Монголын "The MongolZ" баг өчигдөр/2025.11.03/ "IEM Chengdu 2025" тэмцээний хэсгийн эхний тоглолтоо Шведийн "HEROIC" багийн эсрэг хийлээ. Эхний мап дээр "HEROIC" хожсон хэдий ч удаах "Inferno" болон "Ancient" дээр Монголын баг хариугаа авч, дараалан хожжээ.
"Senzu"-г орлож, багийн бүрэлдэхүүнд нэгдээд удаагүй байгаа "controlez"-ийг хэрхэн тоглох вэ гэдэг олны анхаарлыг татаж байв. Тэр ч хүлээлтийг давж, эхний хоёр мап дээр багийнхаа хамгийн шилдэг тоглогч нь байлаа. Өдгөө 28 настай түүний хувьд өмнө нь 2017 онд "The MongolZ" багт харьяалагдаж байсан ч удаагүй. Харин энэ удаад дебют тоглолтдоо 1.89 үзүүлэлттэй тогложээ. Багт нь түүнээс илүү үзүүлэлттэй ганцхан тамирчин байсан нь "910".
Өнөөдөр "The MongolZ" баг 15:00 цагаас "Astralis" багийн эсрэг тоглоно. "Astralis" өчигдөр "NaVi"-г хожсон юм.
3,593.62






















































Нэргүй 2025-11-04 202.55.191.130
gaihaltai
Нэргүй 2025-11-04 43.242.242.59
За яамай даа. Санаа их зовж байсан. Гэтэл бидний хүссэн ялалтын авч ирсэнд бүгдэд нь баяр хүргье. Шинээр ирсэн тамирчинд баяр хүргэж энэ эрчээ бүү алдаарай. Та бүгдийг бүх монголчууд харж ялалтаас чинь сэтгэлийг таашаалыг авдаг. та нарын тоглолтын цаана монгол эх орны нэр төр хамт явж байдаг. Дараагийн багаа сайн судалж багаараа гайхамшигтай сайхан тоглож ялалт байгуулаарай. та бүгдэд амжилт хүсье
Нэргүй 2025-11-04 202.55.191.130
chi zovood yah ve gj
Нэргүй 2025-11-04 45.117.34.122
Хүлээлт давна гэж ямар дэмий юмаа хэлээд байна аа? Монгол хэлэнд давахгүй гэсэн даваагаар гурав давах, санасанг бодвол, олны таамгийг сөрж гэх мэт үг хэллэг байхад "хүлээлт" давааш… солиорно биз та нар.
Нэргүй 2025-11-04 202.55.191.130
za soloiroyo