VS: УИХ-ын гишүүнд 12 сарын тэтгэмж олгох ёстой, ёсгүй

VS: УИХ-ын гишүүнд 12 сарын тэтгэмж олгох ёстой, ёсгүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн /2025.11.04/хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэсэн заалтыг хүчингүй болгох тухай  иргэн Ц.Батболдын нийтийн өргөдлийн цахим системд гаргасан өргөдлийг хэлэлцсэн юм. УИХ-ын гишүүнд тэтгэмж олгох тухай хуулийн заалт нь 1997 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2006 оны нэмэлт өөрчлөлтөөр тэтгэмж олгох хугацааг 12 сар болгож өөрчилсөн аж. Тэгвэл тэтгэмж олгох эсэх асуудлыг энэ долоо хоногийн "VS" буландаа онцолж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ж.Баярмаа нарын эсрэг, тэсрэг байр суурийг хүргэж байна.

Ц.Даваасүрэн
УИХ-ын гишүүн

-Цалингүй ажиллая ухааны юм ярьж эхэлж байна. Энд баян хүн цэнгэж жаргадаг газар биш. Энэ бол төр улсаа авч явах гэж байгаа хүмүүс цугладаг газар. Тийм баян байгаа бол өргөдлөө өгөөд зайл.  Өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудал ч гэлээ төрийн нууцтай холбоотой асуудал. Ийм асуудал өмнө нь гарсан юм. Төрийн нууцтай харьцаж байсан хүмүүс өөр улсын иргэн болох, гадаад руу гарах, гадны компанийн зөвлөх болох төрийн нууцыг худалдах юм руу явсан учраас зориуд нэг жилийн хугацаагаар нууцыг хадгалах зорилгоор УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дууссан ч цалинжуулж төрийн өмнө үүрэг хүлээлгэдэг юм. Энийг тайлбарлахгүйгээр шууд популизм хийж байна.

Одоо энэ улсууд бүрэн эрх нь дуусахаар яах вэ гадны иргэн болбол яаж ч чадахгүй. Гадаадын компанийн зөвлөх болбол яаж ч болохгүй.

Төрийн онц нууцтай дөрвөн жил харилцаж байгаа хүмүүс. Нэр хүндээ өсгөхийн төлөө төрийн тогтолцоогоо сулруулдаг байж болохгүй.

Зарим нөхөд ойлгомоор байна. Хэрээс хэтрэх гээд байна. Парламентын тогтолцоо цаашдаа тогтох уу үгүй юу дээрээ тулах гэж байна. Мэрээд хэмлээд байх юм бол парламентын тогтолцоо чинь тэсэхгүй,  өөр засаглал руу явна. Ажлын хэсэг байгуулаад нухацтай сайн ярилц. Төрийн нууц хадгалахын тулд ийм ийм үйлдэл хийж болохгүй гэдэг юм уу шаардлагыг чангатгах хэрэгтэй. Гадны компанийн зөвлөх хийхийг ч хориглох хэрэгтэй, энэ хугацаанд.

Ж.Баярмаа
УИХ-ын гишүүн

Олон нийтийн нийтийн өгөгдөл дээр 100 мянган хүний санал авсан УИХ-ын гишүүний бүрэн эрх дууссанаас хойш 12 сарын хугацаанд авдаг байсан тэтгэмжтэй холбоотой асуудлыг хүчингүй болгох нь зүйтэй. Энэ асуудал дээр нэг зүйлийг зориуд онцолж хэлмээр байна. Бид нар социализмаар 70 жил замнасан. Тэр социализмаар замнах үед дарга нар илүү эрхтэй байсан. Тэр бүү хэл дарга нарт тусгайлан зориулсан 10 дугаар дэлгүүр гэж байсан шүү. Бид 1990 оны ардчилсан хувьсгалаар дарга нарт олгогдсон илүү эрхийг уг нь халсан байхгүй юу. Гэтэл одоо ч дарга илүү эрхтэй мэт хууль үйлчилдэг байж болохгүй.  Бүх иргэдэд яг л ижил тэгш хэмжээнд  хууль үйлчлэх ёстой. Тэгэхээр УИХ-ын гишүүн байсан гээд илүү эрх эдлэх ямар ч үндэс байхгүй. Бүх амьтан тэгш эрхтэй зарчим амьтан илүү эрхтэй талаар "Амьтны ферм" зохиол дээр гардаг шиг УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан гээд бусдаас давуу эрх эдлэх ёсгүй. Зарим гишүүд "УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүн төрийн нууцыг хадгалах ёстой. Тийм учраас бүтэн жил дээрх тэтгэмжийг олгох ёстой" гэсэн байр суурь илэрхийлж байна. Төрийн нууцыг хадгалуулахын тулд мөнгө өгч үүрэгжүүлдэг байна гэдэг бол байж болохгүй асуудал шүү дээ.

УИХ-ын гишүүн гэдэг иргэдийнхээ, улсынхаа өмнө асар их хариуцлага хүлээдэг өндөр дээд албан тушаал. Тийм учраас төдий чинээ ёс суртахуун нь өндөр байх ёстой. Улсынхаа нууцыг нэг жилийн дотор аваачаад зарчих хэмжээний ёс суртахуунтай хүмүүс УИХ-ын гишүүнээр сонгогдох ёсгүй.

Ер нь улсынхаа нууцыг зарах бодол сэтгэхүйтэй хүн байвал хэзээ л бол хэзээ зарна. Нэг жилийн дараа ч зарахгүй гэх баталгаагүй. Тиймээс нэг жилийн хугацаанд тэтгэмж өгөх юм бол улсынхаа нууцыг хадгалах баталгаа болно гэдэгт би итгэхгүй байна. УИХ-ын гишүүд ёс суртахууны өндөр  хариуцлага хүлээж, улс эх орондоо үнэнч байна гэж тангарагласан. Тэр тангарагтаа л хэзээд үнэнч байх ёстой. Тиймээс 12 сарын хугацаатай олгодог тэтгэмжийг зогсоох ёстой. Харин Төрийн албаны тухай хуулиараа бусад төрийн албан хаагчдад тавьдаг шаардлагын дагуу гурван сартай тэнцэх хэмжээний тэтгэмжийг хуулийн дагуу авдаг байхад хориглох зүйлгүй гэж бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-05 103.212.117.191

Их хурлын гишүүн хүний амнаас ийм үг сонсох гэж. тэтгэмж өгөхгүй бол нууцыг чинь задлана гэх гээд байгаа юм байхдаа

Avatar

Зочин 2025-11-05 59.153.112.19

ЛУВСАНЖАМЦ ГИШҮҮН ИРГЭДЭД ДОХИОНЫ ХЭЛ ЗААНА ГЭНЭ ЭЭЭ ЭХНИЙ ҮСГЭЭ ЗААСАН ГЭЭЧ

Avatar

Нэргүй 2025-11-05 66.181.184.147

10 хувийн Ц.Даваасүрэн чи дут оо.Хол очиад хуцаа,одоо удахгүй төрийн одон медалийн шагнал болох байх зуучлаад 10 хувиа авах аа л бод.ккк

Avatar

Энхээ 2025-11-05 66.181.168.82

Энэ тэтгэмж авна гээд дайраад байгаа хүмүүс МОНГОЛ улсад яг юу хийж гийсэн гэж авах гд чичрээд байгаа юм бэ!!! Өөрсдийнхөө ашиг сонирхолыг л гүйцэддүүлж байгаа ш дээ

Avatar

зочин 2025-11-05 66.181.183.69

УИХ-ын гишүүдийн цалин хангамжийг бууруулах саналын цаана АН-ын зарим үл бүтэх этгээдүүдийн хорон санаа, эрх ашиг цухалзаж байна, Ийм санааны цаана бусдыг хуурч нэр хүндээ өргөхөөс эхлээд хөгийн хөгийн бусад зүйлүүд оршиж байдаг,

Avatar

Нэргүй 2025-11-05 59.153.115.105

Нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмж авахад л хангалттай. Энэ муу улстөрчдөд өөр юм битгий өг!

Avatar

Нэргүй 2025-11-05 103.229.123.101

Эрхэм хууль тогтоогчидоо Үндсэн хуулийнхаа эрх тэгш байх зарчимаа барьж мөрдөцгөөе

Avatar

Нэргүй 2025-11-05 66.181.186.106

хэ хэ тэтгэмж авах хэмжээнд ядарсан хүмүүс биш баймаар чухам хөрөнгө орлогын мэдүүлэг нь гайхмаар Бурзгар баячууд байсан биш билүү

Avatar

Нэргүй 2025-11-05 202.126.89.80

Одоо парламентад байгаа гишүүд чинь бүгд тэрбумтангууд биз дээ. Өөрсөддөө зориулаад сэмээрхэн хууль баталчихсан өчнөөн саяар нь тэтгэмж авдаг хөгийн амьтад. Үндсэн хуулиар иргэд бүгд ялгаварлан гадуурхагдахгүй байх ёстой байтал өөрсдийгөө тэнгэрийн гээд бодчихсон, нууц хадгалах гээд мөнгө авдаг ч гэх шиг ёстой балайрч өгч байнаа.

Avatar

МОнгол Хүний Мөн Чанар юу вэ 2025-11-05 202.70.43.34

Манай Монголчууд өндөр Хөгжсөн Япон, Америкийн Улс Төр , Нийгмийн амьдралыг гайхаж шагшин магтан өөрсдийхөө улс төрчидийн хулгайч худалчыг гайхах атлаа Хүн бүр өөрөө өөрийхөө хөгжилд ер анхаарахгүй юм. Өөрөөсөө бусдыг өөрийгөө анзаардаг болмоор бна даа эхлээд

Avatar

Нэргүй 2025-11-05 202.70.43.34

Манай Монголчууд өндөр Хөгжсөн Япон, Америкийн Улс Төр , Нийгмийн амьдралыг гайхаж шагшин магтан өөрсдийхөө улс төрчидийн хулгайч худалчыг гайхах атлаа Хүн бүр өөрөө өөрийхөө хөгжилд ер анхаарахгүй юм. Өөрөөсөө бусдыг өөчилж шүүмжлэхээс илүү Хүн бүхэн өөрийгөө анзаардаг болмоор бна даа эхлээд

Avatar

Нэргүй 2025-11-05 103.212.117.191

заа хуцаа. чи өөрөө ч бусдыг өөчилөөд байгаа юм бишүү

Avatar

Түүх ч 2025-11-05 202.21.120.62

Ичиж амьдар гэдэг шиг шулуухан больё гээд дуу нэгтэйгээр бүгдээрэй татгалчихад яагаад байна да эрхэм Их хурлын гишүүдээ, та нарт энэнээс өөр цааш шийдээд явах зөндөө улс орны асуудал байгаа шүү.

Avatar

Нэргүй 2025-11-05 124.158.109.142

Энэ 10% аваасүрэн аюултай нөхөр. Түүнээс хамаагүй илүү аюултай луглагар хүзүүт Оюунэрдэнэ гэж байнаа. Хөшингө хүзүүтэй н**ш, хэргээ хүлээхгүй булзааруулж төөрүүлсэн тэнэг яриатай юмаа.

Avatar

Ёсгүй 2025-11-05 202.9.46.1

ЁСГҮЙ !!!

Avatar

Нэргүй 2025-11-05 103.168.34.180

Баярмаа гишүүний зөв өө уих н гишүүн гээд яагаад бусад иргэдээс давуу эрх эдлэх ёстой гэж ..

Avatar

User. 2025-11-05 59.153.114.11

compani esuul huwiin hewshild ajildag hun aljaasaa garwal 12 sariin tsalin bas awdag bolii. ajillaj bsn compani esuul huwiin hewshiliihee nuutsiig bas medej bga bolhoor tiim bizdee.

Avatar

Гар 2025-11-05 122.201.31.199

дэмжихгүй дэмжихгүй

Avatar

Нэргүй 2025-11-05 122.201.31.44

Даваасүрэн ч буруу л яриад байна.

Avatar

зочин 2025-11-05 66.181.183.69

Даваасүрэнгийн санал зөв Цалин тэтгэмжийг хасвал энэ чухал байгууллагад ажиллах мэдлэг чадвартай шудрага хүмүүс цөөрнө, Мөн улсын нууц гээд олон асуудал байна, Харин цаашид УИХ-ын бүх гишүүдийг иргэдийн саналаар сонгож байх хэрэгтэй,Намын нэрээр УИХ-ын гишүүн болдог явдлыг зогсоох хэрэгтэй, Мөн иргэд төрийн түшээдийг сонгохдоо хариуцлагатай ханд, Нэгэнт сонгогдсон бол үнэхээр хуулийн заалт зөрчиж гэмт хэрэгт холбогдсоноос бусад тохиолдолд буцааж татаж болохгүй,

Avatar

Нэргүй 2025-11-05 203.91.115.50

Хулгайчуудыг тэгэж хэдэн давхар тэжээж юу хийнэ. Хамаг ачааг энэ улс, ард түмэн л үүрнэ шүү дээ. Ядахдаа эзэмшсэн компаниудынхаа хувцааны ашгийг хүртээд явж байх байлгүй дээ. Бид яасан гэж тэдэнд илүү мөнгө өгөх ёстой юм бэ? Нууцын гэрээгээр биднийг шулж байг гэж үү. Ждү мэт санг чөлөөтэй тонож байг. Плээтгээ түшээд садарлаж байг. Ард түмнийг доромжлоод шалдагнаж байг. Улсын мөнгөөр казино тоглож, Обунадаж яваг гэж үү. Яасан гэж вэ!

Avatar

зочин 2025-11-05 66.181.183.69

УИХ-ын гишүүдийн цалин хангамжийг бууруулах сонирхолтой хүмүүс бол АН дотор байгаа хулгайчууд л б**х,Энэ үйлдлээрээ энэ байгууллага дэх мэдлэг чадвар туршлаг сайтай шудрага хүмүүсийг цөөлж, улмаар дураараа авирлах ёс зүйгүй үл бүтэх өөрсөдтэйгээ ижил этгээдүүдийг оруулж ирэх, Цалин хэмнэх ийм гоё үгийн цаана энэ мэт луйвар л байдаг, Ийм луйварчдад төрөө доромжлуулж болохгүй, Ийм луйварчдыг төрийн толгойд гаргаж болохгүй, УИХ-ын гишүүдийг иргэд бид сонгосон,Сонгосон хүмүүсдээ ажиллах боломж олго

Avatar

Нэргүй 2025-11-05 59.153.112.116

ШАНТАЖ ХАР ХАРХ ДАВАСҮРЭН АХИЖ СОГОГДОХГҮИ

Avatar

Нэргүй 2025-11-05 59.153.112.212

гишүүн болох гэж хэдэн зуун саяар нь зарцуулах чадвартай хүн 12 сарын цалин авах гэж зүтгэх нь утгагүй. тэгээд тэр цалин нь 8 сая бол ердийн хүмүүсийн 48-60 сарын цалинг аваад бсан юм биш үү

Avatar

зочин 2025-11-05 66.181.183.69

УИХ бол төрийн хамгийн дээд байгууллага,Улс орны хамгийн амин чухал асуудал шийддэг чухал байгууллага,Цалин тэтгэмжийг нь хасч төрөө доромжилж болохгүй, Бусад орны жишигт байх ёстой, Баячуудаас бусад нь цалин ахиу ажил хийхийг л бодно Багасгавал мэдлэг чадвар туршлагатай хүмүүс ирж ажиллахгүй Тэр хэмжээгээр улс орон ноорхой гэр шиг л байна Харин иргэдийг хуурч мэхэлж төрд гарч дураара авирлах нийгмийн өмч идэж уух сонирхолтой этгээдүүдээр л УИХ дүүрэх б**х,Ийм этгээдүүд АН дотор дэндүү их бий

Avatar

Нэргүй 2025-11-05 103.229.121.22

Тэгвэл Даваасүрэн шиг их өндөр "боловсролтой, шударга" гарууд ирэх юм биз дээ??

Avatar

зочин 2025-11-05 66.181.183.69

Баярмаа шиг бусадтай хэрэлдэхээс өөр юм чадахгүй нялх популистүүд, эсвэл дураараа авирлах ,төрийн эрхэнд гарч, эрх мэдлээ буруу ашиглан нийгмийн өмчийг идэж уух сонирхолтой луйварчдаар л УИХ дүүрэх б**х

Avatar

Би 2025-11-05 209.29.96.86

Энэ Даваасүрэн гэж ямар мангар юм ярьдаг хүн бэ. Ямар ч утгагүй, логикгүй, тэнэг шалтгаан хэлж бна. 12 сарын дараа нууцаа задруулж болох юм уу тэгээд? Нууц нь нууц хэвээр байгаа цагт хязгааргүй хугацаагаар нууц хадгалах үүрэгтэй биз дээ тэд нар? Энэ хүн өөрөө дараа нь авах мөнгө, эдлэх эрхээ л хамгаалж, тэрнийхээ төлөө үхэн хатан тэмцэж байна. Ийм хүнийг бэртэгчин гэдэг юм.

Avatar

Нэргүй 2025-11-05 103.57.95.49

Хөдөлмөрийн хуулиар адилхан байвал зүгээр дээ Гишүүн болохын тулд ашиг харж биш, өөрийн итгэл үнэмшил сонголтоороо ажиллах хүмүүс хэрэгтэй байна. Баяжих гэж биш, амьдралаа зохих хэмжээнд төвхнүүлсэн хүмүүс улс төрд орж, улс орноо бодох цаг болжээ

Avatar

бөбө 2025-11-05 103.229.122.14

Уул нь Даваасүрэн гишүүний зөв нэг хүнд нэг хэдэн цаас өгөөд улс ядуурчихгүй. Гол нь эдийн засгаа зөв л болгох хэрэгтэй. Хэт додорч болохгүй. Мөн гишүүн хүн заавал баян хүн байх ёстой гэдэг ойлголт бий болох гэж байна. Баян гишүүд сайн дураараа төр цалин мөнгөнөөсөө татгалзах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-11-05 202.126.90.47

юу солиоррод байгаа үхээр вэ ? Эд нэрт өгсөөр эд нар хулгайлсаар байгаад улс орон чинь ядуурлын туй болчоол байгааг харахгүй байна уу? ДАВААСҮРЭНГ ӨӨРИЙГ НЬ ЭНЭ МАНГАР СОЛИРЛЫНХ НЬ УЧИР ЭРГҮҮЛЭН ТАТАЖ АОД ТҮМНИЙ ШҮҮХЭЭР ШҮҮХ ХЭРЭГТЭЙ

Avatar

бө 2025-11-05 103.229.122.14

Ч гэх шиг. БИтгий улны маягаар сэтгэ мангараа. Тэгээд жирийн иргэн гишүүн байж болохгүй болчих гээд байна. Энэний оронд хүчтэй парламенттай харин хулгайгүй болох л чухал. Эд нар өгсөөр байгаад гэж хэзээ юу өгсийн?

Avatar

Нэргүй 2025-11-05 103.168.34.85

10 хувийн Даваасүрэн больчих

Avatar

Баагий 2025-11-05 202.126.89.195

Даваасүрэн С Ганбаатарын санаачилсан ИХ ын гишүүн хэрэг хийсэнч бүрэн эохийг хугацаанд шалгахыг хорииглох тухай хуулийг 126 гишүүнээс ГУРВУУЛхнаа дэмжиж онигоо болж байсан.Энэ Даваасүрэнд ИХын гишүүн байх ёс зүй байна уу? Хөвсгөлийн сонгогчид оо.Та нар эгүүлэн татвал яасым…

Avatar

Кастын систем 2025-11-05 66.181.189.101

бүгд ажлаа хийгээд цалингаа аваад явж байгаа, тэгвэл бүгдээрээ ажилгүй үедээ тэтгэмж авья

Avatar

Хогийн гуйлагчин 2025-11-05 192.82.92.204

Монгол төрийн түшээдээс популизм, шантааж 2-оор ялгарч толгой цохиж байгаа 10%-ийн Аваасүрэн, төрөөс авч болох бүх зүйлийг санаа зовохгүй авах юмаа. Түүний төрсөн охин нь Төрийн сургалтын сангаас зээл аваад төлөөгүй. Ер нь ийм өсөхийн өлөн арилаагүй Аваасүрэн мэтийн хог шаарууд "Тийм ядуу байгаа бол өргөдлөө өгөөд зайл" гэмээр байна, амьдралаа авч явж чадахгүй байж Ард түмнийг яаж ядуурлаас гаргах бэ дээ?.Хогийн гуйлгачин н**ш????

Avatar

Нэргүй 2025-11-05 103.229.123.171

Баярмаа вравоүүргээ ухамсарласан, даваасүрэн пиздa амиа бодсон нoвш

Avatar

иргэн 2025-11-05 202.131.244.66

өргөсөн тангараг аа ухамсарлаж Гишүүд тэтгэмж нтр гсн юмыг хүчингүй болгох хэрэгтэй

Avatar

zogsooh ni zuitei 2025-11-05 122.201.31.155

ner dewshihdee asar ix mungu gargadag biz de , dará ni tetgemj gej ugaadas shig umaar ed nar yadgiin bee

Avatar

ЛСОЁЛ 2025-11-05 202.55.191.194

АРВАН ЛАНГИЙН ЕМБҮҮНД АЛГАА ТОСДОГ ААВ УУ ДАА ГЭДЭГ ШИГ ЮМ ЯРЬЖ БАЙХ ЮМ. ЭНЭ 10 ХУВИЙН ГЭДЭГ НЭР НЬ ХУДЛАА БИШ Л ЮМ БАЙНА. ӨСӨХИЙН ӨЛӨН НӨХӨР БАЙНА. АРД ТҮМЭН ЧАМАЙГ ӨЧНӨӨН ЖИЛ ТЭЖЭЭЛ ЭЭ. ИХ ХУРАЛД СОНГОГДООГҮЙ ГЭЭД АРД ТҮМНИЙ МӨНГИЙГ БАС ГАХАЙ ДАВУУ ЭРХТЭЙ ГЭДЭГ ШИГ АВАХ САНААТАЙ БАЙНА. БОЛЬЖ ҮЗ ДЭЭ ДАВААСҮРЭЭЭЭЭЭН

Avatar

Нэргүй 2025-11-05 202.131.245.34

Баярмаа гишүүн үндэслэлтэй зөв ярьж байна. 100 хувь дэмжинэ

Avatar

Нэргүй 2025-11-05 103.229.121.22

10%-ийн Даваасүрэнгийн хэлж байгаагаар бол цалин өгвөл нууц хадгалдаг, өгөхгүй бол нууц задруулдаг болж аатарах нь ээ?? Аливаа нууцтай харьцдаг ажилтнуудай нууц хадгалах гэрээ, амлалт баталгаа гаргуулж авдаг, дараа нь ажлаас гарсан ч тодорхой хугацаанд нууц хадгалах үүрэгтэй байдаг!! Хэрэв цалин авчихаад нууц задруулбал яах болж байна?! Гол нь цалиндаа биш, хуулийн өмнө хүлээсэн үүрэг гэж байдаг юм!! Хэрэв амлалтаа зөрчвөл үг дуугүй хариуцлага хүлээнэ!!!

Avatar

Нэргүй 2025-11-05 103.229.121.22

Хөдөлмөрийн хуулийн 82-р зүйлд зааснаар ажлаас халагдсаны тэтгэмжийг 2 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр олгодог! УИХ-ын гишүүн ч Хөд. хуульд захирагдах ёстой! Хөдөлмөрийн хууль нь хөдөлмөрийн харилцааны суурь хууль учраас бусад хуулиуд түүнд нийцэж байх ёстой!! Хуулийн өмнө иргэн бүр эрх тэгш байх зарчим хаачив??!!

Avatar

Зочин 2025-11-05 103.57.93.117

Энэ 12 сарын тэтгэмжийг авахгүй бол төрийн нууцыг задруулах юм уу тэгээд Даваасүрэн гишүүнээ. их сонин юм ярьж байнаа та.

Avatar

ард түмэн 2025-11-05 202.21.125.66

ДАВААСҮРЭН ГЭЖ НЭГ ЗУУРАЛДСАН ЯРИАТАЙ ТАНГАРАГЫН БУГ ШАНТААЖ МАЯГЫН ЮМ ЯРИХ НЬ ШИВ ДЭЭ.ИЙМ ДУРАК САНААТАЙ ГАРУУД АРД ТҮМНИЙГ ТӨЛӨӨЛЖ ЭНЭ ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ АЖИЛЛАСАН БАЙХ УУ? ЗҮГЭЭР ЭХ ОРОНЧ ХҮМҮҮСЭЭ НАМ НЬ ШАЛГАРУУЛЖ НЭР ДЭВШҮҮЛЭЭЧЭЭ.БИДЭНД ТЭТГЭМЖ ӨГӨХГҮЙ БОЛ ГАДААД РУУ ГАРААД МЭДЭЭЛЛЭЭ ЗАРНА ГЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ? ШАНТААЖЛААД БАЙНА УУ СҮРДҮҮЛЭЭД БАЙНА УУ? ЭСВЭЛ ДОРОМЖЛООД БАЙНА УУ, Д ЁСТОЙ ҮГЭЭ ОЛЖ ХУЦАЖ ЗҮГЭЭ ОЛЖ ХУЦМААР ХҮН БАЙНА ЭНЭ ЧИНЬ.ЗҮГ НЬ ӨӨР БАЙХ ЭНЭ НЭГ ЮМНЫ.

Avatar

Иргэн 2025-11-05 202.131.230.3

Иргэн бид ажилгүйдлийн тэтгэмж гэж 3 сарын тэтгэмж авдаг. та нар адилхан 3 сараа л аваач

Avatar

Зочин 2025-11-05 59.153.115.123

Даваасүрэн буруу үндэслэл гаргаж байна Өөрөө мэлэхгүй гишүүдээ доромжилж байна Нэгэн цагт тангараг өргөсөн гишүүн мөнгө авахгүйгээр төрийнхөө нууцыг хамгаалж чадахгүй юу

Avatar

Зочин 2025-11-05 202.55.188.97

Даваасүрэнгийн охин БЗС-аас авсан зээлээ төлсөн үү ? Төрийн нууц гэрээр хулгай хийж гаршсан нөхөр олон жил ахиухан мөнгө хусаж дээ.

Avatar

Нэргүй 2025-11-05 103.9.90.105

та нарт ичих нүүр, ирээдүй гэж байдаг бол одоо ямар шийдвэр гаргахыг чинь харья. Бидэнд мэдэгдсэн нь л энэ болохоос өөр ямар ямар луйвар хийж, өөрсөддөө тааруулсан хууль баталж суудаг бол. Та нар энэ жил сонгогдоод дуусна гэж бодож байвал лөөлөө шүү

Avatar

Нэргүй 2025-11-05 188.162.241.148

дэдээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж