Хойд Солонгосын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга асан Ким Ён Нам Даваа гаригт /2025.11.03/ 97 насандаа өөд болсон билээ. Түүнийг арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Пёньяны Синмири үндэсний оршуулгын газарт оршуулав. Төрийн оршуулах ёслолын зургуудаас хүргэж байна.
Ким Ён Нам 1998-2019 онд Ардын дээд хурлын даргаар ажилласан байна. Энэхүү албан тушаал нь Хойд Солонгосын нэрлэсэн төрийн тэргүүнд тооцогддог боловч жинхэнэ эрх мэдлийг Ким Жон Ун атгадаг. Өөрөөр хэлбэл, Ардын дээд хурлын дарга нь бэлгэдлийн хувьд Хойд Солонгосын төрийн тэргүүн юм.
Ким Ён Нам нь төрийн өндөр дээд арга хэмжээнүүдэд суртал ухуулгын шинж чанартай үгсийг хэлдгээрээ алдартай байв. Мөн тэрээр Ким Жон Ун болон түүний эцэг Ким Жон Ил нарын нэрийн өмнөөс гадаадын өндөр албан тушаалтнуудтай мэндчилж, хэвлэлээр байнга гардаг байжээ.


























3,548.92

















































Нэргүй 2025-11-06 66.181.184.146
эр эмгүй уйлалдаж байгаа юу.
Нэргүй 2025-11-06 66.181.161.167
Өмнөдийн нисгэсэн нисгэгчгүй онгоцуудыг амдан устгаж чаддаггүй аргагүй л хоцрогдсон хойд солонгос мөн дөө. Хоцрогдсон хойд солонгос дайны бэлэн байдал зарлаад ямар хэрэгтэй юм. Нисгэгчгүй онгоцыг нь ч амдан устгаж чадахгүй юм чинь байлдвал алуулах нь тодорхой.
Зочин 2025-11-06 66.181.186.93
Харин ч хойдуудын нисгэгчгүй онгоц Сөүл дээгүүр хэд тойроод буцаад хүрээд ирсэн шүү😅😅😅сөнөөх гэж ниссэн өмнөдүүдийн helicopter нь өөрөө сөнөөд 2-3 хүнтэй нисэхийн баг нь осолдчихсон байх шүү. Чи нэг л андуураад байна хө