АНУ Өмнөд Солонгосын цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцны хөтөлбөрийг дэмжинэ

АНУ Өмнөд Солонгосын цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцны хөтөлбөрийг дэмжинэ

АНУ Өмнөд Солонгосын цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцны хөтөлбөрийг дэмжинэ

АНУ-ын батлан хамгаалахын сайд Пит Хегсет Өмнөд Солонгосын цөмийн эрчим хүчээр ажиллах шумбагч онгоцны хөтөлбөрийг бүрэн дэмжинэ гэж мэдэгджээ. Хегсет Сөүл дэх Батлан хамгаалах яаманд болсон АНУ-Өмнөд Солонгосын 57 дахь Аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалтад (SCM) оролцсон байна. Тэрбээр Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд Ан Гюбактай хамтарсан хэвлэлийн бага хурал дээр “Ерөнхийлөгч Трамп энэхүү түүхэн алхмыг баталсан. Бид үүнийг идэвхтэй, бүрэн хэмжээнд дэмжин ажиллах болно. Ерөнхийлөгч Трамп холбоотнуудыг хүчирхэг байхыг хүсдэг. Өмнөд Солонгос бол жинхэнэ үлгэр жишээ холбоотон юм. Тиймээс ерөнхийлөгч Солонгост илүү дэвшилтэт чадавх олгоход нээлттэй хандсан” гэж онцолсон байна.

Хегсет энэхүү цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцны хөтөлбөр нь Солонгосын үндэсний батлан хамгаалах чадвар болон хоёр улсын эвсэлд чухал хувь нэмэр оруулна гэдгийг онцлов. “Энэ нь зөвхөн Солонгосын аюулгүй байдалд бус, АНУ-Өмнөд Солонгосын холбоонд ч хэрэгтэй алхам болно. Солонгос дэлхийд тэргүүлэх хөлөг онгоц үйлдвэрлэлийн хүчин чадалтай. АНУ цаашид шумбагч онгоц төдийгүй далайн болон хуурай замын хамгаалалтын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна” гэж тэрбээр мэдэгджээ.

Өмнөд Солонгосын цөмийн эрчим хүчний чадварт туслалцаа үзүүлэх нь АНУ-ын цөмийн тэнгисийн технологи дамжуулах бодлогод гарсан томоохон өөрчлөлт юм. Мөн Сөүлд олон жил хүсч ирсэн цэргийн зорилтоо хэрэгжүүлэхэд түлхэц болох алхам юм. Энэ нь Өмнөд Солонгосын Хойд Солонгосын заналхийллийг сөрөх чадварыг нэмэгдүүлэх боловч Бээжин, Москвагийн санаа зовнилыг төрүүлж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна. Хегсет техникийн нарийн мэдээлэл дурдаагүй ч цаашдын хэлэлцүүлэг сайн санааны үүднээс үргэлжилнэ гэжээ. Тэрбээр хоёр улсын засгийн газар эерэг үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгааг онцлов.

"SCM" нь Сөүл болон Вашингтоны хамтарсан хамгийн дээд түвшний батлан хамгаалахын бодлогын форум бөгөөд энэ жилийн уулзалтаар дайны үеийн командлалын шилжүүлэлт болон хамтарсан сэргийлэлтийн хүчин чармайлтыг түргэсгэх тухай хэлэлцсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-04 202.126.89.89

БЕРЛИНИЙ ХАНА НУРЖ 2 ГЕРМАН НЭГДЭЭД УДАЖ БАЙГАА Ч СОЛОНГОС БОЛ ХАА Ч БАЙСАН ЮМБ ДЭЭ.

Avatar

Нэргүй 2025-11-04 66.181.161.244

НЭГДЛЭЭ ГЭЖ БОДОХОД 38-Р ӨРГӨРӨГИЙН ДАГУУ БУЛСАН МИНАНУУДЫГ ЦЭВЭРЛЭНЭ ГЭДЭГ Ч АМАРГҮЙ АЖИЛ ДАА. ЗАРИМ НЭГ УСАН ТЭНЭГ ХҮМҮҮС ӨРТӨХ Л БАЙХ

Avatar

Нэргүй 2025-11-04 66.181.164.23

Тийшдээ зөнөг путин л ганцаараа цөмийн пуужинтай мэт аашилах нь олон дэвшилтэт орнуудыг зэвсэгээр хөөцөлдөх суурийг тавьж байна даа хэн л Путин тарган пацаан 2-н цөмийн пуужинд дарлуулаад л гөлөг болоод сууж байхав дээ. Технологи хөгжсөн өнөө үед захийн пацаан л цөмийн бөмбөг бүтээх бүх техник технологийн боломж нээллттэй баолсоон. Солонгос Япон 2 цөм бүтээх бүрэн чадвартай улс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж