"Хотын төвд ашиглалтын шаардлага хангаагүй, насжилт өндөр 376 барилга байна"

"Хотын төвд ашиглалтын шаардлага хангаагүй, насжилт өндөр 376 барилга байна"

"Хотын төвд ашиглалтын шаардлага хангаагүй, насжилт өндөр 376 барилга байна"

Нийслэлийн Хот байгуулалтын алба болон нийслэлийн Засаг даргын Тамгын газраас, хотын төвд байрлах хэт хуучин орон сууцыг барилгажуулах, шинэ барилгын өндрийг тогтоож дахин төлөвлөх ажлыг зохион байгуулж байна.  Тухайлбал, Бага тойруу, Их тойруу орчим нь Улаанбаатар хотын түүх соёл, архитектурын үнэт өвийг хадгалсан бүсийн нэг юм. Гэвч энэхүү бүсэд ашиглалтын шаардлага хангаагүй, насжилт өндөр 376 барилга байна гэж мэргэжлийн байгууллага тогтоосон. Үүний 40-50 барилга нь иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдал, чанарын шаардлага хангахгүй байгаа учраас дахин төлөвлөлтөд оруулж эхэлжээ. Мөн төвийн зургаан дүүрэгт ашиглалтын шаардлага хангахгүй орон сууц их бий. Уг асуудлыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2025 оны наймдугаар сарын 20-ний өдрийн хурлаар шийдэж нийслэлийн Сүхбаатар дүүргийн найман хороо, Чингэлтэй дүүргийн зургаан хороо Бага тойрог болон бусад дүүрэгт дахин төлөвлөлтийн ажил эхэлсэн байдаг.

Уг асуудлаар “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны хэлтсийн дарга Б.Бат-Учралаас тодрууллаа.

-Тэрбээр, "Нийслэлийн Засаг даргын захирамжаар 80 барилга шилжиж ирсэн. Тухайлбал, төвийн зургаан дүүргийн 80 орон сууцыг дахин төлөвлөлтөд оруулж байна. Үүнд дээр сонгон шалгаруулалт зарлаж 14 төсөл хэрэгжүүлэгч компани шалгарч үе шаттайгаар ажлууд хэрэгжиж байгаа. Эхний байдлаар 14 төслөөс гурван төсөл нь барилга угсралтын ажил эхэлсэн бөгөөд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах 16 давхар барилгын цутгалтын ажил бүрэн хийгдэж дууссан. Мөн нийслэлийн Баянгол дүүрэгт дахин төлөвлөлтийн хүрээнд нэг орон сууцны суурийн ажил эхэлсэн. Мөн Сүхбаатар дүүрэгт орон сууцны хөрс хуулах ажил үргэлжилж байна. Үндсэндээ, 2025 оноос эхэлсэн 14 төсөл хөтөлбөрт 2500 орчим айл өрхийг орон сууцжуулна гэсэн үг. Энэ жил зарлагдсан 14 төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалт энэ оны найм, есдүгээр сард зарласан учраас орон сууцжуулах ажил өөрөө 24 сарын хугацаатай байдаг. Тиймээс 2026 онд орон сууц ашиглалтад орох боломжгүй харин ирэх 2027 онд ашиглалтад орж айл өрхүүдийг хүлээн авна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй 16 давхар орон сууцыг 2026 оны II улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Үүнээс гадна хуучны ашиглах боломжгүй орон сууцыг дахин төлөвлөлтөд оруулах хэрэгцээ өмчлөгч айл өрхүүдийг тухайн гүйцэтгэгч байгууллагаас 24 сарын түрээсийн төлбөрийг хоёр болон гурван талт гэрээний хүрээнд үе шаттайгаар олгож байгаа. Мөн зарим тохиолдолд гүйцэтгэгч байгууллага ашиглалтад орсон орон сууцаар солих, бартер хийх замаар хийж байгаа юм. Нийслэлийн орон сууц, бодлогын хэрэгжүүлэгч агентлагаас нийслэлийн хэмжээнд  нэгдсэн мэдээлэл болон холбогдох ажлын явцын тайланг авах боломжтой.

Манай компанид шилжин ирсэн энэхүү 80 орон сууц нь ашиглах боломжгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй гэх дүгнэлтийг мэргэжлийн хяналтын газар 2014-2019 онд гарсан байдаг.

Улмаар энэхүү мэргэжлийн хяналтын дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Засаг даргын захирамжаар ашиглахыг хориглосон захирамж гаргасан. Иймд холбогдох зарчмын дагуу эрсдэлтэй ангилалд орсон учраас дахин төлөвлөлтөд оруулсан" гэлээ.

Уг төсөл хэрэгжсэнээр 2500 орчим өрхийн яндан бууж, иргэд тав тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ гэдгийг төсөл гүйцэтгэгч тал онцолж байв. Түүнчлэн, өнгөрөгч 2015 оноос өмнө хот суурин газрыг дахин хөгжүүлэх гурван талт гэрээ байгуулаагүй үед оршин суугчид хохирох тохиолдол гарч байсан. Энэхүү байдал одоо өөрчлөгдсөн гэдгийг холбогдох албаныхан хэллээ. Гагцхүү нийслэлийн төвийн зургаан дүүрэгт дахин төлөвлөлт хийхээр зураг төсөл, байршил батлагдсан ч хуучин орон сууцууд дэд бүтцийн төлөвлөлт муу гэх шалтгаанаар тендер удаа дараа зарлагдсан ч өдийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй хэд хэдэн орон сууц нийслэлийн хэмжээнд байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-11-04 66.181.180.210

хотын төвөөр бетонон ширэнгэ босгохоо боль ло доо здануудаа

Avatar

Нэргүй 2025-11-04 138.199.6.183

за зайлаа ац минь ямар ч улсад тийм л байдаг чадалтай нь хотын төвд амьдрана за

Avatar

Нэргүй 2025-11-04 103.212.117.78

илүү дутуугүй 12 давхар барилга хэрэгтэй, 25 давхар бол арай шүү.

Avatar

Нэргүй 2025-11-04 124.158.107.201

40 50 мянгатыг бүгдийг нь буулгахгүй бол баахан хүн дарагдаж үхлээ. үхсэний соёлын үнэт өв

Avatar

зочин 2025-11-04 66.181.177.101

эсрэгээрээ хамгийн тогтож үлдэх барилгууд шүү.

Avatar

Дуу 2025-11-04 202.9.46.11

Цаашдаа жил жилийн урсгалд нь улам олон болбол доо хө..

Avatar

5 давхараас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй бна 2025-11-04 202.126.88.77

5 давхараас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй бна

Avatar

Нэргүй 2025-11-04 124.158.107.201

тэгвэл ашиггүй ямар ч компани орохгүй тэнэг малаа???

Avatar

Нэргүй 2025-11-04 202.131.225.53

өндөр барилга баримааргүй байна 5 давхараас хэтрүүлэхгүй бйх хэрэгтэй бна

Avatar

mangaruud xylgaigaar zzdgyi shyy, zzdee. 2025-11-04 169.133.250.253

Xynui uymuig baliar bolgoj yndesten keni;

Avatar

T ? 2025-11-04 169.133.250.253

BZ&Ijil byryyt.

Avatar

mxofgyi foto idf. 2025-11-04 169.133.250.253

2014 xoish OB?

Avatar

Иргэн 2025-11-04 66.181.187.197

Арван давхаргаас дээшээ битгий бариачээ!!! Ядаж автомашины зогсоолын асуудлаа шийдэж барилга бариуулаач МАН мафиууд аа!!

Avatar

Нэргүй 2025-11-04 103.57.94.123

орчин үеийн гэх шилэн барилгуудтай зэрэгцээд түүх өгүүлсэн барилга яагаад байж болохгүй гэж

Avatar

Нэргүй 2025-11-04 202.126.90.47

байшин нь нурах эрсдэлтэй гээд бичээд байна ?

Avatar

Зочин 2025-11-04 66.181.180.210

өөр газар дундад зууны үеийн 500-600 жил болсон тоосгон барилгууд нь байгаад байна?

Avatar

Нэргүй 2025-11-04 66.181.189.31

Уг төсөл хэрэгжсэнээр 2500 орчим өрхийн яндан бууж, 40 50 мянгатынхан яндан хэргэлдэг юм уу

Avatar

Нэргүй 2025-11-04 59.153.113.206

Оронд нь өндөр барилга барьж түгжрэлээ улам ихэсгэх санаатай дээрэмчид дээ. монгол төр хулгайнарынх болсон.

Avatar

Нэргүй 2025-11-04 124.158.120.50

оршин суугчдад хайртайдаа насжилт өндөрийг тогтоогоогүй байхоо, шалгаруулж мөнгө хусах арга

Avatar

Нэргүй 2025-11-04 66.181.182.152

40-50 мянгатын 3-4 давхар барилгуудын оронд Хурдын 20 давхар гозгор байрууд барихнээ. Түгжрэл бүр а**х байхдаа.

Avatar

Нэргүй 2025-11-04 66.181.191.82

Дахин төлөвлөлтийн орон сууцны ажлыг авахын тулд Барилгын компаниудаас Сонгон шалгаруулах комисс 1 тэрбум төгрөгийн авилгал нэхдэг болсон!!!

Avatar

Нэргүй 2025-11-04 59.153.87.54

дүүрэг, хотын архитекторууд хотын өнгө үзэмжээ бодож оронд нь баригдах барилгуудаа анхаараарай

Avatar

Нэргүй 2025-11-04 66.181.161.11

Насжилт өндөр нэрийн дор газрыг нь л хусах гэж байгаа биз, ялангуяа түүхий дурсгалт соёлын өвийг үлдээх ёстой шүү !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж