Засгийн газрын өнөөдрийн /2025.11.05/ хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар дараах мэдээллийг хийлээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.БЯМБАЦОГТ:
-Эрүүл мэндийн даатгалын сан/ЭМДС/-гийн үйл ажиллагааны талаар шалгалтын дүнг өнөөдөр танилцуулж тодорхой шийдвэр гаргасан. Есдүгээр сарын эхээр ажлын хэсэг гарч ажилласан. Шалгалтаар ЭМДС-г эмчлэх эрүүлжүүлэх шаарпдлага тулгарсан байна гэдэг нэгдсэн дүгнэлтэд хүрсэн. 2020 онд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орсноор эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжсэн. Гүйцэтгэлээр нь эрүүл мэндийн байгууллагыг санхүүжүүлдэг болсон. Харамсалтай нь, эрх зүйн орчныг нь шинэчилсэн ч ЭМДС-гийн өр төлбөр дааж давшгүй байдалд хүрч дампуурлын ирмэгт тулсан
ЭМДС 2020 онд 2.6 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байсан бол 2021 онд 264 тэрбум, 2023 онд 218 тэрбум, 2024 онд 316 тэрбум төгрөгийн өр төлбөр үүссэн. Үүнийг байнга улсын төсвөөс нөхөж, төлж явж байгаа.
2025 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 280 тэрбум төгрөгийн өр төлбөр үүсэх тооцоолол гарч байгаа. Ажлын хэсэг ЭМДС яагаад жил бүр алдагдалтай ажиллаад байна вэ гэдгийг шалгасан. Нэгдүгээрт, хязгаарлагдмал эх үүсвэртэй ч хязгааргүй санхүүжилт олгосон гажуудал бий болсон. Эрүүл мэндийн тусламж авч байгаа иргэний зардлын төлбөрийг хязгааргүйгээр ЭМДС-гаас олгох тогтолцоонд шилжсэн нь хөнгөлөлттэй байдлыг үүсгэсэн. Тухайлбал, батлагдсан төсвийг 2023 онд 184 тэрбум төгрөгөөр, 2024 онд 200 орчим тэрбум төгрөгөөр хэтрүүлж, ёроолгүй савнаас мөнгө олзворлож байгаа мэт загнасан нь ЭМДС доголдоход хүрсэн.
ЭМДС-гийн манаач байх ёстой Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл /ЭМДҮЗ/ чиг үүргээ хэрэгжүүлээгүй амьгүй албат мануухай мэт ажлаа хийж чадаагүй байна. ЭМДҮЗ нь ЭМДС- гийн болон Эрүүл мэндийн ерөнхий газрын үйл ажиллагааг бодлогоор хангах, зардлыг хянах чиг үүргээ бүрэн биелүүлж ажиллаж чадаагүй.
Тухайлбал, 2024 онд зөвхөн нэг иргэн 8 удаа эмнэлэгт хэвтэж 118 сая төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Бараг сар болгон эмнэлэгт хэвтдэг, 120-иод сая төгрөгийн тусламж үйлчилгээ ЭМДС-гаас авдаг.
Дахиад нэг жишээ хэлэхэд нэг иргэн жилд 346 удаа амбулаторийн үзлэг хийлгэж 12 сая төгрөгийн шинжилгээ, оношилгоо хийлгэсэн. Өдөр болгон эмнэлэгт очиж үзүүлдэг. Мөн нэг иргэн 61 удаа эмийн хөнгөлөлт эдэлсэн.
Өөрөөр хэлэх юм бол 300 мянган төгрөгөөр ЭМД төлчихөөд 63 сая төгрөгийн эмийн хөнгөлөлт эдлэхээр юу болох вэ.
Хяналтаа тавьж чадаагүй.
ЭМДС үйлчилгээ авч байгаа иргэнийг буруутгах гэсэнгүй. Гагцхүү ийм өндөр дүнгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа, эмийн хөнгөлөлт эдэлж байгаа тохиолдол нь үнэн байсан уу, яаж зөв болгох вэ. Үүний цаана хулгай хийж байгаа, луйвар хийж байгаа үйлдэл байсан уу гэдэг дээр ЭМДҮЗ, ЭМДС ажил хийгээгүй. Үүнийг бид цаашдаа цэгцлэх ёстой.
Хийдэлтэй гэрээ байгуулдаг явдал хавтгайрсан. 2024 онд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг гэрээ байгуулахдаа тоо хэмжээ, төсвийн зардлыг огт тусгаагүй зөрчил илэрсэн. Өөрөөр хэлэх юм бол ямар үйлчилгээг ямар хэчнээн хэмжээний төсөв зардлаар үзүүлэх тухай тодорхойгүй гэрээ хийсэн. Байшингаа засуулахдаа үнэ хөлсөө тохирч байгаад хийдэг. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагатай ЭМДЕГ гэрээ хийхдээ тоо, хэмжээ үйлчилгээний төрөл нөхцөл байхгүй зүгээр л гэрээ хийдэг. Энэ нь ёроолгүй савнаас хутгаж авч байгаатай адил замбараагүй болсон.
ЭМДЕГ-т хянуулахаар ирүүлсэн 2.1 сая тохиолдлын нэхэмжлэлийн гурван хувьд л хяналт хийдэг. 2024 онд 17 сая нэхэмжлэл ирсний 105 мянган нэхэмжлэл зөрчилтэй байсан.
Ирсэн нэхэмжлэлийн 3 хувьд хяналт хийхэд ийм хэмжээний зөрчил илэрч байгаа. 100 хувь хяналт хийх юм бол ямар хэмжээний зөрчил илрэх нь ойлгомжтой байгаа.
ЭМДС хүнд байдалд орсны цаад учир шалтгаан нь эдгээр зөрчилтэй хуурамч нэхэмжлэлээр ЭМДС тонодог байдал газар авсан.
Эмнэлгүүдийн удирдлага хуурамч нэхэмжлэл үүсгэж ЭМДС -г тонох байдал газар авсан.
Эрүүл мэндийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд хуурамч нэхэмжлэл үүсгэх замаар төсвөөс хөрөнгө завших, илүү санхүүжилт авах оролдлого хийдэг зөрчил даамжирсан.
Нэхэмжлэлийн хяналтаар 2023-2025 онд нийтдээ 230 мянган алдаа зөрчил илэрснээс харагдаж байгаа.
ЭМДС -гийн зарцуулалтын гуравны нэгд хяналт тавихад ийм зөрчил гарч байгаа. Ханиад хүрсэн хүнийг хатгаа авсан байна гэж эмнэлэгт хэвтүүлдэг, хавдаргүй хөнгөн мэс засал хийх хүнийг хавдартай байна гэж ЭМДС -гаас санхүүжилт авдаг байдал төр, хувийн эмнэлэггүй газар авсан. Үүнд хууль хяналтын байгууллага оруулж шалгалт хийх шаардлагатай болсон. Энэ гажуудлаас болж эрүүл мэндийн салбарынхны цалинг нэмэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанарыг сайжруулах боломж хаагдаж байна. Эндээс томоохон дүгнэлт хийж байгаа.
Гарсан зөрчил гэмт хэргийг хууль хяналтын байгууллагад шилжүүлж хариуцлага тооцно.
Г.ХОРОЛ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд аудит хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.11.05/-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалах бэлтгэл ажлыг эхлүүлэх хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн хараат бус аудитын компаниар тус компанийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэх, хөндлөнгийн үнэлгээний компанийн үнэлгээг шинэчлэн тогтоолгох зэрэг ажлуудыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 20 хүртэлх хувийг, 2018 оны 73 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахаар шийдвэрлэсэн.
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат болгох чиглэлээр удаа дараа үүрэг даалгавар өгсөн бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх хүрээнд тус компанийн үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хараат бус хөндлөнгийн аудитын байгууллагаар аудит хийлгэх шаардлага үүсжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох, хувьцааг биржээр арилжаалах бэлтгэл ажлын хүрээнд компанийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэж дүгнэлт гаргуулахаар гүйцэтгэгчийг нээлттэй зарлаж, шалгаруулах Ажлын даалгаврыг боловсруулсан байна.
