Европын холбоо 2030 он гэхэд шинэ гишүүдээ элсүүлж магадгүй гэж холбооны Гадаад бодлогын тэргүүн Кажа Каллас хэллээ. Орос, Украины дайн эхэлснээс хойш нийт 10 улс Европын холбоонд элсэх хүсэлт гаргасан. Эдгээр 10 улсын тайланг танилцуулах үеэр Кажа Каллас дээрх мэдээллийг өгөв. Албаныхан Монтенегро, Албани улсуудын шинэчлэлийн хүчин чармайлтыг сайшааж байгаа бол Серби, Гүржийн ухралт, уналтыг шүүмжилж байна.
Кажа Каллас хэлэхдээ "Орос, Украины дайн болон геополитикийн бусад өөрчлөлт нь холбооны өргөжилтийг тодорхой болгож байна. Хэрвээ дэлхийн тавцанд илүү хүчтэй тоглогч байя гэвэл энэ нь зайлшгүй шаардлагатай зүйл юм. 2030 он гэхэд шинэ улсуудаа элсүүлсэн байх нь бидний зорилго. Монтенегро, Албани улсууд хамгийн ахиц сайтай явж байна.
Европын холбооны гишүүнчлэл нь Украины хувьд хамгийн чухал аюулгүй байдлын баталгаа болох юм. Дайн тулаантай байгаа атлаа ийм өргөн хүрээний шинэчлэл хэрэгжүүлж байсан нэр дэвшигч улс байхгүй" гэсэн юм.
Харин Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Покровскоос Брюссель рүү холбогдохдоо 2030 оноос өмнө Европын холбоонд элсэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Европын холбооны албаныхан Молдавын ахиц дэвшлийг мөн үнэлжээ. Молдавын засгийн газар Оросыг хууль бусаар нам санхүүжүүлсэн, санал худалдан авч, сонгогчдыг татахын тулд урьд өмнө байгаагүй далд кампанит ажил явуулсан гэж шүүмжилдэг. Үргэлжилсэн хайбрид заналхийлэл дор нэг жилийн хугацаанд бусдаасаа илүү ахиц дэвшил гаргасан гэж Молдавыг үзэж байна.
3,548.92






















































Нэргүй 2025-11-05 202.21.101.246
Каяа Каллас гэж бичнэ шүү дээ хха. Тэгээд ч Оросыг сайн ч бай, муу ч бай сүйрээсээ гэж хүсдэг энэ эмгэнийг илүү олон хүний аминд хүрэхээс өмнө зайлуулах хэрэгтэй
РАВДАН 2025-11-05 192.82.65.175
Европын холбоо, АНУ, Их долоо зэргийг хүмүүс яагаад муулдаг вэ гэж үү? Ердөө л юу ч чадахгүй атаархагчид, эс бөгөөс коммунист зулбадасууд атаархсандаа муулж суудаг юм даа.
Нэргүй 2025-11-05 185.220.101.27
ЕХ гэж ямар ч ирээдүйгүй ЛГБТ мансуурал фашистуудын бөөгнөрөл хэнд хэрэгтэй юм бэ?
Ккк
Нэргүй 2025-11-05 202.131.249.11
Каяа Каллас