Монголбанкаас гаргасан албан мэдээллээр 2025 оны аравдугаар сард 2,829 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 12.7 тонн үнэт металл худалдан авчээ. Тодруулбал, Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 722.6 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,532.9 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 10.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Мөн Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Тухайлбал, 2025 оны аравдугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 466,946.14 төгрөг байжээ.
Эдийн засагчдын онцолж буйгаар дэлхийн алтны хэлбэлзэл нь дотоодын олборлолтын хэмжээ болон валютын ханшийн өөрчлөлт зэрэг хүчин зүйл нь тушааж буй алтны хэмжээнд ихээхэн нөлөөлөх болсон гэдгийг хэлж байсан. Тухайлбал, сүүлийн зургаан жилийн хугацаанд хамгийн өндөр худалдан авалтыг өнгөрөгч 2020 онд хийжээ. Гадаад валютын улсын албан нөөцийг нэмэгдүүлэх дотоодын эх үүсвэрүүдийн нэг нь алт худалдан авалт. Монголбанк дотоодын алт олборлогч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс худалдан авсан алтыг гадаадын байгууллагуудад олон улсын жишигт хүргэн цэвэршүүлэн мөнгөжүүлж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлдэг билээ.

3,548.92






















































Нэргүй 2025-11-05 202.9.46.7
Алтны зах зээлийн ханшаас хамаарч тушаалт янз бүр байдаг. Алтны ханш жигд өсч байгаа энэ жил мэдээж тушаалт нь бага л гарна хүлээлттэй гэсэн үг. Хэдхэн хоногийн зөрөөтэй тушаахад хэдэн зуун саяыг алдана хэн ч алдагдал хүлээхийг хүсэхгүй.Түүнээс алтны олборлолт явдгаараа явж л байгаа. Зарим хүмүүс хилээр нууцаар гаргасан энэ тэр гээд мэдэхгүй байж бураад байх юм. Хүмүүсийн гар дээр эсвэл хувийн банкуудад хадгалагдаж байгаа
2%-нь 2025-11-05 202.9.46.1
Цаана нь үлдэх 98%-нь гаалийнханд авилга өгөөд нууцаар xятад руу сүн пан. Анх 2007 онд 68 хувийн татвар тавьснаас эхэлж алтны хулгай эхэлсэн.
Нэргүй 2025-11-05 59.153.112.116
ҮНЭТЭИ БАИХАД ХУДАЛДАЖ АВСАН ОДО ҮНЭ УНАСАН УЛСЫН МӨНГӨ УИЛАХГҮИ
Нэргүй 2025-11-05 59.153.113.206
үнэ кг уу, унц уу? сэтгүүлч орк оо.
Нэргүй 2025-11-05 202.131.228.82
Корона гараад 2 жил хил хаахад 20 тн алт тушаадаг болчихсон байсан энд нэг ид шид байнаа