Оросын баруун хойд хэсгийн Вологда хотод хаан Иван IV, өөрөөр хэлбэл Догшин Иван хэмээх тодотголтой хааны 9 метр өндөр хөшөөг босгосон гэж Коммерсант сонин мэдээлжээ. Энэхүү хөшөө нь Вологдагийн Кремль орчимд байрлаж байгаа бөгөөд Оросын Үндэсний эв нэгдлийн өдрийг тохиолдуулан Мягмар гаригт (2025.10.04) албан ёсоор олон түмэнд үзүүлсэн байна. Догшин Иваны хөшөөг уран барималч Михаил Красильников бүтээсэн. Тэрбээр өмнө нь өөр нэг хотод Иосиф Сталины хөшөөг урлаж байсан туршлагатай. Одоогийн байдлаар Догшин Иваны шинэ хөшөөг босгох төслийн өртөг ил болоогүй байна.
Вологда мужийн амбан захирагч Георгий Филимонов Догшин Иваны хөшөөг босгох санаачилга гаргасан. Учир нь Догшин Иваныг Вологдагийн соёл, бэлгэдлийн дүр хэмээн үзэж байна. Догшин Иван хаан Софийн сүм, Вологдагийн Кремль зэрэг гол барилгуудыг барих тушаал буулгаж байсан. Мөн опричнина хэмээх бодлогын үед Вологдаг өөрийн засаглалын төв болгох тухай хэлэлцэж байсан гэдэг. Гэсэн хэдий ч түүний засаглалын үед ард иргэдэд дарамт шахалтаар дүүрэн, цаазаар авах ял олширч байсан тул дарангуйллын үе гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
Гэвч Догшин Иваныг “Оросын газар нутгийг тэлсэн нэгэн” болон “Ертөнцийн бэлгэдэл” гэж магтан сайшааж, хүчирхэг дайчин, дарангуйлагч, байлдан дагуулагч хэмээн Филимонов нэрлэжээ. Тэрбээр өнгөрсөн жил мөн Сталины хөшөө босгохыг дэмжсэн бөгөөд үүнийг олон нийтийн хүсэлтэд нийцсэн гэж тайлбарласан байна. Филимоновын албан өрөөнд Сталин, Ленин, Бериа, Дзержинский нарын хөрөг зураг болон өөрийг нь Сталинтай гар барьж буйгаар дүрсэлсэн уран зураг байдаг аж.
3,593.62






















































Нэргүй 2025-11-04 202.179.27.18
хуцна биз өчнөөн хүнээ хядуулж, ком оросын дарлалд байх үед Чи Кремлийг шатаахуу. Өмдөндөө шээгээд явж байгаа биз
Нэргүй 2025-11-04 103.57.94.127
путин дайн хийж өөрийн нь эсрэг босох эрчүүдийг цөөлж бна, оросууд маш их ядуурч бна даа, монголчууд ингэж доромжлуулж, дарлуулсан бол аль хэлийн крeмлийг шатаасан бгаа
Нэргүй 2025-11-04 103.168.34.88
manai mulguu mal pisdanuud end like darj tenegdene
Нэргүй 2025-11-04 103.57.93.243
Бат хааны хараат зарц нь шахам хүн байжээ Догшин Иван
Нэргүй 2025-11-04 103.212.117.191
Бат хаан догшин Иван 2ийн дунд 300 жилийн зай байдаг юм
irgen 2025-11-04 66.181.177.20
Оросууд Догшин Иваны дүрийг зөв урласан цагт түүх үнэн болно. Одоо бол орос хүний л дүр байгаа нь бодит түүхтэй нийцэхгүй
Нэргүй 2025-11-04 66.181.183.253
яг зөв. үнэндээ Монгол төрх давамгайлсан хүн байсан гэсээн. Мамайн удам
Нэргүй 2025-11-04 185.220.101.10
Европын иргэдээс "Америкийн эрх чөлөөний хөшөө, Оросын мать Родина хөшөө хоёрын аль нь илүү их утга учиртай вэ?" гэж асуухад Европчуудын 90% нь Оросын "Мать Родина" хөшөө илүү их утга учиртай гэж хариулсан байна.
Мөн Европчууд, эрх чөлөөний хөшөө бол Америкийн биш Францынх гэж нэмж хариулжээ!
😂😂😂
зочин 2025-11-04 66.181.160.67
Нохой долоо … Яг түүхийг бодьтоор үнэлвэл , Оросууд хамгийн түрүүнд БАТ ХААНЫ ХӨШӨӨГ БОСГОХ ЁСТОЙ.. БАТ ХААН БОЛ ОРОС УЛСЫГ ҮНДЭСЛЭГЧ !!!…Бусад нь байгуулж өгсөн улс дээр нь туйлагсад..
Зочин 2025-11-04 66.181.178.185
догшин Иван хүртэл монгол цустай…
Нэргүй 2025-11-04 103.229.121.22
Оросууд Бат хааныг монгол, бүдүүлэг варвар нтр гэж дорд үздэг!!
Нэргүй 2025-11-04 103.229.121.22
Орост их гүрний хийрхэл нь хэт хөөсрөн оргилж, ард иргэд нь бусад үндэстнүүдээ үзэн ядах шовинист үзэлд урьд өмнөхөөс улам илүү дэгдэн, Холбооны улс хэмээх зохиомол нэгтгэл нь бутран задрахад улам л ойртож байна даа!! Тэр байтугай ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан тусгаар улсуудад орос иргэд нь үндэсний хэлийг нь сурахаас татгалзан, тэднийг оросоор ярьсангүй хэмээн харааж зүхэх нь олширч, уугуул үндэстний дургүйцлийг хүргэсээр, Кремль тэднийг улам дэвэргэн турхирсаар л байх юм!!! Юунд хүргэх бол доо!!