Монгол Улс сүүлийн жилүүдэд гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт олгох бодлого хэрэгжүүлж, үүгээр дамжуулан агаарын бохирдлыг бууруулах зорилт тавьсан. Гэвч 2021-2024 оны тоон мэдээлэл, төсвийн зарцуулалт, хэрэглээний бүтэц, хөнгөлөлтийн нөлөөллийг харвал бодлого үр дүнгээ өгч чадаагүй, харин ч төсвийн дарамтыг нэмэгдүүлжээ.
Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын хүрээнд хүйтний улиралд шөнийн цагийн хэрэглээнд 100 хувийн хөнгөлөлт үзүүлдэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-ноос дээд хязгаараас давсан хэрэглээнд 50 хувийн хөнгөлөлт нэмж олгож эхэлсэн нь бодит тооцоонд үндэслээгүй, төсвийн дэмжлэгийг хэт өсгөсөн гэж аудитын байгууллага дүгнэсэн байна.
ЦАХИЛГААНЫ ХӨНГӨЛӨЛТӨД ХЭЧНЭЭН ТӨГРӨГ ЗАРЦУУЛАВ?
Сүүлийн дөрвөн жилд нийт 710.8 мянган өрх хөнгөлөлтөд хамрагдаж, нийт 974.4 сая кВт.ц цахилгаан хэрэглэсэн байна. Үүнээс 779 сая кВт.ц буюу 80 хувь нь 100 хувийн хөнгөлөлт, 195.5 сая кВт.ц нь 50 хувийн хөнгөлөлт авчээ.
Улсын төсвөөс энэ хугацаанд нийт 109.2 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд үүний 99.4 тэрбум нь бүрэн хөнгөлөлтөд, 9.7 тэрбум нь 50 хувийн хөнгөлөлтөд зориулагдсан байна. 2024 онд гэхэд л орой, шөнийн цахилгааны хөнгөлөлтөд 202.2 мянган өрх хамрагдаж, 285.1 сая кВт.ц цахилгаан хэрэглэж, 33.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлт авсан байна.

ХЭН ИЛҮҮ ХӨНГӨЛӨЛТ АВЧ БАЙНА ВЭ?
Гэвч хөнгөлөлтөд хамрагдсан өрхүүдийн 14.7 хувь буюу өндөр хэрэглээтэй айлууд нийт хөнгөлөлтийн 61.8 хувийг дангаар эзэлж байгаа нь бодлого зорилтот бүлгээс гажсан гэдгийг нотолж байна.

Эрчим хүчний салбарын татаас жил ирэх тусам өсөж байгаа. Зөвхөн гэр хорооллын хөнгөлөлт, өвлийн хүлэмжийн цахилгааны хөнгөлөлт хоёр нийлээд 2024 онд 29.3 тэрбум төгрөгт хүрч, энэ нь салбарын нийт татаасын 32.3 хувийг эзэлжээ.
Өвлийн хүлэмжийн цахилгааны хөнгөлөлтөд 2021–2024 онд 220 аж ахуй эрхлэгч хамрагдаж, 5.3 сая кВт.ц хэрэглээнд 750.4 сая төгрөгийн хөнгөлөлт авсан. Энэ нь 2021 онтой харьцуулахад хэрэглээ 145 хувь, хөнгөлөлтийн хэмжээ хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
АГААРЫН ЧАНАР САЙЖИРСАН УУ?
Харамсалтай нь агаарын чанарын үзүүлэлт бодлогын зорилготой нийцэхгүй байна. 2021–2024 оны дундаж үзүүлэлтээр:

PM2.5 ба PM10 тоосонцрын агууламж стандартын хэмжээнээс 2–3.5 дахин их байгаа нь гэр хорооллын цахилгааны хөнгөлөлт бодитоор утааг бууруулаагүйг харуулж байна. Эрчим хүчний зохицуулах хороо 2021–2024 онд эрчим хүчний үр ашиг, хэрэглээний соёлыг дээшлүүлэх чиглэлд 3,780 арга хэмжээ хэрэгжүүлж, 230.8 тэрбум төгрөг зарцуулсан гэж мэдээлсэн. Үүний үр дүнд 93.5 сая кВт.ц цахилгаан, 187.7 мянган Гкал дулааны хэмнэлт бий болсон нь дэвшил боловч нийт хөнгөлөлтийн системийн үр ашигтай харьцуулахад харьцангуй бага үзүүлэлт юм.
Өнөөгийн нөхцөлд цахилгааны хөнгөлөлтийн бодлого анх зорьсон “агаарын бохирдлыг бууруулах” үр нөлөөгөө бүрэн өгч чадсангүй. Харин ч төсвийн дарамт нэмэгдэж, өндөр хэрэглээтэй өрхүүдэд илүү ашигтай болжээ.
3,548.92






















































Нэргүй 2025-11-07 103.229.120.11
Гэр хорооллоос хаусыг салгавал яасын.
Судлаач иргэн 2025-11-07 202.126.89.125
чинээлэг давхарга чинь татвөр төлдөг иргэд штээ..ьиймээс чинээлгүүдийг дэмжиж танхай архичин ядуусыг ясыг нь ярзайтал ажиллуулөх хэрэгтэй байхооо…ядуусын танхайрал завхайрал төрийг сульдуулж байгаа шүүү…
Хм 2025-11-07 202.9.46.1
Чинээлэг касстынхан чинь нүүрсний хулгайчдын намынх!!!
Зочин 2025-11-07 202.126.91.58
монгол хүнээ яаж боомилох вэ гэдэг тал дээр толгой ажиллуулж хар пиар хийх юм. шөнө ачаалал багасаад орос руу үнэгүй өгдөг цахилгааныг монгол хүн яагаад хэрэглэж болохгүй гэж.
Л.Лхагва 2025-11-07 66.181.181.26
Гэр хорооллоос ч алсад амьдардаг хөөрхий муу хаусынхан цахилгааны хөнгөллөлтөд хамрагдаж байгаа нь яамай даа.
Судлаач иргэн 2025-11-07 202.9.46.42
адилхан монгооын иргэд штээ..тэгээд ч оросоос маш үнэнтэй аваад шөнө үнэгүй буцаадаг..тэхээр өвөл шөнөдөө өөрсдөө хэрэглдэг баймаар
Зочин 2025-11-07 202.126.90.39
Хөнглөлт байхгүй бол нүүрсээ л түлншдээ… Өндөр хэрэглээтэй нь илүү ихээр нүүрс түлнээ л гэсэн үг шд..
Оросуудад зүгээр өгч болдог , Монголчууддаа болохгүй болцнуу???…
Иргэн 2025-11-07 202.131.249.11
Зөв судалгаа хийсэн байна. Дээд хязгаар давсан хэрэглээний төлбөрийг хөнгөлөх нь буруу, үргэлгэн хэрэглээг дэмжиж, байшингаа дулаалах, эрчим хүч хэмнэх санаа сэдлийг дарж, төсөвт дарамт болж байна. Хязгаараас хэтэрсэн бол давсан хэрэглээг гэр хороолол, орон сууц ялгаагүй адилхан төлөх хэрэгтэй. Иргэн бүрт тэгш хүртээмжтэй үйлчлэх зарчмыг мөрдөх
Нэргүй 2025-11-07 202.55.188.122
Юун төсвөөс мөнгө гарах. худ шаахаа боль. Шөнийн илүүдлээ Орост үнэгүй шахуу өгдөг. Тэриыгээ ард иргэддээ өгч байна
Зочин 2025-11-07 59.153.115.144
Шөнийн цахилгаанаа Оросуудад бараг үнэгүй өгдөг гэж эрчим хүчнийхэн өөрсдөө ярьдаг. Тэгээд цахтлгааны мөнгөө хэмнэх гээд монголчууд шөнө цахилгаан хэрэглэхээр хөнгөлөлтөө багасгаад элдвээр хавчдаг төлбөрөө нэмдэг бодлого руу орж байна. Оросуудад хайр зарлаад, үхэр монгллчуудыг элдвээр хавчия гэсэн бодлого яваад байна уу?.
Нэргүй 2025-11-07 202.55.191.194
за баячуудад хөнгөлөлт үзүүлээд байна гэдэг пропаганда явуулж байгаад шөнийн хөнгөлөлтийг байхгүй болгох ажил эхэлж байгаам байна даа. Арчаатай ажилтай улсууд нь цахилгаан, газын халаалт руу шилжиж утааг багасгахад бодитой хувь нэмэр оруулж байгаа ш дээ
Нэргүй 2025-11-07 103.57.94.216
утаа бага гаргая гэвэл гэр хороолыг цахилгаанаар халаах н зөв өндөр хэрэглээ гэдэг баян таргандаа биш гал түлдгүй цахилгаанд бүрэн шилжсэн бн
Нэргүй 2025-11-07 202.126.89.66
х***а манжууд зориуд оочр дараалл шат драа үүсгж тэр бүрт манжлж манжлх ажллагаа шааж тэр ажлллагаага оочрттйн бга гэж шааж чулуу хөөлгж бусдру нялжааж зориуд хийж бгаа маэж ажллагаа тэр манж ажллга бүлг гэст хэргийг ухж гргаж тасдн зогсоох ёстой.
Уншигч 2025-11-07 202.21.99.52
Өндөр хэрэглээтэй байна гэсэн нь халаалтаа цахилгаанаар шийдсэн байна гэсэн үг, Харин бага хэрэглээтэй нь ахуйн хэрэглээгээ цахилгааны хөнгөлөлтөөр шийдээд хуучин гал түлж халаадаг байсан нь хэвээрээ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр халаалтаа цахилгаанаар яаж шийдсэн байна гэдгийг судалсаны дараа чинээлэг ядуугаар нь ялгаж бичих хэрэгтэй байх. Ер нь манай зарим нийтлэгч нар бүгдийг тэгш ядуу байлгах, ядуу байлгаж байгаад тархийг угаах коммунист арга барилыг голчдох юм.
Зочин 2025-11-07 202.9.41.81
Манай баячуудын 90-95 хувь нь хулгай луйвар авилгаар баяжсан хулгайчууд учир нүдтэй чихтэй болгон хулгайчуудыг үзэн яддаг дэлхийн бүх хүмүүс хулгайч луйварчин авилгачдыг үзэн ядаж хамгийн хатуугаар шийтгэхийг шаарддаг.