Дэлхийн хөлбөмбөгийн холбоо (FIFA) шинэ шагнал олгох болжээ. Тодруулбал, Лхагва гаригт (2025.11.05) тус холбоо "FIFA Энх тайвны шагнал"-ын тухай танилцуулж, Вашингтонд болох 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр гардуулж эхэлнэ гэж мэдэгдсэн байна.
“Хөлбөмбөг бол энх тайвны бэлгэдэл юм. Дэлхийн хөлбөмбөгийн нэгдсэн хамт олны өмнөөс ‘FIFA Энх тайвны шагнал’-ыг хөлбөмбөгөөр дамжуулан эв нэгдэл, найдварыг авчирч буй хүмүүсийн хүчин чармайлтыг үнэлж эхэлнэ" гэж "FIFA"-ийн ерөнхийлөгч Жанни Инфантино мэдэгдэлдээ дурдсан байна.
Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Аргентины дэлхийн аварга Лионель Месси нарын илтгэгчээр оролцсон Америк бизнес форумд оролцохоос өмнө уг мэдэгдлийг хийжээ. Хамгийн анхны шагналыг хэн авахыг зарлаагүй. Гэхдээ зарим эх сурвалжуудын мэдээлснээр, Инфантинотой ойр харилцаатай Дональд Трамп хүртэж магадгүй гэсэн таамаг дэгдсэн байна. Трамп арванхоёрдугаар сарын 5-нд Вашингтон дахь Кеннеди төвд болох сугалаанд оролцох юм. Трамп наймдугаар сард Инфантинотой хамт Цагаан ордны ерөнхийлөгчийн өргөөнөөс сугалааг Кеннеди төвд болно гэж зарлажээ. Тэрбээр мөн “соёлын сэргэлтийн эсрэг дайн” хэмээн нэрлэсэн санаачилгынхаа хүрээнд тус төвийн даргаар томилогдсон юм.
Энэ оны нэгдүгээр сард хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхэлснээс хойш Трамп дэлхий дахинд олон зөрчлийг шийдвэрлэхэд үүрэг гүйцэтгэснийхээ төлөө Нобелийн энхийн шагнал хүртэх ёстой гэж зарим хүмүүс үздэг. Гэвч өнгөрсөн сард Норвегийн Нобелийн хороо энэхүү шагналыг түүнд бус, Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мариа Корина Мачадод олгосон байна. 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг АНУ, Канад, Мексик гурван улс хамтран зургаадугаар сарын 11-нээс долдугаар сарын 19-ний хооронд зохион байгуулахаар төлөвлөжээ.
3,548.92




















































uurteiguun 2025-11-06 132.194.13.91
+ ( TRANSHAANi U ) f ?