Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн Төрийн аудитын тайланд дурдсанаар Засгийн газрын өрийн бүтцийн 95.9 хувийг гадаад өр эзэлж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын төсөв, бодлогын бие даасан байдал бүгд гадаадын мөнгөний урсгалд хамааралтай болжээ.
2024 онд Засгийн газрын нийт өр 33.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 2.6 их наяд төгрөгөөр өссөн байна. Энэ өсөлт нь эдийн засгийн бодит бүтээмжээсээ бус, төсвийн алдагдлыг нөхөх, хуучин өрийн эргэн төлөлтөд зориулсан шинэ зээлээс үүдэлтэй. Үүнээс 32 их наяд төгрөг нь гадаад өр бөгөөд дотоод эх үүсвэрийн эзлэх хувь ердөө дөрвөн хувь орчимд хүрчээ.
Гэсэн ч хуульд заасан өрийн дээд хязгаар буюу ДНБ-ий 60 хувьд хүрээгүй болохыг аудитын тайланд дурдсан ч гадаад өрийн хамаарал ноёрхож байгаа нь эдийн засгийн эмзэг байдлын гол үзүүлэлт юм.
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2024 онд 798.3 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргасан ч дөнгөж 56.8 хувийг нь ашиглаж, үлдсэн 344.7 тэрбум төгрөгийг хөдөлгөөнгүй үлдээжээ. Мөн гаргасан үнэт цаасны нөхцөл нь Өрийн удирдлагын тухай хуулийн заалтуудтай нийцээгүй гэж аудит дүгнэсэн байна. Өр тавьж байгаа мөртлөө хөрөнгөө ашиггүй байлгах нь төсвийн бодлого хэр үр ашиггүй явж буйг харуулж байгаа юм.
Гадаад өрийн бүтцэд хамгийн том хувийг олон улсын байгууллага, гадаад банкны зээл эзэлж байгаа бөгөөд гадаад үнэт цаас, хөнгөлөлттэй зээл нийлээд нийт өрийн 95.9 хувийг бүрдүүлж байна.
Энэ нь Монгол Улс гадаад валютын ханшийн хэлбэлзэлд бүрэн хамааралтай, эдийн засгийн бие даасан байдлаа алдах эрсдэлтэй болсныг харуулж байна. Валютын ханшийн өсөлтөөс болж 2024 онд 583 тэрбум төгрөгийн ханшийн ашиг гарсан гэх боловч энэ ашиг түр зуурынх. Ханш буурах мөчид энэ бүх ашиг алдагдалд шилжих болно.
Иймд аудитын байгууллагаас гадаад өрийн хэт төвлөрлийг бууруулах, дотоод эх үүсвэрийг нэмэгдүүлэх, өрийн удирдлагын стратегийг шинэчлэх шаардлагатай гэж анхааруулжээ. Түүнчлэн зээлээр санхүүжих төсөл, хөтөлбөрийн бодит үр өгөөжийг үнэлэх, валютын эрсдэлийг бууруулах бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэхийг зөвлөсөн байна.
Төсвийн бодлого өнөөдөр хэт их зээлд тулгуурлаж, хөрөнгийн зарцуулалт нь үр ашиггүй байсаар байгаа нь Монгол Улсыг “гадаадын хүү төлдөг улс” болгож байна. Төсвийн орлого өсөж, макро тоо үзүүлэлт эерэг гарсан гэх боловч эдийн засгийн бодит үр ашиг, ажлын байр, дотоод үйлдвэрлэл бодит өсөлт үзүүлж чадахгүй байна. Өрийн хамаарал, үр ашиггүй төсөл, ашиглагдаагүй хөрөнгө, хяналтгүй бодлогоо өөрчлөхгүй бол бид өөрсдөө биш, өрийн хүү бидний ирээдүйг удирдах болно.
3,548.92






















































Нэргүй 2025-11-06 202.126.89.106
нйислэл аймг сум зсаг дрга итх дрга 35 жил ганц нэгээс бүсад тохиолдоос бусд бүгд манж хужаагууд тавигдсн манж х***а гарлтай х***а бодлогоор ихнхн нь манж хужаагууд тавигдж бсан газрын алб ингэж манж хужаагууд манж х***а бодлго хэргжүүлж манж х***а ажиллгааа явуулж мнголыг манж хужаагууд толгойд бүгдийг хулгайч цөлмөсн.
зочин 2025-11-06 66.181.183.69
АН төр баьж байх үедээ засгийн газрын өрийг 2 тэрбум гаруй доллароос 7 тэрбум доллор гаруй болгон өсгөсөн, Ихэнх нь нийслэлийг аймгуудтай холбосон зам барихад зарсан гэдэг биз дээ , Одоо энэ өр 8 гаруй тэрбум доллар л байгаа, МАН төрд гараад гадаад өр төдийлөн их нэмээгүй харин хүү багатай зээл болгон өөрчиллөө гээд байсан л санагдах юм,
Зочин 2025-11-06 43.242.243.156
манай гадаад өрийг 33.8тэрбум $ өртэй гэж дэлхийд мэдээлэл бна
Нэргүй 2025-11-06 103.229.122.182
МАН АН нийлсэн өлөнгүүдийн хувьдаа завшсан мөнгө юм биш үү
зочин 2025-11-06 66.181.183.69
Энгэж бүү туйлшир,Төсвийг УИХ батладаг ,Түүнийг зориулалтын дагуу зарцуулаагүй багахан зөрчил гаргасан ч хуулийн хариуцлага хүлээнэ, Хэн дуртай нь хамаагүй зардаг зүйл биш, Хянадаг шалгадаг газрууд бий, Гадаадаас зээл авах асуудлыг зөвхөн УИХ-д оруулж хэлэлцүүлж шийдвэрлэнэ,Мэдээллийн хэрэгсэлүүд бодит зүйлийг дэндүү гажуудуулж иргэдийг бараг мунхаруулж байна шүү, Хэн нэгэн болон хэсэг бүлэг этгээдийн ашиг сонирхол дэндүү давамгайлах боллоо
Нэргүй 2025-11-06 202.9.41.1
Уул нь гадаад өр буурч байснаа одоо буцаад өсчихсөн юм байна. Бид өрөн доороос босохгүй бололтой. Монголын газрын доорх баялаг өргөн уудам нутаг минь баяжихад саад болоод байгаа юм болов уу. Эв нэгдэлгүй дандаа хэрүүл зодоон хийж зүгээр сууж байгаад баяжихыг боддог хүмүүс яаж ч хөгжих билээ. Өртэй байхаас өөр ямар зам байна вэ
зочин 2025-11-06 66.181.183.69
Өргүй орон байдаг юм уу Ардчиллын манлай агуу АНУ маань 37 гаруй их наяд долларын өртэй, энэ нь жил бүр бараг хоёр их наядаар нэмэгддэг гэнэ, Энэ өр нь дотоодын нийт бүтээгдэхүүний 120 гаруй хувьд хүлээд гээд л байна, Үүнээс гадна улсын нь төсөв жил бүр бараг 2 их наяд долларын алдагдалтай, нөхөхөд хүндэрсэн,доллар хэвлэсээр хязгаартай тулсан, засгийн газрын хувьцааг авах улс байгууллага ховордсон ,долларын үнэ цэнэ унаж түүнд итгэх итгэл эрс багасан санхүүгийн хүнд байдалд байгаа бололтой
зочин 2025-11-06 66.181.183.69
АНУ, өрийн төлбөрт жил бүр бараг 2 их наяд доллар зардаг гэсэн, Энэ мэт хүндрэлээс гарах гээд л Трамп гуай бусад оронд тариф тавихаас эхлээд янз янзаар оролдоод байгаа бололтой, Энэ мэт өрөнд баригдаж хүндэрсэн орон орчлонд цөөнгүй байдаг юм байна, Гэхдээ өр бол аюул Манайх өрөө ихэсгэх биш багасгахын төлөө бүхнийг хийх хэрэгтэй,Монголын гадаад өр өсгөхөд хамгийн их гавьяа байгуулсан хүмүүс бол АН-ын нөхөд,Харин одоо хамаг бурууг МАН-ынхан рүү чихэх гээд л элдэв ташаа мэдээ гаргаад байна
Нэргүй 2025-11-06 66.181.164.23
Угаасаа л Хятадын коммунист намын заавраар урагшилж явна даа, үүнийгээ ойлгосон ядуу буурай Непалчууд саяхан сэрсэн. Үхэр Монголчууд энэ хэвээрээ байвал 38 оноос эхлээд Өмнөговио тавьж туух байхдаа
Төсвийн алдагдал 2025-11-06 202.9.46.1
Өр 1000-аас цааш гарахаараа цайрдаг гэж социализмын үеэсээ үгтэй сэн.
Нэргүй 2025-11-06 103.168.34.164
Гитадын өрийн хавханд ороод гитадын колони боллоо яанам бил ээ
зочин 2025-11-06 66.181.183.69
АН-ын үед гадаад өр эрс өссөн Хоёр тэрбум доллар байсан засгийн газрын өрийг 7 тэрбум гаруй доллар болгосон, гэдэг, Олоо 8 тэрбум гаруй доллар л байгаа биз дээ, Нүүрсний үнэ унаад,бүгд цалин нэм гэж шаардаад яаж өр багасах юм АН төрд гарвал сурсан зангаараа өр улам нэмнэ , Хойч үе төлнө гэх биз
Нэргүй 2025-11-06 188.162.241.42
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!!