Хойд Солонгосын бэлгэдлийн төрийн тэргүүн Ким Ён Нам нас баржээ

Хойд Солонгосын бэлгэдлийн төрийн тэргүүн Ким Ён Нам нас баржээ

Хойд Солонгосын бэлгэдлийн төрийн тэргүүн Ким Ён Нам нас баржээ

Хойд Солонгосын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга асан Ким Ён Нам Даваа гаригт /2025.11.03/ 97 насандаа өөд болжээ. Ким Жон Уны дэглэмд насаараа үнэнч зүтгэсэн тэрээр олон эрхтний дутагдлын улмаас нас барсан аж. Оршуулах ёслол Пүрэв гаригт /2025.11.06/ болох бөгөөд удирдагч Ким Жон Ун түүний шарилыг хадгалсан газарт очиж, эмгэнэл илэрхийлжээ.

Ким Ён Нам 1998-2019 онд Ардын дээд хурлын даргаар ажилласан байна. Энэхүү албан тушаал нь Хойд Солонгосын нэрлэсэн төрийн тэргүүнд тооцогддог боловч жинхэнэ эрх мэдлийг Ким Жон Ун атгадаг. Өөрөөр хэлбэл, Ардын дээд хурлын дарга нь бэлгэдлийн хувьд Хойд Солонгосын төрийн тэргүүн юм.

Ким Ён Нам нь төрийн өндөр дээд арга хэмжээнүүдэд суртал ухуулгын шинж чанартай үгсийг хэлдгээрээ алдартай байв. Мөн тэрээр Ким Жон Ун болон түүний эцэг Ким Жон Ил нарын нэрийн өмнөөс гадаадын өндөр албан тушаалтнуудтай мэндчилж, хэвлэлээр байнга гардаг байжээ.

Пёнчаны олимпын нээлтэд оролцохоор Ким Жон Уны дүү Ким Ё Жон 2018 оны хоёрдугаар сард Өмнөд Солонгост айлчлахад Ким Ён Нам дагалдсан байдаг. Тухайн үед Ким Ён Нам, Ким Ё Жон нар АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Майк Пэнсийн дэргэд шахуу суужээ. Ким Жон Ун 2014 оны Азийн наадмын хаалтын ёслолд оролцуулахаар цэргийн дээд албан тушаалтнуудаа Өмнөд Солонгост илгээж байсан. Үүнээс хойш Өмнөдөд айлчилсан хамгийн өндөр албан тушаалтан нь ийнхүү Ким Ён Нам болжээ.

Гэвч түүний нас өндөр болохын хэрээр төрийн өндөр дээд айлчлалуудад үзэгдэх нь цөөрсөн. Улмаар 2019 оны дөрөвдүгээр сард түүний орыг Ким Жон Уны ойрын хүмүүсийн нэг Чой Рён Хэ залгамжилжээ.

Ким Ён Намын карьерын замнал нь Хойд Солонгосын төрийн түшээ хүний хамгийн амжилттай жишээд тооцогдоно. Тэрээр Солонгосын дайны дараахан Ажилчны намд элссэн бөгөөд 1970-аад онд өрнөсөн улс төрийн томоохон цэвэрлэгээний ард амжилттай гарч чадсан. Эцэст нь 1978 онд Ким Ён Нам хүчирхэг Улс төрийн товчоонд томилогдож, 1983 оноос эхлэн 15 жилийн турш Гадаад хэргийн сайдаар ажиллажээ. Түүнийг албан тушаалд байх он жилүүдэд Берлиний хана нуран унаж, ЗХУ задарч, Хойд Солонгос бүх дэлхийгээс тусгаарлагдсан юм.

ЭХ СУРВАЛЖ: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хм 2025-11-04 202.9.46.11

Улаан Xятад улс хөх Xятад болж өөрчлөгдөхөөс нааш савраасаа Хойд Солонгосыг тавихгүй.

Avatar

Нэргүй 2025-11-04 202.126.89.89

Берлиний хана нурж 2 герман нэгдээд удаж байгаа ч солонгос бол хаа ч байсан юмб дээ.

Avatar

Нэргүй 2025-11-04 66.181.161.244

НЭГДЛЭЭ ГЭЖ БОДОХОД 38-Р ӨРГӨРӨГИЙН ДАГУУ БУЛСАН МИНАНУУДЫГ ЦЭВЭРЛЭНЭ ГЭДЭГ Ч АМАРГҮЙ АЖИЛ ДАА. ЗАРИМ НЭГ УСАН ТЭНЭГ ХҮМҮҮС ӨРТӨХ Л БАЙХ

Avatar

Нэргүй 2025-11-04 66.181.161.244

ХОЙД СОЛОНГОСЫН ХӨДӨЛМӨРИЙН НАМЫНХ НЬ 80 ЖИЛИЙН ОЙ ДЭЭР АГААР ДЭЭР ЯНЗ БҮРИЙН ЗУРАГ ДҮРС БИЧИГ ҮҮСГЭДЭГ ДРОНЫ ШОУ ЕРӨӨСӨӨ БОЛСОНГҮЙ. ХОЦРОГДЧИХСОН ЮМУУ ЭСВЭЛ ДРОН АВАХ МӨНГӨГҮЙ ТИЙМ ЯДУУ ЮМУУ.

Avatar

Ням 2025-11-04 202.179.18.151

Иймэрхүү комм намын үнэнч хүмүүс 100 наслаад байхаар чинь Хойд Солонгосын орон яаж эрх чөлөөтэй болох юм бол доо

Avatar

Нэргүй 2025-11-04 66.181.161.244

ХОЙД СОЛОНГОСЫН АРД ТҮМЭН НЭГ Л ӨДӨР СЭРСЭН ГАЛТ УУЛ ШИГ ТЭСЭРЧ ГАНЦААРАА ИДСЭН ГАХАЙГАА ЧАУШЕСКУ ШИГ ЗАЙЛУУЛАХ БОЛНО.

Avatar

Нэргүй 2025-11-04 103.229.121.22

Монголд коммунист тоталитар дэглэм байсан боловч Хойд солонгос шиг дарангуйлагчийг ингэж мухар сохор шүтдэг мулгуу тэнэг дэглэм арай ч байгаагүй юм шүү!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж