Хойд Солонгосын хулгайлсан япончуудын гэр бүл өргөн хүрээний цуглаан зохион байгуулав

Хойд Солонгосын хулгайлсан япончуудын гэр бүл өргөн хүрээний цуглаан зохион байгуулав

Хойд Солонгосын хулгайлсан япончуудын гэр бүл өргөн хүрээний цуглаан зохион байгуулав

Хойд Солонгосын цэргүүдэд 1977 оноос 1983 оны хооронд барьцаалагдаж, одоог хүртэл сураггүй байгаа япончуудын гэр бүл, үр хүүхэд, хамаатан садан жил бүр цугларч, хулгайлагдсан иргэдийг суллах хүсэлт өгдөг. Энэ удаад Японы ерөнхий сайд Санаэ Такаичиг албан тушаалдаа орсноос хойш анх удаа хулгайлагдсан иргэдийн гэр бүл цугларч, Хойд Солонгосын талтай хэлэлцээ хийхийг уриалсан байна. Ерөнхий сайд Такаичи Даваа гаригт (2025.11.03) Токиод болсон 800 гаруй хүнтэй цуглаанд оролцсон байна.

Цуглааны тэргүүн Ёкота Такуя ерөнхий сайдад хандаж бүх хулгайлагдсан иргэдийг аль болох хурдан эх оронд нь авчрахыг уриалсан. Ёкота Такуягийн ах Ёкота Мэгүми Хойд Солонгосын хулгайлсан иргэдийн нэг бөгөөд тэдний ээж энэ жил 89 нас хүрч байгаа юм. Ёкота Такуя хэлэхдээ, "Ээж минь тухайн үед алга болсон хүмүүсийн ар гэрээс одоог хүртэл амьд байгаа ганц хүн. Тиймээс амьд сэрүүн байхад нь ахыгаа олж, уулзуулмаар байна" гэжээ. Тэрбээр мөн Хойд Солонгосын тухайн үеийн удирдлагыг хүний эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байна. Тиймээс Ким Жон Уныг хулгайлагдсан иргэдийн тухай мэдээллийг үнэн зөвөөр мэдээлж, асуудлыг шийдвэрлэх өгөхийг уриалжээ. Ёкота Такуягийн ээж Сакэ энэ асуудал одоог хүртэл шийдэгдэхгүй байгаад гайхаж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр мөн ерөнхий сайд Такаичиг шийдэмгий арга хэмжээ авахыг хүсэж байна гэжээ.

Цуглаанд мөн 2002 онд эх орондоо эсэн мэнд эргэж ирсэн Сога Хитоми оролцсон байна. Тэрбээр 1978 онд ээж Миёошитэйгээ хамт хулгайлагдсан юм. Гэхдээ ээж нь эх орондоо эргэж ирж чадаагүй бөгөөд тэд уулзаагүй бараг 50 жил болж байна. Сога Хитоми хэлэхдээ, "Ээж минь энэ жил 94 настай байх ёстой. Гэхдээ амьд үгүйг нь мэдэхгүй байна" гэжээ. Хулгайлагдсан Аримото Кэйкогийн эгч Масаго цуглаанд оролцож, “Кэйко одоо ч амьд байгаа гэдэгт итгэдэг” гэж хэлээд, засгийн газрыг бүх хүчээ дайчлахыг уриалсан байна.

Цуглааны төгсгөлд, оролцогчид Японы засгийн газарт бүх хохирогчдыг яаралтай буцаах арга хэмжээ авахыг, мөн Пёньянд бүх хулгайлагдсан иргэдийг Японд буцаах шийдвэр гаргахыг шаардсан тогтоол баталжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-04 66.181.161.244

УМАРДЫН БҮДҮҮН ПАЦААНЫГ НЕПАЛДАХГҮЙ БОЛ ХЭЗЭЭ ИЛ БОЛОХГҮЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж