"АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно"

"АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно"

"АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно"

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл өнөөдөр /2025.11.04/ цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.


Тэрбээр "УИХ-ын гишүүн Х.Булгантуяатай холбоотой асуудал маргааш /2025.11.04/ УИХ дээр хэлэлцэхээр болж байна. Лхагва гаригт байнгын хорооны нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм. Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргаж байна. Энэхүү мэдэгдэл агуулга нь хоёр төрөлтэй юм. Ардчилсан нам бол АН-ын бүлэг Монгол Улсын Үндсэн хуулиа дээдлэн ажиллах үзэл санаа дээр бат зогсоно.

Мөн аравдугаар сарын 22-ны өдөр гарсан ҮХЦ-ийн Их суудлын хуралдааны шийдвэрийг Ардчилсан нам болон Ардчилсан намын бүлэг хүлээн зөвшөөрч биелүүлж ажиллах нь зүйтэй гэдэг зарчмыг баримталж байгаа.

Лхагва гаригаас УИХ-ын дэд даргын асуудал тодорхой болж процессийн хүрээнд яригдаад эхлэхээр зарчмын хүрээнд байр сууриа илэрхийлж ажиллана. Үүнээс гадна Ардчилсан намын бүлэг энэ долоо хоногт ээлжит бус хурлаа хийж шаардлагатай үед завсарлага авч асуудалд хандана. Нэг талаараа хэлэлцэх асуудал одоогоор тодорхой бус байгаа болохоор өнөөдөр үүнээс илүү шийдвэр гарах боломжгүй нөхцөлд байна. Зарчмын байр суурь илэрхийлсэн мэдээлэл удахгүй гарна. Нэг талаараа Цэцийн шийдвэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад биш. Харин УИХ-ын гишүүн Х.Булгантуяад гэх томьёололтой байгаа гэж ойлгож байгаа. Ардчилсан намын бүлгийн хувьд Үндсэн хууль талд бат байна гэдгийг бүрэн илэрхийлж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

УИХ-ын дарга байлаа, зовлон мэднээ 2025-11-04 202.9.46.65

Цогоо, чи ҮХ ийн Цэцэд өөрийгөө авруулах гэж ЕС хүсэлт гаргаад байхад 10 хоног дотор асуудлыг шийдэх үүргийг УИХ биелүүлэх ёстой гэж ухралтгүй зүтгэсэн дэд дарга Булгантуяа шиг зүтгэх зориг чамд бий юу? 10 хоногт нь хуралаараа шийдэж чадаагүй бол УИХ үндсэн хуулийн 43.1. заасан хугацааны заалтыг зөрчлөө, ийм байдалд хүргэж хуралдаанаа зохион байгуулж чадаагүй дэд дарга Булгантуяа Ү. Хууль зөрчлөө гээд л бас асуудалд орно. Ийм хайчинд түүнийг орхиод явсан шүү дээ, УИХ. -ын дарга!

Avatar

Үргэлжлэл 2025-11-04 202.9.46.65

'хэрэв гишүүн гээд эгүүлэн татах яривал ЧИ ч яригдана. учир нь чи Цэц " Үндсэн хууль зөрчсөн " гэгдэх ЕС ийг огцруулах хуралдаанд оролцсон " хам хэрэгтэн" шүү дээ. Бүх "хам хэрэгтнүүдийг" Үндсэн хууль зөрчсөн гээд эгүүлэн датвал УИХ тарж ТОМ зорилгыг нь хангана даа. Энэхүү явах мөрөөдөлтөн байгаа л байх. Учир нь тус чуулганд байсан, эс байсан хэн нь ч Булгантуяа даргыг ҮХ зөрчлөө гэж хэлээд дэгийн дагуу ирцээс хасагдаагүй шүү дээ

Avatar

Зөвөө 2025-11-04 202.9.46.11

МУ-ын үндсэн хууль бол Монголчуудын тусгаар тогтнолын цөм юм.

Avatar

Нэргүй 2025-11-04 103.57.93.243

АН эдүгээ ч нэг л бишээ. Та нарын шударга бус бохир үйл ажиллагаа 35 жилд нэг ч жил алгасаагүй, ард түмнийг бүү бас, Одоо Цэцийн шийдьэрийг мушгиад сууж байна. Булгантуяагаар дахин туг тахих юм байж. Цэцийн шийдюэрээр хариуцлагын арга хэмжээ авч дэд даргаас огцруулсан. Энэ хангалтгүй гэнэ муухай амьтад

Avatar

Нэргүй 2025-11-04 66.181.161.207

Та нар ч өөрсдөө сууж байгаад огцруулах кноп дараа биз дээ бас л адилхан үндсэн хууль зөрччихөөд байж хурал удирдсан нэг муу хүүхэнд хамаг буруугаа чихээд сууж байхдаа ичээчээ. Дэмжихгүйг дэмжинэ гэж толгой эргүүлсэн үг байсан л болохоос угаасаа 71 хүний саналаар уначихсан засаг. Одоо нэг их цагаан хүн болох гэж ядах юм

Avatar

АН НАМ ГЭЖ ... ӨМДӨНДӨӨ БААЦЫМ ШИГ 2025-11-04 202.179.27.221

АРДЧИЛСАН НАМ МИНЬ ЭЭ:…. ЖААХАН ЗҮРХ ЗОРИГТОЙ БАЙМААР БАЙНА . НЭЭХ МӨЛҮҮХЭН…. БИТҮҮ ХАТУУ …. ӨӨХ Ч БИШ БУЛЧИРХАЙ Ч БИШ ЯАГ ЦОГТГЭРЭЛД ТААРСАН МЭДЭГДЭЛ ХИЙХИЙН… ЗҮРХ ЗОРИГ ЧИНЬ БАНДАГАНДАА ОРЧООГҮЙ БОЛ УЛС ОРНЫ ЖОЛООГ БИД АТГАНА. ҮНДСЭЭР НЬ ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ ГЭХЧИЛЭН…. ЯДАХНАА УИХ ЫН ДЭД ДАРГЫГ НЭРЛЭЧИХЭЖ Ч ЧАДАХГҮЙ БЭЭЦИЙГЭЭД БАЙХЫН… НЭГ МӨСӨН УИХ ДАРГА БОЛОН ДЭД ДАРГАА ШУУД СОНГОНО ГЭЭД ЯВААЧ ДЭ… ӨМДӨНДӨӨ БААЧААД БАЙГААМ УУ

Avatar

Хотын уугуул 2025-11-04 125.187.48.138

Үндсэн хууль зөрчиж засгийн эрхийг хууль бусаар авах гэж оролдсон Булган туяа толгойлуулсан МАН- ын 14 гишүүнд хариуцлага тооцож, УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татаж, хуулийн байгууллагад шилжүүлж шүүх ёстой.

Avatar

Нэргүй 2025-11-04 103.11.195.66

Ха ха мал сэтгэхүй, чам шиг илжгэнд юу ч хэлсэн ойлгох ухаан бхгүй л дээ. Үндсэн хуулийнхаа ядаж нэг зүйл заалтыг харчаад дуугарч бай.

Avatar

Нэргүй 2025-11-04 202.126.89.226

AH-xan ene neg alia bacaanaa surgaj uguuchee. Baruun solgoigvi bvlterch shudargin dvr esgexiim. ichmeet zolig bna do.

Avatar

shd-2025 2025-11-04 103.10.20.198

АН энэ ардчилалын 35 жилийн хугацаанд Монгол Улсыг эдийн засгийн хувьд доройтуулж ийм байдалд оруулахад голлох үүрэг үүрэг гүйцэтгэсэн шүү. Монголчуудын санах ой ухаан бага, цайлан сэтгэл дээр тоглохгүй шүү. Заваан новшнууд тэр гадаадад гарсан эх орондоо ирэх нүүргүй хулгайчуудаа авч ирээд тайлбар аваач. Ер нь аль нам ч ялгаагүй идэж уусан хулгайчуудаар дүүрч дээ. Ард түмнийг бодсон зүйл ганц ч алга. Их эзэн Чингис хаан байсан бол бүгдийг цавч гэж зарлиг буулгах байсан даа.

Avatar

shd-2025 2025-11-04 103.10.20.198

Энэ Цогтгэрэлийг чинь гайгүй зүйл ярьж байна гэж бодсон чинь бүр солиориод яваад өглөө. Засгийн газрыг огцруулах 71 гишүүн дотор танай намын хэдэн гишүүн байнаа. Ооо хамеолонуудаа. Хурал удирдсан хүнээрээ туг тахих гэж байгаа уу. Үнэн хөгийн гарууд юмаа. Зальтай муу новшнууд юмаа. Одоо болсон чинь бид цэвэр. АН үндсэн хууль зөрчсөнийг мэдээгүй юм ярих юм. Энэ хүний наад захын хүнлэг чанар хаачсан юм бэ. Монголчуудаа …………….

Avatar

Нэргүй 2025-11-04 43.242.242.59

Гоё сайхан зүйл ярьсан луйварчид шүү дээ. та нар монголын хөгжлийг урагш ахиулах ард түмний амьдралыг дээшлүүлэх талаар юу ч хийхгүй байна. эрх баригч намаа шүүмжилчихээд жагсаал цуглаанд бусдыг турхирчихаад л байж байдаг. Ийм сөрөг хүчин бол хэрэггүй. хөгжлийн төлөө дуугардаг бодит ажил хийдэг санаачилдаг нүдэнд харагдах зүйл хийдэг байх учиртай. эрх баригч намынхаа алдаан дээр амьдардаг сөрөг хүчин хэрэггүй

Avatar

Нэргүй 2025-11-04 202.126.91.143

ийм эрх баригчид ч хэрэггүй!!! Монголын түүхийн сүүлийн 35 жилийг хар л даа!!!! Хийсэн ажлынх нь үр дүн нүдэн дээр байна шүү дээ! Энүүгээр л ажлыг нь дүгнэнэ биз дээ! Монгол баялаг хаашаа явчихав аа ?! За түүнийг бид харахгүй мэдэхгүй юм байгаа биз ? 35 жилийн өмнө 1$ =6₮ байсан 1 рубель=5₮ байв . Одоо? үндэсний вальют ямар бодлогын уршигаар ингэж доройтолд орчихов оо ! Ханшгүй мөнгөтэй бид одоо хол явах уу? Малын арьс шир яагаад хог болчихов оо ? Хэний буруу вэ?

Avatar

Нэргүй 2025-11-04 202.126.91.143

гэтэл Хятадад 35 жилийн өмнө1$=9 ¥ байсан одоо 1$=6¥ цэвэрлэгчийнх цалин 90 онд 40¥ байсан одоо 3500¥

Avatar

Нэргүй 2025-11-04 103.11.195.66

Солиороол бх юм, УИХ нь ЕС-ыг огцруулчаад бхад хууль бус захиалгатай ҮХЦэцийн шийвдэрийг дагах гээд бгаа юм уу хашаа юм. Ийм хууль бус томоохойн хуйвалдааныг дэмжиж байгаа бол сөрөг хүчин гэж донгосоод ч яах вэ дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж