Дэлхийн хамгийн өндөр IQ-тай хүн АНУ-аас орогнол хүсч байна

Дэлхийн хамгийн өндөр IQ-тай хүн АНУ-аас орогнол хүсч байна

Дэлхийн хамгийн өндөр IQ-тай хүн АНУ-аас орогнол хүсч байна

Дэлхийн хамгийн өндөр IQ-тай хүн гэгддэг Ким Юн Хун АНУ-аас орогнол хүсч буйгаа зарлалаа. Өмнөд Солонгосын иргэн 36 настай тэрээр улс төр болон шашны хавчлагаас болж ийм шийдвэр гаргаж байгаа аж. Түүний IQ-г 276 гэдэг.

Ким Юн Хун өнгөрсөн Пүрэв гаригт "Х" хаягаараа 95 секундын бичлэг нийтэлсэн. Уг бичлэгтээ тэрбээр "Христийн шашинтай, дэлхийн хамгийн өндөр IQ-тай хүн гэсэн алдрын эзний хувиар би АНУ-аас орогнол хүсч байна. Өдгөө Өмнөд Солонгосыг Библийн үнэнийг дарангуйлж, Христийн шашны дуу хоолойг хорьдог, өвөг дээдсийнхээ хамгаалахаар тэмцэж байсан эрх чөлөөнөөс урваж буй Хойд Солонгосыг дэмжигч зүүний үзэлтэй засгийн газар захирч байна. Иймд энд үлдэх боломжгүй боллоо. Өнөөдөр Өмнөд Солонгосын засгийн газар эх орончдыг шийтгэж, коммунистуудыг алдаршуулж байна. Үнэнийг хэлвэл гэмтэн болж, итгэл бишрэлтэй нэгэн буруутан болж байна. Би бузар булай бүхний өмнө бөхийхгүй. Тийм ч учраас би итгэл үнэмшлийг хавчдаггүй, харин ч хамгаалдаг Америк улсаас орогнол хүсч байна" гэжээ.

Өөр нэгэн нийтлэлдээ тэрбээр "Өмнөдийн засгийн газар Хойд Солонгосыг дэмжигч болжээ. Тийм учраас би улс төр, шашны шалтгаанаар ерөнхийлөгч Трампаас орогнол хүсч буй анхны өмнөд солонгос хүн болж байна" гэж бичсэн.

Ким Юн Хун Шашны сургуулиудын холбооноос магадлан итгэмжлэгдсэн АНУ-ын шашны сургуульд мастерын хөтөлбөрийг дүүргэжээ. Түүний дурдаж буй шашны хавчлага нь Бусан хотын Саероро сүмийн пастор Сон Хён-бокийн хэрэгтэй холбоотой бололтой. Тодруулбал, Сон Хён-бок ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тодорхой нэгэн нэр дэвшигчийг дэмжиж, сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн хэргээр есдүгээр сард яллагдагчаар татагдсан юм.

Ким Юн Хуныг дэлхийн хамгийн өндөр IQ-тай хүн гэж Солонгосын бүртгэлийн хүрээлэн болон Дэлхийн оюун ухааны спортын хороо хүлээн зөвшөөрсөн байдаг. Дэлхийн оюун ухааны спортын хороо өнгөрсөн оны долдугаар сард цахим хуудсандаа Ким Юн Хуныг 276 оноо авсныг баталгаажуулан зарлажээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Саваагүй нохой 2025-11-04 122.201.31.1

Энэ дор бичсэн коментуудыг харахаар элэг авхымаа. Гадаадын иргэн, захын 1 солонгосын асуудал та нарт ямар хамаа байнаа малнууд аа! Үнэхээр тэнэг үхэрнүүд юм даа та нар. хаха өөрийгөө яая гэж байж саваагүй нохой саранд хуцна гэдэг л болох юмаа 🤣🤣🤣

Avatar

Нэргүй 2025-11-04 59.153.112.169

Zaillaa! uuriiguu ih umand bodson erguu mal. IQ hunii tarhinii olon uzuuleltiin erduu neg ni. Tegeed ch delhiig uurchilsun aguu humuusiin IQ dundaas jaahan eluu baisan. Ene mald bol buteesen yum ch baihgui, yu ch chadahgui gedeg ni helsen ugnees medegdej bna daa.

Avatar

Нэргүй 2025-11-04 66.181.187.220

Zssss

Avatar

Солонгос 2025-11-04 66.181.161.37

Зүгээр хойд солонгостлй нэгдээд засгийн эрхээ ким жон унд өгвөл чи эрх чөлөөтэй сайхан амьдраншдэээ

Avatar

Зүч 2025-11-04 66.181.191.84

Агуу Амерк орон хүний дээд чанарыг хүндэлдэг өгөөмөр орон дэлхийн суут хүмүүс Амёрк орныг зорьдог

Avatar

Нэргүй 2025-11-04 202.55.191.130

Bi bas undur IQ-tai shd. Yaj burtguuldiin?

Avatar

Нэргүй 2025-11-04 66.181.187.102

Манай гишүүд маш муу сэтгэлгээтэй тул улс хбгжихгүй бхйна

Avatar

Уншигч 2025-11-04 202.126.88.191

Дараагийн сонгуульд нэр дэвшигчид болон сайд үүнтэй адилтган үзэх албан тушаалтнуудын IQ ны доод түвшинг тогоож дэвшүүлж баймаар юм

Avatar

Нэргүй 2025-11-04 66.181.180.242

ай кү ухаан биш юм бн тархи сайтай ч ухаан нь муу юм бн

Avatar

Нэргүй 2025-11-04 59.153.114.71

энэ сүмын үймүүлэгчид самарна шүү

Avatar

Хаха 2025-11-04 202.9.46.11

Хамгийн бага iq-тэй нь Монголд уригдан заларч ирнэ.

Avatar

Нэргүй 2025-11-04 59.153.115.206

IQ-өндөртэй хүн IQ муутай хүмүүсийн дунд зовж амьдардаг юм. Монголд ирж хэрэггүй шүү.

Avatar

Нэргүй 2025-11-04 103.229.121.22

Өмнөдийн ЗГ Хойдыг дэмжинэ гэж юу байхав дээ, энэ ер нь шизотой нөхөр шиг байна?!!

Avatar

Нэргүй 2025-11-04 202.126.89.59

гаж урсгалын хорих ёстой. хэт өндөр IQ-тэй ч г********н юм бна ийм цуврал а******н байж мэдэх юм.

Avatar

Нэргүй 2025-11-04 66.181.161.60

ивьий дээ нааш ир,манай монголд хүрээд ир.

Avatar

Нэргүй 2025-11-04 59.153.87.54

манай гишүүдийнх хэдтэй бол? 100 хүрэх үү

Avatar

Нэргүй 2025-11-04 202.55.191.130

eedee getsuude

Avatar

Нэргүй 2025-11-04 66.181.160.46

өлөв долив хулгай тонуул хийх айкү нь хамгийн өндөр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж