Путин цөмийн туршилтад бэлтгэх боломжийг судлахыг үүрэг болгов

Путин цөмийн туршилтад бэлтгэх боломжийг судлахыг үүрэг болгов

Путин цөмийн туршилтад бэлтгэх боломжийг судлахыг үүрэг болгов

Оросын ерөнхийлөгч Владимир Путин ахлах албан тушаалтнууддаа цөмийн зэвсгийн туршилт явуулахад бэлтгэж эхлэх шаардлагатай эсэхийг судлах үүрэг өгчээ. Путин Лхагва гаригт (2025.11.05) АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Батлан хамгаалах яамандаа өгсөн чиглэлтэй холбоотой асуудлаар Аюулгүй байдлын зөвлөлийн хурал хийсэн байна. Тодруулбал, өнгөрсөн сарын сүүлээр Трамп Пентагонд цөмийн туршилт хийхийг үүрэг болгожээ.

Оросын батлан хамгаалах сайд Андрей Белоусов Аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр яаралтайгаар бүрэн хэмжээний цөмийн туршилт хийх бэлтгэл ажлыг эхлүүлэх хэрэгтэй гэж үзэж буйгаа мэдэгдсэн байна. Зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга Валерий Герасимовын хэлснээр, туршилтын төрөл, хэмжээнээс шалтгаалан цөмийн туршилт хийхэд шаардлагатай бэлтгэл ажил хэдэн сараас хэдэн жил үргэлжилж болох аж. Хэрэв одоо зохих арга хэмжээ авахгүй бол АНУ-ын үйлдэлд хариу өгөх боломжийг Орос улс алдах болно гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

Хариуд нь Путин, Орос улс цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээнд заасан үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх болно гэдгээ онцолсон байна. Тэрбээр 2023 онд хийсэн нэгэн илтгэлдээ, хэрэв АНУ болон бусад улс орнууд цөмийн туршилт хийвэл Орос улс зохих эсрэг арга хэмжээ авах шаардлагатай болно гэж хэлж байсан. Үүний дараа Путин, албан тушаалтнуудад цөмийн зэвсгийн туршилт хийхэд бэлтгэх ажлыг эхлүүлэх боломж, хэрэгцээний талаар санал боловсруулж танилцуулах үүрэг өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-06 192.82.66.30

Бэлтгэлгүй байдаг золигнууд уу

Avatar

зочин 2025-11-06 66.181.160.67

СССР гэдэг улаан эзэнт гүрэн ингэж дальчганж байгаад л нурж унасан юм да ..Энэ Оросууд түүхээсээ сургамж авна гэж ёстой байхгүй улс юм аа ..Тэнэгийн л шинжлдэээ ..
СССР ийн хажууд одоогийн Орос гэдэг чинь бөөс байхгүй юу

Avatar

Нэргүй 2025-11-06 103.212.162.55

зөнөг өвгөн үхэхийн өмнө үхэр буугаа тавих нь дээ. Хэд хэдэн том хотуудад нь бослого хөдөлгөөн гараад эхэлсэн.

Avatar

Нэргүй 2025-11-06 66.181.185.79

Дебиль орк,,,,,

Avatar

Нэргүй 2025-11-06 202.9.41.1

1967 онд АНУ нь Монгол дэр атомын бөмбөг хаяхаар төлөвлөж байсан. Шалтгаан нь Монгол нь ЗХУ-ын хамсаатан орон гэдгээр нь хаях төлөвлөгөөтэй байжээ. Энэ түүхийг мартаж болохгүй. Монгол улсыг НҮБ-ын гишүүн болгохгүй дандаа саад хийж байсан орон бол АНУ юм. Маш орой манай улстай дипломат харилцаа тогтоож байсан. Одоо цөмийн дайн гарахда арай ч манай улс дээр хаяхгүй. Учир нь дайтайгч талын газар нутаг дээр байлдаан нь явагдах учиртай.

Avatar

Нэргүй 2025-11-06 66.181.185.79

Тэгээд,,,,бид ч бас “”””америк сөнөтүгэй”””гээд л,,,, оросуудыг даган орьлоод байсан юм чинь,,,,,тэгж л таарнашдээ,,,,,

Avatar

Т1т 2025-11-06 202.9.46.1

Больцгоо, хөгшин зөнөгнүүд!!!

Avatar

Путин 2025-11-06 103.168.34.185

Болихгүй ээ нус минь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж