Ц.Лут-Очир: ХҮН намын санал тодорхой биш, зарчмаа дагахгүй байна

Ц.Лут-Очир: ХҮН намын санал тодорхой биш, зарчмаа дагахгүй байна

Ц.Лут-Очир: ХҮН намын санал тодорхой биш, зарчмаа дагахгүй байна

ХҮН намын нарийн бичгийн дарга, эдийн засагч Ц.Лут-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа. 


-Та ХҮН намын нарийн бичгийн даргын ажлаа өгч, намаасаа гарахаар болсон гэж сонслоо. Ер нь намын дотоод үйл ажиллагаанд оролцохгүй байгаа юу?

-Миний хувьд ХҮН намын үйл ажиллагаанд оролцоогүй нэг жил гурван сар болж байна. Тийм учраас ХҮН намаас гарч байгаагаа албан ёсоор зарлаж байна. Намынхаа үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, сонгогчдод өгсөн амлалтаасаа урваад яваа нам нэртэй хуйвалдагчдын нэг байх хүсэл алга. ХҮН намаас гарч байгаа хүсэлтээ нийслэлийн Баянгол дүүргийн намын хороондоо өгнө.

-Ардчилсан нам ч юм уу, өөр намд элсэх үү?

-Одоогоор бодсон зүйл алга байна.

-Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ хэвлэлд анх удаа ам нээж, яриа өглөө. Таны хувьд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү О.Тэмүүлэн, иргэн Ч.Өгөөдэйбаатар нарын хөрөнгө орлого хууль ёсных мөн эсэхийг шалгуулахаар АТГ-т хандаж байсан шүү дээ?

-Би бол 2025 оны дөрөвдүгээр сарын 16-н буюу Засгийн газрын бодлого шийдвэртэй холбоотойгоор улс орныхоо эрх ашгаас илүүтэй гадаад улсын эрх ашгийг хамгаалдаг урвагчдын Засгийн газар болчихлоо, тиймээс огцор гэдэг шаардлагыг тавьж байсан. Тэрний дараагаар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаг хэрэглээтэй холбоотой мэдээлэл цацагдаж, бидний шаардлагатай залуус нэгдэн "Огцрох амархан" жагсаалыг хийсэн. Түүний хэвлэлд ярьсан мэдээллийг харлаа. Тэр хүн Засгийн газраа яагаад огцорсон гэдгийг ойлголгүйгээр асуудлуудад хариулт өгч байгаа шиг санагдлаа. Миний хувьд Л.Оюун-Эрдэнэ таван жил орчим Ерөнхий сайдаар ажиллахдаа Монгол  Улсын хөгжил дэвшилд нэмэртэй чухал ажил хийж дуусгасан уу гэдэгт шүүмжлэлтэй хандаж байгаа. Миний санаанд тийм ажил огт буухгүй байна. Ард иргэд дахин нэг бодно биз. Тэр хүн сайхан пи-ар хийдэг байсан ч бодитоор ард түмний амьдралыг дээшлүүлэхээр хэрэгжүүлж, эхлүүлж, дуусгасан ажил байхгүй түүнд.

Хувийн хэвшлээ тонон дээрэмдэх, хөрөнгийг нь булаах, баялгийн сан гэдэг гоё сайхан үгээр олон нийтийг төөрөгдүүлэх, төрийн өмчийг нэмэгдүүлж, хэдхэн улстөрч тэнд тоглодог тогтолцоог л бий болгосон хүн.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед нүүрсний хулгай гарсан байхад Засгийн газрыг тэргүүлж байгаа хүн энэ хулгайн талаар огт мэдэхгүй байна гэж байхгүй. Хэрвээ үнэхээр энэ хулгайг мэдэхгүй байсан бол ажлаа хийж чаддаггүй байсан гэсэн үг. Хулгайтай холбогдсон эсэхийг нь Авлигатай тэмцэх газраас шалгаж, мухарлах ёстой. Гэтэл өнөөдөр АТГ-аас Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тухайн үеийн дуулиан дэгдээсэн тансаг хэрэглээнийх нь эх үүсвэрийг шалгасан болж, дүр эсгэсэн байна лээ. Гэтэл хүүхэд нь Англи улсад ямар зардлаар амьдарч байгаа эсэх талаар гэх мэт өндөр дүнтэй олон зарлага байгаа.

-МАН-ын дотоод асуудал улс орныг хямрал руу түлхэж байна. Ардчилсан намын зүгээс нэгдмэл байр суурьтай байгаагаа илэрхийлж, сөрөг хүчний дуу хоолойг хүргэж байсан бол ХҮН намаас одоог болтол тодорхойгүй байгаа нь олны шүүмжлэл дагуулж байна?

-МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн нь намыхнаа гишүүдийг 50:50 хувьтай хувааж, Засгийн эрхийн төлөөх тэмцэл болж хувирлаа. Энэ асуудалд Ардчилсан намын зүгээс нэгдмэл байр суурьтай байж, шаардлагаа тавиад явсан. Харин ХҮН намынхан албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй. Хамтарсан Засгийн газарт орж ажиллаж буй ХҮН намын хоёр сайд нь УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны санал хураалтад оролцоогүй. Гэтэл ХҮН намын таван гишүүний дөрөв нь Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурж, дэмжсэн бол нэг нь огт санал өгөөгүй, харин Ж.Золжаргал гишүүн ганцаараа Засгийн газраа авч үлдэх талд кноп дарсан байдаг.

Намын санал тодорхой биш, зарчмаа дагахгүй, МАН-ын зарим албан тушаалтан, эрх ашгийн талд саналаа өгсөн гэж харж байгаа.

Сая ажиглаж байхад нэг гишүүн нь зарчмаа бодож Засгийн газрыг огцруулах үндэслэлгүй байна гэдэг талаас саналаа өгсөн бол үлдсэн гишүүд нь Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж гарын үсэг зурсан. Тэрнээс биш ямар нэгэн хуулийн үндэслэлтэй, тайлбартай ХҮН намын нэгдсэн байр суурь огт байхгүй. Засагт хамтарч байгаа Шадар сайдаар ажиллаж байгаа хүмүүс маань Засгийн газраа хамгаалж гарын үсгээ зурахгүйгээр "зугтсан". Нөгөө гишүүдийнх нь олонх Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн учраас Засгаас гарья гэж байгаа юм болов уу гэж ойлгож байна.

-Шадар сайд С.Амарсайханыг хариуцлагын гэрээ зөрчсөн гэж үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргалаа. Үүний дараагаар ХҮН намын хоёр сайдыг чөлөөлөх эсэх асуудал хөндөгдөв үү?

-Сая Шадар сайд С.Амарсайханыг чөлөөлсөн шийдвэр бол олон нийтийн хүсэн хүлээж байсан шийдвэр байсан. Энэ хүн хүний эрх зөрчсөн, олон нийтийг хохироосон маш олон буруу шийдвэрийг гаргасан ч ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй. Улс төрийн хариуцлагаас гадна бусад хариуцлагыг тооцох болов уу гэж найдаж байна.

-Улс төрийн тогтворгүй нөхцөл байдлын улмаас нийгэм, эдийн засагт хүлээлт үүсгэж байна. Ирэх оны төсвийг энэ сарын 15-ны дотор батлах ёстой. Гэтэл одоо төсвийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлэг рүү орох гэж байна. Та ирэх оны төсвийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Би ирэх 2026 оны улсын төсвийн төслийн саналуудыг харсан. Өнгөрсөн жилийн төсөвтэй харьцуулахад инфляцийн түвшиндээ нэмэгдэж, үргүй зардал багатай, бодитой төсвийн төсөл батлахаар хэлэлцүүлж байна гэж харж байгаа.

Улсын төсвийн урсгал зардал дотроо зохицуулалт хийж, багш, эмч нарын цалин болон ахмад настны тэтгэврийг боломжит хэмжээндээ тооцоолол хийж нэмэхээр төлөвлөж байна.

Багш нарын цалин нэмсэнтэй адилхан эмч нарын цалинг нэмэх шаардлагатай байгааг дэмжиж байгаа. Нөгөө талдаа улсын төсвийн зарлагаа нэмэхээс гадна орлого нэмэх нөхцөл боломжийг хайх ёстой. Төрийн өмчийн компаниуд нь дандаа ашиггүй ажиллаж, өндөр зарлагатай, олон мянган ажилтан үр ашиггүй, сул цалин авч ажилладаг. Эдгээр компаниудыг яагаад хувьчилж болохгүй байгаа юм бэ.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-06 103.57.93.243

Албан тушаалын гоморхол уу.. Төсёл эхнэ тэр гээд сайн туусан дуулдсан ХҮН-д гомдох шалтгаан баймааргүй ханаж дээ АН руу урвах аястай, таарсан таар шуудайнууд. ХҮН эрх барьж байгаа намтай хамтраад зүтгэж байна Дэлхийн улс төр ийм л байдаг. Энэ танай намын нэр төрийн асуудал мөн. АН мэт шиг сөрөг хүчин нэрээр эх баригчдын ажлыг бүрэн харлуулдаг жишиг хаана ч байдаггүй юм.

Avatar

Нэргүй 2025-11-06 202.9.41.72

Хүн намыг анх гадаадад боловсрол эзэмшсэн залуус . Юм үзэж нүд тайлсан , ёс зүйтэй МАНАН – тай үзэлцэхээр нам байна гэж уриалгахан дэмжиж ирсэн. Одоо байгаа царайг нь харахаар бөөлжис цутгаад бна.

Avatar

Цэцэг 2025-11-06 66.181.188.48

Шударга залуу ш дээ хүн нам ман намтай хушуу халаасаа нэгтгэсэн тул үзэл бодол нийлэхгүй албан тушаалын амбицгүй ашиг завшаан олз хувьдаа хайгаагүй хүн энэ намын бусармаг удирдлагатай санаа нийлэхгүй өолсон бодлого шийдвэрийг нь буруу гэж үзсэн бол гарсан нь зөв ш дээ! Анх ямар саын саыхан уриа дэвшүүлж улм орноо өөд нь татна гэж ярьж суртчилж байлаа одоо тэгтэл ман намын бусармаг зальхай хулгайчидтай хүзүү сээрээ бөөрөө нуруугаа нийлүүлчихсэн нэр ашиг хөөцөлдөөд муу муухайтай нийлчихсэн

Avatar

хүннү 2025-11-06 124.158.120.198

Энэ одоо хэн вэ? ХҮН-ын нариын бичгийн дарга байсан юм бол намаа өөд нь татах чинь яасан юм? Анхнаасаа л урвагч байсан байна. Оюун-Эрдэнэ ярилцлага өгсөн байсан. Тэр ярилцлагад чиний талаар ганц үг хэлээгүй. Гэтэл чи хэний захиалгаар гэнт гарч ирэв? Элбэгдорж, MCS л биз дээ. б**с ухаж олонд танигдах бол сайн хүний шинж биш. Чи тийм ч “шодорго” хүн биш бололтой. Монголын нийгэм өөр шиг чинь урвагчийг таньдаг болчлоо. Урвалтанд тань амжил хүсэе.

Avatar

Нэргүй 2025-11-06 59.153.113.114

Эм Си Эсийн утсан хүүхэлдэй байсан юм уу???

Avatar

ХҮН нам гэж дээ 2025-11-06 217.208.144.61

ХҮН-ийнхэн гэж албан тушаал хөөсөн хэдэн залуус шүү дээ. Өөрсдийгөө нэг их юманд бодчихсон, тийм юмнууд амархан хоцрогддог, тэгээд хоцрогдсоноо ч мэддэггүй. Хамгийн тод илрэл нь тэр Найдалаа гэгч залуу. Амны хаалтыг үнийг төрөөс тогтооно гэж ярьж байсан хүн шүү дээ, жинхэнэ хоцрогдсон социалист сэтгэлгээтэй. Төргүй бол үхээд өгөх хэдэн залуус.

Avatar

Hole 2025-11-06 202.9.46.1

ХҮН НАМ == МАН НҮХ

Avatar

Нэргүй 2025-11-06 103.212.117.92

хогийн нам , энхбаяр гэж авлигач хулгайч махн-ыг нийлүүлээгүй бол илүү сайн нам болох байсан юм, муу н**ш үхээсэй

Avatar

Зчоин 2025-11-06 66.181.184.115

За хуцаач, наад хүн чинь өнөөдөр хэрэгжээд байгаа бүх төслийн эхлэлийг тавьсан бус уу. Тэр идэж уусан асуудлыг нь бол мэдэхгүй, ямар ч байсан ажлууд эхлүүлсэн. Идэж уусан нь нотлогдох юм бол харин тэр үед юу ч гэсэн хэмэлж болно биз

Avatar

Нэргүй 2025-11-06 103.168.34.161

Zuvshuu

Avatar

Зочин 2025-11-06 202.131.230.163

Сэхээтнүүд хэзээ ч нам байж чаддаггүйг хүний нийгмийн түүх харуулсан байдаг. Яагаад гэвэл сэхээтнүүд хувиа бодсон бэртэгчингүүд байдаг. Тиймээс нам байгуулах гэдэг гэр барьж тоглодогтой огтхонч аваа ижил.

Avatar

садөса 2025-11-06 103.168.34.148

Лут Очир шударга хүн. Харин тэр Оюун Эрдэнэ, АБ-ийн гар хөл Ууганбаатар одоо хүртэл хууль зөрчин төв банкны дарга хийгээд л явж байна.

Avatar

УРВАГЧИД ӨӨРТ НЬ 2025-11-06 202.70.44.146

ХАХА ХАХА ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ЧИНЬ ШҮҮХЭД ШИЛЖИХ МӨЧИД ӨӨРӨӨ УРВААД АМЬ ЭРЖ ЭРХ БАРИГЧ РУУ УДАХГҮЙ ГУТЛЫНХ НЬ УЛЫГ ДОЛООХООР ГҮЙНЭ. ТЭР ТУСМАА ИЙМЭРХҮҮ УРВАГЧДЫГ МАН ХААЛГААРАА ОРУУЛЖ БОЛОХГҮЙ ШУДАРГА ШҮҮХЭЭР ОРУУЛЖ ХАРИУЦЛАГЫГ НЬ ХҮЛЭЭЛГЭЭРЭЙ.
УУЛЫН БУГА ХАРААД УНАСАН МОРИО ОРХИНО ГЭДЭГ БОЛ УРВАГЧ ХАХАХА

Avatar

ХУУЛЬЧ 2025-11-06 202.9.47.67

ҮЗЭЛ БОДЛООСОО УРВАЖ НАМДАА ГОМДОХ ХҮНИЙ ТИЙМ ТИЙМ САЙХАН ЗҮЙЛ БИШ Л ДЭЭ..,,,,,БОДИТ ҮНЭН БОЛ ЭНЭ ХҮН ӨӨРИЙН НАМАА ТОМ ,,,,ИРЭЭДҮЙТЭЙ АЖИЛ ОЛГОГЧ,,,,, ГЭЖ ҮЗСЭНЭЭС ӨӨР ЮУ Ч БАЙХГҮЙ..,,,,

Avatar

иргэн 2025-11-06 103.229.122.125

Хүн нам анхнаасаа л ямарч Зарчим , Үзэл бодолгүй ,,,,Хулгай луйвар хийж Албан тушаалд очих зорилготой УИХ-д орж ирсэн,,,,энэ Нам доривтой юу ч хийгээгүй,

Avatar

Нэргүй 2025-11-06 103.57.93.23

Манай Баянгол дүүргээс сонгогдсон Золжаргал гишүүн маш сайн ажиллаж байгаа шүү, ер нь яаж ажиллаж болдогийг харуулж байгаа, хүн амьтан шүүмжилж голоо зогоолгүй, дандаа бодлогын асуудлуудыг хөндөж барьж авч ажиллаж байгаа нь таалагддаг, Энэ хүн хүний хийж бүтээсэн зүйл, сайн зүйлийг харах мэдрэмж муутай хүн юм уудаа

Avatar

иргэн 2025-11-06 202.70.34.70

Золжаргалын төсөл нэрээр улсаас хулгай хийсэн мөнгийг бас ил ярих хэрэгтэй шүү. Нээх сайхан ярьцгаана, цаагуураа дандаа хулгай хийцгээнэ.

Avatar

Del 2025-11-06 202.55.188.34

төр ажил олгогч биш хувьцаа эзэмшигч байвал зүгээр байна даа

Avatar

иргэн 2025-11-06 202.70.34.70

Төр татвараа шударгаар аваад, ажлуудаа хувийн хэвшилд шилжүүлэх хэрэгтэй, Төрд ер нь машин тэрэг ч байх хэрэггүй. Хувийн машин хөлсөлвөл хамаагүй бага зардал гарна. Жолооч, граш энээ тэрээ гээд бүх зардал хэмнэгдэнэ. Хэдхэн зайлшгүй машин л байх хэрэгтэй, эмнэлэг, түргэн, онцгой гэх мэт…. ялангуяа захиргааны байгууллагад албаны машин огт хэрэггүй.

Avatar

It is so sad 2025-11-06 66.181.180.220

хаа хүрнэ гэж 3 сая хүнийг хуурч хулгай луйвар хийж хүмүүсийн х****л идэж яваа ХҮН юм бол доо

Avatar

3 2025-11-06 103.229.121.99

medrel um chine garsan deer

Avatar

Иргэн 2025-11-06 66.181.190.245

ХҮН нам ямар нам гэдгээ харуулсан! МАН намын “зодоон” улс оронд ямар хор хохиролтойг мэдсээр байж дуугараагүй! Улстөрийн байр суурь ч алга, улс орноо бодсон сэтгэл ч алга!!! Уг нь АН намаас дутахааргүй гэж бодож явсан. Золжаргал гишүүн бас энэ намаас гараасай!

Avatar

Нэргүй 2025-11-06 202.126.90.160

Голтой л хэлж

Avatar

Тогоо 2025-11-06 43.242.243.40

ХҮН нам олон сэхээтэн залуусыг хуурч МАНД аваачиж тушаасан

Avatar

КүН 2025-11-06 66.181.181.50

Албан тушаал өгөөгүй болохоор гомдсон КҮН байна

Avatar

Нэргүй 2025-11-06 103.229.121.46

хийх юмтай хүн юм горьдохгүй дээ

Avatar

Нэргүй 2025-11-06 66.181.165.234

амьдрах чадваргүй болоод нам дагаж байнаа шд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж