Ашиг сонирхлын зөрчил бүхий 3 тохиолдлыг илрүүлжээ

Ашиг сонирхлын зөрчил бүхий 3 тохиолдлыг илрүүлжээ

Ашиг сонирхлын зөрчил бүхий 3 тохиолдлыг илрүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс өнгөрсөн долоо хоногт нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэдийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгах ажлыг эрчимжүүлжээ.

Тодруулбал, 2025 оны аравдугаар сарын 27-31-ний өдрүүдэд нийт 393 нэр дэвшигчийн мэдүүлэг хүлээн авч шалгаснаас 208-г нь хянан шийдвэрлэж, 185 мэдүүлэг одоогоор хяналтын шатанд байна. Шалгалтаар ашиг сонирхлын илт зөрчил үүсэх нөхцөлтэй гурван иргэнийг илрүүлж, холбогдох байгууллагад мэдэгдэн хариу хүргүүлсэн байна.

Мөн энэ хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 115 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 25-г нь шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн төлөвлөгөөт болон иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу 43 албан тушаалтны хөрөнгө, орлого, ашиг сонирхлын мэдүүлгийг шалгах явцад 3 албан тушаалтан орлого болон зээлийн мэдээллээ дутуу мэдүүлсэн нь тогтоогджээ. Эдгээр зөрчилд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар холбогдох байгууллагад албан бичиг хүргүүлсэн байна.

АТГ-аас мэдүүлэг шалгах үйл ажиллагааг тогтмол, шат дараатайгаар үргэлжлүүлж байгаа бөгөөд нийтийн албанд нэр дэвшигчдийн ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө орлогын ил тод байдлыг хангах зорилт тавин ажиллаж буйг онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-05 66.181.179.240

Сайд нарын төвшинд ашиг сонирхолцн илэрхий зөрчил байсаар хэдэн жил болоход АТГ чив чимээгүй байх юм…

Avatar

ӨЙЫРЫЙӨЛОРМ 2025-11-05 66.181.182.18

ЗАЙЛУУЛ ДАА. МОНГОЛД АВИЛГАЛ БАЙХГҮЙ ЮМ БАЙНА Ш ДЭЭ ТЭГВЭЛ. АТГ Г ТАТАН БУУЛГАЖ ТӨСВИЙГ НЬ ХЭДЭН ЯДАРСАН ЯДУУСТ ТАРААЖ ӨГВӨЛ ЯАСАН ЮМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж