"Aurora" Румынд аваргалж, "XANTARES" Мэйжорын өмнө гангарав

"Aurora" Румынд аваргалж, "XANTARES" Мэйжорын өмнө гангарав

"Aurora" Румынд аваргалж, "XANTARES" Мэйжорын өмнө гангарав

Цахим спортын "CS2" төрлийн "PGL Masters" тэмцээн Румын улсын Бухарест хотод болж, өндөрлөлөө. Дэлхийн шилдэг 16 баг оролцсон энэхүү тэмцээний шагналын сан 625 мянган ам.доллар байсан бөгөөд дэлхийн чансааг тэргүүлэгчдээс "Aurora Gaming", "3DMAX", "Astralis" зэрэг багууд оролцов.

Энэхүү тэмцээний аваргаар турк бүрэлдэхүүнтэй "Aurora" шалгарчээ. Тэд гранд финалд зургаан цаг үргэлжилсэн таван мапын тоглолтын эцэст Бразилын "Legacy" багийг 3-2 гэсэн харьцаатай буулган авчээ.

Энэ жил хоёр ч том тэмцээний финалд хожигдож, цом өргөөгүй явсан турк залуус энэ удаад цомын цангаагаа тайлж, Румынд аварга болов. Тоглолтын дараа "MAJ3R" буюу Энгин Купели ярихдаа "Би жаргалтай байна. Залуустаа сэтгэл хангалуун байна. Энд ирсэн зорилго маань түрүүлэх байсан. Үүнийг л одоо хэлж чадахаар байна. Өнөөдөр миний зорилго бол багийнхнаа идэвхжүүлэх байсан. Учир нь бидэнд энэ л дутаад байсан юм" гэжээ.

"Aurora" баг энэхүү тэмцээний турш нийт найман тоглолт хийж, зөвхөн "HEROIC" болон "SAW" багуудад тахим буулгасан аж.

Багтаа тус хүргэсэн "woxic" буюу Озгур Экер "Заримдаа юмс бидний хүссэн шиг байдаггүй. Гэхдээ өнөөдөр бид анх удаа учрыг нь оллоо. Мэйжорын өмнө бидэнд гайхалтай урам зориг өглөө" гэв.

"1xBet"-ийн нэрэмжит "Үнэ цэнтэй тоглогч"-ийн шагналыг "XANTARES" буюу Исмайлкан Дорткадеш хүртсэн. Түүний хувьд хоёр дахь удаагаа энэхүү шагналын эзэн болжээ.

"Aurora" багийн дараагийн тэмцээн нь энэ сарын 29-нд Будапешт хотноо эхлэх Мэйжор байх болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж