөхцөл байдлын хувьд хүнд хэцүү байна. Цалинг илүү нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Хэрвээ шийдэлд хүрэхгүй бол дараагийн шатны арга хэмжээ болох ажил хаялт зарлана’ гэж мэдэгдсэн. Миний хувьд Эрүүл мэндийн сайдтай хамтдаа Эрүүл мэндийн Үйлдвэрчний эвлэлийн удирдлага төлөөллүүдтэй уулзаж ярилцсан. Ирэх оны төсөв дээр 15 хувиас дээш нэмэгдүүлэх ямар боломж бололцоо байна тэр бүгдийг судлах тухай Эрүүл мэндийн сайд илэрхийлсэн.
-Багш нарын цалин нэмэгдэх шийдвэр гарчихсан шүү дээ. Анхнаасаа яагаад төсөв өргөн барихаас өмнө эрүүл мэндийн салбарын цалинг нэмэх талаар санал оруулж ирээгүй юм бол оо?
-Засгийн газраас ирэх оны төсвийг өргөн барьдаг. Өргөн барьсан төсөвтэй нь УИХ гишүүд танилцдаг. Засгийн газраас, эрүүл мэндийн салбарын цалинг 15 хувь, боловсролын салбарын цалинг 20 хувь хүртэл нэмэгдүүлэх боломжтой юм байна гэдгийг гаргасан. Гэтэл боловсролын салбарын зүгээс гэнэтийн ажил хаялт хийсэн. Үүнтэй холбоотойгоор зөвшилцөлд хүрэх уулзалтууд хийгдээд 2026 онд 75 хүртэлх хувиар нэмэгдүүлнэ гэсэн шийдвэр гарчихлаа. Харин эрүүл мэндийн салбарынхан 15 хувиар нэмнэ гэсэн байдаг. Уг нь цалин нэмэгдүүлэх талаар хоёр салбарын хувьд зэрэг л жагсаал цуглаан хийсэн. Эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа энэ үед ирэх оны төсөвт боловсролын салбарын цалинг нэмэх шийдвэр гарсан. Дахиад эрүүл мэндийн салбарынхны цалинг тогтоосон хувиас илүү нэмэгдүүлнэ гэдэг хүнд байна. Гэхдээ төсөв дээр суулгагдаж байгаа зарчмын зөрүүтэй саналуудыг харахад бол бага ч гэсэн хувь нэмэх боломж байгаа юм байна гэж харж байгаа.
-Эрүүл мэндийн салбарынхны цалинг төрөөс нэмэгдүүлэх асуудлыг түр орхиё. Өөрсдөө байгаа нөөц боломжоо ашиглаад, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэх боломж удирдлагуудад байхгүй юу? Эрүүл мэндийн салбарын удирдлагууд даатгалын сангаас хуурамч бичиг баримт үйлдэн мөнгө завшсан ийм асуудлууд гарч байна шүү дээ. Та сайдаар ажиллаж байх үедээ ямар хяналт тавьж байсан бэ?
-Би 2024 оны долдугаар сард эрүүл мэндийн сайдаар томилогдсон. Маш хүнд нөхцөлтэй даатгалын санг хүлээж авсан. 2022, 2023 онуудын өр төлбөр нь үлдчихсэн байсан. Өнгөрсөн хугацаанд өр төлбөрийг барагдуулах, эмч эмнэлгийн ажилчдын цалинг нэмэгдүүлэх тал дээр маш онцгой анхаарал хандуулж ажилласан. Үр дүнд нь бид энэ оны эхний улирал гэхэд эмнэлгүүдийн өр төлбөрийг барагдуулж дууссан. Намайг сайдаар ажиллаж байх хугацаанд хууль бус санхүүжилт авах боломж бага байсан. Яагаад гэхээр даатгалын сан хүнд байдалтай байсан. Даатгалын санхүүжилт дээр хяналт тавьж ажиллаж байсан.
3,548.92






















































Галаа 2025-11-06 202.55.188.38
сайд байхдаа нэмчихгүй дэ, одоо хуцаад яахав
Нэргүй 2025-11-06 66.181.161.33
Жинхэнэ аулгайч нь улаан махны ченж Мөнхсайхан шүү
Нэргүй 2025-11-06 66.181.185.45
НҮҮРСНИЙ хулгайн мөнгөөр л цалин тэтгэвэр нэмчинэ шүү дээ ! Ажил хаяж бгаа эмч нар энэ л эх үүсвэрийг заагаад нэрлээд нэхээд заргалдаач !!!
Иргэн 2025-11-06 66.181.185.107
Сургаар нь юмны үнэ 20% нэмэгдчихээд бн хөөе одоо яаахав???
Нэргүй 2025-11-06 59.153.115.105
Гар утасны компанийнхаан, СЭМҮТ-д гар утас бариулдаггүй учраас СЭМҮТ-ийн захиргааг Хүний эрхийн комисст мэдэгдэж, торгуулаач ээ!
Зохиолч Л. Пүрэвдорж 2025-11-06 103.229.122.209
Та сайд байхдаа нэмэх нь яасан юм бэ? Эрүүл мэндийн салбарын ноцтой байдал тантай холбоотой биш гэж үү?!
Нэргүй 2025-11-06 66.181.185.226
шонхор захын эзний хүүхэд сайд болоод их л дээржм хийсэн дээ одоо ханаж цаддаггүй ээ
Нэргүй 2025-11-06 202.126.89.165
Малнууда, настай хүмүүсийн тэтгэвэрийн мөнгө бас 8% хувь бол хангалтгүй ээ. Яаралтай 20% хувийг нэмэгдүүлэх хэрэгтэй!!!!!!!!!!!
Нэргүй 2025-11-06 66.181.184.147
яасан даврамтгай нөхөд вэ?хасаасгүй нэмсэнд таларах бус уу? эдийн засгаа сайжраалднүүрсний хулгайчдаар хохирол төлөөл гэж шаадаач дээ. Бүр талбайдээр суусан болж байна
Нэргүй 2025-11-06 66.181.184.147
энэ наймаачин залуу эмчийн ногоон халаадаар халхалсан нэг ёсны дээрэмчин ш дээ ЭМ даатгалыг хоосон цаад эзэн нь махны ченж мөн
Нэргүй 2025-11-06 59.153.115.105
СЭМҮТ-ийн их эмч нар ажлаа хийх хамгийн дуртай учир нь тэд өвчтөнүүдэд үнэгүй хортой эм тариа тараадаг ба хүмүүсийг шорон шиг, махгүй хоол өгдөг эмнэлэгтээ хэвтүүлэх дуртай.
Соёлоо . 2025-11-06 202.55.188.93
ЭНЭ ОДОО ЮУ ХУТЦААД БАЙГАА 😡😡😡
Мөнхсайханд 2025-11-06 66.181.181.217
Энэ ац юу гэж попроод байна аа.
Нэргүй 2025-11-06 59.153.115.105
Монголын их эмч нар өвчтөнүүдийгээ алж, АНУ-аас АНУ-д амьдрах эрх авдаг. Тиймээс эмч нар эмчийнхээ ажлыг маш дуртай хийдэг. Эмч нарт юу ч битгий өг!
Gan 2025-11-06 202.126.91.2
Энэ хүн хувиасаа эрүүл мэндийн салбарын цалинг нэмнэ. Санаа зоволтгүй шүү
Иии 2025-11-06 103.229.120.87
эмч нар аа,цалингаа нэмүүлсэн шиг нэмүүлээрэй дээ.багш нарыг хуураад жилийн дараа цалинг нь нэмэхээр болсон шүү.МАНгаруу өөрсдөө хулгайлах болохоор иннаядаар нь…
Нэргүй 2025-11-06 59.153.112.159
монгол хүнд гай болсон энэ нэг махны Чeнжид мөнгө л нүдэнд нь харагдах биз
Нэргүй 2025-11-06 202.9.41.1
Төрийн бүр албан хаагчдын цалинг 15 хувь нэмэхийг шаардаж байна. эмч нар хүн бусад нь хүн биш болж байна уу. Гайхай давуу эрхтай байж таарахгүй. Бүх албан хаагчдын цалинг 15 хувь нэм. Нэмэхгүй бол бүгд л ажил хаяж чадах байлгүй дээ
Del 2025-11-06 202.55.188.34
энэ нөхөр сайд хийгээд байхдаа юу хийсэн вэ нэг ч төгрөг нэмээгүй биздээ одоо Даваасүрэн шиг попроод эхэллээ
Юу бэ? 2025-11-06 192.82.92.204
Юу хуцаад байгаа золбин вэ, тийм бол өөрөө сайд байхдаа нэмж байхгүй яасийм. Иймэрхүү хөгийн улс төрч нэртэй хүн оронцогуудыг хөөж зайлуулах хэрэгтэй. Монгол Улсын түүхэнд байхгүй хамгийн их төсөв үрэн таран хийсэн ерөнхий сайд Данхан толгойтын үед ЭМЯ-ны сайд байсан биздээ, чи.
Хахаха 2025-11-06 202.9.46.1
Юу ч байхгүй, төсөвт 2 чихнээс өөр юм алга ухааны юм ярьж ярьчаад одоо болохоор гавьяа байгуулсан хүн болж сонгуульд мөнхрөх санаатай хулгайчууд вэ.