Нүүрс худалдах, худалдан авах 581 гэрээг ил болгож, компанийн сайтад байршуулж байна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2010 оноос хойш байгуулагдсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийг холбогдох хууль тогтоомж, гэрээнд нийцүүлэн олон нийтэд ил тод болгох ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий ордод үйл ажиллагаа явуулдаг, Монгол Улсын нийт иргэд хувьцааг нь эзэмшдэг төрийн өмчийн оролцоотой хувьцаат компани болохын хувьд үйл ажиллагаа, олборлолт, борлуулалтын талаарх мэдээллийг хууль тогтоомжийн дагуу олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх шаардлагатай. Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2010 оноос хойш байгуулагдсан нүүрс худалдах, худалдан авах бүх гэрээг ил тод болгох үүрэг даалгавар өгсөн. Тус компани 2010-2025 оны хугацаанд нүүрс худалдах, худалдан авах нийт 586 гэрээ байгуулснаас 581 гэрээг ил тод нээлттэйгээр компанийн цахим хуудаст байршуулж байна. Урт хугацаатай, уурхайн ам нөхцөлтэй таван гэрээг байршуулаагүй байна. Эдгээр нь олон улсын гэрээний дагуу нууцлах зохицуулалттай, мөн талуудын байгуулсан гэрээгээр нэг талдаа урьдчилан мэдэгдэх, зөвшөөрөл авах шаардлагатай байх тул худалдан авагч гэрээний талд мэдэгдэн таван гэрээг тус бүрийг ил тод болгох чиглэлээр ажиллаж байна.
Газар тариалангийн үйлдвэрлэлд учирч болзошгүй эрсдэлийг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ

Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
2025 онд улсын хэмжээгээр 274.1 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн улаанбуудай, 101.9 мянган тонн төмс, 208.6 мянган тонн хүнсний ногоо, 133.3 мянган тонн тэжээлийн ургамал, 27.2 мянган тонн тосны ургамал, нийт 745.1 мянган тонн ургац хураан авч өмнөх онтой харьцуулахад 503.3 мянган тонноор буюу 40.3 хувиар ургац буурсан байна.
Улаанбуудай 34.7 хувиар, төмс 22.9 хувиар, хүнсний ногоо 22.0 хувиар, малын тэжээлийн таримал 46.0 хувиар, тосны ургамал 49.0 хувиар тус тус буурчээ.
Ургац хураалтын урьдчилсан дүнгээс харахад, Монгол Улсын нийт хүн амын хэрэгцээт улаанбуудайн 62.5 хувийг, төмсний 76.9 хувийг, хүнсний ногооны 72.6 хувийг дотоодын ургацаас хангах тооцоо хийжээ.
Энэ жил тариалангийн бүс нутагт 5-7 дугаар сард хур тунадас бага, агаарын дундаж температур 37.0-39.5°С, хөрсний гадаргын үнэмлэхүй их температур 65.0-69.6°С-д хүрч, хөрсний үнэмлэхүй их температур 40°С-аас давж халсан өдрийн тоо 7-10 хоногоор үргэлжилж, халалтаас үүдэлтэй зурваслан усархаг бороо, мөндөр зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлүүд тохиолдсон нь ургацад сөрөг нөлөө үзүүлжээ.
Улаанбуудайн хувьд хэдийгээр гангийн нөлөөлөлд өртсөн ч 8-9 дүгээр сард цаг агаар харьцангуй тааламжтай байж, хураалтыг 7-10 хоногийн өмнө эхлүүлсэн нь ургацын чанарт эергээр нөлөөлж, тарианы болц жигд, цавуулаг өндөртэй байна.
Танилцуулгатай холбогдуулан хүнсний улаанбуудайн стратегийн болон 2026 онд тариалах үр тариа, төмс, тэжээлийн таримлын үрийн нөөц бүрдүүлэх, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас газар тариалангийн үйлдвэрлэлд учирч болзошгүй эрсдэлийг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх, тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах асуудлыг судалж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт даалгалаа.
2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлалаа

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны уйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Эрүүл монгол хүн" зорилгыг хэрэгжуулэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор 2027 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил"-ээр зарлаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан Засгийн газарт танилцуулахыг Эруул мэндийн сайд Ж. Чинбүрэнд даалгав.
Эруул мэндийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишууд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Эрүүл мэндийг дэмжих чиглэлээрх үйл ажиллагаа, арга хэмжээг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар ханган ажиллах, холбогдох санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлэх, салбар дундын уялдааг хангаж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
“Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа
“Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа. Эрүүл мэндийн даатгалын сангийн өр, төлбөрийн шалтгаан, нөхцөлийг судалж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, цаашид тус сангийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах талаар санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахалсан. Тэрбээр “Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаанд саяхан шалгалт хийсэн. Шалгалтаар эрүүл мэндийн даатгалын санг өөрийг нь эмчлэх, эрүүлжүүлэх цаг болжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн” гэдгийг мэдээлэл хийхдээ тэмдэглээд шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарч байгааг онцлов. Цаашид ЭМДС болон Нийгмийн даатгалын санг үр ашигтай, ил тод тогтолцоонд шилжүүлэх нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт гэлээ.
Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт болон засаглалын менежментийг сайжруулах чиглэлээр шуурхай арга хэмжээ авах зорилгоор Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомж, эрүүл мэндийн даатгалын сангийн тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, тус сангийн хөрөнгийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны үр дүн, хяналтыг сайжруулах, сангийн өр авлагыг барагдуулах, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох, холбогдох хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй асуудлыг нягталж, хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулах, шаардлагатай тохиолдолд хуулийн байгууллагад шилжүүлж холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор даалгалаа. Мөн Цэвээнжавын Батбаатарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томиллоо. Тэрбээр УИХ-ын Тамгын газрын Хуулийн газрын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан юм.
"Ширээт" дэд станцын өргөтгөл барих санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймагт "Монгол газрын тосны боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа болон зарим аж ахуйн нэгжийн газрын тосны олборлолтын явцтай танилцсан талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан,
- Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа гэрээлэгч нарын олборлосон газрын тосыг "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-д тогтвортой нийлүүлэх талаар холбогдох гэрээ, хэлэлцээр байгуулах санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулах,
- Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны II ээлжийн барилга угсралтын ажлыг дуусгахад шаардлагатай санхүүжилтэд "Эрдэнэс Монгол" компаниас баталгаа гаргуулах замаар Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлэх,
- "Ширээт" дэд станцын өргөтгөл барих санхүүжилтийг 2026 оны төсөвт тусгуулж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх зэрэг арга хэмжээ авахыг холбогдох алдбан тушаалтнуудад үүрэг болголоо.
Товч мэдээ
- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа "Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори” улсын төсөвт үйлдвэрийн газар болон "Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори" улсын төсөвт үйлдвэрийн газрыг нэгтгэн, "Улсын мал эмнэлэг, ариун цэвэр, эмийн сорилт, баталгаажуулалтын нэгдсэн лаборатори" улсын төсөвт үйлдвэрийн газар болгон өөрчиллөө.
3,548.92






















































ИРГЭН 2025-11-05 66.181.185.107
Тэтгвэрийнхэн, тусгай тэтгэврийн хүмүүс ч гэсэн ялгаагүй зохих хэмжээний бага ч гэсэн төлбөртэй болж байж цэгцэндээ орно!! тэтгэврийн гэдэг нэрийн дор бүх зүйлийг үнэгүй хүртэх сэтгэлгээтэй байж таарахгүй!!
Иргэн 2025-11-05 66.181.185.107
Хэн овжин нь ашиглаж байх ЭМД- тогтолцоотой юм чинь аргагүй шүү дээ!! Улны мөнгө тушаагаад тэнгэрийн үйлчилгээ авах гэж дайрдаг тогтолцоо, ер нь эзэнгүй ЭМДС- шүү дээ!!
Нэргүй 2025-11-05 202.55.188.104
TER IH MONGO TANAI NAMIIN BAIRLUU TSENH TSUNHEER OROOD ALGA BOLOO BIZ DEE
Мөнх 2025-11-05 66.181.190.211
Миний таньдаг хүн нэг хувийн эмнэлэгт мэс засал хтйогэсэн чинь таны даатгалаас орсон мөнга манай үйлчилгээнээс өндөр юм байна зөрүү 700 мянган төгрөгийг танд буцаагаад өгчихье гээд өгсөн гэж ярьж байсан. Сонин санагдсан шүү. Иым л учиртай байж дээ.
Нэргүй 2025-11-05 103.57.93.23
наад эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тогтолцоо чинь тийм зүйлийг өөгшүүлээд байгаа шүү дээ, тийм жишээ цаашдаа ч гарна, одоо наад санхүүжилтийн тогтолцоогоо засаач дээ, ажлаа хийцгээгээч,
далай 2025-11-05 45.117.34.202
сувилал нэртэй амралтын газаруудад хэт их болсон ер эмнэлэгийн тусламж үйлчилгээнд л мөнгө өгөх ёстой зарим хөгшчүүд амралт сувлалын газар дамжин амьдарч байдгийг болох хэрэгтэй Мөн хүн бүрд ЭМД ийн карттай болгож тусламж үйлчилгээг картаараа төлбөр өө хийдэг олох нь зөв мэт
И 2025-11-05 66.181.176.227
нээрээ л хэдэн гэр бүлээрээ нийлээд сувилал хэсээд яваа тэтгэврийнхэх байдаг шүү.
Нэргүй 2025-11-05 103.212.162.136
Маны цагаандаа гарсан луйварчин Улс төрчид цүнх баригчид өчнөөн нүүрс хулгайлж хулгайлчаад сүүлдээ тэр нь бага санагдаад ордоор цөлмөдөг болсон. Одоо 2 хуваагдаад хэрэлдээд байгаа дүр үзүүлж байгаад Монголын ЭЗ гийг нуруун дээрээ үүрч яваа ганц Төрийн компани Эрдэнэс таван толгойг нээлттэй компани болгох нэрийн дор бүрмөсөн цөлмөхөөр шийдэжээ. Новшнууд НИК ийг энэ мэт цөлмөж петровист өгсөний горыг өнөөдөр ард түмэн үүрч яваа шд. Учрал өмнөх ЗГ үеэс л ЭТТ г гадны менежмент нэрээр зарах гээд улайраад байсан одоо Зандка нь бас ингэх болж энэ бүхнээс үзвэл үүний ард хүүк шуналын тулам байгаа нь тодорхой. Зусалж хандаггүй бирд юмаа. МАН ын магасууд одоо боль зөндөө гударлаа та нар.
Нэргүй 2025-11-05 66.181.180.242
уг нь хурууны хээгээр явдаг өиз дээ.яхж идсэн юм бол
Зочин 2025-11-05 59.153.115.123
Жинхэнэ зах зээлийн зарчмаар ажилуулсан нь дээр байхаа Эрүүл мэндийн даатгалаа талөөд өөрөө харижцлагатай учраас эмнэлэгт хэвтдэггүй эм уудаггүй хүмүүсээ мөлжиж байж МАян ы зүүний бодлого ялангуяа Оюунэрдэний үеийн хэт зүүний бодлого нийгмийн даатгал эрүүл мэндийн сангуудыг дампууруулж жирийн хүмүүсийг ч хүртэл луйварчин болгожээ Энэ засгийн газар зөв эхэлж байна
ЭМДСанд шалгалт оруулах хэрэгтэй 2025-11-05 103.229.123.212
ШАЛГАЛТ ОРУУЛААЧ. ӨӨР арга байхгүй. Аль ч эмнэлэг өөрсдийн нэхэмжлэлээ өндөр л бичнэ. ЭМДС гэж хяналтгүй санг луйварчид сайн мэдэж луйвардаж байгаа.
&-yg, xynui ozdxdj.gadyyr T? 2025-11-05 132.194.13.93
###, @
ONLY CAMERA CAN Xy, kyrtk,petyz; 7 2025-11-05 132.194.13.93
2) bainguin bag desinf Ariutgagch HYDrsi geleer, gar TYLEJ ^
paax 2025-11-05 132.194.13.93
UBCHNUU SHAXAJ
UBDULTUUr OBH! 2025-11-05 132.194.13.93
t, tandal, onxr gaarch
gadni CJNOCXUUJ bed bagr touchinght galzyy, #; 2025-11-05 132.194.13.93
ylcuun xamgaaltaa, 100daachee xsgy Kamerni gaarchg;
bondoiltni &&& zuuxgyi, nadoeli dyygai._
myy energitei Xaraaltaiblr, (Xaa saigyi gsfdxs. maanag, cabxi umsguj,Yleej) taramdaxoz. 2025-11-05 132.194.13.93
(zoriydaar boxirlocon,Uuruun)
Ataat bz,Baliar bolgox, XULGAICHDUUN galzyygaar zasaglajidt. Saitaar ind+ardr gadniOC agaarjyylagcgyi,CJNOCLai;emdukodoor em o/nb yun xyni 2025-11-05 132.194.13.93
byryy zub gytalaaraa yarimaargyibn. [ BAZSAN ALCHUUR #; CAVLASAN copy, Xynui xool udexgyi baix. zailyyl.]
tyrees! BED bagdaad baisan, XULgailax zorilgotoi xsgyi,Komandlagch workers,SECURITy dmp gexeesee, Only Camera can steel, chyjixkomtoi arc.good,
-gyilagchlyylj, Ubchlyylexz,
zochin 2025-11-05 71.229.150.6
Eooe,enmelegt hevteh gej buun yum bolno,ar uvriin haalga hereglej baij jild 1 udaa hetvel deediin zaya,tegeed gadnaas em tariagaa avch heregluulne,naadah tootsoog harsan chini aimaar hulgai haragdaj bna,Sain shalga,Hyanaltaa sain saijruulaach ee,deer dorgui hulgai nuurlesen bna.
Зочин 2025-11-05 103.145.234.38
Жилд 8 удаа эмнэлэгт хэвтвэл эмийн хордлогод орох байлгүйдээ. Бас 346 удаа буюу өдөр бүр амбулаторийн үзлэг хийлгэнэ гэж огт байхгүй. Сайн шалгамаар юм байна.
Нэргүй 2025-11-05 59.153.113.89
бохир бизнэсийн салбар болж хувирсан байхоо юун хүний эрүүл мэндийн төлөө салбар
Зочин 2025-11-05 103.168.34.193
БЗСантай адилхан болжээ. Гэхдээ БЗС одоо 5 жил цалинтай ажиллаад, буцаагаад зээлээ тэглүүлж, барьцаанд тавьсан үл хөдлөхийн гэрчилгээгээ гаргаад авчихаж байсныг болиулсан байгаа. Зээлийн эргэн төлөлтийг хугацааны журмаа шинэчлэхдээ 20 хүртэл жил болгож сунгаж өгсөн. Энэ бас дэвшил шүү.
Нэргүй 2025-11-05 103.168.34.12
Энэ сайд нар л бүгд л бсан шүү дээ. Бүгдийг хамтад нь буулгая
Зочин 2025-11-05 202.179.26.184
ЭМД-ын санг элдэв хулгай, луйварын аргаар хоосруулж, эмнэлгийн үйлчилгээ авдаг хүн бүрт хохирол учруулж байгаа байгууллага, бүлэг этгээд, хүмүүсийг бүрэн хамруулан шалгаж буруутай этгээдэд хатуу хариуцлага оногдуулах хэрэгтэй. Сангийн хөрөнгийн зарцуулалт, мөнгө шилжүүлсэн мөр нь бүгдийг хэлж, харуулна. Баримт устгахаас хамгаалах сэргийлэх нь зүйтэй.
Pestaaa 2025-11-05 2.73.166.166
Neg udaa ch gesen ajil yariaachee muu Bayan komnistuud.Dandaa idsen baina ollooo ,barilaa gekh yum.ajl yarciahchee Mongol ulsiin zasagiin gazar Porkuroriin ajil bitgii khiigecheee
Эгэл 2025-11-05 103.57.92.96
Занданшатараа,Ж.Энхбаяраа Улаанбуудайн тариалалт татваргүй орос гурилаас болж 34% буурсан нь үнэн шүү.Тариагүй учраас улаан буудайн ургац тэр хэмжээгээр буурсан байна.Гэтэл цаг агаар луу чихээд ,буруу бодлогоо хайцаалж байна. Бодит шалтгааныг нууж,ингэж удирдах аваас Занданшатар та Монгол Улсыг хөгжүүлж чадахгүй .
Нэргүй 2025-11-05 103.212.117.169
ЭМДEГ ын дарга ажилтнууд нь төрийн болон хувийн зарим эмнэлгүүдэд өөрсдийн хувиа шингээсэн өндөр санхүүжилт өгдөг байсан даа. Энэ асуудлыг 2.3 жилийн өмнө яриад анхаараач гээд л байсан. Одоо сан нь хоосорч салбар нь дампуурахаар л нэг их сандарч гэнэ. Зарим нь газар дээрээ гардуулсан биз дээ. Бямбасүрэн тэргүүтэн.
Нэргүй 2025-11-05 202.126.89.14
Хувийн эмнэлэг төлбөрөөрөө л санхүүжина биз. Арай гэж хөл дээрээ тогтох гэж ядаж байгаа улсын 3-р шатлалын эмнэлгүүдтэй барьцдаг юм болоо.
Нэргүй 2025-11-05 109.236.63.152
Цалингаа нэмүүлэх гээд буй зарим эмч нар энэ сүлжээнд голлох үүрэгтэй оролцож байгаа. Залилангийн тойрог
Зочин 2025-11-05 163.61.150.72
ГАЗАР ТАРИАЛАН ГАЛЗУУ САЙН БГАА ГЭЭД БАЙГААГҮЙ БИЛ ҮҮ
Болд 2025-11-05 66.181.190.22
Тонож байхад нь Данх юу харж байсан юм бол. Данхар толгой гаргаад хэлээ хазаад эрхэлж байхаар энэ ховдог сайд нараа харж байхад яадаг бна, одоо юу ч болсон шинжгүй явж байх юм. Улс орны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн оронд хүүхдээ нисдэг тэргээр зугаалуулж тансаглаад. Ийм нөхдийг бид сонсож л байдаг, ард түмэн харалган болжээ.
Нэргүй 2025-11-05 66.181.179.240
Баян айлын эрх нь дэндсэн хүүхэдүүдээр сайд тавиад байсан, бодвол Ерөнхий сайдад ашиг унасан хэрэг шүү дээ.
Нэргүй 2025-11-05 66.181.191.129
хиймэл оюун ухааны хяналт тавьчихвал дор бүрнээ илрээд байх юм биш үү,
батаа 2025-11-05 66.181.190.22
Оюун-Эрдэнэ гэж бацаан хэлээ хазаад эрхлээд анзаарах завгүй байсан, эсвэл өөрөө бас идчисэн байх өө, нөгөө цаддаггүй ах нь авчихаа биз.
Зочин 2025-11-05 66.181.176.128
эрүүл мэндийн даатгалын сан олон жил иргэдийг хохироож ийм л явсан одоо мэдээ юу? одоо нээх зөрчил илрүүлсэн хүн болох гэж ярьдгаа больж үз.
Нэргүй 2025-11-05 66.181.184.83
энэ нэг балин хамарласан хулгайч зайгаа тавьж өг
Нэргүй 2025-11-05 103.212.119.117
Бүх Эмнэлэгүүдийн дарга нар, ЭМЯ ын хурган дарга нарын мөнгө угаалт. Занданшатарын ЗГазар шалгавал шалгасан шиг шалгаарай !
Нэргүй 2025-11-05 103.212.117.169
10хан ортой мөртлөө даатгалаас тэрбумын санхүүжилт авсан эмнэлэг бгаа. Энэний цаана ЭМД ын дарга нар байгаа ш дээ.
!! 2025-11-05 103.212.119.117
Чангалах зүйлгүй болтлоо Хуулийн дор төлдөг бас төлүүлдэг. Яс юман дээрээ ямар ч эмнэлэгийн үйлчилгээ авч чаддагүй, бүлэг хулгайчдыг тэдний үр хүүхэд нууц амрагуудыг тэжээдэг юм байна. Тэдгээр хулгайчдыг нь учиргүй сүр дуулиан болгоод барилаа хорилоо болдог+ шүүх нь шүүгч нь суллаад явуулдаг. Тэгэхээр би л хувьдаа ахиж энэ эрүүл мэндийн даатгал төлөхгүй гэж шийдэв !
Нэргүй 2025-11-05 103.229.123.47
ЭМДС тоноод сурчихсан хувийн эмнэлэг, сувилал нэрийн дор хий хүн хэвтүүлж мөнгө хуссан тэр олон сувилал байгууллад мөнгө угаагаад сурсан гаруудыг шалгах хэрэгэтэй. нэг хүн өөрийн хамаарал бүхий хүмүүстэй 4-5 сувилал ажлуулж НДСан, ЭМДСанг тонож байна.
Энхээ 2025-11-05 66.181.190.224
би сүүлийн 3 жил тгт эмнэлэгт хэвтээгүй мөн хөнгөлөлт эдэлж сувилалд хөнгөлөлттээ амарч үзсэнгүй нэг бичиг авья гэсэн чинь хөнгөлөлт байхгүй гэсэн гэтэл нэг танил маань жилд 6.7 удаа хөнгөлт эдлээт хэвтээд байдаг танилтай уёраас одоо учир нь олдлоо Би одоо 70 настай
Нэргүй 2025-11-05 202.126.91.169
монголын юмны толгойд манж хужаагууд гарцн хулгай шаасн.
Нэргүй 2025-11-05 103.212.119.117
Маанаг юм бичихээ болиоч
Зочин 2025-11-05 103.145.234.38
😅😂🤣