Азиудын амьдралын чанарт сөргөөр нөлөөлсөн шинэ "тахал"

Азиудын амьдралын чанарт сөргөөр нөлөөлсөн шинэ "тахал"

Азиудын амьдралын чанарт сөргөөр нөлөөлсөн шинэ "тахал"
Bali

Дэлхий даяарх түүхэн хотууд жуулчдын хөлд дарагдан, далайн эргүүд нарны шүхрээр дүүрч, зарим хэсгээрээ элс нь ч харагдахаа болив. Жуулчид согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, зүй зохисгүй үйлдэл гаргасан хэргээр баривчлагдах болов. Хэт аялал жуулчлалд хахсан Европын хотуудад сүүлийн жилүүдэд энэ мэт үзэгдлийг хэн ч гайхахааргүй болжээ. Барселонагаас эхлээд Венец хүртэлх хотуудын оршин суугчид жуулчдын сөрөг нөлөөллийг эсэргүүцэн жагсч тэмцэх нь ч олширлоо.

Гэвч энэ үзэгдэл хил хязгаараа тэлж, Азид ч ажиглагдах болсныг энэхүү нийтлэлээрээ онцолж байна. Азийн зарим бүс нутагт аялал жуулчлал чинээндээ тулж, иргэдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлөөд хэдийнэ эхэлжээ.

Үүний зэрэгцээ бэлгэ тэмдэг болсон газрууд ч жуулчдын хөлд талхилагдах болов. Хамгийн тод жишээ гэвэл Бали арал, Японы Киото болон Тайландын Пукетыг дурдаж болно.

Ази тив өргөн уудам нутагтай, жуулчдыг багтааж шингээх хангалттай зайтай. Зарим хэсэгт нь жуулчин олноороо ирж, эдийн засгийг нь дэмжих зайлшгүй шаардлагатай гэсэн ч болно. Гэвч хэдхэн газарт бүх жуулчин шавах нь асуудал дагуулж буй.

Аялал жуулчлал болон хэрэглэгчийн трэндийн шинжээч Гари Бауэрмэн Азийн хэт аялал жуулчлалыг хэд хэдэн хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байна. Үүнд, цар тахлын дараах хуримтлагдсан эрэлт, Ази руу чиглэсэн хямд нислэгийн тийзүүд, Энэтхэг, Хятадаар аялах хүсэлтэй дунд давхаргынхны өсөлт, сонирхол татахуйц сурталчилгааны кампанит ажлууд багтана.

Азийн аялал жуулчлалын өсөлтийн багагүй хувийг дотоодын аялагчид эзэлнэ.

Номхон далайн Азийн аялал жуулчлалын холбооны тайланг харвал Азийн аялал жуулчлал цар тахлын тэг зогсолтын үеэсээ огцом сэргэжээ. Тэр дундаа зүүн хойд Ази буюу Хятад, Япон, Өмнөд Солонгос улсууд хагас жилийн байдлаар тэргүүлж явна. Аялагчдын тоогоороо төдийлөн тэргүүлээд байдаггүй Монголд хүртэл өсөлт ажиглагдаж байна гэж тус байгууллагын тайланд дурджээ.

Харин Зүүн өмнөд Азийг авч үзвэл, Вьетнамын аялал жуулчлал өсөлттэй байна. НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр, энэ оны эхний зургаан сарын хугацаанд Вьетнам дахь олон улсын жуулчдын тоо 21 хувиар өсчээ. Вьетнамд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлтэй хоёр газар байдаг нь үзэсгэлэнт Ха Лон булан болон түүхт Хой Ань хот юм. Эдгээр газрыг жуулчид онцгой ихээр зорьж байна.

Hoi An

Вьетнамын хүн ам 100 сая гаруй. Энэ олон хүн гадаадын жуулчдаас дутахгүй ихээр дотооддоо аялдаг нь хөл хөдөлгөөнийг улам нэмэгдүүлж байгаа аж.

Тэгвэл Тайландыг зорих гадаад аялагчдын тоо зургаа орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хэдийгээр буурсан үзүүлэлттэй гэх боловч алдартай газруудаар нь очоод үзвэл нөхцөл байдал тэс өөр харагдана. Тухайлбал, Пукет арал хэт их аялал жуулчлалаас болоод замын түгжрэл, усны хомсдол зэрэг асуудалтай тулгараад буй. Эдгээр асуудлыг шийдэх төлөвлөгөө гаргаснаа Тайландын засгийн газар саяхан зарласан билээ. Хог хаягдал, хар тамхины хэрэглээ зэрэг илүү ноцтой асуудлууд ч бий.

"Зүүн өмнөд Азиар үүргэвчтэй аялагч", "Үүргэвчтэй аялагчийн сүлжээ" сэтгүүлүүдийн үүсгэн байгуулагч, редактор Никки Скотт хэт аялал жуулчлалаас улбаалан үүсдэг гурван сөрөг үр дагаврыг нэрлэжээ. Үүнд, барилгажилтын нөлөөнөөс болж байгаль орчин сүйдэх, байгалийн нөөцөд сөрөг нөлөө үзүүлэх, орон нутгийн соёл устах аюулд орох гэсэн үр дагаврууд багтана.

Ялангуяа Зүүн өмнөд Азийн арлууд, далайн эргүүд энэ аюулд хамгийн ихээр өртөж байна. Гэхдээ аялал жуулчлалтай холбоотой асуудлууд Зүүн өмнөд Азид Covid-19-өөс ч өмнө яригдаж эхэлсэн билээ.

"Хуванцрын хог хаягдал, усны хомсдол, замын түгжрэл зэргээр хэт аялал жуулчлал хамгийн сөргөөр нөлөөлж буй газруудын нэг бол яах аргагүй Бали. Тус арал дээр саяхан сүүлийн 10 гаруй жилд болоогүй үерийн гамшиг нүүрлэлээ. Үүнийг хэт аялал жуулчлалаас үүдэлтэй байгаль орчны хямрал гэж зарим хүн үздэг. Зочид буудал, вилла барихын тулд Бали арлын будааны талбайнуудыг сүйтгэж устгасан. Үүнээс болоод арал дээр ус зайлуулах хоолойн ноцтой асуудал тулгараад байна" гэж Никки Скотт тайлбарлав.

Хэт аялал жуулчлалын өөр нэгэн хохирогч бол Филиппиний Боракай. Диваажингийн арал гэгддэг Боракай ачааллаа дийлэхгүйд хүрч, 2018 онд зургаан сарын хугацаатай аялагчдад үүдээ хааж байсан удаатай. Дараа нь цар тахлын үеэр дахин хоёр жил тус арал хаалттай байв.

Kyoto

Сөүл зэрэг аялагчдыг шингээх хүчирхэг дэд бүтэцтэй хотууд ч Азид бий. Гэвч Киотод тийм боломж хомс. Тус хотын албаныхны мэдээлснээр, 2024 онд Киотод нийт 56 сая гаруй гадаад, дотоодын жуулчин зочилжээ. Гэтэл хот өөрөө 1.5 сая орчим хүн амтай. Оршин суугчид хотын төвийн нарийн гудамж, эгнээг бөглөсөн жуулчдын бөөгнөрөл, галт тэрэг, автобусны ачаалалд онцгой дургүйцэж байна. Ёмиүри Шинбүн сонины судалгааг харвал хотын оршин суугчдын 90 орчим хувь нь хэт аялал жуулчлалд сэтгэл дундуур байгаа аж.

Мэдээж жуулчдын тоо нэмэгдэхийн хэрээр тэдний зохисгүй зан авир гаргасан тухай мэдээ ч чих дэлсэх болсон. Тухайлбал, Бали арлыг сүнслэг, оюун санааны газар гэж иргэд нь үздэг боловч жуулчид хамаг хувцсаа тайлж, зохисгүй аашилдаг нь таагүй сэтгэгдэл төрүүлдэг гэжээ.

Улс орнуудын засгийн газар хэт аялал жуулчлалд чиглэсэн янз бүрийн дүрэм журам, хууль тогтоомж гаргадаг ч гэлээ бодит байдал дээр тэдгээрийг хэрэгжүүлэх амаргүй байдаг. Учир нь аль ч улс жуулчдад хүйтэн хөндий хандсан гэж чичлүүлэхийг хүсдэггүй. Угтаа бол аялагчид нэгнийхээ явсан мөрөөр хошуурах бус нутгийн иргэдээс зөвлөгөө авч, хэн ч олж очоогүй нууц сувдыг илрүүлбэл тэр л жинхэнэ аялал болно.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-04 202.55.191.130

oo tegee yu

Avatar

Нэргүй 2025-11-04 66.181.182.213

за наад зовлон чинь монголд иртлээ 1000 жил хадаг барьж урьж залаад ч ирэхгүй л байгаа биздээ санаа зовцон шаажын зарим оркууд🤣🤣🤣

Avatar

Нэргүй 2025-11-04 103.229.121.43

б**с эргэх зай алга

Avatar

Нэргүй 2025-11-04 103.168.34.177

Одмөндөр подкастыг үндэслэгч хятадад сургууль төгссөн залуу хятадуудыг аялал жуулчлалаар маш ихээр оруулах хэрэгтэй гээд ярьж байсан даа

Avatar

Лол 2025-11-04 66.181.160.32

тэгээд өлбийсөн шээс минь.

Avatar

zochin 2025-11-04 66.181.187.184

хаха Улаанбаатараас хөгжил дор юм байна шд . Манай Данхийн хэлсэнээр жилд 400 сая жуулчид ирдэг шд . Монгол улс , улаанбаатар маань ер нь дэлхийн хамгийн том зөв төлөвлөлттэй хот юм байна шд 400 сая хүн улаанбаатараар дамжиж л байгаа хаха

Avatar

Нэргүй 2025-11-04 66.181.182.152

Би Пукетэд өвөлждөг хүн байна. Энд гадны жуулчид хэт олширч байна

Avatar

Хаха 2025-11-04 202.9.46.11

МАН-ын өнөө Хэнтийн Андлалын хөшөөний Хүүк, Оюунэрдэнэ нар бодож олсон 400 сая жуулчин яачихав даа, 400 сая хүний баас шээс гэхэд л овоо юм газарт нэлийнэ дээ, дээр нь хаясан хог н**ш лонх сав гээд л. Юмны үнэ лав 40 000 хувь инфляцид орно.

Avatar

Нэргүй 2025-11-04 202.131.232.102

Mongold ch gesen oros hujaa juulchin nertei zavaan umnuud duurlee

Avatar

Нэргүй 2025-11-04 103.57.94.38

Би Вьетнамын Фукуокт өвөлждөг хүн байна, одоо Орос Солонгосууд үнэхээр хэт их боллоо энд

Avatar

Зочин 2025-11-04 202.55.188.102

Чи чинь зун Монголд ирж өвөл Вьетнам руу буцдаг нүүдлийн шувуу юу ? Шувууны ханиад мэтийн вирус тээгч нүүдлийн шувуудтай адил гадны соёл иргэншлийг нэвтрүүлэх нэрээр уламжлалт хэв соёлыг үгүй хийгчид олширсон.

Avatar

Нэргүй 2025-11-04 66.181.178.233

Хог хаягдал үнэхээр том асуудал, хог ангилахгүй хаяхаар сэтгэл өвддөг. Дунд голын эргийн хогиыг харахаар иргэдийн ухамсар дорой БГДийн 24 хороо ямар ч нөлөөллийн ажил хийхгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж