Ши Жиньпиний инээдийг олж харна гэдэг ховор тохиол. Хятадын хамгийн хүчирхэг коммунист удирдагч тэрбээр 12 жил засгийн эрхийг гартаа барихдаа үргэлж нухацтай дүр төрхтэй олны өмнө харагджээ.
Тэгвэл Цагаан ордноос саяхан нийтэлсэн гэрэл зурагт Ши Жиньпиний өөр нэгэн дүр төрх буюу хятадуудын тэр болгон хараад байдаггүй төрхийг харуулсан байна. Ши Жиньпин өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгост болсон АПЕК-ийн чуулганд оролцож, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хоёр талын уулзалт хийсэн. Энэ үеэр талууд шар буурцаг, фентанилаас өгсүүлээд газрын ховор элемент, өндөр зэрэглэлийн компютерын чип зэрэг өргөн хүрээний сэдвээр хэлэлцжээ.
Гэхдээ ажил хэрэгч уур амьсгалын хажуугаар хоёр удирдагчийн хооронд хөнгөн хөгжилтэй мөчүүд ч тохиосныг Цагаан ордон гэрэл зурагт баримтжуулан үлдээсэн байна.
Зургийг харвал Трамп Ши Жиньпинд нэгэн цаас харуулж байх ажээ. Тухайн цаас дээр юу бичсэн, хэвлэсэн нь тодорхойгүй ч Ши Жиньпин баяртай харагдана. Өөр нэг зураг дээр, Ши Жиньпин нүдээ аниад инээж байх ба Гадаад хэргийн сайд Ван И ч бас дэргэд нь инээж сууна.




Үүнээс хоёр хоногийн дараа Ши Жиньпин Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жэ Мёнтой бэлэг солилцож байхдаа тоглоом наргиа хийж буй нь камерт бичигдэн үлджээ. Ли Жэ Мён Хятадын даргад Го даам бэлэглэсэн бол Ши Жиньпин зөрүүлэд Өмнөдийн ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай хоёрт "Xiaomi"-ийн гар утас бэлэглэжээ. Ли энэ үед "Харилцаа холбооны аюулгүй байдал нь хэр вэ?" гэж асуусан нь өрөөнд байсан олныг инээлгэсэн юм. Ши Жиньпин хариуд нь мөн инээж, "Тагнах эрсдэл байгаа эсэхийг та өөрөө шалгаж болно шүү" гэжээ.
Дээр дурдсан хоёр тохиолдол нь Хятадын даргын үндсэн дүр төрхөөс ялгаатай байсныг "CNN" онцолсон байна.
Гэхдээ Хятадын бүх удирдагч ийм хатуу дүр төрхтэй байдаггүй. Тухайлбал, 1993-2003 онд Хятадын дарга байсан Зян Земин цовоо цолгин зантай, хэлний авьяасаа ил харуулдаг, сэтгүүлчидтэй нээлттэй харилцдаг гэдгээрээ алдартай байв.
Өмнөд Солонгос, АНУ-ын түншүүдтэйгээ уулзсан Ши Жиньпиний найрсаг, хөгжилтэй дүр төрх Хятадын хамгийн алдартай цахим платформуудаар огт гараагүй. Тус улсын цензурын дагуу Ши Жиньпинтэй холбоотой аливаа албан бус мэдээг хэвлэн нийтлэх нь ховор байдаг.
3,593.62






















































Нэргүй 2025-11-04 66.181.180.146
Одоо Орос гэж ямарч хүчирхэг улс байхгүй болсон. Зөвхөн Хятад болон АНУ гэсэн хоёр том эдийн засаг болон армитай улсууд л байна. 30 жилийн дараа энэ хоёр Сибирийг хувааж авах болно, цаашаагаа хөгжөөд явна.Энэ хоёртой Энэтхэг, Турк мэтийн хэдэн улс л арцалдаад цаашаа явах байх.