О.Оргилмаа: Найруулагч нар эсрэг дүрд сонгоод байвал яана гэдэг айдас байсан

О.Оргилмаа: Найруулагч нар эсрэг дүрд сонгоод байвал яана гэдэг айдас байсан

О.Оргилмаа: Найруулагч нар эсрэг дүрд сонгоод байвал яана гэдэг айдас байсан

"Ганц бие аавууд" олон ангит уран сайхны киноны Уянгын дүрийг чадварлагаар амилуулсан "Эмоци" продакшны уран бүтээлч О.Оргилмаатай ярилцлаа. 


-"Ганц бие аавууд" уран сайхны кино үзэгчдийн хүртээл болж байна. Энэхүү 20 ангит кинонд эсрэг талын Уянгын дүрийг чадварлагаар бүтээснээрээ найруулагчаас өндөр үнэлгээ авсан байдаг. Анх энэхүү олон ангит кинонд тоглох саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Миний хувьд "Ганц бие аавууд" олон ангит уран сайхны кино хамгийн анхны бүтээл маань юм. Энэхүү кинонд тоглох эсрэг дүрийн саналыг туслах найруулагч Э.Билгүүн эгч анх тавьсан. Тухайн үед эсрэг талын дүр гэхээр бага зэргийн эвгүй санагдаж байсан нь үнэн. Яагаад гэвэл миний хувьд том нүдтэй учир камерт хурц, ширүүн харагдах тал бий. Тиймдээ ч үзэгчдэд энэхүү кинонынхоо дүрээр үлдчих вий, найруулагчид эсрэг дүрд байнга сонгоод байвал яана гэдэг айдас байсан. Гэхдээ олон ангитай кино учраас үзэгчдэд илүү хүрэх байх гэх найдлага тавьж дүрийн саналаа хүлээн авч уран бүтээлдээ орсон.

Уг нь би амьдрал дээр киноны дүрээсээ эрс, тэс өөр хүн. Энгийн хэрнээ илүү хөгжилтэй, нийтэч, нөхөрсөг нэгэн гэж ойлгож болно. Харин киноны анги бүрд дээр байнга л уурлаж, стрессдэж явдаг эмэгтэй.

Гэхдээ яагаад ч юм би өөрийн тоглосон дүрээ бусдаас өмөөрмөөр санагдаж байгаа. Уянга бол ээж, аавын хайранд өссөн учраас бусдад ширүүн хандаж, хурц дүр төрх, мөнгийг чухалчилдаг охин. Нэг талаараа тус дүр мөнгөгүй бол амьдрал явахгүй гэх ойлголтыг эцэг эхээсээ авсан дүр. Миний хувьд энэхүү дүрийг өөрийн хэмжээнд багш нар болон дөрвөн жилийн хугацаанд сурсан мэдсэн зүйлээ шингээж ажилласан уран бүтээл юм.

-Хамгийн анхны дэлгэцийн уран бүтээл нь олон ангит кино байлаа. Тэр дундаа найруулагчийн нүдэнд эсрэг дүрээр сонгогдож тоглосон дүр нь өөрөөс нь эрс тэс дүр учир дэлгэцээс харах мэдрэмж өөр байсан уу? 

-Өөрийгөө дэлгэцийн бүтээлээс харахаар бага зэрэг ичих мэдрэмж төрдөг. Тиймээс ганцаараа байх үедээ киногоо үзэж өөрийнхөө алдаа дутагдлыг хардаг.  "Ганц бие аавууд" киноны Уянгын дүрийг өөрийн хэм хэмжээнд, чадахгүйгээс чадах хүртлээ гаргахыг зорьсон. Тийм болохоор тухайн дүрийг үзэгчид их үзэн ядаж байгаа. Үзэгчдээс дүртэй холбоотой сэтгэгдэл их ирэх болсон. Хамгийн хөгжилтэй нь,"нөхрөө өмнөхөөсөө дордуулжээ" гэх мэтээр сэтгэгдэл ихээр ирэх болсон. Үзэгчид кино зохиол гэдгийг мартаж шимтэн үзсэнд маш их баярлаж байгаа.

Миний хувьд Соёл урлагийн их сургууль/СУИС/-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн учир суралцаж байх хугацаандаа уран бүтээлд оролцож байгаагүй. Харин багш нараас  "Нэг, хоёрдугаар курсийн оюутнууд суралцаж байх хугацаандаа кинонд тогловол штанбад орох магадлалтай" гэж үздэг тул аль болох өөр уран бүтээлээс татгалзахыг санал болгодог байсан. Нөгөө талаараа багш нар оюутнуудаа дэмжиж кино, уран бүтээлийн талаарх ойлголтыг сайн өгөхийг тулд кино проб руу явуулж байсан удаатай. Тийм болохоор ч тэр үү, оюутан байх хугацаанд киноны массын хэсэгт оролцож ирсэн байдаг.

