Өнөөдрөөс хэдхэн сарын өмнө Эрика Кирк гэх нэр итгэгчдийн цуглаан, барууны үзэлт подкаст, эсвэл гоо бүсгүйн тэмцээнүүдээс өөр газар бараг л сонсогдоогүй байлаа. Гэвч түүний нөхөр Чарли Киркийн эмгэнэлт үхэл Эрикаг дэлхийн анхаарлын төвд аваачаад байна. Үүнээс өмнө тэрбээр даруухан атлаа зорилготой, итгэл дүүрэн амьдралаа бүтээж явсан юм. Энэ удаагийн "ХҮМҮҮС" буландаа улс төрийн зүтгэлтэн Чарли Киркийн эхнэр Эрика Киркийн хувийн амьдралын талаар болон хэрхэн "Хамгийн аз жаргалтай" бэлэвсэн эмэгтэй гэх нэрийг зүүх болсон талаар онцолж байна.
Эрика Лэйн Францве 1988 оны арваннэгдүгээр сарын 20-нд Охайо мужийн нэгэн католик шашинт гэр бүлд мэндэлжээ. Түүний гэр бүл хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдарч байсан ч эцэг эх нь салсны дараа Эрика ээжийнхээ хамт Аризона муж руу нүүжээ. Түүний ээж Лори үйлдлээрээ үлгэрлэдэг нэгэн байв. Эрика ээжийнхээ талаар дурсахдаа, итгэгчдийн цуглаан болон тусламж хэрэгтэй хүмүүст зориулсан арга хэмжээнд үргэлж оролцдог байсан. Аль ч цуглааны гал тогоонд тусалдаг байсан бөгөөд энэрэн нигүүлсэх сэтгэлгүйгээр гоо үзэсгэлэн утга учиргүй гэж охиндоо сургадаг байжээ.
Тиймдээ ч Эрика гоо үзэсгэлэнгийн утга учир нь гадна төрх бус, харин зүрх сэтгэл, үйлсээр хэмжигддэгийг ойлгожээ.

Нотр Дамын бэлтгэл сургуульд Эрика зөвхөн ирээдүйн мисс биш байлаа. Сагсан бөмбөг болон волейболын багт тоглодог төдийгүй багаар ажиллах чадвар сайтай, төлөв даруу охин байсан. Тэрбээр дасгалын дараа танхим цэвэрлэж, багийн нөхдөдөө тусалдаг байсан аж. Энэ нь түүнд удирдагч болох зан чанарыг суулгаж өгсөн гэж Эрика үздэг. Хожим 2021 онд сургууль нь түүнийг Алдрын танхимд албан ёсоор оруулжээ.
Эрика 20 настайдаа гоо бүсгүйн тэмцээний ертөнцөд хөл тавьжээ. Энэ нь нэр хүндийн төлөө бус бусдад нөлөөллөө нэмэгдүүлэх гэсэн алхам байв. Эрика гоо бүсгүйн тайзыг бусдад итгэл, урам зориг өгөх хэрэгсэл гэж үзсэн байна. 2012 онд буюу 23 насныхаа төрсөн өдөр тэрбээр “Miss Arizona USA” хэмээх титмийг хүртэж, дараа нь “Miss USA” тэмцээнд Аризона мужийг төлөөлөн оролцсон юм. Улсын титмийг авч чадаагүй ч өөртөө итгэх итгэл, дуу хоолойгоо олсон гэж Эрика дүгнэдэг.
“Би тэмцээнд оролцсоноор илүү олон хүнд хүрч, илүү их нөлөөлж чадна гэдгээ ойлгосон. Энэ мөчөөс л илүү ихийг хийх боломж гэдгийг мэдсэн” гэж тэр хэлсэн байдаг.

Гоо бүсгүйн тэмцээнд өрсөлдөхийн хажуугаар Эрика Аризонагийн их сургуульд улс төр судлал, олон улсын харилцааны бакалаврын зэрэг хамгаалжээ. Дараа нь Либерти их сургуульд Америкийн эрх зүй судлалаар магистрын зэрэг хамгаалсан. Одоо тэрбээр Библи судлалаар докторын зэрэг горилж буй. Дашрамд дурдахад, Аризонагийн гоо бүсгүйн тэмцээний ивээн тэтгэгч нь Дональд Трамп байв.
ИТГЭЛИЙГ ҮЙЛ ХЭРЭГ БОЛГОСОН НЬ
Эрика их сургуулиа төгссөнийхөө дараа Христийн итгэл дээр суурилсан бизнес эрхлэгч болон төлөвшжээ. Тэрбээр “Everyday Heroes Like You” хэмээх ашгийн бус байгууллагыг үүсгэн байгуулж, эгэл жирийн баатруудыг онцлон дэмждэг байлаа. Мөн “BIBLEin365” нэртэй библи судлалын өдөр тутмын хөтөлбөрийг бий болгож, 10 мянга гаруй хүн үүнд нь оролцсон байна. Түүнчлэн “Proclaim” гэх Христийн загварын брэндийг гаргажээ. Эрика “Midweek Rise Up” подкастаараа дамжуулан сонсогчдодоо найз шиг нь урам, итгэл бэлэглэдэг байв. Энэхүү подкаст нь эмэгтэйчүүдийн хүч, хувь хүний зорилгын тухай чин сэтгэлийн ярианд тулгуурладаг.
“Хүчтэй байхын тулд заавал эршүүд байх албагүй. Сонсогдохын тулд заавал чанга дуугарах хэрэггүй” гэж тэрбээр Залуу эмэгтэйчүүдийн манлайлагчдын чуулганд хэлсэн билээ.
Эрика 2018 онд улс төрийн залуу од, "Turning Point USA"-гийн үүсгэн байгуулагч Чарли Кирктэй танилцсан нь хувь тавилан байв. Тэдний холбоо итгэл, зорилго, хайр дээр тогтож байсан гэж ойрын хүрээлэл нь тодорхойлсон байдаг. 2021 онд хосууд гэрлэж, удалгүй хоёр хүүхэдтэй болсон. Чарли улс төрийн тавцанд алдаршиж байх зуур Эрика гэр бүлийнхээ төв, итгэлийн тулгуур хэвээр байлаа. Эрика олон нийтийн сүлжээнд тансаг биш боловч язгуур үнэт зүйлээ илэрхийлж чаддаг байжээ. Хосуудыг ойрын хүрээлэл нь "Ефес 5 маягийн" гэж тодорхойлдог байсан. Энэ нь библид итгэл дээр суурилсан хайр, оюун санааны нэгдмэл байдлыг илэрхийлдэг байна. Тэд хамтдаа гэрлэлт ба эрхэм зорилгын уялдаа холбоотой консерватив үзэл санааг түгээдэг байсан аж.

ГЭРЭЛД ГАРСАН ЭМЭГТЭЙ
2025 оны есдүгээр сард нөхөр нь олон нийтийн арга хэмжээний үеэр буудуулан амиа алдсан тэр мөчөөс эхлэн Эрикагийн амьдрал бүрэн өөрчлөгдсөн. Тэрбээр Чарли Киркийн дурсгалын ёслолд олон мянган хүний өмнө, тэр дундаа ерөнхийлөгч Дональд Трамп, дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс нарын дэргэд хүлцэл, итгэл, зоригтой байдлын тухай илтгэл тавьсан юм. Эрикагийн тайван, нам гүм хандлага хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөв. Улмаар дэлхий анх удаа түүнийг улстөрчийн эхнэр бус, итгэлдээ бат зогсдог эмэгтэй гэж харсан.

Өнөөдөр "Turning Point USA"-ийн гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийн дарга болсон Эрика нөхрийнхөө өвийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ өөрийн өнгө аясыг авчирч байна. Түүний удирдлага нь гоо үзэсгэлэн ба итгэлийн хүчийг хослуулсан, намуун боловч нөлөөтэй хэв шинжийг бий болгожээ. Дэмжигчдийнх нь хувьд Эрика бол итгэл, уучлал, уян хатан байдлын бэлгэ тэмдэг, бодит ертөнцөд ховорхон үзэгддэг үнэнч, ухаалаг эмэгтэй.
Харин олон нийтийн нүдэнд тэр өөртөө итгэлтэй, зоригтой, уламжлалт үнэт зүйлдээ үнэнч, шинэ үеийн консерватив эмэгтэйчүүдийн төлөөлөл болжээ.
Гэсэн хэдий ч Эрикагийн сүүлийн үед оролцсон олон нийтийн арга хэмжээг шүүмжлэх хүмүүс олон байв. Нөхрийнхөө дурсгалын арга хэмжээнд дусал ч нулимс унагаагүй, бүхий л арга хэмжээнд инээмсэглэл дүүрэн байгаа нь бэлэвсэн эмэгтэйн хийх үйлдэл биш гэж буруутгажээ. Улмаар Чарли Киркийн үхэлд Эрика харамсахгүй, шаналахгүй байгаа гэх таамаг цахим сүлжээнд нийтлэгдсэн байна. Мөн түүнийг нөхрийнхөө бүх хөрөнгийг өвлөн авсандаа баяртай байгаа гэж шүүмжилсэн хүмүүс ч бий.

Гэсэн хэдий ч Эрика нөхрийнхөө үйл хэргийг үргэлжлүүлж, итгэл дээр тулгуурлан олон нийтэд туслах ажлаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн юм. Түүнийг бэлэвсэрч үлдсэндээ харамсахгүй байгаа хамгийн жаргалтай бэлэвсэн эмэгтэй гэж зүхэх хүмүүс байгаа ч Эрика энэ амьдралдаа бүх сайн сайхныг богино хугацаанд чадахаараа мэдэрсэн азтай эмэгтэй гэж дэмжигчид нь үздэг.
3,548.92























































Нэргүй 2025-11-06 103.229.120.53
8p0955877
Нэргүй 2025-11-06 103.229.120.53
SEKSEER VANXANDAAD BOOB XXN BOOW DOLOJ80855877ALNI SEKSDEX ANUSDI XUCHINDUULI SEKSEER TAICHNA