Манай Улсын гадаад валютын албан нөөц түүхэн дээд хэмжээндээ буюу 5.9 тэрбум ам.долларт хүрч өслөө. Тодруулбал өнгөрсөн оны 10 дугаар сард 4.7 тэрбум ам.доллар байсан валютын нөөц жилийн хугацаанд 25.7 хувиар өссөн байна. Энэ дундаа сүүлийн дөрвөн сарын хугацаанд 700 сая ам.доллароор өссөнийг Монголбанкны статистикт дурджээ.
Гадаад валютын нөөц
2025.06 $5.2 тэрбум
2025.07 $5.3 тэрбум
2025.08 $5.6 тэрбум
2025.09 $5.8 тэрбум
2025.10 $5.9 тэрбум
Эх сурвалж: Монголбанк
Валютын нөөц ийн өсөхөд нүүрсний экспортын орлого голлон нөлөөлсөн. Нүүрсний экспортыг эрчимжүүлж, валютын орлогыг нэмэгдүүлэхийн тулд өнгөрсөн долоодугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилон ажиллуулсан. Улмаар нүүрсний экспортыг эрчимжүүлж, валютын орлогыг нэмэгдүүлэхийг даалгасан юм. Үр дүнд нь экспорт сар бүр өсөж өнгөрсөн 9 дүгээр сард 3.2 сая тоннд хүрч, түүхэн рекордыг шинэчилэв. Мөн гацаад байсан биржийн арилжааг сэргээж, 75 удаагийн арилжаагаар 5.8 сая тонн нүүрс борлуулж, 513.8 сая ам.долларын орлого олсон байна.
Засгийн газраас цаг алдалгүй авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь нүүрсний орлогыг нэмэгдүүлж, улмаар монгол төгрөгийг манаж байдаг Монголбанкны гадаад валютын албан нөөцийг зузаатгав. Ерөнхий сайд Г.Занданшатарын нүүрсний хулгайтай тэмцсэн тэмцэл том зургаараа монгол төгрөгийн дархлааг сайжруулж, валютын нөөцийг түүхэн дээд хэмжээнд хүргэж чаджээ.
3,593.62














































Нэргүй 2025-11-04 103.57.95.187
алт худалдж авахаа сайжруулаач дээ
Нэргүй 2025-11-04 103.57.95.187
10 тэрбум долларт хүрч байж л монгол хэдэн сарын дархлаатай болно шүү
Нэргүй 2025-11-04 188.162.241.148
дарга нарын халаас дуурээд л байна, улныхан нь халаас хоосроод бур ялаанууд болчихсон байдаг !!!!! албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана.
Нэргүй 2025-11-04 202.9.40.17
Ю.Цэдэнбал даргын хүчирхэгээр бүтээсн улс орны манж хужаагужд хулгаллчхаар аймр дийлдшгүй хулгай. Болж хувирдгийн бгаа бздэ. аймр их баялг олбл аймр их баялгтай л болн тэрн шиг аймр их хулгай шааж завшбл аымр их дийлдшгүй хулгай юмтай бно биздэ.
Нэргүй 2025-11-04 202.9.40.17
нам төрийг Ю.Цэдэнбал дарга удирдаж байхдаа 22 хот 360 гаруй тосгн бүтээн байгуулж хөгжүүлснийг нам төр хулгайсн хулгайч манж хужаагууд тэр суурь нь д2р манжлсн манж хужаагууд систмээ мнголд үүрлж оргнцн шааж бсн манж хужаагууд манж х***а систмээ угсрч боож манжхужаа үх хуулиара манж х***а үх угсрч манжлж ү\а-гаага шааж манж хужаагууда манжсн манж х***а ү\а бодлго шаасн. нам төр хулгайлсн манж хужаагууд тэр суурийг хулгайлж завшж манж х***а сист:мээ боож манжлсн ү\а шааж хэрэгжүүлсн.
Нэргүй 2025-11-04 75.166.172.251
huue tenegum uu. iim ih noocoor yah gej baigaan. yaduugeed orilood baidag. ediin zasgiin ergeltendee oruulaach
Нэргүй 2025-11-04 59.153.115.105
Хятадад нүүрс ба зэс зараад, төлбөрөө юаниар авч байна уу эсвэл ам. доллароор авч байна уу?
Нэргүй 2025-11-04 103.229.121.43
Юань. Валютын нөөц гэж доллар, юань, евро гэх мэт. Юанийг амархан доллар болгоно. Зүгээр нөөцийн хэмжээг ам.доллараар тооцож гаргаж байгаа юм.