Дэлхийн хамгийн баян хүмүүс ядуусаас 2655 дахин их хөрөнгөтэй

Дэлхийн хамгийн баян хүмүүс ядуусаас 2655 дахин их хөрөнгөтэй

Дэлхийн хамгийн баян хүмүүс ядуусаас 2655 дахин их хөрөнгөтэй

Энэтхэгт баян болон ядуугийн ялгаа сүүлийн 20 жилд эрс нэмэгдсэн гэж "G20"-ийн шинэ тайланд дурдсан байна. Тухайлбал, 2000–2023 оны хооронд энэтхэгчүүдийн хамгийн баян гэгдэх нэг хувийн хөрөнгө 62 хувиар өсчээ. Харин дэлхийн хэмжээнд хамгийн баян гэж тооцогддог хүмүүс нийт хүн амын нэг хувийг эзэлдэг. Эдгээр баян хүмүүсийн хөрөнгө 2000 оноос хойш 41 дахин өссөн байна.

Эсрэгээрээ дэлхийн хамгийн бага орлоготой хүмүүс нийт хүн амын тал хувийг эзэлдэг бөгөөд тэдний хөрөнгө ердөө нэг хувиар нэмэгджээ.

Энэ нь хамгийн өндөр орлоготой нэг хувь нь бага орлоготой 50 хувиас 2655 дахин их хөрөнгөтэй гэсэн үг юм. Улмаар "G20"-ын судлаачид олон улсын түвшинд тэгш бус байдлыг судлах шинэ ажлын хэсэг байгуулахыг уриалж байна. Ингэснээр баян, ядуугийн хооронд үүссэн асар том орон зайг судалж, шалтгаан болон нөлөөг нь хянах болно гэж үзэж байна. Мөн засгийн газруудад ялгааг багасах зөвлөгөө өгөх боломжтой юм. Гэхдээ энэ ажлын хэсэг нь  уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцдаг Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөл (IPCC)-тэй адил байх ёстой гэж үзэж байна.

Тэгш бус байдал нь ардчиллыг доройтуулж, улс төрийг зэврүүлдэг гэж судалгаанд онцолжээ.

Тайланг бичсэн судлаачдын хэлснээр, тэгш бус байдал өндөр оронд ардчилсан тогтолцоо унах өндөр магадлалтай гэж анхааруулсан байна. "Энэ нь зөвхөн шударга бус байдлыг бий болгож, нийгмийн эв нэгдлийг алдагдуулж байгаа төдийгүй манай эдийн засаг, улс төрийн хувьд ч том асуудал юм" гэж дэлхийн тэгш бус байдлын талаарх бүтээлээрээ алдартай Нобелийн шагналт эдийн засагч Жозеф Стиглиц мэдэгджээ. Стиглиц Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафосагийн захиалсан "Дэлхийн тэгш бус байдлын талаарх бие даасан шинжээчдийн онцгой хороо"-г тэргүүлдэг. Рамафоса 2025 оны арваннэгдүгээр сар хүртэл "G20" блокийн ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа. Дараа нь албан тушаалаа АНУ-д шилжүүлэх ёстой.

Ядуурал, тэгш бус байдлыг улам бүр дордуулж байгаа шалтгаанд "COVID-19", Украины дайн, худалдааны маргаан зэрэг дэлхийн хэмжээнд тохиолдож буй асуудал болохыг тайланд дурдсан байна.

Дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь өдөртөө тогтмол хооллож чаддаггүй бол тэрбумтнуудын хөрөнгө түүхэн дэх хамгийн өндөр түвшинд хүрсэн гэж тэмдэглэжээ. 2020 оноос хойш дэлхийн ядуурлын бууралт бараг зогсонги байдалд орж, зарим бүс нутагт эсрэгээрээ явагдаж байна. Мөн 2.3 тэрбум хүн хүнд хэлбэрийн хүнсний аюулгүй байдлын хомсдолд орсон нь 2019 оноос хойш 335 саяар өссөн үзүүлэлт юм.

 

ЭХ СУРВАЛЖ: DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-11-05 66.181.181.72

Ядууст эхээс төрсөн биеээ үнэлэхгүй юм бол өөр үнлээд байх хөрөнгөгүй шүү дээ хө!! ккк

Avatar

Нэргүй 2025-11-05 66.181.179.125

Энэ нэг маанаг хүүхэн байнаа??? 2655 дахин гэхээр ТЭНГЭРИЙН ТОО гэж ойлгоод байх шиг. 100 ам.долларын орлоготой хүмүүс зөндөө байгаа. Тэгвэл ердөө 265500 ам.долларын орлогтой бол ДЭЭД БАЯН болчих юм уу??? Дээд хэмжээний баячуул чинь тэрбумаар ярьдаг юм ТЭНЭГ минь

Avatar

Зочин 2025-11-05 172.225.79.218

Арай ч дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж