Германы канцлер Фридрих Мерц Сирийн гэмт хэрэгтнүүдийг эх оронд нь буцаах төлөвлөгөөг хэлэлцэхээр Ахмед аль-Шарааг Берлинд айлчлахыг урьжээ. Мерц хэлэхдээ "Сирийн иргэний дайн дууссан. Германаас орогнол хүсэх ямар ч үндэслэл үлдээгүй тул тэднийг буцаах ажлыг эхлүүлж болно гэсэн үг" гэжээ.
Сирийн сэргээн босголтод Герман улс туслана гэдэг амлалтыг мөн Фридрих Мерц өгчээ. "Гэхдээ үүний тулд Герман дахь сиричүүд эргэн ирэх хэрэгтэй. Эдгээр хүмүүс үгүй бол сэргээн босгох ажил боломжгүй" гэж Мерц хэлжээ.
Гэвч энэ үг нь Германы Гадаад хэргийн сайдын мэдэгдэлтэй зөрчилдөж байна. Германы Гадаад хэргийн сайд Йоханн Вадефул өнгөрсөн долоо хоногт Дамаскт айлчлахдаа Германд амьдарч буй Сирийн дүрвэгсдийг сүйрлийн нөхцөл байдлаас шалтгаалаад ойрын хугацаанд нутагт нь буцаахгүй байх гэжээ. Башар аль-Ассадын дэглэм нуран унаад бараг нэг жил болж буй ч Вадефулыг айлчлах үед Сирийн нөхцөл байдал хараажаар хүндхэн байсан аж.
Албаныханы мэдээлж буйгаар, Германд наймдугаар сарын байдлаар 951,400 сири үндэстэн байжээ. Тэдний 920 нь албадан гаргах тушаалтай хүмүүс байна.
Дашрамд дурдахад, Сирийн удирдагч Ахмед аль-Шараа ирэх долоо хоногт Вашингтонд айлчилж, Дональд Трамптай уулзах төлөвтэй байна. Энэ нь түүний АНУ-ын нийслэлд албан ёсоор айлчилж буй анхны тохиолдол болно. Цагаан ордны албан тушаалтны мэдэгдсэнээр, уулзалт арваннэгдүгээр сарын 10-нд товлогджээ.
Трамп, Ахмед аль-Шараа нар өмнө нь тавдугаар сард Саудын Арабт уулзсан. Энэ уулзалтын дараа Трамп Сирийн шинэ удирдагчийг "гайхалтай дур булаам залуу", "тэмцэгч" гэж тодорхойлсон байдаг. Ахмед аль-Шараагийн хүчирхэг дүр төрх Трампад таалагдаж, сул талыг нь идэвхжүүлсэн ч гэж үздэг. АНУ нэгэн цагт Ахмед аль-Шарааг “Дэлхийн тусгайлан тогтоосон террорист” гэж тодорхойлж байсан боловч Саудын Араб дахь уулзалтын дараа Трамп энэ тодорхойлолтыг эргэн харахыг Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиод тушаасан юм.
3,593.62






















































Нэргүй 2025-11-04 209.53.30.94
send back all of them
Зөвөө 2025-11-04 202.9.46.11
Ирсэн гийчид эргэж Усны шувууд буцнаа гэж.