-Гэр бүлийнхэн дунд нь урлагийн хүн бий юу. Аав, ээжүүд ихэвчлэн охин хүүхдэдээ өөрсдийн мэргэжлийг өвлүүлэх талтай байдаг. Өөрийн танв хувьд энэхүү мэргэжлийг сонгоно гэхэд гэрийнхэн хэрхэн хүлээж авсан бэ? Мөн зөвшөөрөхгүй байх гэсэн айдас байсан уу?

-Манай гэрийнхэн дунд урлагийн салбарын хүн байхгүй гэж хэлж болно. Тиймээс би гэрээсээ ганцаараа урлагт анх хөл тавьсан. Намайг бага байхаас л ээж, аав хоёр их дэмжиж ирсэн. Хүүхэд байхдаа л урлагтай холбогдож таван настай байхда "Амин хүүдээ би" хүүхдийн дууг дуулсан. Энэүү дуу одоо хүртэл хүүхдийн баяраар эгшиглэж байгаа.

Дуулсан дуугаа хаа нэг сонсоход хүүхэд насандаа очсон мэт мэдрэмжийг авдаг юм.

Нэг талаараа гэрийнхэн намайг цэцэрлэгээс эхэлж их дэмжсэн. Харин 12 дугаар ангиа төгсдөг жилдээ жүжигчин мэргэжил сонговол зөвшөөрөхгүй байх вий гэдэг айдас надад төрсөн. Гэхдээ тухайн үед СУИС-д шалгалт өгөхийн өмнө ээжтэйгээ ярилцаж байсан. Дараа нь шалгалт өгөх өдрөө гэр бүлийнхэндээ хэлэх мөчид  гоёор хүлээж авсан. Тийм болохоор жүжигчин мэргэжил сонгоход гэр бүлийнхэн маань нөлөөлсөн гэж бодож байна.

-"Ганц бие аавууд" ОАУСК-д тоглож байх хугацаанд "Эмоци" продакшнд харьяалагдаж байсан уу. Хэрэв тийм бол продакшн нь хэрхэн хүлээж авсан, продакшнаасаа зөвшөөрөл авдаг уу?

-Тухайн үед манай продакшн "Өдөр бүр инээмсэглэ" гэдэг шоу тоглолтын хаалтын тоглолт хийгдэж байхад "Ганц бие аавууд" киноны санал орж ирсэн. Тэгээд надад ийм эсрэг талын дүрийн санал ирсэн гэж продакшны ах, эгч нарт хэлэхэд уриалагхан зөвшөөрсөн. Нэг талаараа надаас илүү дуртай хүлээж авсанд нь баярласан. Яагаад гэвэл, "Эмоци" продакшны ах эгч нар залуу уран бүтээлчдээ маш сайн дэмждэг продакшн гэх ойлгож болно. "Эмоци" продакшныхан маань дан ганц өөрсдийн уран бүтээлээс гадна өөр уран бүтээлд оролцож, өөрийгөө сорьж шинээр нээж хөгжүүлэх хэрэгтэй гэж зөвлөж ирсэн. Иймд миний анхны тоглосон олон ангит киног продакшны ах эгч нар үзэж үнэтэй зөвлөгөөгөө харамгүй хайрласан. Маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн.

-Сүүлийн жилүүдэд олон продакшн тайз, дэлгэцийн бүтээл ихээр хийх болсон. Өөрийн тань хувьд яагаад "Эмоци" продакшныг сонгосон бэ?

-Сургуулиа төгсөхөөс эхлээд л "Эмоци" продакшныг мөрөөдөж байж орсон. Сургуулиа төгсөөд яаж ийж байгаад "Эмоци" шүү гэж өөртөө хэлдэг байсан. Манай продакшн нь дан ганц шоу тоглолт гэхгүй "Нэгэн зуны цэцэг", "Баян боол", Фракц 1, 2″ гэх мэт олон уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгосон. Продакшндаа ороод өөрийн тоглолтыг сайжруулах боломтой гэдгийг оюутан наснаасаа мэдсэн. Дээрээс нь хүүхэд наснаасаа Г.Нарансолонго эгчийг крашладаг байсан. Хүүхэд байхаасаа л "Х Түц"-ийн тоглолтыг үзэж Г.Нарансолонго эгч шигээ гоё жүжигчин болохыг мөрөөдөж байсан. Хүн хүүхэд насныхаа крашилдаг жүжигчинтай хамт нэг тайзан дээр гарахаар урам зориг, эрч хүч авдаг.

Нөгөө талаараа би өөрийгөө маш их азтай гэх бодож байгаа. Яагаад гэвэл залуу уран бүтээлчдээ маш сайн дэмждэг продакшнд харьяалагдаж байгаадаа сэтгэл хангалуун байгаа юм.

Миний хувьд "Эмоци" продакшндаа ороод удаагүй байгаа ч өнөөдөр тавигдаж буй "Эмоцитой дүүрэн хот" шоу тоглолтынхоо номерт оролцоод үзэгчидтэйгээ уулзаж байгаад баярлаж байгаа. "Эмоцитой дүүрэн хот" шоу тоглолтын хаалтын тоглолт явагдаж байгаа бөгөөд удахгүй дуусах гэж байна. Бид нар СУИС-ийг төгсөхдөө театрын жүжигчин гэсэн мэргэжлээр төгсдөг. Тийм болохоор анхны киноны зургийн талбай дээр байхдаа театрын хэв маягаар жүжиглэж дүрийг гаргаж байсан. Тэр нь юу гэвэл, үгээ тод хэлж байсан. Дэлгэцийн уран бүтээл театраас өөр байдаг. Энгийн харилцан ярих ёстой юм гэдгийг практик дээр гарч байж илүү сайн мэдэрсэн. Мэдээж СУИС-д суралцаж байхад анги удирдсан Г.Амгаланбаатар багш хэлэхдээ дэлгэцийн уран бүтээл дээр хэрхэн ажиллах, амьдралын үнэн энэхүү хэсэгт явагдана гэдгийг хэлж байсан. Харин театр дээр арай өөр түвшинд байна гэдгийг сургаж байсан. Хүн өөрөө практик дээр туршиж байж,  илүү сайн мэдэрдэг юм билээ.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ. Одоо "Эмоци" продакшн шоу тоглолтоо хийж байна. Үүнээс гадна өөр уран бүтээлд оролцож байгаа юу?

-Мэдээж, залуу жүжигчний хувьд үзэгчдэд өөрийгөө таниулах тал дээр анхаарч ажиллаж байгаа. Тиймээс туслах найруулагч Билгүүн эгчийн санал болсон "Үл үзэгдэгч хүмүүс" гэх ТВ контентод хамгийн сүүлд оролцсон байгаа. Энэхүү контент удахгүй бүх IPTV-гээр гарах болно. Инээдмийн төрлийн контент учраас үзэгчид үзээсэй гэж хүсэж байна. Сүүлд тоглосон "Үл үзэгдэгч хүмүүс" контент удахгүй буюу арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс бүх IPTV-гээр цацагдаж эхэлнэ. Үүнээс гадна дотроо мөрөөдөж бодож явдаг нэг зүйл байгаа. Тэрхүү мөрөөдлөө биелүүлэх алхмыг хийхийг хүсэж байгаа гэж ойлгож болно. Миний хувьд хүүхэд наснаасаа дуулах дуртай нэгэн байсан болохоор өөрийн гэсэн хэв маягийг агуулсан дуу гаргахыг хүсэж байгаа. Гэхдээ энэхүү дуугаа яг хэзээ гаргах нь тодорхой бус байгаа учраас сайн хэлж мэдэхгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-07 66.181.161.190

Аавын хөөрхөн охин мундаг шүү..Цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.Урлагын Янжинлхам бурхан үргэлж ивээж явах болтугай

Avatar

Нэргүй 2025-11-07 66.181.160.82

захын нэг жжингэрүүд алиа зүйлд тоглосон болоод жүжигчин нэр зүүдэг болж хаха угаасаа харах царайны ац л бна

Avatar

Нэргүй 2025-11-07 124.158.104.53

hahaha ataarhagchu 🤣

Avatar

Зочин 2025-11-07 66.181.177.210

Хамгийн сайн жүжигчид л эсрэг дүрд тоглодог гэж ойлгодог ш дээ, буруу юу

Avatar

Nomii 2025-11-07 124.158.104.230

Ene ohin bur uneheer huurhun yumaa. Uzeh durtai jujigchin 1eer nemedlee iluu olon uran buteeld orj nud chish baysgaasai 😍

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж