"Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 2028 он гэхэд дуусах ёстой"

"Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 2028 он гэхэд дуусах ёстой"

"Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил  2028 он гэхэд дуусах ёстой"

"Монголын газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгээс дараах асуудлыг тодрууллаа.


-Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил төлөвлөсний дагуу 2027 онд ашиглалтад орно гэж ойлгоод байгаа зөв үү? 

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн  ашиглалтад орох хугацаа нь инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын гэрээнд заасан хугацаагаар л тооцогддог. Хоёрдугаар багц ажил 2023 онд ажил нь эхэлсэн. Хамгийн сүүлчийн дөрөвдүгээр багц ажлын гэрээг 2025 оны хоёрдугаар сарын 6-нд байгуулсан. 2028 он гэхэд гэрээний дагуу ажлын гүйцэтгэл дууссан байх ёстой. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа. Сүүлийн багц ажлын инженерчлэлийн ажилд хоёр компани оролцож байна. Барилга байгууламжийн хувьд инженерчлэлийн ажилтай зэрэгцээд суурийн ажил хийгдэх ёстой. Суурийн ажлын дараа шугам хоолой болоод тоног төхөөрөмжийн суурилуулалт хийгддэг.

-Нэмэлт санхүүжилтийн асуудлын талаар?

2024 оны сүүлээр Энэтхэгийн Засгийн газраас нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдэж өгсөн. 2019 оноос хойш санхүүжилт 30 орчим хувиар өссөн. Үйлдвэрийн анхны техник эдийн засгийн үндэслэлээр тогтоосон үнэ нь 1 тэрбум 236 сая доллар байсан бол, санхүүжилт нэмэгдэж 1 тэрбум 650 сая доллар болж өссөн.

Энэтхэгийн талаас ажилчдын визний асуудал дээр хэрхэн анхаарч байна вэ?

Газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий эд дамжуулах хоолойн хувьд гадаадаас олон тооны ажиллах хүч ирж ажиллаж байгаа. Ажилчид он дамжиж ажиллах шаардлага тулгардаг. Хуулиараа бол жил дамнаж болохгүй. Заавал хилээс гарсан байх ёстой. Тийм учраас энд хоёр асуудал байгаа. Нэгдүгээрт, Ажиллах хүчний квот тогтоох. Хоёрдугаарт, Газрын тос боловсруулах үйлдвэр нь Энэтхэг улсын Эксим банк Монгол улсын Засгийн газар хоёрын зээлийн хэлэлцээрийн дагуу хэрэгжиж байгаа. Энэ хэлэлцээрт заасны дагуу ажлын байрны төлбөр чөлөөлөх гэсэн заалт нь өмнөх онд хоцорч гарсан төвөгтэй байдал үүсгэсэн.

-Түүхий эдийн нөөц хэр байгаа бол. Хайгуулаа нэмэгдүүлэх ёстой гэсэн зүйл ярьдаг шүү дээ.

2012 онд газрын тосны хайгуулын 19 болон 21-р талбай дээр БНХАУ-ын “Петрочайна Дачин” компани ашиглалтын үйл ажиллагаа явуулж хайгуул хийсэн одоо олборлолт хийж байгаа. Тухайн компани төлөвлөгөө дээрээ 2018 оноос хойш жил бүр 1 сая 650 мянган тонн тос олборлоно гэж заасан байдаг. Аливаа ашигт малтмал хайгуул хийхийн хэрээр хатуу ч бай, шингэн ч бай нөөц нь нэмэгдэж байдаг. Монгол улсын нэн түрүүний зорилго бол үр ашгийг нь хүртээд, авсан зээлээ буцааж төлөөд, эдийн засагт хувь нэмэр оруулах нь л чухал юм.

Н.Цолмонбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ррр 2025-11-05 66.181.176.104

оныг нь зөрүүтэй хэлээд сарыг нь огт хэлэхгүй байхыг бодоход 28 оны 12 сарын 31- эд орох юм байна л даа

Avatar

зочин 2025-11-05 66.181.174.68

Энэ авгай худал ярьж мөнгө угаасаар 7 жил боллоо. Одоо ерөнхий сайд 2027 онд ашиглалтанд оруул гэхээр 2028 онд үйлдвэрийн барилга угсралтын ажил дуусна. Түүхий тосны асуудлыг би мэдэхгүй. үйлдвэр ажиллаж чадахгүй гэж бараг хэлж байна. Наад мэдрэл нь муудсан хөгшин авгайагаа хурдан зайлуулаач Хүрэлсүх ээ, Занданшатараа. Хэдэн жил хуурагтаж монголыг дааж давшгүй өрөнд оруулах юм

Avatar

Зочин 2025-11-05 103.145.234.38

Чадваргүй дээр нь сэтгэлгүй бол ажил нь хэзээч дуусахгүй шүү.

Avatar

Зохиолч Л. Пүрэвдорж 2025-11-05 103.229.122.209

уг нь жилд 1 сая тонн авто бензин үйлдвэрлэхийг хүчин чадалтай үйлдвэр гэж нийтээд удаа дараа мэдээлж байсан юмсан. Одоо болохоор бага гаргаж, Оросоос бензин авсаар л байна гэх яриа гарах боллоо. Аль нь үнэн бэ?

Avatar

Zochin 2025-11-05 202.21.116.2

Dornodiin neftiig hyataduud av2, mai geed zuger ogoh uu, olon ulsiin arbitriin hurald daaj davshgui ortei bolohoo oilgoj bga yu. ene bol zugeer tsever mongo ugaalt, Oros bol manaid tuuhii neft ogt ogohgui, Hyatad ogohgui, Mongoliin neftiig urd horsh atgaj bga, tuuhii edgui hernee iim olon terbumiin ortei uildvereer yah yum.

Avatar

зочин 2025-11-05 103.212.116.250

Мордохын хазгай гэж .Эхний ээлжинд бага оврын түргэн ашиглалтад орох боловсруулах үйлдвэр барчихаа гээд байхад нээх үнэтэйг нь сонгочихоод , тэгээд юу ч мэдэхгүй хүн тавьчихаад гадна дотныхонтой нийлж хөрөнгө идээд суугаад байдаг. Үхэр Монголууд юм аа.Ашигтай ажиллаж чадахгүй бол энэ авгай яана даа. 461 үрүү л ачигдах байхдаа. Тэгээд- Би мэдэхгүй гээд л суух байх дөө.

Avatar

Тоглоом тоотой нь дээр 2025-11-05 202.9.46.93

Алтнаас үнэтэй бензин гаргах энэ үйлдвэр ашигтай ажиллана гэж энэ авгай өөрөө итгэх үүТэгээд Дорноос ирэх нефть бхгүй? Татвар төлгөчдийн мөнгөөр ингэж эрхэлж улсаа олон тэрбум $ – н өрөнд оруулах хэрэг юун?

Avatar

Нэргүй 2025-11-05 66.181.185.45

Нэг жилийн дараа ч гэсэн ашиглалтанд орж л байвал аштай юу даа ! Харин Путин хувхай л тээг тавина даа, тэрнийг яаж давдагийм болдоо ?! Харж л байя аа !!!
Энэ хооронд Хүүк Бага Тэнгэрийн орд харшаа гялалзуулаа д амжуулна биз дээ !!

Avatar

Нэргүй 2025-11-05 203.91.115.39

Хн, дахиад 1 жилээр хойшилчихож. Энэ Вавилоны цамхагийн үлгэр болжээ.

Avatar

ИРГЭН 2025-11-05 103.57.94.116

МАН мафиууд хулих Хурандаа Хүрэлсүх анх энэ үйлдвэрийг 2025- онд ашиглалтанд орно гэж хошгруулаж хулгай луйвараа хийж байсан одоо бүр 28- он болтол цуслана гэнээ энэ авгай МАН мафиууд монголчуудын арай л дэндүү доромжлож бн шүү лалруудаа!!

Avatar

Зочин 2025-11-05 103.57.94.209

Ийм л юм хийж монгол улсыг өрөнд оруулж өөрсдөө мөнгө угааж байгаа нөхөд байхгүй юу даа . эхнээсээ баригдаж байна. Хурдхан шалгаж нэг тийш нь болгооч

Avatar

Зочин 2025-11-05 103.57.94.209

энэ авгай юу яриад байна аа. Ерөнхий сайд нь хэдхэн хоногийн өмнө гтбү 2027 онд ашиглалтад орно гэж хэлсэн байтал энэ захирал гэх эмэгтэй бөхсөө манаж үйлдвэрийн ажил 2028 онд дуусах ёстой гэж байх юм. Түүхий тосгүй ажиллах боломжгүй гэдгээ хүлээж байх шиг байна
Тэгээд яах гэж 600 км түүхий тос тээвэрлэх хоолой 500 сая доллараар бариулж байгаа юм. пётро чадна л 2018 онд тэгж хэлсэн болохоор хоолой барьсан, тээвэрлэх тосыг тэд мэднэ би мэдэхгүй гэж эцэст нь хэлж амиа хамгааж б байгаа юм байна

Avatar

Нэргүй 2025-11-05 59.153.115.105

Тэр хүртэл Оросуудаас хараат байхыг санагтун!

Avatar

Нэргүй 2025-11-05 202.9.46.74

ахиад л мөнгө нэхэх байх
Ла ла р ын жагарууд

Avatar

Нэргүй 2025-11-05 66.181.165.234

2024 онд дууссан байх ёстой ажил шүү хүрэлсүгтэнгүүдээ

Avatar

Нэргүй 2025-11-05 66.181.164.23

Бяд ч нөгөө хоосон гуйлгачин Еврейд үнээгээ зараад өртэй хоцордогын л үлгэр болоод яваад байна даа. Хятадад нүүрсээ хямд өгнө хогыг нь үнэтэй буцааж авна, газарын тосоо хямд өгнө эргээд үнэтэй бензин урдаас авна. Уг нь анхдагч бүх эх үүсвэрүүд нь Монголдоо байгаад байдаг. Үүнийг ойлгох ухаан хайрла гэсэн Баярцогт маань 20000 хувьсагч ярьж байгаад сүүлдээ өөрөө ч ойлгохоо болиод алга болсон

Avatar

Нэргүй 2025-11-05 66.181.161.57

Маш чадварлаг мэргэжилтэн.Ийм хүмүүс бүх салбарт үнэн шаардлагатай байна.

Avatar

Нэргүй 2025-11-05 172.91.182.247

Энэ балай хүүхнийг солиоч ээ. Үсээ янзалж чаддаггүй сэгсгэр энэ том бүтээн байгуулалтыг хийж чадахгүй ээ. ЕС 2027 онд дуусга гэхэд энэ эргүү 2028 он болгоод дураараа хойшлуулж байна

Avatar

иргэн 2025-11-05 202.70.34.70

Хичээгээрэй, гуйж байна. цаашид их шалгагдана даа, яана даа.

Avatar

Нэргүй 2025-11-05 202.9.46.44

50-60 аад онд Зүүнбаянд олборлож байсан бэлээхэн орд бий. Шууд тэрийгээ сэргээвэл яагаад болохгүй вэ? Оросууд явахдаа бүгдийг нь эвдэлж сүйтгээд ашиглаж болохгүй болгоод явсан гэдэг. Гэхдээ болгое гэвэл болгоно доо

Avatar

жол 2025-11-05 202.21.126.106

битгий тэнэгт энэ талаар юуч мэдэхгүй байж худлаа хуца юм аа мэдэдгүй бол цавиндаа хошуугаа хийгээд хэвтэж бай

Avatar

Нэргүй 2025-11-05 103.212.117.94

Opsiin shees min s***

Avatar

Зочин 2025-11-05 103.212.117.184

Монголчууд бидэнд нэг нийтлэг дутагдал бий.Аливаа ажлыг судалгаа тооцоо муутай ЗА ЯАХАВ ХЭРЭГТЭЙ АЖИЛ ЮМ, АЖЛЫН ЯВЦАД БОЛНО БИЗ гээд эхлүүлдэг. Ажил эхлээд явж байтал янз бүрийн асуудал тулгардаг. Тухай бүр нь яаж ийгээд аргалаад байна..Цаашлах тусам асуудал улам гүнзгийрнэ.Эцэст нь дутагдлыг бие биен лүүгээ түлхэж, БИ, ЧИ дээ тулна. Энэ үйлдвэр үүний жишээ болох вий.С.Ганбаатар, Мөнхбаясгалан нар янз бүрийн таагүй мэдээ хэлээд, Хүрэлсүхийг буруутгаад байгаа. Занданшатар БҮХ ЮМ САЙН байна гэжээ

Avatar

Нэргүй 2025-11-05 59.153.114.115

ene l***r hezee ch ashiglaltand orohgui MAH bgaa tsagt

Avatar

нөөц байгаа юм уу 2025-11-05 103.212.118.219

Нөөц дээр ямар бөөрөнхий хариулт өгч байнаа? хариулт ч гэж дээ илт зугтсан хэдэн үг холбоод хэлж. Зүгээр л Петрочайна гийн сүүлийн 5 жилийн дундаж олборлолтын дүнг нь хараад л хэлээч дээ. 2028 онд дотоодын газрын тосны нөөц дуусаж байгаа, Оросоос, Арабаас газрын тос зөөж оруулж ирнэ гээд сууж байх вий дээ. Оросууд нь өмнө нь бензин түлшний крантаа хаадаг шиг та нар юу гээд байсан гээд газрын тосоороо боож хаана ш д хаха

Avatar

иргэн 2025-11-05 202.70.34.70

Тйим байна, нөгөө хятадууд нь аль 2012 оны юмаа одоо юу гэж ярихав дээ, Шинэ мэдээлэл байдаггүй юм болов уу.

Avatar

Нэргүй 2025-11-05 103.229.121.22

Дөнгөж саяхан Занданшатар очиж үзээд ирэхдээ 2027 онд ашиглалтанд орно гэж туусан шдээ??

Avatar

Нэргүй 2025-11-05 202.131.242.74

уншигч: онгараад " 2030 онд ашиглалтад орноо" гэж залж мэдэх л байхшүү

Avatar

Зочин 2025-11-05 66.181.183.11

Хэрэгцээгээ хангана. Хэдэн жилийн дараа эрсдэл үүсвэл хаанаас хэнийг олж хариуцлага тооцох вэ. Монгол инженерүүд энэ үйлдвэрийн зөвлөх үйлчилгээг хийх чадвар бий. Үндэсний инженерингийн нөөцөө огт ашигласангүй. Эх оронч ерөнхийлөгч байсан бол төсөл ийм сул явахгүй байсан үндэсний мэргэжилтэндээ тулгуурлаж нүд чих болох байв. . Төрөл бүрийн инженерингийн салбарууд хохирч үлдэв.

Avatar

Зочин 2025-11-05 66.181.183.11

Үйлдвэр барьсан Энэтхэгүүд дуусгаад явна. Монгол бид ажиллуулна, бензин түлштээ үйлдвэрлэнэ. Иймээс энэ төсөлд зураг төслийн дагуу баригдаж буй эсэх технологи чанар хангаж буй эсэх, үйлдвэрийн технологиийн тоног төхөөрөмж төлөвлөгдсөн чанар, үзүүлэлтэндээ хүрч буй эсэх гээд маш их зөвлөх үйлчилгээний ажлаа Монголчууд бид өөрсдөө оролцож хийх байтал дураараа Энэтхэгчүүд, дураараа эмэгтэй захирал, дураараа нэг еөк зүтгүүлээд явуулаад байна. Бид энэ мөнгийг төлнө. Бид энэ үйлдвэрийг ажиллулж хэрэгц

Avatar

Нэргүй 2025-11-05 66.181.165.234

бас хэдэн хүн тэжээнэ шдэ мөнгө нь хаа ч юм

Avatar

Зочин 2025-11-05 103.145.234.38

Хөндлөнгийн хяналт хэрэгтэй шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж