НҮБ-ын шинэ тайланд нүүрстөрөгчийн ялгаруулалт хэт өндөр хэвээр байгаа тул дэлхийн дулаарлыг зогсоох боломжгүй байгааг анхааруулжээ. Бразилын ерөнхийлөгч Мягмар гаригт (2025.11.04) шинэ тайлангийн талаар дурдаж, энэ сард Амазонд болох уур амьсгалын хурлыг "Үнэнийг таниулах COP" гэж нэрлэсэн байна. Учир нь олон жил хэрэгжүүлж ирсэн дэлхийн дулаарлыг зогсоох санаачилгууд үр дүнгээ өгөхгүй байгааг тайланд харуулсан тул бодит шийдэл гаргах ёстой гэж үзэж байна.
Тайланд дурдсанаар, дэлхий нийт сүүлийн 30 жил уур амьсгалын асуудлаар хэлэлцсэн ч, дэлхийн дулаарлыг 1.5°C-аас доогуур барих зорилтоо биелүүлэх боломжгүй хэвээр байна. Энэ зорилго нь Парисын гэрээний хамгийн чухал хэсэг байсан билээ. Гэвч бодит үр дүнг авчрах шийдэлгүй байгаа нь дэлхийн температур цаашид 2.3-2.5°C-аар нэмэгдэх төлөвтэй байна. Хэдийгээр дэлхийн улс орнууд хүлэмжийн хийг бууруулах амлалт өгсөн ч шинэ тооцоолол нь бодит байдлыг харуулсан. Хэрвээ амлалтаа биелүүлэхгүй бол дэлхий бүр ч их халж, байгалийн тэнцвэр алдагдах эрсдэл өндөр байгаа юм. НҮБ-аас 1.5°C-ийг давсан дулаарлыг буцааж бууруулахад маш хэцүү гэж мэдэгдэж байна. Тиймээс уур амьсгалын ноцтой өөрчлөлтөөс сэргийлэхийн тулд улс орнууд илүү хурдан, илүү том хэмжээгээр хүлэмжийн хийг бууруулах шаардлагатай гэж анхааруулжээ.
Бразилын ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва хэлэхдээ, уур амьсгалын санхүүжилтийг хянах Киотогийн протокол зэрэг олон улсын хамтын байгууллага, улс орнууд уур амьсгалын хэлэлцээрээ бүрэн биелүүлэхгүй байгаа нь хүмүүсийн урмыг хугалж байна. Энэ сарын 10-наас 21-ний болох "COP30" уур амьсгалын тухай дээд хэмжээний уулзалтыг Бразил улс зохион байгуулах гэж буй. Улмаар тус улсын ерөнхийлөгч Лула да Силва уур амьсгалын хэлэлцээнд нэгдсэн улс орнуудыг шинэ амлалт, санаачилга гаргах бус хуучин амлалтаа ягштал биелүүлэх шаардлагатай гэж мэдэгдэж байна. Тэрбээр "COP" уулзалтыг зөвхөн улс орнууд хүссэнээ ярьдаг, гэхдээ бодит үйлдэл хийдэггүй үзэсгэлэн, яармаг шиг байж болохгүй гэж үзэж байгаа юм.
Тиймээс “Бид энэ уулзалтыг үнэхээр ноцтойгоор харгалзаж үзэж, гаргасан шийдвэрүүдийг бодитоор хэрэгжүүлэхийг хүсэж байна” гэж Лула да Силва хэлсэн.
Мөн тэрбээр зарим улс орнууд Парисын гэрээний заалтуудыг мөрдөхгүй байгаа талаар дурджээ. Энэ гэрээ нь дэлхийн дулаарлыг хамгийн тохиромжтой 1.5°C-д барих зорилготой юм. Гэсэн хэдий ч НҮБ-ын шинэ тайланд дурдсанаар, дэлхийн дулаарлын өнөөгийн нөхцөл байдал өнгөрсөн жилээс ердөө 0.3°C-оор л буурсан байна. Энэ нь Азербайжаны Баку хотод болсон "COP29"-өөс хойш гарсан уур амьсгалын шинэ төлөвлөгөөнүүд бараг ямар ч үр дүн өгөөгүйг илтгэж байгаа юм. Улмаар, Бразил улс энэ удаагийн хурлын үеэр НҮБ-тай холбоотой дэлхийн байгаль орчны шинэ зөвлөл байгуулах санал гаргах гэж байна. Энэхүү байгууллага нь улс орнуудаар аялж, уур амьсгалын амлалтаа хэрхэн биелүүлж байгааг хянах эрхтэй байх аж. Ийм төрлийн хяналт байхгүй бол уур амьсгал, дэлхийн дулаарлын эсрэг хийж буй ямар ч үйлдэл үр дүнгүй гэж Лула да Силва мэдэгджээ.
Тэрбээр " Улс орнууд амлалтаа биелүүлэхгүй гэж хэлээд л ямар ч үр дагавар амсахгүйгээр үлдэж байна. Энэ нь COP-ийн ач холбогдлыг бууруулж, хүмүүсийн оролцоог багасгаж байна." гэж буруутгажээ.

"COP-30" уулзалт Амазоны ойн хөвөөнд орших Белем хотод зохион байгуулах юм. Гэвч уулзалт болох орон зай хязгаарлагдмал бөгөөд өндөр зардал нь зохион байгуулалтад хүндрэл учруулж байна. Ерөнхийлөгч Лула хэлэхдээ “Бид тухлаг байхыг хүсээгүй, сорилттой байхыг хүссэн. Бид дэлхий нийт Амазоныг үзээсэй гэж хүссэн” гэжээ. Гэвч "COP-30" уулзалтад оролцох компанийн удирдлага, зохицуулагчид болон банк, хөрөнгө оруулалтын салбарынхан Бразилын эрэг дагуух томоохон хот Сан Паулог зорих болжээ. Ингэснээр илүү олон хүнд уур амьсгалын төлөөх хэрэгжүүлж буй үйл явдал, хэлэлцүүлэг, арга хэмжээг хүргэнэ гэж үзэж байгаа бололтой. "COP" болон Парисын гэрээний хүрээнд хэрэгжиж буй цэвэр эрчим хүчний бүлгүүд дэлхий даяар 1000 гаруй төслийг хэрэгжүүлж байгаа аж.
Үүний 70 төсөл нь нийт 140 тэрбум ам.долларыг зарцуулж байгаа бөгөөд ирэх сараас эхлэн хэрэгжих юм.
Эдгээр төслийн тухай Сан Паулод хэлэлцүүлэг, уулзалт болж буйгаас гадна нүүрстөрөгчийн зах зээл болон модонд хадгалагдсан нүүрстөрөгчийн үнэлгээ зэрэг сэдвээр ярилцаж байна. Одоогийн байдлаар Сан Паулод болсон гурван өдрийн арга хэмжээний үеэр 150 гаруй илтгэгч дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн байгаа юм. Гэсэн хэдий ч зарим хүмүүс Белемд болсон "COP30"-д оролцохгүй байгаад сэтгэл дундуур байжээ. Учир нь улсын өндөр албан тушаалтнууд Белемд гол төлөв байсан бол бусад салбарынхан Сан Паулод уулзалт зохион байгуулж байсантай холбоотой.
Сүүлийн 30 жилийн турш дэлхий дээр уур амьсгалын асуудлаар бага зэрэг ахиц гаргасан. Парисын гэрээ байгуулагдсан 10 жилийн өмнө дэлхий ойролцоогоор 4°C дулаарлын замд байсан. Гэвч 2024 онд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр дэлхийн нүүрстөрөгчийн ялгаруулалт дахин 2.3 хувиар өсөж, нийт 57.7 тэрбум тонн "CO2"-тай тэнцсэн гэж мэдээлсэн. Энэ нь уур амьсгалын асуудалд анхаарах, илүү том алхам хийх ёстойг сануулж байна.
3,548.92





















































Монгол инженер 2025-11-05 202.131.230.163
Цаг уурын дулаарал эргэлт буцалтгүй процесс. үүний даамай мэдрэгч нь Монгол орон. эх дэлхийн хүйтэн бүсийн, хур тунадас бага, цөлжилт урдаасаа хойшоо эрчимтэй явагдаж байгаа байгалийн олон янз байдлын олон зүйлийн мөхөл явагдаж байгаа орон. Энэ нөхцөлд шинжлэх ухханй үндэстэй нүүдлийн мал аж ахуйн эрхлэлт, олон жил тогтсон газар тариалан эрхлэлтээ шинэчлэхийг амьдрал шаардаж байгаа.юм. Даанч төрийг удирдаж байгаа хүмүүс нь боловсролгүй, харанхуй, хуулбар сэтгэлгээтй, хоосон улс төржсөн