УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгийн хорооны өнөөдөр /2025.11.04/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэсэн заалтыг хүчингүй болгох тухай иргэн Ц.Батболдын нийтийн өргөдлийн цахим системд гаргасан өргөдлийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүнд тэтгэмж олгох тухай хуулийн заалт нь 1997 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2006 оны нэмэлт өөрчлөлтөөр тэтгэмж олгох хугацааг 12 сар болгосон байна.
Энэхүү асуудлыг хэлэлцээд ажлын хэсэг байгуулан ажиллахаар болов. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Хэрлэн ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ- ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Баасанжаргал, О.Саранчулуун, С.Зулпхар, Л.Энх-Амгалан, Б.Пунсалмаа, О.Алтангэрэл, Г.Уянгахишиг нар ажиллахаар болов.
УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэе.
УИХ-ЫН ГИШҮҮН ИРГЭДЭЭСЭЭ ИЛҮҮ ЭРХ ЭДЛЭХ НЬ ЗОХИМЖГҮЙ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт:
– УИХ-ын гишүүн илүү эрхтэй хүмүүс биш, илүү ачаа үүрэх ёстой, илүү хариуцлага хүлээх ёстой. УИХ-ын гишүүнээр сонгогдохоор ажиллахдаа эх орныхоо төлөө, ард иргэдийнхээ төлөө өдөр шөнөгүй, нойр хоолгүй, чөмгөө дундартал зүтгэнэ гэж амлалт өгч байгаад иргэд сонгогчдын саналыг авч сонгогддог. Амласан амлалтаа биелүүлэх ёстой, үүргээ биелүүлэх ёстой. Тийм болохоор иргэдийн гаргасан саналыг дэмжиж байгаа.
Өөрсдөө дурлаад өөрсдөө чөмгөө дундартал зүтгэнэ гэж гишүүн болчихоод би илүү эрх эдэлмээр байна, би илүү хангамж эдэлмээр байна гэх нь зохимжгүй.
Иргэдтэйгээ адилхан эрхтэй байя.
УИХ-ын гишүүн тойрогтоо ажиллах, хууль санаачлах, хууль тотгоолын төслийн хэрэгжилтэд хянал тавих, тодорхой төсвүүд байдаг. Энэ хүрээндээ үйл ажиллагаа явуулаад байх нь зохимжтой.
УИХ-ын гишүүүн байна гэдэг эрх ямба биш үүрэг хариуцлага. Энийгээ онцгой анхаарч ажилламаар байна. Иргэдээсээ илүү эрх эдлээд, иргэдээсээ нуугаад байгаа нь хардлага төрүүлж төрд итгэх ард иргэдийн итгэлийг алдагдуулж байгаа. Тангараг өргөсөн юм бол тангарагтаа үнэнч байцгаая.
БАЯН ГИШҮҮН НЬ ӨРГӨДЛӨӨ ӨГӨӨД ЗАЙЛ

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Цалингүй ажиллая ухааны юм ярьж эхэлж байна. Энд баян хүн цэнгэж жаргадаг газар биш. Энэ бол төр улсаа авч явах гэж байгаа хүмүүс цугладаг газар. Тийм баян байгаа бол өргөдлөө өгөөд зайл. Өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудал ч гэлээ төрийн нууцтай холбоотой асуудал. Ийм асуудал өмнө нь гарсан юм. Төрийн нууцтай харьцаж байсан хүмүүс өөр улсын иргэн болох, гадаад руу гарах, гадны компанийн зөвлөх болох төрийн нууцыг худалдах юм руу явсан учраас зориуд нэг жилийн хугацаагаар нууцыг хадгалах зорилгоор УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дууссан ч цалинжуулж төрийн өмнө үүрэг хүлээлгэдэг юм. Энийг тайлбарлахгүйгээр шууд популизм хийж байна.
Одоо энэ улсууд бүрэн эрх нь дуусахаар яах вэ гадны иргэн болбол яаж ч чадахгүй. Гадаадын компанийн зөвлөх болбол яаж ч болохгүй.
Төрийн онц нууцтай дөрвөн жил харилцаж байгаа хүмүүс. Нэр хүндээ өсгөхийн төлөө төрийн тогтолцоогоо сулруулдаг байж болохгүй.
Зарим нөхөд ойлгомоор байна. Хэрээс хэтрэх гээд байна. Парламентын тогтолцоо цаашдаа тогтох уу үгүй юу дээрээ тулах гэж байна. Мэрээд хэмлээд байх юм бол парламентын тогтолцоо чинь тэсэхгүй, өөр засаглал руу явна. Ажлын хэсэг байгуулаад нухацтай сайн ярилц. Төрийн нууц хадгалахын тулд ийм ийм үйлдэл хийж болохгүй гэдэг юм уу шаарплагыг чангатгах хэрэгтэй. Гадны компанийн зөвлөх хийхийг ч хориглох хэрэгтэй, энэ хугацаанд.
12 САРЫН ТЭТГЭМЖ АВАХ НЬ ШУДАРГА БУС

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа:
-УИХ ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болсны дараа 12 сарын хугацаатай тэнцэх тэтгэмж авах, бага цалинтай ажилд орсон бол дүйцүүлж тэтгэмж авах гэдэг саналыг хүчингүй болгуулах санал гаргасныг 100 хувь дэмжиж байгаа.
Ард иргэд өнөөдөр хөдөлмөрийнхөө үр шимээр амьдарч байхад УИХ-ын гишүүнээр ажилласан нь 12 сарын тэтгэмж авах нь шударга бус байна. Энэ бол онцгой эрхийг бий болгож байна.
Шударга ёсны шинэ нийгмийг бий болгох юм уу, давхар стандарт тогтоох юм уу гэдгийгэнэ удаадаа хариулах цаг юм шиг харагдаж байгаа.
Хөдөлмөрлөсөн хүн хөдөлмөрлөснийхөө хувь хэмжээгээр нийгмийн тусламж үйлчилгээг хүртдэг. Төрд ажилласан нь тусгай хангамж эдлэлгүй Хөдөлмөрийн хуулийнхаа дагуу асуудлыг шийдвэрлэдэг байх хэрэгтэй. Шударга байдлын хамгийн энгийн хамгийн суурь зарчим гэж үзэж дэмжиж байна.
ЦАЛИНГҮЙ АЖИЛЛАЯ ГЭХ ОЛИГАРХУУДЫН ҮГЭЭР БИДНИЙГ ТӨСӨӨЛЖ БОЛОХГҮЙ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-УИХ-ын гишүүн тийм баян хүмүүс биш. Цөөхөн хэдэн хүнээр бүгдийг нь хоморголон хүний эрхэнд нь халдаж боломгүй байна. УИХ-ын гишүүний ах дүү болсноороо төрд ажиллах эрхээ хасуулж, эхлүүлсэн бизнесээ зогсоож үр хүүхэд нь тэтгэлэг авах эрхээс хасагдаж явж байгаа нь үндсэн эрхийг нь зөрчсөн үү гэхээс биш давуу байдал олгосон асуудал биш ээ. Цалингүй ажиллая гэх олигархуудын үгээр биднийг төсөөлж болохгүй. Хариуцлагатай хандмаар байна. өнөө цагт нийцүүлэх хэрэгтэй.
100 МЯНГАН ИРГЭНИЙ ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛААД ХЭЛЭЛЦҮҮЛНЭ ГЭДЭГ САЙШААЛТАЙ

УИХ-ын гишүүн С.Зулпхар:
-Ц.Батболд иргэдийн 100 мянган гарын үсэг цуглуулаад тодорхой асуудлаар санал гаргаад УИХ аар хэлэлцүүлж байгаа нь сайшаалтай. Олон ургалч үзлийг нийгэмдээ хэвшүүлж болж байгаагийн бас нэг илэрхийлэл. Иргэдийн оролцоо бол олон хэлбэрээр хангагдах ёстой. Цаашдаа ч ийм санаачлага иргэдээс гарч дижитал хэлбэрээр биеллээ олох байх.
100 мянган иргэний өргөдөл бол нийгмийн хамгааллын тодорхой тогтолцоо байгаа. Тогтолцоогоор хангагдсан эрх бол эрх тэгш байх ёстой гэдэг зүйл хөндсөн. Гарцаа байхгүй тийм.
УИХ 2023 оны долдугаар сарын 7-нд Нийгмийн даатгалын тухай хуулийг шинэчлэн баталсан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийг баталсан. Тэнд ажилгүйдлийн тэтгэмжийг маш тодорхой зааж өгсөн. Энд сууж байгаа улсууд НДШ төлсөн, 15-аас дээш жил ажилласан бол төлсөн шимтгэлийнхээ хүрээнд ажилгүйдлийн тэтгэмж авах боломжтой. Сүүлийн есөн сарынхаа хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээгээр 70 хүртэл хувиар ажилгүйдлийн тэтгэмж авна. Энэ бол зохицуулагдсан, энийг Ц.Батболд нар хөндсөн гэж бодож байна.
Нөгөө талаараа журамлагдсан зүйл бий. Ажлын хэсэг нарийн үзэх ёстой. Ц.Даваасүрэн гишүүний хэлээд байгаа зарим асуудалтай уялдуулсан байдлаар судлах хэрэгтэй. Бид бол тал талаас нь нарийн судалж байж рациональ шийдвэр гаргах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, бид бас хэтэрхий популизм хийдэг зүйл рүү орж байна.
Г.ХОРОЛ
3,593.62






















































Болд 2025-11-04 66.181.190.110
Ёс суртахуунаа гээсэн хөрөнгөтнүүдээс юу ч гарч магадгүй ээ
10 процент 2025-11-04 66.181.189.172
Hi, наад хүнийг чинь зүгээр ч нэг 10 хувийн Аваасүрэн гэж ард түмэн нэрлээгүй юм шүү. Нэр нидэртээ тэнцсэн сайн эр Боловсролын зээлийн сангаар охиноо гадаадад сургасан буцааж өгөхгүй гэжуга
иргэн 2025-11-04 202.9.46.197
Үндсэн хуулийн хүнийг эрхэлсэн ажил албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн заалтыг зөрчсөн юм биш үү. Хөдөлмөрийн хуулинд зааснаар олгох ёстой л юм байна даа.
Нэргүй 2025-11-04 202.72.245.121
Яасан ханаж цаддаггүй юм бэ өөрсдийгөө юу гэж бодсон юм бэ адилхан хөдөлмөрийгн хуулийн дагуу л тэтгэмжээ аваачээ бүр даварчихсан юм нэх сүрхий улс орноо хөгжүүлээд ард түмнээ сайхан амьдруулчихсан юм шиг гамшиг болгочихоод ичихгүй ийм юм яриад сууж байдаг.
Нэргүй 2025-11-04 202.70.38.50
10 хувийн Даваасүрэн нарийн даа л нарийн юм хэвээрээ үхлээ юу тэгвэл иргэддээ 12 сарын тэтгэмж олго гадагшаа явж ажиллана шүү
ХУУЛЬЧ 2025-11-04 202.9.47.67
ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БИШ .., СОНГУУЛИАР ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙН НЭРИЙГ ,УЛС ТӨРИЙН НАМУУД ИРГЭДЭД САНАЛ БОЛГОЖ ИРГЭД ТЭДНИЙГ ӨӨРИЙН ТӨЛӨӨЛӨЛ БОЛГОЖ ТӨР БАРИХ ЭРХ ОЛОСОН ШҮҮ ДЭЭ. ,,,,,. ТЭР УЛС ТӨРИЙН НАМУУДАД СОНГУУЛИЙН ДАРАА УЛСЫН ТӨСВӨӨС ОЛГОДОГ МӨНГӨНӨӨСӨӨ ТЭДНИЙХЭЭ АСУУДАЛЫГ САНХҮҮЖҮҮЛЖ СУРАХ УЧИРТАЙ .,,,БИТГИЙ ДАРВАР.,,,,,
ЗОЧИН 2025-11-04 59.153.112.19
ДАВААСҮРЭН ЧИНЬ ЯМАР БУЗАР АМЬТАН БЭ. 12 САРЫН ТЭТГЭМЖИЙГ ҮНЭХЭЭР ӨГӨХ ИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА.
Нэргүй 2025-11-04 71.231.226.125
11 борцентийн аваасурэн гуай бол адгийн хулгайч шуу
Нэргүй 2025-11-04 103.229.123.171
Энэ Даваасүрэн пиздa төрийн нууц нэрийн дор тэтгэмж мөнгө хусах санаатай. төрийн нууцыг хадгал гэж ард түмнээс мандат авчихаад ард түмнийгхалаасыг ухах санатай бүр бөөлжис хүргэчихээд
Нэргүй 2025-11-04 202.126.91.143
ЭНЭ ДАВААСҮРЭН ГЭГЧИЙН СОЛИОРЧ БАЙГААГ НЬ ХАРСАН ЧИНЬ БҮР ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ЗЭВҮҮ ХҮРЧИХЛЭЭ ! ТЭТГЭМЖ ӨГӨХГҮЙ БОЛ УЛСЫНХАА НУУЦЫГ /хэрвээ тийм юм байгаа бол/ ЗАДРУУЛНА ,ЭСВЭЛ НЭГ ЖИЛ ТЭТГЭМЖ АВЧААД ЦААШДАА ЗАДРУУЛАХАА БОЛИНО ГЭХ МАЯГИЙН ТАНГАРАГ ӨРГӨДӨГГҮЙ БИЗ ДЭЭ ?! ЯАСАН УУЖ ИДЭЖ АВЧ ХЭРГЭЛЖ ХАНДАГГҮЙ ЮМ БЭ
Нэргүй 2025-11-04 202.126.91.143
Парламент мөнгөн дээр тогтоод байгаа юм уу?
Нэргүй 2025-11-04 59.153.115.105
Нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмж авахад л хангалттай.
сонгогч 2025-11-04 202.9.46.20
Зүгээр сууж байгаад намын кноп дарах, хэрүүл хийхээс өөр ажилгүй гишүүд иргэдээс илүү эрх эдлэх ёсгүй….кнопыг нохой муур ч дарж чадна….
Hulgai 2025-11-04 202.9.46.11
10%-ийн авилгалч бяслаг цавчааны идүүр муу Даваасүрэн пиздись бүү уль, 1 жил хий цалинжчихаад л төрийн нууцыг xятадад зарж идэхээ больчихдог юмуу. Ямар хөгийн шунахай сувдаг aлны aлчуур вэ, х***а шүү гөлөг минь.
Нэргүй 2025-11-04 103.229.121.22
10%-ийн Даваасүрэн аргагүй л Монгол төриН ЭСРЭГ ЭТГЭЭД ГЭДГЭЭ БАТЛАН ХАРУУЛЖ БАЙНА ДАА!! Тэр Жасрай гуайн юу нь гэлээ нэг авгай … өмхийгээ тавихгүй гэгчээр хатуу коммунис үзэлтэй юмаа111
Нэргүй 2025-11-04 188.162.241.247
Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!
Нэргүй 2025-11-04 103.71.100.252
Ерөнхий утгаараа олгох нь зөв. Мундаг гишүүд биш тул олгохгүй гэж асуудлыг тавих нь утгагүй. Бид ирээдүйд сайн гишүүдтэй болох зорилготой.
Тогоо 2025-11-04 43.242.243.40
бүгдээрээ Нямдорж болж амьдрана аа
Нэргүй 2025-11-04 59.153.113.206
Иргэдээс ялгаж үндсэн хууль зөрчсөн тул хүчингүй болгож санаачласан дэмжсэн улсад хариуцлага тооц.
Нэргүй 2025-11-04 202.9.40.127
парламнт ажлаа хий үхц гэх үх зөрчж х***а манжуудыг өнөөдр үху гишүүн хөөж яллж огцорцн х***а манж зг зайлуулж дараагийни төрийн удрлагын төт багууллагыг бгуул. х***а манж ажиллагаат угсрсн х***а манж үх өөрчл.