"Бахрейн-2025" Азийн залуучуудын наадамд Монгол улсаа төлөөлөн 135 тамирчин 44 дасгалжуулагч оролцож байгаа. Эх орноо төлөөлж оролцож буй өсвөрийн тамирчдад тэмцээний зардал санхүүжилтийг шийдэж өгөөгүй учир тамирчид зочид буудлын үүдний хэсэгт хонож байгаа тухай багийн дасгалжуулагч МУГТ Г.Отгонцэцэг өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн.
Энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам тайлбар өгөв.
-Тэрбээр, “Олимпийн хорооноос энэ асуудлаар мэдэгдэл гаргасан байна лээ. Мэдэгдэлд тухайн тамирчдын очсон нислэг нь үүрээр буусан. Дэлхийн жишгээр буудалд орох цаг нь 14:00 цаг байдаг. Гэхдээ Жүдо бөхийн холбооноос, "зочид буудалтайгаа ярилцаад 6:00 цагаас өрөөнд оруулах гээд тохиролцоод, хүлээж байх хооронд тамирчдын амарч байх үеийн зураг" гэж тайлбарласан. Олимпийн хорооноос Азийн залуучуудын наадамд явсан тамирчдад тодорхой хэмжээний санхүүжилт олгосон. Харин яамны зүгээс бол тив дэлхийн уралдаан тэмцээнд явуулдаг 26 төрлийн холбоодтой гэрээ хийгээд тухайн холбоодод санхүүжилт өгдөг.
Тухайлбал, Жүдогийн холбоонд энэ жил 700 гаруй сая төгрөгийн санхүүжилт олгосон юм билээ. Үүн дээр нэмээд бид Биеийн тамир, спортын хороон дээр бэлтгэл хийх өрөө тасалгаагаар үнэ төлбөргүй хангаж өгч дэмжлэг үзүүлдэг. Холбоод харин олгосон төсвийг хэрхэн захиран зарцуулахаа өөрсдөө мэддэг.
МУГТ Г.Отгонцэцэг албан ёсоор надад хандсан зүйл байхгүй. Цахим орчинд сэтгэгдлээ илэрхийлсэн юм байна гэж ойлгосон” гэлээ.
Н.Цолмонбаатар
3,593.62






















































Ирээдүй 2025-11-04 150.228.177.160
хуцаа л байхын оронд ажлаа хийл дээ.Урд хойдох сайдын ажлыг сүйрч аваад сандал ширээний тухай солиороод явах юм.Нөхрийнхөө дэргэд нууц амрагаа гэртээ авчирч заваарч байдаг хүн төр барилцаад явж байна гэхээр ой гутаж байна.
ИРГЭН 2025-11-04 103.57.94.116
Нүүснээс төрсөн улс төрийн я***н юуу хийх вэ??
Зочин 2025-11-04 66.181.177.130
Спортын холбоодын дарга нар хариуцлага сул, гадаад хэл муугаас гадагш явсан тамирчдын байр, унаа, буудлын захиалга эртннэс хийж чаддаггүй, санхүүжилтыг зөв зарцуулдаггүйгээс чирэгдэл гарч байгаа юм.
Зочин 2025-11-04 66.181.177.210
Жүдогийн холбоо ч гэж дээ, бараг л женкогийн хувийн компани ш дээ, мэдээж спортыг дэмжилгүй л яах вэ, гэхдээ хэнд, цаана нь хэн байна, хөрөнгө мөнгө үндсэн зориулалтаараа зарагдаж байна уу гэдгийг бас хармаар л санагдах
б 2025-11-04 103.229.123.253
За Жэнко Жудогийн холбоонд мөнгө өгнө үү гэхээс тус холбоогоор мөнгө хийхдээ арай тулаагүй тулаагүй байх. Өөр шигээ өлөн сэтгэх хэрэггүй. Харин тэр холбоонд ажиллаж байгаа хүмүүс нь мөнгийг яаж зарцуулж байна вэ гэдгийг нь хянаж болох юм. Хойд талын хар овоохой гэдэг шиг бүх юманд Жэнко-г оруулаад байх хэрэггүй.