Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна

Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна

Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд прокуророос хэрэг үүсгэсэн талаар цөөн хэдэн нэр бүхий хэвлэлээр мэдээлэгдсэн. Улс төрийн зорилготойгоор хэрэг үүсгэсэн байх магадлалтай уг асуудалд УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гомдол саналаа гаргаж, гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцож байна. Тэрбээр МАН-ын даргын сонгуульд өрсөлдсөн нь улс төрийн гэмт хэрэгт татах хэмжээнд хүртэл асуудал өрнөчихөөд байгаа билээ. Өөрөөр хэлбэл, есдүгээр сарын 27-нд болсон МАН-ын даргын сонгуульд Д.Амарбаясгалан олонхын санал авч, МАН-ын дарга болсон байдаг.

Гэвч түүний өрсөлдөгч Г.Занданшатар ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлснээр Монголын улс төр өмнө нь байгаагүйгээр бужигнаж эхэлсэн юм. Тухайлбал, Д.Амарбаясгалан МАН-ын даргын тамгыг хүлээн авснаас ердөө гурав хоногийн дараа буюу есдүгээр сарын 30-нд Ерөнхий сайд Г.Занданшатар өрөөндөө мэдэгдэл хийж, “УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрсний хулгайтай нэр холбогдсон” гэж зарлаад, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилохоо мэдэгдсэн байдаг. Б.Энхбаярын хувьд Д.Амарбаясгаланг МАН-ын даргад өрсөлдөхөө зарласан цагаас эхлэн нүүрсний хулгайгаас авахуулаад хүн амины ноцтой гэмт хэрэгт хүртэл гүтгэж эхэлсний учир ингэж тайлагдсан билээ. Ийнхүү яаравчлан АТГ-аас түүнд хэрэг үүсгэсэн нь ирэх долоо хоногт болох эрх баригч намын 31 дүгээр Их хурлаас өмнө хуралд оролцуулахгүй байх тактик байх ч магадлалтай юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-06 103.212.119.159

Шалгуулж байгаа гэсэн чинь, энэ мэдээгээр бол шалгалцаж байгаа юм байна.

Avatar

Нэргүй 2025-11-06 124.158.106.58

Амарбаясгалан маш тэнэг хулгай хийсэн гэдэгт итгэдэг. Хайран сайхан улстөрийн карьер. АБ ОЭ хоёулаа мунхаг хулгайчууд.

Avatar

Өөө 2025-11-06 103.229.120.87

энэ хулгайчийг сайн шалгаад нарсанд нь явуулж жангий нь идүүл

Avatar

Нэргүй 2025-11-06 103.57.93.243

Амарбайсгаланг авъяаслаг удирдагч гэж үнэлдэг байсан, бас намаа удирдаж олон удаа УИХ-ын сонгуулд ялуулсан, Үүнд сөрөг хүчин ч, намын зарим дарганцарууд дургүйцэж олон жил гүтгэж ялд унагах ажиллагаа явуулсан хэмээн олон хүн үздэг юм билээ. Наад зах нь өөрөө төрийн өндөр албан тудаалаа өгч шалгуулахаар явсан нь нэгийг хэлэх бус уу

Avatar

Нэргүй 2025-11-06 66.181.179.152

ХҮЗҮГҮИ ХҮН ХЭНД ХАИР ЗАРЛАХА МЭДНЭ

Avatar

Баатар 2025-11-06 202.126.91.124

Хүрэлсүх /Занданшатар/ ял захиалчихсан байгаа биз? Ариухан амьтад, Амарбаясгалан харин ч мужик юм. Зөв, залуу хүний замын хүзүү урт.

Avatar

Нэргүй 2025-11-06 66.181.178.110

энэ news.mn Амарбаясгаланг үхтлээ муулаад баахан нийтлэл бичээд байсан. Одоо өмөөрч нтр. Хувхай ж****а Элбэгдоржийн сайт нээрээ дураараа ш*** юм аө.

Avatar

Нэргүй 2025-11-06 188.162.241.42

сандраад бухимдаад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад Монгол улсын баялагыг олон хувьсах аргаар залилагч хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн гэж нуусан баярцогт даргаас асуугаад ядаргаатай муусайн ялаануудыг зоригтой туухэн алсын хараатайгаар зохицуулчихна.

Avatar

Зочин 2025-11-06 202.179.18.226

Амарбаясгалан чи хэргийн үнэн бурууг тогтоогоогүй байхад Занданшатар Б.Энхбаяр нарт хонзогнох хэрэггүй. Бортээгийн асуудал гарч ирмэгц МАН-ын даргад нэрээ дэвшүүлнэ гээд ойр ойрхон сүржин мэдээл хийгээд байсан. УИХ-ын Ш.Раднаасэд нарын зэрэг хүмүүс худлаа яриагүй байх. АДМИНЕРАЛ нэрийн АД гэдэг нь Амарбаясгалан Дашзэгвэ гэдэг үнэн? Амарбаясгалан ер нь шүүмжлүүлж үзээгүй, дутагдлаа хүлээдэггүй юм. Одоо өшөө хонзонгоор Занданшатарын Засгийн газрыг огцруулахаар санаархаж байгаа нь гутамшиг.

Avatar

Нэргүй 2025-11-06 103.168.34.214

Шаана биз муу өлөн. Бортээгийг одоо л ашиглах гэж байна гээд Занданшатар, Бямбацогт нар яриад бгаа юм билүү ккк

Avatar

Нэргүй 2025-11-06 185.220.100.255

Нотлох баримтаа гаргаж өгчөөд НАМ-ын даргаа хурдан баталгаажуулаарай

Avatar

Нэргүй 2025-11-06 171.25.193.131

хууль зүйн сайдын суудлаар шагнуулсан тавиул энхбаяр 37 оны хэлмэгдүүлэлт хийж эхэлж дээ

Avatar

Нэргүй 2025-11-06 109.70.100.66

энхбаяр хуульч мөн юм уу… хуульч хүн хүний гэм бурууг шийддэггүй шүүх шийддэг баймаар юм… захиалсан эзнийхээ угаадас долоосон хүн ямар л өөдтэй байх вэ

Avatar

Хуудуутай явдалыг арилгахад нэгдэх үү?Шинэ залуу гишүүд ээ 2025-11-06 66.181.184.147

Амарбясаглаан чи Занданшатар,Энхбаяр гэн 2 хүн л намайг унагаах гэж донтоод нүүрсний хулгайч гэж орогүй хоосноос овоо босгож яриа байна гэж хэвлийн хурал өдөр бүр хийгээд л хэвлэлээр сэвүүлэх дусам л нүүрсний хулгайч нь үнэн гэж батлаад байх шиг болоод байна

Avatar

Нэргүй 2025-11-06 59.153.113.105

УУЛ УУРХАЙН ХУЛГАЙЧ СҮ БАТБОЛДЫН УГААДАС ДОЛООСОН ТАВИУЛ ЭНХБАЯРЫН ҮНЭН НҮҮР ЦАРАЙ ҮНЭНД ГҮЙЦЭГДЭЖ БАЙНА ДАА

Avatar

yag l unendee 2025-11-06 66.181.184.147

Амарбясагланг нүүрсний хулгайч гэх шошгыг өнөөдөр Занданшар Энхбаяр гэх 2 хүн санаасаа зохиогоод оргүй хоосноос гаргаад зарлаад байгаа юм огтоо биш юмаа. Нүүрсний хулгай гэж барга 10- аад жил ярьсаар нүүрсний сонсгол гэж 2-3 жилийн өмнө хийж тэр үеээр Амарбясаглантай холбоотой асуудал яригдаж гэрчээр дууахад очиогүй ээ. Ямааны мах халуун дээрээ гээд зангиагаа зүүж очиод хулгайч,хулгайч биш гэднээ нотлоод нэг талдаа гаргачихсан бол өнөөдөр энд хүрч нам төрийн зовлон болохгүй л байсан шүү

Avatar

Зочин 2025-11-06 103.168.34.214

Тэгээд шалгуулж байгаа юм биш үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж