Н.Түвшинбаяр Узбекстаны бөхийг яллаа

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаяр Узбекстаны бөхийг яллаа

Олимпийн аварга Н.Түвшинбаяр дөнгөж саяхан Узбекстаны бөх Уткир Курбановыг вазари үнэлгээгээр ялж, хэсгийн аварга боллоо. Тэрбээр дараагийн барилдаанд Голландын бөх Хенк Гролтой барилдах юм. Голландын жүдоч олимпийн хүрэл медальтай тамирчин бөгөөд хэрэв манай бөх энэ Голландын жүдочийг ялбал 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн төлөө, ялагдвал хүрэл медалийн төлөө өрсөлдөх учир энэ барилдаан олимпийн аварга Н.Түвшинбаярын хувьд тун шийдвэрлэх барилдаан болох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж