Өглөө гэрээсээ зүгээр гарсан хүн, ажил дээрээ, автобусны буудал дээр гэнэт нас барчихлаа гэх харамсалтай мэдээ чих дэлсэх болов. Сүүлийн жилүүдэд ид хийж бүтээх насан дээрээ яваа залуучууд зүрх нь хаагдаж зуурдаар нас барах тохиолдол нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, тархины цус харвалт, зүрхний шигдээс өвчлөл 16-40 хүртэлх насны залуучуудын дунд зонхилон тохиолдож байгаа аж. Тиймээс уг өвчлөлд анхаарлаа хандуулж, хүн амыг мэдээ, мэдээллээр хангаж, урьдчилан сэргийлэх шаардлага үүсч байна.
АШУҮИС-ын зүрх судлалын тэнхимийн багш, АУ-ны доктор, зүрх судасны эмч Ц.Сумъяагийн хэлснээр, орчин үед хотжилт бий болоод үүнийг дагасан агаарын бохирдол, стресс, амьдралын буруу хэв маягаас шалтгаалж зүрх судасны өвчлөл нэмэгдэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээ, буруу хооллолт зэрэг нь уг өвчнөөр өвчлөх гол шалтгаан болж байгаа гэнэ.
Монгол улсад жил бүр 18-20 мянган хүн нас бардаг байна. Эдгээр нас баралтын 5000-7000 орчим нас баралтыг зүрх судасны өвчлөл эзэлдэг аж.
Улмаар зүрх судасны үйл ажиллагаа өөрчлөгдөхөөр даралт ихэсдэг байна. Залуучуудын дунд даралтыг тоохгүй явснаар тархины харвалт өгөх тохиолдол мөн нэмэгдэж байгаа ажээ. Хүн гэнэт нас барна гэж байхгүй. Харин тухайн өвчин хүний биед хэдийнэ бий болчихсон шинж тэмдэг илрэх хүртэл өвчний үйл явц өрнөж л байдаг үүнийг далд үе гэж нэрлээд байна. Өөрөөр хэлбэл, шинж тэмдэг илэрч эхэлж байна аа гэдэг чинь тухайн өвчин хэдийнэ таны биед бий болчихсон эмчилгээ, үйлчилгээ хийлгэх шаардлагатай болжээ гэсэн дохио өгч байна гэж ойлгож болно. Товчхондоо, өвдөлт, шинж тэмдэг үүсч эхэлсэн л бол мэргэжлийн эмчид хандах ёстой. Хүнд чухал биш эрхтэн гэж байхгүй.
Зүрхний өвчлөлийн хувьд дараах шинж тэмдэг илэрдэг. Нэгдүгээрт, хоолой дээр юм тээглэчихсэн юм шиг амьсгал давчдаж, амьсгал авахад хүндрэлтэй болж бачууруулдаг. Хоёрдугаарт, зүүн гар хүнд оргиж даагдахгүй болж, чинэрч өвддөг аж.
Гуравдугаарт, цээжний зүүн хэсгээр өвдөж эхэлдэг байна. Мөн цусан хангамж дутагдаад тогтворгүй байгаа учир хэм алдагдаж зүрх дэлсдэг. Ингэснээр даралт тогтворгүй болдог эхэлдэг гэдгийн эмч нар хэлж байгаа юм.
Ийм шинж тэмдэг илрээд байхад л манайхан хэнэггүй, зарим нь эрүүл мэндийн боловсрол дутмагаас болж эмийн сангаас эм авч уугаад нэг удаад намдаадаг. Дахин зовуурь илрэхгүй бол тоохгүй орхиж хугацаа алддаг. Ингэснээр эмчлэгдэх боломжоо алдаж, улмаар амиа алддаг байна.
Эмч нарийн хэлж байгаагаар, гэнэт нас барсан, зүрх нь хаагдсан гэдэг чинь гэнэтхэн л тухайн мөчид үүсэж байгаа үйл явц биш. Энгийнээр тайлбарлавал, тухайн хүнийг хэн нэгэн очоод буудаад унагаачхаагүй. Хэрвээ тэгсэн бол хүн газар дээрээ үхнэ. Гэтэл зүрхний өвчлөлийн тухайд өмнө нь хэдийнэ зүрхний үйл ажиллагаа нь доголдоод өвчилчихсөн байсан гэсэн үг. Ерөнхийдөө энэ бүхэн амьдралын буруу хэв маяг, хөдөлгөөн, агаарын бохирдол зэргээс болж судас гэмтэж явсаар байгаад хатуурсан судсанд бүлэн үүсээд бөглөрөл үүсч гэнэт нас барах зүрх нь хаагдах гэдэг үйл явц болж амиа алддаг байна.
Зүрх судасны өвчлөлөөс үүдэж даралт ихэсдэг болдог аж.
Зөвлөх эмч Р.Амарбаясгалан "миний санаж байгаагаар 19 настай хүн харваж байсан. 20 хэдэн настай хүн ч харвасан байдаг. Хүний бие хэврэг болж байна. Тийм учраас жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт орж байх хэрэгтэй. Дээрээс нь хүүхдийн даралтыг хүртэл үзэж байх ёстой. Хүүхэд толгой нь өвдлөө гэхээр манайхан “чи жаахан юм байж” юун даралт байдаг юм гэдэг. Залуучуудын даралт маш их ихэсч байна. Түүнийгээ тоодоггүй. Хөдөөнийхөн байна үзүүлэхгүй, нэг л төрлийн эм уудаг. Гэх мэт буруу зуршлаа өөрчлөх хэрэгтэй. Мэргэжлийн эмчид үзүүлж, эмчилгээ, зөвлөгөө авах хэрэгтэй. Ер нь бол даралт ихсэх өвчний нэгдүгээр үеийг амьдралын зөв хэвшлээр өөрчилж болдог. Тухайлбал, суугаа ажил хийдэг бол дасгал хөдөлгөөн хийх, өөх тостой хоол иддэг бол багасгах гэх мэт.
Манайхан өөрийнхөө төлөө үйлчилдэггүй дутагдалтай. Хэрвээ даралт ихэсдэг бол асуулгаар хэддүгээр үе шат дээрээ явж байгааг тодорхойлж болдог. Ингээд ямар эмчилгээ хийх шаардлагатай байгааг мэдэж болно. Даралт ихдээд хоёр жил болоход л зүрх томорч, тархинд өөрчлөлт өгдөг.
Даралт нэг удаа ихсэхэд судсанд ямар нэг өөрчлөлт, язралт үүсдэг. Язралт үүссэн судсанд цүлхэн үүсэх эсвэл бүлэн үүсэх магадлалтай. Ингээд нэг л өдөр хагарч, тасарч харвалт үүсгэдэг. Даралтьг нэг түвшинд барих нь хамгийн чухал.
Сүүлийн үед хүмүүс даралт их байгаа үед цус шингэлэх эм их уугаад үүнээс үүдэж тархинд маш их жижиг, жижиг судасны хагарал үүсч харвалт өгсөн хүмүүс олон ирж байна. Тусгай программ MRI дээр харахаар тархи нь сархинаг шиг болчихсон хүмүүс маш их байна. Ингэж явсаар нэг том харвалт өгөөд амиа алдана эсвэл маш хурдан мартана, хэл ам нь ээдэрнэ, тэнэгрэлд орж хөдөлмөрийн чадвараа алдана гэсэн үг. Цус шингэлэх эм ууж байхад даралт их байвал харвалт өгөх магадлалтай байдаг. Тийм учраас цус шингэлэх эм ууж байгаа бол даралтаа заавал үзэж, хянаж байх ёстой шүү" гэсэн юм.
Аливаа өвчлөлийг бий болгодог эрсдэлт хүчин зүйл гэж бий л дээ. Тархины харвалтанд хүргэдэг эрсдэлээс засаж болох хүчин зүйл, засаж болохгүй хүчин зүйл гэж байгаа. Ингээд харахаар засаж болохгүй хүчин зүйлээс засаж болох хүчин зүйл нь өндөр байдаг. Засаж болохгүй хүчин зүйлд нь зүрх, цусны өвчин мөн төрөлхийн янз бүрийн судасны гажиг зэрэг ордог. Гэхдээ эдгээр эрсдэл маш бага хувийг эзэлдэг байна.
Гэтэл хүн амаас өөрсдөөс нь шалтгаалах эрсдэлт хүчин зүйл маш их байгаа. Иргэд тархины харвалтаас сэргийлэхийн тулд бүр бага наснаас нь хамгаалах ёстой байдаг аж. Ер нь бол улс орны хүн амыг эрүүл байлгая гэвэл хүүхэд наснаас нь эхэлнэ. Өөрөөр хэлбэл, хүүхдээ багаас нь эрүүл хоол хүнсээр хооллож, амьдралын эрүүл дадал хэвшилтэй болгох ёстой. Мөн иргэд маань өөрсдөө дасгал хөдөлгөөн хийж, эрүүл зөв хооллох ёстой. Дээрээс нь сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй.
Ямар ч насны хүн байлаа гэсэн жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагд. Хэрэвзээ янз бүрийн өвчин туссан, шинж тэмдэг илсэрсэн бол мэргэжлийн эмчид хандаж улмаар гүйцэт эмчлүүлж өөртөө хайртай байхыг сануулж байна.
3,548.92





















































Зочин 2025-11-06 202.179.25.14
ВАКЦИН ШҮҮ УРД НЬ ЗАЛУУ ХҮМҮҮС ИНГЭЖ ХУЙГААРАА ӨНГӨРДӨГГҮЙ БАЙЛАА. ЦААД АНУ ГЕРМАН УЛСУУД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨӨН. УГ НЬ ХҮН АМДАА ХУДЛАА ХЭЛЖ ХОР ШАРСАН ОЮУНЭРДЭНЭ , СУРТЧИЛСАН ЭМЧ НАРААС ЯЛ АСУУХ ЁСТОЙ
Нэргүй 2025-11-06 202.126.91.168
өчүүхн муу х***а манж зулбасгийн х***а манж даврл нь х***а манж ажлллагаа илрүүлээд х***а манж ажллагаа х***а манжужда сүйрүүлээд шаасн муу сураггүй баас
Нэргүй 2025-11-06 202.126.91.168
храажийн мэдээжийн өвчтнг х***а манж эмч нэр зүүсн пздагууд худлаа шааж удаашруулж хорлж эмч гэсн нэр барьж бүлг гэмт хэрг үүлдгчдын барьж хорих хэргтэй.