Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Ганц бие эрх чөлөө

Холливудын  хөөрхөн хүүхнүүд Ким Кардашиан, Дрю Берримор, Холле Берри нар яагаад  ганц бие гэдгээрээ бахархдаг вэ?
Ким Кардашиан, Дрю Берримор болон Холле Берри нарт нийтлэг ямар зүйл байдаг вэ?  Баян, алдартай, үзэсгэлэнтэйгээс гадна эдгээр бүсгүйчүүд гэрлэхгүй байхаар шийдэж, энэ шийдвэртээ сэтгэл хангалуун байдаг аж.
Өнгөрсөн долоо хоногт Life & Style сэтгүүлд өгсөн ярилцлагадаа телевизийн од Ким Кардашиан хайр дурлал болон мөрөөдлөө биелүүлэх  хоёрын аль нэгийг сонгох ацан шалаанд орсон тухайгаа  ний нуугүй ярьсан бол, хоёр ч удаа гэрлэж бүтэлгүйтсэн жүжигчин Дрю Берримор Elle сэтгүүлд “ Би одоо 35-тай, ганц бие. Энэ бол миний л сонголт. Миний бүх зүйл хэвийн” гэж өгүүлжээ.  Харин  сэтгүүлүүд нүүрэндээ зургыг нь тавихаар улайран хөөцөлддөг жүжигчин  Холле Берри хайр сэтгэл нь хэвээрээ ч нөхөртэйгөө хамт амьдарч чадахгүй гэдгээ мэдэгдсэн юм.
2008 оны сүүлээр гарсан Бейонсын “ single ladies” дуу дэлхийн өнцөг булан бүрт ганц бие алдартай, жирийн эмэгтэйчүүдийн  шинэ сүлд дуу нь болсон билээ. Эмэгтэйчүүд ноён сайн залуугаас илүү өөрийгөө хайрлахыг илүүд үзэх болжээ.
Опра Винфригээс авахуулаад саяхан ганц бие болсон Сандра Баллок зэрэг алдартай ганц бие одууд эмэгтэйчүүдийн эрхийн цоо шинэ хандлага болох  ганц бие, жаргалтай байх эрхийг тунхаглаж байна.  
Тэд аз жаргалтай, эрх чөлөөтэй байх эрх гээчийг  юу гэж ойлгож байна вэ? 

Ганц бие бүсгүйчүүдийн гурван зарчим:

1.Ганц бие гэдэг нь ганцаараа байна гэсэн үг биш  
Хэн нэгэнтэй гэрлэхгүйгээр болзох хөгжилтэй бас зугаатай.  Таарч тохирох хүнтэй тэр бүр тааралдахгүй ч  төгс биш хүмүүстэй байнга тааралдана. Хэрэв  учирсан хүн чинь таныг ойлгож , мэдэрч чадахгүй бол заавал гэрлэх шаардлагагүй.  Харин болзоонд явж,  бусадтай уулзаж, учир. Эцсийн эцэст та өөрийг чинь ойлгож, хайрлаж, хүндэлж чадах хүнийг  олох нь гарцаагүй.
2. Хэн ч таныг ганц бие гэж буруутгаж чадахгүй
Гэрлэлт бол уралдаан биш.  Тиймээс  100 хувь итгэлтэй байж чадах хүнийг олохоос нааш гэрлэх гэж яарах хэрэггүй.  Найз бүсгүйчүүд, гэрийнхэн чинь юу гэж ярих танд хамаатай гэж үү? Зүгээр л амьдар, дурла, хайрла. Харин гэрлэх гэж яарах хэрэггүй.
3. Өөрийгөө хайрла
Нэгдүгээрт  та өөрөө, хоёрдугаарт, гуравдугаарт ч мөн адил байна гэдгийг бүү март.  Ганц бие эмэгтэйд өөрийнхөөрөө амьдрах  туйлын эрх чөлөө байдаг. Та мөрөөдлөө биелүүлж,  амьдралаа хүссэнээрээ өөрчилж болно.  Энэ хорвоо дээр хамгийн аз жаргалтай хүн болох эрх хүн болгонд бий.  Эрх дураараа байхаас  айж,  эрх чөлөөгөө боомилох хэрэггүй.  Өөрийнхөө хувьд  төгс амьдралыг цогцлоо.  Үүнд заавал хуримын бөгж хэрэгтэй гэж  үү?

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж