Засгийн газраас 2025 оны есдүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг УИХ болон байнгын хороодоор эдгээр өдрүүдэд хэлэлцүүлэгдэж байна. Угтаа ирэх оны төсвийн төслийг энэ сарын 15-ны дотор эцэслэн батлах юм. Өөрөөр хэлбэл, ирэх оны төсвийг эцэслэн батлахад ганцхан долоо хоногийн хугацаа үлдээд байна.
Өмнө нь Төсвийн хуулийг дөрвөн үе шаттай хэлэлцдэг байсныг энэ жилээс таван үе шаттай хэлэлцэхээр болж, холбогдох хуульд өөрчлөлт оруулсан. Тэр хэрээрээ ирэх оны төсөв хийдэл багатай, хэлэлцэж шийдэх асуудал ихтэй, хөрөнгө оруулалтуудаа зөв эрэмбэлсэн төсөв батлах учиртай. Харамсалтай нь, 2026 оны төсвийг УИХ-д өргөн барьснаас хойш өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд УИХ болоод байнгын хороодын хуралдаанд оролцсон УИХ болон Засгийн газрын гишүүд төсвийн төсөлд анхаарч ажиллах ухаан сөхөө хомс өдрүүд өнгөрлөө. Хоолойд тулгасан хутга гэдэг шиг ирэх оны төсвийг ямар ч байсан хэлэлцэж батлах хугацаа нэгэнт ойртсон тул хийтэй ч, хийдэлтэй ч батлаад явуулахаас өөр сонголт үлдсэнгүй. Өнгөрсөн жилүүдэд баталсан төсвийн төсөл нь Ерөнхийлөгчийн хоригтой тулж, батлаад сар болоогүй дахин тодотгосон завхарсан, жонхуурсан ажилтай нүүр тулсан гашуун туршлага бий. Тийм учраас өмнө нь гаргасан алдаагаа дахин давтахгүйн тулд ирэх оны төсвийн төслөө чамбайруулж шүүсийг нь сайн шахах өдөр хоногууд тулж ирээд байна.
Албан тушаалын төлөө өдөржин, шөнөжин хуралдаж чаддаг УИХ-ын гишүүд үлдсэн өдрүүдэд улс орныхоо эдийн засгийн төлөө, ард иргэдийнхээ төлөө төсвийн төслөө өдөржин, шөнөжин хэлэлцэж үр дүнтэй, өгөөжтэй төсөв батлахыг шаардаж байна.
Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 31.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 30.9 хувь, нийт зарлагын хэмжээг 33 их наяд төгрөг буюу 32.2 хувь, төсвийн суурь тэнцлийг 2.0 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэхээр төлөвлөсөн. Сангийн сайд Б.Жавхлан 2026 оны төсвийн төслийг Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулсныг онцолж буй. Гэсэн ч жил бүр төсвийн урсгал зардал хэдэн тэрбумаар нэмэгдэж байгаа нь түүний толгойны өвчин болж буй. Тухайлбал, ирэх оны төсвийн зарлага өмнөх оноос 585.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнд хууль, тогтоомжид заасны дагуу тэтгэврийн хэмжээг жил бүр инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэхэд 378.0 тэрбум төгрөг, хүүхэд, ахмад настны тооны өсөлтөөс шалтгаалсан халамжийн зардалд 45.3 тэрбум төгрөг, сурагчийн тооны өсөлттэй холбоотой боловсролын салбарын зардалд 81.2 тэрбум төгрөг, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор улсын төсвөөс хариуцах эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон тусламж, үйлчилгээний зардалд 79.0 тэрбум төгрөг зэрэг зайлшгүй нэмэгдэх зардлууд нөлөөлсөн байна.
Улсын төсвийн өсөлтийг эргэн харвал өмнөx 5 жил буюу 2020-2024 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн урсгал зардлын жилийн дундаж өсөлт 26.2 хувь байсан бол нэрлэсэн ДНБ-ий өсөлт 17 хувь байсан бол төсвийн урсгал зардал цаашид энэ хэвээр өссөөр байвал гурван жилийн дотор буюу 2028 онд урсгал зардлын ДНБ-д эзлэх хувь 30 хувиас хэтрэх буюу төсвийн тусгай шаардлага зөрчигдөх нөхцөл үүсэхээр байгааг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс анхааруулсан.
Ийнхүү улсын төсөвт эзлэх урсгал зардлын хувь хэмжээ жилээс жилд тэлсээр байвал хөрөнгө оруулалтад зарцуулах хөрөнгө мөнгөний хэмжээ улам хумигдах эрсдэл хаалга тогшиж байна. Өөрөөр хэлбэл, улсын эдийн засагт эргээд эерэг нөлөө үзүүлэх хөрөнгө оруулалтын зардал буурахын хэрээр улс орны хөгжлийн тухай яриа үлгэр домог төдий болж дэлхийн хөгжлөөс бид улам л алсрах болно.
Тиймээс ирэх оны төсөвт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ тоо баримтыг дор онцолж байна. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хуульд заасны дагуу 2025 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдээс санал авч, сум, дүүрэг, аймаг, нийслэл, салбар яамны түвшинд үе шаттайгаар төлөвлөсөн. Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим системээр нийт 14.4 их наяд төгрөгийн санхүүжих дүн бүхий 1712 төслийн санал хүлээн авснаас холбогдох шалгуур үзүүлэлт, зарчим, бодлогыг харгалзан эрэмбэлж, 579 төсөл, арга хэмжээнд 3 их наяд 267.3 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ. Өөрөөр хэлбэл, 33 их наяд төгрөгийн зарлагтай төсвөөс 3 их наяд гаруй төгрөгийг л хөрөнгө оруулалтын зардалд зарцуулахаар төсөвлөсөн гэсэн үг.
Төсөв ид хэлэлцэж байгаа эдгээр өдрүүдэд төсвийн төсөл олон сорилттой нүүр тулж байна. Сангийн сайд Б.Жавхлан, 2026 оны төсвийг өргөн барьсан төслөөсөө нэг төгрөг ч хасах боломжгүй. Өргөн барьсан төсөл нь 2026 оны жилийн төлөвлөгөөг биелүүлэхэд зориулсан төсвийн орлого, зардал байдаг. Өөрөөр хэлбэл, хөгжлийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж байж төсвийн зардал хөдөлнө. Төсөв өргөн барьснаас хойш цалин, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлыг УИХ-аар ярьж байна. Хий хоосон зардал гэж байхгүй. Гагцхүү төсвийн ерөнхийлөн захирагч бүр 2026 онд хүрэх төлөвлөгөөнөөсөө 10 хувиар хойшоо ухарч байж, цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлүүд гарч ирж байгааг шүлсээ хаттал хэлж буй. Гэсэн хэдий ч багш, эмч нар, ахмадуудын цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн эдгээр өдрүүдэд УИХ-ын гишүүдийн гаргах зарчмын зөрүүтэй санал чухал үүрэгтэй байна. Тийм ч учраас Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнгөрсөн хугацаанд таван удаа хуралдаж, Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төсөлд тооцоолол хийж ажиллан, асуудлыг хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэрлэж, тодорхой саналуудыг бэлтгэсэн байна.
Тухайлбал, зардал бууруулах чиглэлээр төсвийн төсөлд тусгагдсан урсгал зардалд дүн шинжилгээ хийж, үүнд үндэслэн нийслэл, орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг 6 хувиар, бусад төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг 12.8 хувиар бууруулах, төсвийн ерөнхийлөн захирагчдын зарим урсгал зардлыг 2025 оны түвшинд барих, тэвчиж болох зарим зардлуудыг хойшлуулах, хөрөнгө оруулалтын төслүүдийн хувьд улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөтэйгөө уялдаагүй зарим төслүүдийг хасах, 2027 он болон дараа онууд руу шилжих төслүүдийн санхүүжилтийг тодорхой хувиар бууруулах, зарим салбарын тоног төхөөрөмжийн зардлыг 50 хувиар бууруулах, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын барилга, байгууламжийн санхүүжилтийг бууруулах зэрэг зарчмыг баримталсан гэдгээ онцлоод байна. Эцэст нь төсөв батлагдах хүртэл МАН-ын их хурал, дарга цэрэг, сандал суудал бодохгүйгээр төсвөө чамбайруулахад л анхаарал хандуулахыг шаардаж байна.
3,548.92






















































Зочин 2025-11-06 66.181.185.252
энэ эрээвэр хураавар 126 н**ш тарвал таарна.Дахин сонгууль явуулах хэрэгтэй
Нэргүй 2025-11-06 202.9.41.1
Монголд парламентын засаглал тохирохгүй. Гагцхүү Ерөнхийлөгчиййн засаглал таарна. УИХ-ыг татан буулшгавал маш их мөнгө хэмнэж монгол улсын эдийн засаг дор нь хөл дээрээ босож иргэдийн амьдрал ч сайжирна. Улс төрч нэртэй ярихаас цаашгүй, баялага бүтээдэггүй хүмүүсийг тэжээхийн тулд татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах ёсгүй. Бүх ард түмний санал асуулгыг яаралтай явуулж Ерөнхийлөгчийн засаглалтай болцгооё. Нэг хүний дарангуйлал тогтоох гэж байна хэмээн худлаа айлгахыг нь үл тоо.
Ачаа 2025-11-06 202.9.46.1
Цааш явахгүй бууж үлдэх хүнээр ачаа бүү татуул гэсэн үгтэй юм даа.
Нэр төрөө эзэн нь өөрөө л хамгаалж явдаг юм. эрж хайж явдаггүй юм 2025-11-06 66.181.184.147
Их хурлын гишүүд нь ёс зүй , жудаг түй ч үгүй дээр нь ажлын туршлага байхгүй,,боловсрол гэвэл хар массаа арай дээхнүүр гэмээр нөхөд 70-80 хувийг эзэлчихсэн тул улс орны хэмжээний асуудал ярихаар ойлгохгүй,ойлгоогүй юм чинь өөр өөрийн охор богино ухаанаараа л дур дураа ярих нь эмэгнэлтэй дүр зураг харагдаад үхсэн элэнцгээрээ танхимынхаа нэр төрийг нандигнан хамгаалах юм бэ? өөрсдөө нэр төрийг нь шороотой хутгачихаад Их хурлын дархлаа гэж хуцнаа.Энэ тэндээс эрж хайдаггүйТа нар хамгаалах ёстой
зочин 2025-11-06 66.181.183.69
Энгэж хэт туйлширч болохгүй Намууд хамгийн чадварлаг хүмүүсээ шилж дэвшүүлдэг Иргэд ч тэдний дундээс боломжтой гэж үзэж сонголт хийдэг, УИХ-д сонгогдсон гишүүдийн ихэнх нь бололцоогоороо л ажиллаж байна, Харин хууль зөрчих,гэмт хэрэгт холбогдох тохиолдол үе үе гараад байна,Бусад оронд ч байдаг л зүйл бололтой Авилга гэмт хэргийн гаралтаар АНУ дэлхийд толгой цохиж байгаа мэдээ байна, ,Зах зээлийн нөхцөлд авилга хээл хахуулиас эхлээд бусад гэмт хэргийг устгах гэгч бол хоосон үг бололтой
өндөр түвшний улсын хэмжээнд яригдах асуудлыг ойлгох боловсрол туршалаг тутаад ыбайна. 2025-11-06 66.181.184.147
Бид чинь өөрсөдийнхөө төлөөлийг төрдөө илгээх сонголт хийсэн гэж итгээд сонгосон нөхөд чинь их хурлын гишүүн болсоноо их замшаан дахиад ийм дархан эрхээр хамгаалагдаж чадөө чуу? үгүйчүү ? олдсон энэ завшаанаа тултал нь өөрсөдийнхөө эрх ашиг сонирхолд хандуулнаа гэж үүрэг хариуцлага гэхээсээ шуналын дэв бузар нь түрүүлчихээд байна ш дээ. Тэгээ ч ёс жудаг, соёл гэж эүй үгүй бололвсорлын түвшигээр ярьвал хар массаа дөнгөн дангаан арай дээгүүр нахад энэ иххулийн гишүүдийн 70-80хувийг эзлээд байна
Нэргүй 2025-11-06 203.91.115.45
Хулгайн төсөвт юунд нь санаа зовоов. Харин ч буцаан татах хэрэгтэй.
Нэргүй 2025-11-06 202.126.91.168
жижигхээн вирус их хорлнтой бдг шиг өчүүхн манж х***а зулбасаг хорлоо шаачдийн.
Нэргүй 2025-11-06 202.126.91.168
эмнлгт бас гажиг манж оюуны хомсдлт чацаг байрлуулцн оюун хомсдолдтыг тасдн зогсоох ёстой.
Нэргүй 2025-11-06 202.126.91.168
өчүүхн гажиг оюуны хосдолтой манж шаараа чацаг хорлцн шаадгийн.
Нэргүй 2025-11-06 202.126.89.129
шинэ он гарахад сар гаруйхан хугацаа үлдлээ. МАН- ынхан амжихуу. Хориод жил юу ч амжуулаагүй шүү дээ. Хийсэн жаахан юм нь хувийн хэвшлийнхэн. Бас болоогүй булаагаад авчихна. МАН үнэн дампуурсан мафи шүү дээ…
сонгогч 2025-11-06 202.9.46.20
2018 ОНД ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ШИНЭЧЛЭХ БОЛОМЖИЙГ АЛДАЖ, УЛСАД ИХЭЭХЭН ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН НӨХДӨД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, ХОХИРЛЫГ БАРАГДУУЛЪЯ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!