Чингис хаан банканд байршуулж алдсан мөнгөнөөс 18.6 тэрбум төгрөгийг төлүүлсэн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. Тухайлбал, Чингис хаан банкнаас нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт 101.7 тэрбум төгрөгийг 1.8 тэрбум төгрөгийн хүүгийн орлогын хамт нийт 103.57 тэрбум төгрөгийг барагдуулах шүүхийн шийдвэр гарсан байдаг. Тус шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 18.6 тэрбум төгрөгийг төлүүлэх арга хэмжээ авчээ. Тодруулбал, 11.1 тэрбум төгрөгийг мөнгөн хөрөнгөөр, 7.5 тэрбум төгрөгийн 11 ширхэг үл хөдлөх хөрөнгө хүлээн авсан бөгөөд хөрөнгийг худалдан борлуулахаар нээлттэй дуудлагын худалдаа зохион байгуулах ажлыг хийж байгаа ажээ.
Түүнчлэн, Чингис хаан банкны нийгмийн даатгалын санд төлөх өр төлбөр есдүгээр сарын байдлаар 85 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй хэвээр байгаа аж.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас нийгмийн даатгалын сангийн авлагыг барагдуулахаар шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд Чингис хаан банкны өр төлбөрийг барагдуулах, хөрөнгө илрүүлэхээр Улсын ерөнхий Прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, мэргэжлийн хууль эрх зүй, өмгөөллийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 75 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, Чингис хаан банкны өр төлбөрийн үлдэгдлийг барагдуулах чиглэлээр холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

3,602.33






















































Холбоотой мэдээ