Японы ерөнхий сайд Такаичи Санаэ тус улс дахь цагаачидтай холбоотой бодлогын санал боловсруулж, нэгдүгээр сар гэхэд танилцуулахыг сайд нартаа үүрэг болгожээ. Тодруулбал, Японы засгийн газрын сайд нарын хурал Мягмар гаригт (2025.11.04) болсон бөгөөд үүнийг ерөнхий сайдын ордонд зохион байгуулсан байна. Уг хурлаас өмнө тус улсын Либерал ардчилсан нам болон Японы шинэчлэлийн нам хамтарсан засгийн газар байгуулах талаар хэлэлцсэн байна. Улмаар дүрэм зөрчдөг цагаачдын асуудлыг хамтран шийдвэрлэхээр тохиролцсоны дараа сайд нарын түвшний уулзалт болжээ. Хуралд ерөнхий нарийн бичгийн дарга Кихара Минору, гадаадын иргэдтэй зохицон орших нийгмийн асуудал хариуцсан сайд Онода Кими болон бусад холбогдох сайд нар оролцжээ.
Такаичи хурлын үеэр хэлэхдээ, Японы хүн ам буурч, хөдөлмөрийн хүчний хомсдол үүсч байгаа энэ үед цагаачдын ажиллах хүч тодорхой салбарт шаардлагатай гэдгийг онцолсон байна.
Гэхдээ зарим цагаачид хууль, дүрэм зөрчих үйлдэл гаргаж байгаа нь иргэдийн дунд санаа зовнил, шударга бус байдал үүсгэж байгаа гэж мэдэгдсэн байна. Тэрбээр ийм асуудлыг хатуу авч үзэхийн зэрэгцээ гадаадынхныг эсэргүүцсэн үзэл сурталд автахгүй байх ёстой гэж хэлсэн байна.
Мөн тэрбээр сайд нарт гадаадын иргэдийн дүрэм журам, системийг дахин хянах,газар өмчлөх, ашиглах, удирдах асуудлыг судлах ажлыг яаралтай хийхийг үүрэг болгожээ.
3,548.92






















































Нэргүй 2025-11-05 66.181.179.125
Цагаач гэж ямар хүнийг хэлдэг вэ? Японд ажиллаж амьдарч байгаа бүх гадаадын иргэн цагаач юм уу??? Зөв орчуулаач наад хэдхэн үгээ.