Сурвалжлага: ААН-үүд татвараа төлж чадахгүйд хүрчээ

Сурвалжлага: ААН-үүд татвараа төлж чадахгүйд хүрчээ

Сурвалжлага: ААН-үүд татвараа төлж чадахгүйд хүрчээ

Засгийн газар багш, эмч нарын цалин, ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Энэ нь олон нийтийн хувьд нааштай мэдээ мэт боловч нөгөө талаас өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлдөг.

Бизнес эрхлэгчдийн хувьд цалингийн өсөлт хоёр талтай. Нэг талаас орлого өссөн хэрэглэгчид худалдан авалтаа нэмэгдүүлэх боломжтой ч нөгөө талаас ажил олгогчдын зардал нэмэгдэж, ашиг буурах эрсдэлтэй. Үүний улмаас зарим аж ахуйн нэгж бараа, үйлчилгээнийхээ үнийг нэмэх замаар зардлаа нөхөхөөс өөр аргагүй байдаг гэдгийг хэлж байв.

"БИД АШИГ ХӨӨЦӨЛДДӨГГҮЙ, ОЛОН ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАЖ, ЦАЛИН ӨГДӨГ"

Баянгол дүүрэгт цайны газар ажиллуулдаг бизнес эрхлэгч А.Алтанбаяр:

“Цалин нэмэгдэж байгаа нь мэдээж сайхан хэрэг. Гэхдээ цалин нэмэгдэхтэй зэрэгцээд бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ өсдөг. Тэгэхээр бид үнээ нэмэхээс өөр аргагүй болдог. Гэхдээ үнэ нэмэхэд үйлчлүүлэгчид "үнэ нэмчихлээ" гээд уурлана. Нэмэхгүй бол ашиггүй ажиллана. Манай улс үйлдвэрлэгч биш шүү дээ. Бүх бараагаа гадаадаас авдаг болохоор ханш савлах бүрт үнэ өсдөг. Эмч, багш нарын орлого нэмэгдэхэд баяртай байна, гэвч цалин, тэтгэвэр нэмэгдэхтэй зэрэгцэн зарим аж ахуйн нэгж ашиг олохын тулд бараа, бүтээгдэхүүний үнээ нэмэх хандлага гаргадаг. Энэ нь эцэстээ энгийн иргэдийн нуруун дээр хүндээр тусдаг. Бид ашиг хөөцөлддөггүй, харин олон хүнийг ажлын байраар хангаж, цалин өгдөг. Гэвч тог, түлш, цахилгаан зэрэг бүх зүйлийн үнэ дагаад нэмэгдэхээр бизнес эрхлэхэд улам хүнд болдог. Заримдаа “ингэж явахаар больё” гэсэн бодол төрөх үе ч бий. Зарим нь бүр гадагшаа гарч ажиллах тухай боддог. Миний бодлоор төр өөрийн үндсэн үүрэг болох хууль, дүрэм журмаа боловсруулах ажлаа л хиймээр байгаа юм. Төр бүх юманд оролцохоо болимоор байна. Махны үнэд хүртэл оролцож байна. Зах зээлийнхээ зарчмаар явах боломж өгөх хэрэгтэй шүү дээ. Төр оролцохоор л бүх зүйл болохоо больдог” гэлээ.

Эдийн засагчдийн тайлбарлаж буйгаар “цалин нэмэгдэх нь нийгмийн хувьд зөв алхам. Гэхдээ эдийн засаг халаад байгаа энэ үед мөнгөний нийлүүлэлт өсөх нь инфляцыг дахин идэвхжүүлж, төгрөгийн худалдан авах чадварыг бууруулна.

Цалин 10 хувь өсөөд инфляци 8 хувь байвал бодит орлого ердөө хоёр хувиар л өссөн гэсэн үг. Үнийн өсөлт үүнийг шингээдэг. Тиймээс цалин нэмэхдээ бүтээмжийн өсөлттэй уялдуулах ёстой” гэв.

Өөр нэг жишээ, бизнес эрхлэгч М.Содном өмнө нь ТҮЦ ажиллуулдаг байжээ. Гэвч энэ оны дөрөвдүгээр сард хотын захиргааны шийдвэрээр бүх ТҮЦ-ийг нүүлгэснээр тэр өөрийн бизнесээ алдсан байна.

“АЖЛЫН БАЙРТАЙ БАЙСАН, ОДОО ӨРТЭЙ Л ҮЛДЛЭЭ”

Тэрбээр, "өнгөрсөн дөрөвдүгээр сард нэг өдрийн дотор шахуу бүх ТҮЦ-ийг ачиж, нүүлгэсэн. Би аж ахуй нэгжийн бүртгэлтэй, татвар төлдөг ажил олгогч байсан.

Одоо лангуу түрээслээд наймаа хийж байгаа ч орлого байхгүй. Одоогоор 10 сая орчим төгрөгийн өртэй сууна. Уг нь бид төрөөс мөнгө нэхээгүй шүү дээ. Харин ч улсынхаа төсөвт нэмэр болъё гэж ажилладаг байсан.

Гэтэл тийм хүмүүсийг дарамталж, татвар төлж чадахгүй байдалд хүргэж байна. Хэрвээ хувийн хэвшлээ төр бодлогоор дэмжсэн бол бид буцаад татвар төлөөд, багш, эмч нарын цалинд ч хувь нэмэр оруулна шүү дээ.

Би улсад нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар, ашгийн татвар гээд бүх хураамжаа төлдөг байсан. Харин одоо эдгээрийг төлж чадахгүй болсон. Ганц буруу шийдвэр, буруу цохилтоос болоод л ийм байдалд орчихож байгаа байхгүй юу.

Зүгээр л төр, Засгийн газар аж ахуй нэгжүүдийг битгий дарамтлаач ээ гэж гуймаар байна" гэлээ.

Нийслэлийн статистикийн газраас мэдээлснээр 2025 оны арваннэгдүгээр сарын 3-ны байдлаар өмнөх сар болон 7 хоногийн үнийн өөрчлөлтийг харьцуулахад махнаас ямааны мах, сүүн бүтээгдэхүүнүүд, өндөг, төмс, дизель түлш зэрэг барааны үнэ өсөлттэй гарсан байна.

Тодруулбал,

  • Ямааны мах, ястай, кг – 4 хувиар өссөн
  • Сүү, задгай, л – 0.6 хувиар өссөн
  • “Элекстер” сүү, 0.5 л – 0.1 хувиар өссөн
  • “Шинэ сүү”, л – 0.3 хувиар өссөн
  • Тараг “Цөцгийтэй”, 900 гр – 0.5 хувиар өссөн
  • Цөцгийн тос, 200 гр – 1.2 хувиар өссөн
  • Өндөг, ширхэг – 0.5–0.6 хувиар өссөн
  • Төмс, кг – өмнөх сараас 3.3 хувийн өсөлттэй (хэдий 7 хоногийн дотор бага зэрэг буурсан ч сарын дүнгээр өссөн)
  • Дизелийн түлш, л – 1.9 хувиар өссөн байна.

“ТАЛХ, МАСЛО ТАНСАГ ХЭРЭГЛЭЭ БОЛСОН”

Бизнэс эрхлэгчдээс гадна иргэдийн өдөр тутмын амьдралд үнийн өсөлт томоохон дарамт болж байгаа. Иргэн н.Уртнасан өдөр бүрийн хэрэглээндээ талх, масло, өндөг авдаг байсан гэвч сүүлийн саруудад худалдан авах чадвар нь эрс мууджээ. Тэрбээр "мах авахад үнэхээр хэцүү болсон. Өмнө нь 5-6 килограммаар авдаг байсан бол одоо 1-2 килограммаар л авна. Өндөг, гурил, гоймон гээд бүх зүйлийн үнэ нэмэгдсэн. Түлшний үнэ өссөн, чанар нь муудсан. 5000 төгрөгөөр авсан түлш илч муутай, зарим нь хог хольчихсон байдаг. Хотын захын айлууд түлшний цэг олж чадахгүй байна.

Өдөр тутам талх масло иддэг байсан, одоо бол масло түрхэх нь тансаг хэрэглээ болсон. Зарим айл талхаа хольцгүй идэж байна. Энэ чинь бидний амьдралын бодит дүр зураг шүү дээ.

Дарга нар гэр хорооллоор нэг тойроод үзэх хэрэгтэй. Хүмүүс даарч, өлсөж байна. Өөрсдөө тансаглахаа больж, ард түмнээ бодох хэрэгтэй. Хамгийн сайн нийгэм бол хүнээ дэмжсэн, хүнээ хөгжих боломжоор хангасан байх ёстой” гэх байр суурийг илэрхийлсэн юм.

Цалин, тэтгэврийн нэмэгдэл нь нийгмийн халамжийн хувьд нааштай шийдвэр боловч эдийн засгийн бүтээмж, бизнесийн орчны бодлоготой уялдахгүй тохиолдолд инфляц, үнийн өсөлт, ядуурлыг гүнзгийрүүлж болзошгүй. Төрийн үүрэг нь зөвхөн мөнгө тараах бус, харин бүтээмжийг дэмжсэн, тогтвортой өсөлтийг хангах бизнесийн орчныг бүрдүүлэхэд чиглэх ёстой.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-05 103.168.34.141

Цалин нэмэгдээд инфляци өсөөд байгаан биш шүү дээ, АРД ИРГЭДИЙН ТАРХИЙГ УГААХАА БОЛИОЧ БАРУУНЫ БУУНЫ НОХОЙ ТАРХИ УГААГЧ САЙТАА !!! Юугаар ч баталгаажаагүй АМ.ДОЛЛАРТАЙ ТӨГРӨГӨӨ УЯЖ, БАРЬЦААНД НЬ ХАМАГ АЛТАА ЛОНДОНД ХАДГАЛУУЛДАГ !!! ИНГЭЖ ДОЛЛАРЫН ЦУСАН ХАНГАМЖИЙН КОЛОН УЛС БОЛСОН УЧРААС ЖИЛ БҮР ТӨГРӨГ ЦААС БОЛСООР ИРСЭН 30 ЖИЛИЙН ХУГАЦААНД ШҮҮ !!! ҮҮН ДЭЭР НЭМЭГДЭЭД БАЯЛАГИЙГ ЦӨЛМӨХ ИХ НАЯДЫН ХУЛГАЙ, ОУЮ ТОЛГОЙ ГЭХ МЭТ ЛУЙВРЫН ГЭРЭЭНҮҮД ЭНЭ БҮГД Л МОНГОЛ ТӨГРӨГИЙГ ЦААС БОЛГОЖ БАЙГААМ ШДЭЭ..

Avatar

Нэргүй 2025-11-05 172.105.200.251

Оюутолгой биш Оюун-Эрдэнэ гэдэг хулгайчаас болоод инфляци өсөөд байгаа юм ш дээ. ийм юмыг ойлгохгүй бол тархи толгойтой байгаад ч яахав

Avatar

Zochin 2025-11-05 122.201.31.105

Жижиг бизнес бол улсын тулгуур. Тэднийг торгох биш, дэмжих бодлого хэрэгтэй

Avatar

Zochin 2025-11-05 122.201.31.105

Барс зах, 100 айлд баримт өгдөггүй байхад шударгаар ажиллаж буй жижиг ААН-үүдийг торгох нь шударга биш! ⚖️

Avatar

бөбө 2025-11-05 103.229.122.14

ААН-үүд татвараа төлж чадахгүй асуудал нь татварын хууль, санхүүгийн тайлагнал дэндүү ядаргаатай. Жижиг компани хүртэл том корпорацийн маягийн тайлан өгдөг балайралд байгаа юм. Уул нь тайлагнал нь маш энгийн тэгээд ашгаас биш орлогоос 3 хувь ч юм уу татвар шууд тооцдог бай хэрэгтэй жижиг цүнхний компаниудад.

Avatar

Нэргүй 2025-11-05 162.229.191.188

Ялангуяа жижиг аж ахуйн нэгжүүд хэцүүдэж байна даа. Эдийн засгийн үзүүлэлтийн шалгуур нь аж ахуйн нэгжүүд дээр л харагддаг юм. Зочин

Avatar

ууж 2025-11-05 103.229.122.14

Ер нь хэдэн багш нарын цалин жоохон нэмэгдлээ гээд цайны газар үнээ нэмнэ гэж байгаа бол х** л гэх хэрэгтэй. Харин төр цайны газарууд яаж олон болох, хүнсний захууд олон байх боломжийг хот төлөвлөлтөөсөө эхэлж анхаардаг байх ёстой. Нийлүүлэгч хэрэглэгч 2-ыг ойртуулах боломжуудыг нээж өгөх ёстой юм.

Avatar

М 2025-11-05 103.229.120.123

Манайхан үнэн өлөн юуч үзээгүй цалин нэмэх сургаар л үнээ нэмдэг өлөн ч юмуу шуналтайч юмуу бүү мэд

Avatar

Нэргүй 2025-11-05 192.82.66.41

Ажил олгогч нарыг засгийн буруу бодлого татвар хураамжийн дарамт сүйрүүлж байна ш дээ

Avatar

Нэргүй 2025-11-05 172.226.43.193

ААН үүд яагаад өсч өндийж чадахгүй, тэр бүү хэл дампуурч байна вэ? 1рт Өндөр хүүтэй зээл 2рт Хятадын бараа 3рт Гадаад зах зээлд гарах ямар ч дэд бүтэц алга 4рт Түрээсийн төлбөр асар өндөр байна, 5рт Хүмүүс нь хөрш орнуудынхаа хэл ус мэдэхгүй. Эндээс хамгийн их ард түмэнд ч тэр ААН д тэр хүнд тусч байгаа зүйл бол ТҮРЭЭС, ХҮҮ 2л аймшигтай өндөр байна.

Avatar

иргэн 2025-11-05 59.153.84.210

цалин нэмэгдсэн бол банкны зээл төлөлт сайжрах бх, мөн зээл авах нь ч ихэснэ, ААН-үүд цалингаа нэмэхээс аргагүй болно, дагаад цалин НДШ зардлууд өснө, тэгэхээр барааныхаа үнийг өсгөхөөс өөр аргагүй болно ингэээд л тамын тойрогтоо яваад л бна даа, БАгш нараасаа одоо чанар нэхэх хэрэгтэй, дээр үед бол шилдэг сэхээтнүүд багш нар байлаа, одоо эсрэгээрээ ЭЕШ хамгийн муу оноотой нь Багшийн сургуульд ордог болсон бна, багш нараа мэдлэгжүүлж чанаржуулмаар бна шүү,

Avatar

Нэргүй 2025-11-05 103.229.121.22

Энхрий хайрт нам засагтаа л баярлах хэрэгтэй!!!

Avatar

Зочин 2025-11-05 202.131.230.163

Бидний сонгож авсан энэ нийгэм чинь "татвар төлөх чинь үнэн үхэх чинь үнэн" гэдэг нийгэм шүү дээ. Ашиггүй ажиллаж байгаа бол чамаас татвар авахгүй. ашигта ажиллаад татвараас зугатсан бол шорон. нэгдэлжих хөдөлгөөнөөс өмнө маш олон хүн татвар төлөөгүй, ноосоо тушаагаагүй хэргээр шоронд суусан бна. харин нэгдэлжих хөдөлгөөн гарч амар сайхан болсон гэдэг.

Avatar

Буруу 2025-11-05 202.9.46.1

Татвар заавал төлөх үүрэгтэй. Чадахгүй бол гэр орноо хураалга.

Avatar

Нэргүй 2025-11-05 202.21.109.10

онц шаардлагагүй хэрэглээгээ тэвчих, танах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-11-05 124.158.106.155

цалин нэм нэм

Avatar

Нэргүй 2025-11-05 103.168.34.11

MAN nam butehgui ee

Avatar

Зочин 2025-11-05 202.126.91.71

Наймаачид дураараа үнэ өсгөж засгийн газрын эсрэг ажиллаж ард иргэдийг хувхайлдаг үнийн өсөлтөд хяналт тавих нь зөв

Avatar

Нэргүй 2025-11-05 202.131.226.178

ХОЙД СОЛОНГОСРУУГАА ЗАЙЛАА АЦ МИНЬ

Avatar

Зочин 2025-11-05 202.126.91.71

Энэ архичин өвгснтүцандна өмхийрөөд л сууж байдаг

Avatar

зочин 2025-11-05 66.181.160.67

МАЛНУУД… Дахиад дор хачж 3 -4н "Таван Толгой" байгуулах ёстой байхгүй юу даа.. Тэгсэн цагт амьдрал ямар их хөнгөрнө гээч !!.. Иймхээн юм ойлгоход нээх их ухаан хэрэггүй л баймаар юм да .
Ёстой нийтээрээ ухаан муутай , урод үндэстэн юм аа

Avatar

Нэргүй 2025-11-05 66.181.185.45

Социализмын сэтгэлгээнээсээ салаж чадахгүй байгаагий н харгай шүү дээ ! Ялангуяа манай МАН-ын дарга нар төрийн өмчинд их дуртай байгаа нь хүчтэй нөлөөлж бгаа юм аа !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж