Зеленский Такaичиг Украинд айлчлахыг урьжээ

Зеленский Такaичиг Украинд айлчлахыг урьжээ

Зеленский Такaичиг Украинд айлчлахыг урьжээ

Японы ерөнхий сайд Такaичи Санаэ Украины сэргээн босголт, нөхөн сэргээлтийг дэмжих тусламжийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй Лхагва гаригт (2025.11.05) анх удаа утсаар ярилцах үеэрээ тусламжаа үргэлжлүүлэх тухай мэдэгдсэн юм. Удирдагч нар ойролцоогоор хагас цаг утсаар ярьсан байна.

Энэ үеэр Такaичи Украины талд баттай зогсох Японы байр суурь өөрчлөгдөөгүйг онцлон тэмдэглэсэн байна.

Тэрбээр “Оросын түрэмгийллийн үр дагавар нь олон улсын дэг журамд нөлөөлж байгаа тул Япон улс Украины шударга, удаан хугацаанд үргэлжлэх энх тайвныг тогтоох хүчин чармайлтыг тууштай дэмжсээр байх болно” гэж мэдэгджээ. Нөгөө талаас, Зеленский мөн өдөр цахим хуудсандаа Такaичитэй утсаар ярилцсанаа дурдсан байна. Зеленский Такаичиг ерөнхий сайдад албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэсэн. Мөн Оросын довтолгоо эхэлснээс хойш тууштай тусламж үзүүлж, зарчмын байр сууриа хадгалж ирсэн Япон улсад Украин талархаж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр Япон улс эрчим хүчний салбарт шаардлагатай тоног төхөөрөмжөөр туслахад бэлэн байгааг өндрөөр үнэлж байгаагаа хэлээд, энэ нь Украины иргэдэд ирэх өвлийг даван туулахад чухал тус болно гэжээ. Зеленский мөн Такaичиг Украинд айлчлахыг урьсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

цэвэрлэгч 2025-11-06 103.79.156.13

Бас нэг дайны хэнээтэн Удахгуй Зелийтайгаа хамт давхар тонгороо гэдэг мэхэнд газар савууллаадаа

Avatar

Нэргүй 2025-11-06 45.66.35.22

Май үз, уяахуяа тролл шаахай ацнуудаа! Чехийн парламентийн шинэ дарга ажилдаа орсон эхний өдөр Украйны далбааг зайлуулж байгаа бичлэг! 😂😂😂 https: // youtu .be/8oN0xnTyHE8?si=CqsnZ5n6NJ1I6egg

Avatar

Нэргүй 2025-11-06 45.66.35.22

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2025-11-06 45.66.35.22

Чехийн парламентийн шинэ дарга ажлын эхний өдөртөө Чехийн парламентийн ордонд байсан Украйны далбааг зайлуулжээ! 😂😂😂 Ukrainian flag removed from Czech parliament building: new speaker boasts it was on his orders! 😂😂😂

Avatar

Нэргүй 2025-11-06 45.66.35.22

Сербийн ерөнхийлөгч Вучич "Украйны мөргөлдөөний талаархи ямар ч асуудалд Серби улсын байр суурь хэзээ ч өөрчлөгдөхгүй бөгөөд НАТО-ийн ямар ч шахалтанд автахгүй!" гэж мэдэгджээ! 😂😂😂

Avatar

Нэргүй 2025-11-06 109.71.252.97

Ха ха ха, Япон энэ нацист алиалагч Зеляг тоолоо юу? Японы шинэ ерөнхий сайд Такаичи "Оростой харилцаагаа хэвийн болгож Сахалин-2 төслөөс авдаг LNG-г 10%-с 20% болгож нэмэгдүүлнэ!" гээд зарлачихсан байгаа!

Avatar

Нэргүй 2025-11-06 66.181.185.79

Эмээ уу,,,,,,дебиль ээ,,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж