"Хонины арьс нөмөрсөн чононууд, цалин нэмэх мөнгөгүй гэсэн ч тойрогтоо хуваарилсан"

Live"Хонины арьс нөмөрсөн чононууд, цалин нэмэх мөнгөгүй гэсэн ч тойрогтоо хуваарилсан"

"Хонины арьс нөмөрсөн чононууд, цалин нэмэх мөнгөгүй гэсэн ч тойрогтоо хуваарилсан"
19 : 27
2025-11-6

"Хонины арьс нөмөрсөн чононууд, цалин нэмэх мөнгөгүй гэсэн ч тойрогтоо хуваарилсан"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд/анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна. Энэхүү төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт тавьж хариулт хэлж, мөн саналаа хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-66 хонгийн өмнө орж ирсэн төсөв эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэхгүй 0, ахмадын тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхээр орж ирсэн. Нийгмийн шахалт шаардлагад хөтлөгдөж сая тодорхой хэмжээний нэмэгдэл хийсэн. Бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийг танан байж 1.1 их наяд төгрөг гаргаж ирсэн. Багш нар ажил хаялтаа зогсоосон. Гэтэл та бүхэн энэнтэй зэрэгцүүлээд 1.1 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй, 363 тэрбум төгрөгийн 2026 онд санхүүжих дүнтэй 111 төсөл хөтөлбөрийг шилжих болоод шинэ хөтөлбөр оруулж ирсэн. Өчигдөр Төсвийн байнгын хороон дээр санал хурааж, дэмжигдсэн. Хоёр нүд орой дээрээ гарлаа, энийг хараад.

Багш, эмч нарын цалинг нэмэх эх үүсвэр байхгүй гэж байсан манай дарга нар яагаад гэнэт ийм эх үүсвэр гаргаад ирэх болов.

Цэвэр Засгийн газрыг огцруулах, огцруулахгүй тухай асуудал ярьж байхад Ардчилсан намын тодорхой хэсэг нөхдүүд эрх баригч нарыг хамгаалж өвөр түрийнд нь орж, улаан хамгаалагч болж гүйснийхээ төлөө тойрогтоо 1.1 их наяд төгрөгөөр хөрөнгө оруулалтын ажил батлуулж оруулж ирж байгаа нь энэ. Бид бүхэн эрх баригч нам дотроо Засгийн газартаа хариуцлага тооцъё, ажлаа хийж чадахгүй сайд нар олон байна гэж ярьж байсан. Гэтэл сөрөг хүчин энэ Засгийн газрыг тогтвортой ажиллуул гээд хамгаалаад яваад байсныг бид нар гайхсан. Сөрөг хүчин ингэж ажилладаг юм уу.

Та нар эрх ашгийн нэгдэл. Парламентын засаглалыг нухчин дарах гээд Засгийн газар нь парламент дээрээ дөрөөлөөд тоглож байхад даврааж тойргийн хөрөнгө оруулалтаар барьцаалж Засгийн газрыг авч үлдсэн.

Ийм учраас энэ бол авлигын төсөв, энэ бол хулгайн төсөв, энэ бол наймааны төсөв. Үнэн үг хэлэхээр та нарт хэцүү байгаа байх.

Та нарт хэн ч үг хэлж байгаагүй, ямар эмзэг юм бэ. Та нар манай нам руу дайрч давшлах болохоороо захын дуртай нь давшилдаг. Хүний олноороо хүнээ барьдаггүй шүү. Дандаа ийм байхгүй. Танай хөрөнгө оруулалтын ажлыг үгүйсгээгүй.

Орон нутгийг удирдаж байсны хувьд орон нутгийн ажил хийж байвал баярладаг. Гэхдээ та бүхэн дүрэм журмын хүрээнд биш наймаалцаж, тохиролцож хөшигний ард хулгайн төсөв оруулж ирсэн.

Яагаад өнөөдөр манай намын бүлэг одоог болтол чуулгандаа суухгүй байна вэ гэвэл дотроо хэрэлдээд шийдвэр гаргаж чадахгүй байна. Сандал суудал чухал биш. Ийм хулгайн төсөв оруулж ирсэн. Та нарын нууц хуйвалдааныг алган дээрээ тавьсан юм шиг харж байна.

Төсвийн хамгийн гол хэлэлцүүлэг болох гуравдугаар хэлэлцүүлгийг Б.Пүрэвдорж чи удирдаж байгаад буух гэж байгаа санаархал энэ. Та нарын оруулж ирсэн 1.1 их наядын төсөв энэ цаасан дээр байж байна. Ард түмнээсээ нууж байгаад тавьсан 363 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаа хүний, өөрийнгүй эргүүлж тат. Эмч нарын төсвийг 25 хувь хүртэл нэм, ахмадын тэтгэврийг нэм. Хөрөнгө оруулалтаа тат, би та нараас гуйж байна. Энийгээ ахмадууддаа өг, эмч нартаа өг.

Хонины арьс нөмөрсөн чононууд сууж байна. Зурагт телевизийн өмнө гарахаараа цалин нэм гэж ярьчихаад  цаагуураа ард түмэнд очих мөнгийг хулгайлаад сууж байгаа, энийгээ боль.

УИХ-ын гишүүн Г.Хосбаяр:

-Өвөрхангай аймагт тээвэр ложистик шийдье гэхээр газрын асуудал дээр очоод гацдаг. Нүүрс тээврийн компаниуд маш хүнд дампуурч байна. Явж байгаа боловч ашиггүй ажилладаг, хүнд суртал проблем. тээврийн өндөр татвар хураамж төлдөг, нэг машинаас 150 мянган төгрөгийн замын хураамж авдаг гэдэг асуудал яригдаж байна. Гол мөнгө олж байгаа нүүрсний тээврээсээ ийм олон бөглөөс хийгээд шинэ журам гаргаад замын төлбөрийг нь нэмээд байхаар хувийн хэвшлээ дэмжиж байгаа юм байна уу.

Орон нутагт хийж байгаа хөрөнгө оруулалтыг зарим гишүүн эсэргүүцээд байх шиг. Цалин тэтгэвэр нэмэх нь зөв гэхдээ нурж унах гэж байгаа сургуульд яаж багшлах юм бэ. Орон нутагт сургуулиа баримаар байна, замаа ч хиймээр байна. Бүх юмаа цогцоор нь хиймээр байна. Хэтэрхий попроод цалин нэмбэл сайн, бүтээн байгуулалт ярьсан нь хулгайч нэр зүүж байна. 

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:

-Таны хэлж байгаатай санал нэг байна. Монгол дэд бүтэц хөгжөөгүй улс. Хэдэн тийшээ бага даацын зам тавьсан. 150 мянган төгрөгийн төлбөр аваад байна гэж ярьж байна.

Уул уурхайн бүтээгдэхүүн ачсан автомашиныг нийтийн хэрэглээний хатуу хучилттай автозамаар явахдаа 150 мянган төгрөгийн төлбөр авахыг Засгийн газрын 2025 оны есдүгээр сарын 13-ний өдрийн 77 дугаар тогтоолоор шийдсэн.

Энийг шийдэхгүй бол нэгдүгээрт замаа засах мөнгө байхгүй. Хоёрдугаарт, даац хэтрүүлэхгүй байх үүднээс энэ хяналт тавьж байна.

Нөгөө талаараа уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор энэ тогтоол гарсан. Энэ тогтоол гарснаар жолооч нараас гомдол ирээгүй. Хоёрдугаарт, ганц нүүрс биш жонш, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнд тавьсан татвар. Бид Улаанбаатар хотыг дулаанаар хангахын тулд “Улаанбаатар төмөр зам”-д байгаа 800 вагон дээр нэмээд хувийн хэвшлээс вагон татан авч дулааны цахилгаан станцыг нүүрсээр хангаж байна. Нийт 1200 вагоноор хангадаг, бодит байдал дээр 800 вагонтой

УИХ-ын гишүүн Г.Хосбаяр:

-Хэдхэн хоногийн өмнө ордны баруун хаалган дээр баахан жолооч нар цуглаад бид нартай уулзсан. Та жолооч нар гомдол гаргаагүй гэх?

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:

-Ордны гадаа ирсэн нь шатахууныхан. Зарим нь их хэмжээтэй ачна, 50, 60 тонноор шатахуун авч явна гэдэг, зарим нь даацаараа явна гээд хоорондоо маргаад ордны гадаа ирж жагсаад байгаа юм.

Цаашдаа төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар эдийн засгийн үр өгөөжтэй, 200 тоннын даацтай зам тавьж байж хөгжинө. Үнэгүй замаар явсаар, төсвөөр зам тавьсаар сүүлдээ төр нь даахаа больсон.

Өнөөдөр шинэ зам тавих нь байтугай тавьсан замынхаа засварыг хийж чадахгүй хэмжээнд ирсэн. 

Ойролцоогоор 8000 гаруй хатуу хучилттай зам байна.

Асуулт хариулт дууссаны дараа Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд/анхны хэлэлцүүлэг/ -тэй холбоотой Байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй 15 саналын томъёоллоор санал хураалгах ёстой байсан ч гишүүдийн ирц хангалтгүй тул маргааш болгон хойшлууллаа.

Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг танилцуулсан ч гишүүдийн ирц хангалтгүй тул маргааш үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ.

 

17 : 59
2025-11-6

Ж.Батсуурь: Дээрэм тонуулын аргаар цалин нэмдэггүй юм

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд/анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна. Энэхүү төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт тавьж хариулт хэлж, мөн саналаа хэлж байна. 


УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа:

-НӨАТ ын асуудлаар хариулт авч чадсангүй. Ажлын хэсэг дээр аравдугаар сарын 1-н гэдэг санал гараад дэмжигдсэн, би түүнтэй нь санал нийлээгүй.  Хуулийн өөрчлөлт хамт орж мэдүүлэгдэж байгаа 2026 оны нэгдүгээр сарын 1-н гэж заасан учраас орлого зарлагаа тооцсон гэж ойлгож байга. НӨАТ ын асуудлыг 2026 оны аравдугаар сарын 1 –н болгож хойшлуулахаар орлого зарлага дээр нөлөө үзүүлэхгүй юу. Энийг яагаад тайлбарлаж өгөхгүй байна вэ. Төр хувийн хэвшлийн түншлэл гэхээр зөвхөн том компаниа л дэмждэг.  4.4 их наяд төгрөгөөр 12 төсөл хэрэгжүүлнэ гэхээр  том компаниудаа л дэмжсэн шийдвэр болох гээд байна. Өнгөрсөн жил татвараас чөлөөлнө гээд том компаниудаа дэмжсэн шийдвэр гарч байсан.  Бодит үр дүн 2022 оноос хойш гарсангүй. Жижиг дундаа тодорхой зааж өгч болдоггүй юм уу.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан:

-2026 оны төсвийн хуулийн төсөл дээр маш ойлгомжтой байгаа. Багц хууль буюу гурван төрлийн татвар. ААНОАТ, НӨАТ- ын хууль, Татварын суурь хууль.

НӨАТ бол аж ахуй нэгж, компанид очдог татвар биш хэрэглэгчийн татвар. НӨАТ -аас болж аж ахуй нэгжид дарамт ирээд байгаа нь систем болохгүй байна гэсэн үг.  Тийм учраас энийг бүхэлд нь өөрчлөхөөр НӨАТ- ын мөн хуулийн багц өөрчлөлтийг бэлэн болгосон. 2026 онд эхлүүлье гэдэг дээр хуулийн төслөө өргөн барьсан.

Эхний удаагийн өөрчлөлт нь хэрэглэгч рүүгээ чиглэсэн. НӨАТ -ын татвар мань регрисив шинж чанартай татвар байдаг.  

Өөрөөр хэлбэл, бага хэрэглээн дээр өндөр дарамттай, өндөр хэрэглээн дээр бага дарамттай.  

Тэгэхээр хувь хэмжээн дээрээ жигд буулгавал эсрэгээрээ болно. Том хэрэглэгч дээрээ дарамтыг багасгаад жижиг хэрэглэгч дээр даргамтыг ихэсгэнэ.

Тийм учраас аль болох бага хэрэглэж байгаа хэрэглээн дээр илүү хөнгөлөлт үзүүлэх хэлбэр лүү оруулсан. Энэ бол өндөр өртөгтэй. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-МАН өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас 14:00 цаг хүртэл завсарлага авсан, завсарлагаа сунгаад 15:30 цаг болсон.  УИХ-ын чуулганаа үргэлжлүүлдэггүй юм уу. Асуудал нь төсөвтөө биш УИХ-ын дэд даргаа томилуулж чадахгүй, сандал суудлын асуудлаа шийдүүлж чадахгүйгээс Ардчилсан намаас болж төсөв гацаад байгаа юм шиг нийгэмд худлаа мэдээлэл цацахаа боль. Ардчилсан намынхан бүгдээрээ сууж байна. Ардын намынхан алга. Ц.Сандаг-Очир, П.Сайнзориг нарын яриаг сонслоо. Ардчилсан нам Төсвийн байнгын хороон дээр асуудлыг шийдээд ороод ирсэн юм шиг ярилаа.

Танай бүлгээс 20-уулаа, бид есүүлээ та нарт дийлдлээ юу. Яагаад худлаа ярьдаг юм. 200-гаад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг АН дээр тавьсан байна гээд, үнэн л дээ.

Өнөөдөр нийгэм болохгүй болчихсон юм шиг сонин юм яриад байх юм. Нийт 32 жилийн 28-д нь МАН төр бариад ийм төвшинд авч ирсэн. Харин ч бид нар тэвчээртэйгээр та нарын зодооныг хоёр сар гаруй харлаа. Амьтны хүрээлэнд байгаа юм шиг л загнах юм.

Төсвийг бодлогоор зохицуулдаг. Дээрэм тонуулын аргаар цалин, тэтгэвэр нэмдэггүй юм. Хоёр тасарч хуваагдчихаад Ардчилсан нам руу заахаа боль.

Завсарлага авсан бол төсвөө үргэлжлүүлэх ёстой байсан. УИХ -ын дэд даргатай л байсан. Үндсэн хууль зөрчөөгүй бол УИХ-ын чуулганаа удирдаад аваад явж болох л байсан. Болохгүй гэхэд болно гээд Үндсэн хууль зөрчсөн. Дараагийн УИХ-ын дэд даргаа хууль зөрчиж тавиулах гээд байгаа. 28 жил цоожгүй складанд ороод иддэг.

Монгол Улсын хаа нэгтээ хөрөнгө оруулъя гэж байна, сургууль, цэцэрлэгт хөрөнгө оруулалтыг тавьсан байна юунд нь үхэх гээд байгаа юм.

УИХ-ын гишүүүн С.Эрдэнэбат "цалин нэмье” гэнгүүт гадагшаа гараад попордог, орж ирэнгүүтээ тэрийг үгүй болгочихоё, энийг үгүй болгочихоё гэдэг. Ямар ч судалгаа тооцоо  байхгүй, далайн дээрэмчин шиг загнадаг.  Ингэж төсөв баталдаг юм уу, ингэж төр барьдаг юм уу.

 

 

 

 

16 : 22
2025-11-6

УИХ-аар 2026 оны төсөв хэлэлцэж байгаа ч МАН-ын 68 гишүүнээс долоо нь оролцож байна

УИХ дахь МАН-ын бүлгээс авсан завсарлагын хугацаа дууслаа. Ингэснээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг үргэлжлүүлж Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд/анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар:

-Эдийн засаг, хөгжлийн яам өөрөө прогноз хийгээд явж байгаа. Алт тогтмол өсөж ирсэн, гэтэл хөрөнгө оруулалт менежментийнхээ компанийг хөдөлгөж чаддаггүй, Засгийн газар дээр ажил хийгдэхгүй байна. Эдийн засаг хөгжлийн яам юу зөвлөдөг юм.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар Хөгжлийн санг Эдийн засаг, хөгжлийн яам хариуцдаг. Хөгжлийн сан ямар төсөл хөтөлбөрийг саэнхүүжүүлэх вэ гэдэг жагсаалтыг УИХ- аар батлуулах хууль эрх зүйн орчинд ажилладаг. Одоо Хөгжлийн сан дээр хуримтлал байхгүй. Д.Цогтбаатар гишүүний хэлж байгаагаар хөрөнгө оруулалтын сангийн жишгээр хөрөнгө оруулалт менежментийн компаниар удирдуулаад эрсдэлгүй хөрөнгөд хөрөнгө оруулах, хувьцаа авах, Засгийн газрын бонд, үнэт цаас авах чиглэлээр ажиллах эрх зүйн орчин бүрдсэн. Гэхдээ Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж Хөгжлийн санг санхүүжүүлэх зорилгоор хуулийн төсөл дээр ажиллаж байна. Удахгүй оруулж ирнэ.

УИХ-ын гишүүн Ө.Шижир:

-МАН-ынхан төсвөө мартсан уу, ажлаа хийе.  Ажилт хаялт зарлаад байгаа юм уу. Тийм бол тэрийгээ хэл.

УИХ дахь МАН-ын бүлгийн 68 гишүүнээс долоо нь л байна. Нэг бол ажил хаялтаа албан ёсоор зарладаг юм уу. Цалингаа нэмье гээд байгаа юм уу.

Засгийн газар есдүгээр сарын 1-нд Монгол Улсын 2026 оны төсөв өргөн барьсан, түүнээс хойш 76 хонолоо. 76 хоногийн  56 –д нь та нар ямбийтлаа зодолдлоо, төсвөө хэлэлцье. Гурав дараалан ялчихаар надад хэн хэлж, нохойг хэн саах юм гэсэн байдалтай ханддаг юм байна. Намных нь зовлон төрийн зовлон болдог юм байна.  Чуулгандаа суухгүй байгаа гишүүдийг дахиж битгий сонгоорой.

 

15 : 03
2025-11-6

Ч.Лодойсамбуу: Ардын намынхаан төрийн ажлыг явуулъя

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан 14:00 цагаас үргэлжлэх ёстой байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг дахин завсарлага авч байна гэж тус бүлгийн дэд дарга Ж.Алдаржавхлан мэдэгдэв. Тэрбээр “МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж байна. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэх шаардлага байгаа учраас завсарлага авч байна” гэв.

Харин УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж тус бүлэгт 15:30 цаг хүртэл завсарлага өгч байна гэж тодотгосон юм.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Төрийн ажлыг гялс явуулъя, Ардын намынхаан. Юун байр суурь нэгтгэх вэ. Яасан нэгтгэж ханадаггүй юм. Юун дээр нэгтгэх гэсэн юм. Засгийн газар нь тогтож үлдэхийн тулд УИХ -ыг авлигаддаг. Тэр авлигаа явуулах уу байх уу гэдгээ ярилцдаг. Монголчууд харж байна ш дээ, хэд завсарлага авах гэсэн юм” гэж шүүмжлэв.

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаас УИХ дахь МАН-ын бүлэг Монгол Улсын 2026 оны төсвийн хуультай хамт өргөн мэдүүлэгдсэн төсөл мөн Ухаа худаг ордтой холбоотой асуудлаар Түр хороо байгуулан ажиллах тухай тогтоолын төсөл зэрэгтэй холбогдуулж завсарлага авсан билээ.

10 : 38
2025-11-6

УИХ: МАН-ын бүлэг Ухаа худаг ордын асуудлаар завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2025.11.06/ 10:00 цагаас эхлэн хуралдахаар болсон ч хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага хүсэв.

Тодруулбал, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд/анхны хэлэлцүүлэг/, Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/ -өөр өнөөдрийн 14:00 цаг хүртэл УИХ дахь МАН-ын бүлэгт завсарлага өглөө.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал “Төсвийн тооцоо судалгааг эргэн харах нягтлах зүйлүүд байгаа тул өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаас завсарлага хүсэж байна” гэв.

Учир нь, УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр хуралдаж Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр ажлын хэсгээс оруулж ирсэн саналуудыг дэмжсэн. Тухайлбал, багш, эмч эмнэлгийн байгууллагын ажилчдын цалин болон ахмад настны тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбогдуулан татварын зардлыг бууруулах зорилгоор НӨАТ-ын буцаан олголтын хэрэгжих хугацааг 2026 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, орд ашиглалтыг сайжруулахдаа хөрөнгө оруулагчийг нээлттэй сонгон шалгаруулах, бүтээгдэхүүний арилжааг хуулийн хүрээнд нээлттэй, ил тод, үр ашигтай зохион байгуулах зарчмын асуудлыг төсөлд тусгах санал гаргасан юм.

Иймээс эдгээр асуудлуудаа бүлэг хэлэлцэж, саналаа нэгтгэх шаардлага үүссэн байж болзошгүй байна.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дээрх хоёр асуудлыг хэлэлцэхээр дараалалд оруулсан ч УИХ дахь МАН-ын бүлэг хоёр асуудлаар завсарлага авсан тул УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна. УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан 14:00 цагаас үргэлжилнэ. 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-11-06 202.131.230.98

Нээрэн л АН-ыг харж явах болж дээ Ардын намынхаан олонх байж ингэж доош орох гэж,Өөрсдийгөө залуу үеийн төлөөлөл гэж бодсон Ардын намын гишүүд женкод ашиглуулж байгаагаа мэдэж байгаа болов уу,Эсвэл үнхээр нүүрсний хулгайчууд юм уу

Avatar

зочин 2025-11-06 202.131.230.98

Ардын нам олонх байж ингж гоншигнох хэрэггүй хохь чинь,АН одоо бүх төсвийг чинь өөрийн намдаа ашигтайгаар хийх байх

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Малчны хоршоонд малчид ам сайтай, өөрснөө асуудлаа шийдээд ажиллаж байгаа юм байна шүү 2025-11-06 103.212.117.184

10 сарын эхээр би АХ аймгийн Жаргалант сумын Асайт багийн малчин айлд хэд хоносон юм. Жаргалант, Өндөр-Улаан сумын оролцоо амьдардаг малчид өөрснөө шийдээд хоршоо байгуулсан гэнэ.Хоршооны гишүүд олон айл учир дотроо айл саахалтаараа бүлгэмтэй. Бүлгэмийн дарга нар хуралдаад хоршооны гол асуудлаа шийддэг гэнэ. Хуучин ганц ганцаараа байснаас одоо бүтээгдэхүүн борлуулахад хялбар, хямд болсон гээд малчин ам сайтай байна.Одоо Дундговь явж цагаан идээгээ борлуулна гэнэ.

Avatar

Нэргүй 2025-11-06 66.181.185.45

Тэнгэр, Орхон, Бэрс, Гадаад хэлний кх кх кх нтр Дээд сур гуулиуд төгссөн, "сонгодог утгазохиолын" нтр мэрэгжил тэй кх зх кх…. мундаг гишүүд маань төсөвөө түргэн батлаж үз дээ !!!

Avatar

Зочин 2025-11-06 103.212.117.184

Пүрэвдорж даанч АН-д 5 хоногийн завсарлага өгөөд байсан нь төсвийн гуравдахь хэлэлцүүлгийг удирдаад АН-ын гишүүдийн тойрогт шинээр оруулж ирсэн төсвийг батлуулах санаатай байсан нь илб оллоо. Энэ нөхөр ер нь шударга хүний дүртэй ч цаанаа бөөн зальны хөрөнгө шүү янз нь

Avatar

Нэргүй 2025-11-06 203.91.115.48

Хулгайн төсвөө буааж тат аа!

Avatar

Зочин 2025-11-06 162.229.191.188

Энэ тогтолцоо манай Монгол шиг цөөн хүн амтай улсад үнэхээр тохирохгүй байх шиг. Төсвийн ихэнх нь халамж,тэтгэлэг,тойргоо услах гэх мэт юманд яваад байхаар яаж улс хөгжих юм бэ. Чухал шаардлагатай зүйлсээ эрэмбэлж түүндээ хөрөнгө оруулалт хийх ёстой биш үү. 30 жилийн хугацаанд бид 5 10 20 жилээр төлөвлөж өгөөжтэй зүйлд хөрөнгө оруулалт хийсэн бол өнөөдөр Монгол улс арай л өөр байх байсан даа.

Avatar

zochin 2025-11-06 71.229.150.6

Tusuv heleltseh gol chuhal ajil ni hov jivnii bai ,bolson uu,ingej ajil hiideggui yumaa,turiin tusheentser naraa

Avatar

Нэргүй 2025-11-06 66.181.179.152

АРХАНГАИ ЧУЛУУТ СУМРУ 18 ТЭРБУМАР ЗАМ ТАВЬДАГ ЯМАР МАЛ НВЭ ХЭЛЭД ӨГӨЧ

Avatar

Нэргүй 2025-11-06 103.57.93.243

Манай АН саяхан УИХ-г тараах тухай идэвхтэй ярьж дарамт болгож байсансан. МАН үүнийг нь тоодоггүй, яасан ч яахав байдалтай. Нөгөө АН нь буцаад , МАН ажлаа хий гэвүү. нөгөө шаардлага нь зүгээр дарамт бж үү, эсвэл бааш уу

Avatar

Нэргүй 2025-11-06 178.174.229.45

ENE BALIN HAMART SANDAG OCHIR BOL HUVIIN 1 MUU SURGUUL TUGSSUN UL BUTEH ETGEED UNDSEN HUUL ZURCHSUN HUN SHOROND SUUH ESTOI BUZAR . JINHENE DOLDOI BERTEGCHIN

Avatar

Нэргүй 2025-11-06 59.153.112.205

Хулгай дээрэм хувааж идэхээ тохиролцож чадаагүй байгаа учраас чуулган Улсын төсвийн тухай бүр Улсын ажил огт хамаагүй юм биш шүү

Avatar

Zochin 2025-11-06 202.72.245.206

ymar zevuun , baliaar novschiin nam nu be ! tet MAN gedeg chin

Avatar

Zochin 2025-11-06 202.72.245.206

yuu naimalchuulach geed baigaa um !? , ymarch naimaa tochiroo gej eroosoo baichgui . Odoo bolooschdee Bulgantuya ! , yagaad um uchamsarladaggui um be ! , sain duraaraa chiisen chergee chuleej yllaa edleechee. Ajliin chiilguuleechee uls orni ! ? . ymar ydargaatai , adarmaatai avgai ve !?

Avatar

Нэргүй 2025-11-06 188.162.241.229

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!!!!

Avatar

Нэргүй 2025-11-06 202.9.41.1

АН-ынхан өөрсдөө хуралдаад шийдвэрээ хүссэнээрээ ашигтай байдлаар гаргаад яваач ээ. Шүүмжлээд зүгээр суугаад байж таархгүй. 2 триллон төгрөгийн авилгалын хэргийг нуун дарагдуулж бас болохгүй.

Avatar

Ооо 2025-11-06 103.229.120.87

МАНгаруудаас гуйж хэрэггүй ээ.АН бойкотолж байгаад төсвийн хугацааг дуусгаж УИХ-ыг тарааж дахин сонгууль явуул

Avatar

Зочин 2025-11-06 202.179.18.226

Ухаа худгийн ордоос, Ж.Оджаргалаас УИХ-ын олон гишүүд авлига, хандив авсан учраас тэд асуудлыг шийдэхийг хүсэхгүй байна. Зоримог, шударга хөдөлж эхэлсэн Л.Оюун-Эрдэнийг хуйвалдаж огцруулаад одоо ч хийсаэ бүтээснийг нь үгүйсгэн харлуулсаар. Харин Г.Заданшатарын Засгийн газар нүүрсний 581 нууц гэрээг ил болгосон нь сайшаалтай. Хэвийн ажиллаж байгаа энэ Засгийн газрыг Д.Амарбаясгалангийн бүлэглэл, түүний улаан хамгаалагчид аль болохоор түргэн огцруулахыг оролдож байгаа нь нуц биш. Гэхдээ

Avatar

Зочин 2025-11-06 103.212.117.184

Оджаргалыг магтмаар. УИХ-д суудалтай бүх намынолон гишүүнд хандив өгсөн. Хэнтийн Чандганьд махны үйлдвэрийн цогцолбор барьж Хүрэлсүхийг нээлтэд нь оруулсан.Хэнийг урихаа мэдэж байна, Занданшатар нүүрсний хулгай гээд байнга ярьж байгаа ч Ухаа худгаас тойроод байгаа биз. Бөхөөр бол тэр Ер-ч, УИХ, ЗГ-ыг бүхэлд нь Бат-Эрдэнэ аварга шиг баглаад атгачихсан.Сонсголоос үр дүн гарахад хэцүү. Буруутан нь зөвшөөрөл авсан компаний эзэд биш, зөвшөөрөл өгсөн төр болох магадлал өндөр.

Avatar

Нэргүй 2025-11-06 172.226.43.205

МАН одоо болимоор юм

Avatar

Төсвийн алдагдал 2025-11-06 202.9.46.1

МАН бишээ, Нүүрсний Хулгайчдын Намынхаан гэж хэл!!!

Avatar

Зочин 2025-11-06 66.181.187.121

Хуулиараа 34 хувь биш 51 хувийг авах ёстой шүү. Хууль л бол хууль

Avatar

asdasd 2025-11-06 66.181.161.75

96% awsan shdee

Avatar

Нэргүй 2025-11-06 103.229.121.22

Ганц өөдтэй яваа бүтээн байгуулалтаа устгаж аваад бүгдээрээ атаархах юмгүй амар сайхандаа жаргая даа!!!

Avatar

Нэргүй 2025-11-06 59.153.113.114

Ухаа худгаас Энержи Ресорс компани 2007 оноос хойш олборлож борлуулсан нүүрсний нийт үнийн дүнгийн 34%-г төсөвт төлүүлэх хэрэгтэй. Тэгвэл багш нарын цалинг 2.8 сая биш 3.5 сая төгрөгт хүргэх боломж бүрдэнэ. Эмч нарын цалинг ч мөн ялгаагүй 3.5 сая төгрөг болгож болно.

Avatar

Зочин 2025-11-06 66.181.176.128

тагнуулд ажилд авна гэж хоосон хошгоруулаад орхичих юм Ямар учиртай хүмүүс вэ

Avatar

сонгогч 2025-11-06 202.9.46.20

2018 ОНД ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ШИНЭЧЛЭХ БОЛОМЖИЙГ АЛДАЖ, УЛСАД ИХЭЭХЭН ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН НӨХДӨД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, ХОХИРЛЫГ БАРАГДУУЛЪЯ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Mcs 2025-11-06 202.9.46.1

МАН = MCS-ийн нам

Avatar

Нэргүй 2025-11-06 59.153.113.114

АН-д ч бас MCS-ийн мөнгөний хүүхэлдэйнүүд нь байдаг юм ш дээ хө

Avatar

Хахаха 2025-11-06 202.9.46.1

АН-д биш ХҮН-д бий. АН-ыг хүн сонгохгүй, тиймээс АН-ын гишүүнийг санхүүжүүлбэл зүгээр л 100% алдагдал болно. Учир нь МАН-ыг дагавал хулгайч болж ам тосдоно, АН-ыг дагавал гүжирдүүлээд толгойгоо цусдах.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж