АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны хоёрдугаар сарын 1-нд Мексик, Канад төдийгүй Азийн улс орнуудад тариф ногдуулж эхэлсэн. Улмаар олон жил сүүдэрт үргэлжилж байсан худалдааны дайн улам ширүүссэн юм. Өрнө, дорнын худалдааны хамгийн том эдийн засаг тогтворгүйтэж, зарим тохиолдолд тарифын хэмжээ гурван оронтой тоонд хүрсэн. Гэхдээ өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт Өмнөд Солонгост болсон Ази Номхон далайн эдийн засгийн уулзалтын үеэр Хятад болон АНУ-ын төрийн тэргүүн нар нүүр тулан уулзсанаар, асуудал намжих боломжтой болов. Хятад улс АНУ-руу хүрэх фентанилын урсгалыг хянаж, багасгана гэж мэдэгдсэн. Үүний хариуд Дональд Трамп Хятадын импортын бараанд ногдуулах тарифыг 10 хувиар бууруулах болсон юм. Гэсэн хэдий ч статистикийн мэдээллээр, АНУ-д импортлогдож буй Хятадын бараа бүтээгдэхүүний тарифын бодит хэмжээ 47 орчим хувь байсан хэвээр байна. Тиймээс Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлснээс хойш Хятадын худалдаа, эдийн засаг хэр байгаа талаарх статикийг "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа хүргэж байна.
ХЯТАД АМЕРИКИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХУДАЛДАН АВАЛТАА БУУРСАН

Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлэхээс ч өмнө АНУ дэх Хятадын экспортын хэмжээ буурч байжээ. Энэхүү бууралт нь хэдхэн сарын өмнө ч илүү хурдассан байна.
Тодруулбал, өнгөрсөн жилийн есдүгээр сард Хятадын АНУ дэх экспортын хэмжээ 47 тэрбум ам.доллар байсан бол энэ жилийн мөн үед 34.3 болж буурсан байв.
Энэ нь нэг жилийн дотор Хятадын экспортын хэмжээ 27 хувиар буурсныг илтгэж байна. Хэдийгээр хоёр орны худалдааны хэмжээ буурч байгаа ч Хятад АНУ-аас бусад улс оронд илүү их бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх болжээ. Энэ оны есдүгээр сард л гэхэд бусад улс руу нийлүүлсэн хэмжээ 8.3 хувиар өссөн байна. Харин өмнөх онтой харьцуулахад 6.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүнээс гадна АНУ-аас өөр бусад улс орноос худалдан авалтаа нэмэгдүүлсэн байна.

ШАР БУУРЦАГ, ҮХРИЙН МАХ
Хятад, АНУ-ын худалдааны хэлэлцээний хамгийн том нэг хэсэг бол шар буурцаг юм. Хятад улс АНУ-аас шар буурцаг импортлох хэмжээ сүүлийн хэдэн сарын турш тогтвортой буурч байсан. Тэгвэл энэ есдүгээр сард АНУ-аас шар буурцаг огт импортлоогүй байна. Харин Бразил, Аргентинаас импортлох болсон бөгөөд шар буурцгийн тээвэрлэлтийн хэмжээ өссөөр байна. Үүнтэй зэрэгцэн Аргентин есдүгээр сард шар буурцгийн экспортын татвараа түр хугацаагаар зогсоожээ. Ингэснээр Хятадын засгийн газар тус улсаас 1.2 сая тонн шар буурцаг худалдан авсан аж. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Хятад, АНУ-ын удирдагч нарын уулзалтын дараа олон улсын шар буурцгийн үнийг хянадаг Чикагогийн шар буурцгийн фьючерсийн үнэ гэнэт өсчээ. Учир нь уулзалтын үеэр Хятад улс энэ улиралд АНУ-аас 12 сая тонн шар буурцаг худалдаж авах тохиролцоонд хүрсэн байна.
Мөн дараагийн гурван жилийн хугацаанд жилд 25 сая тонн шар буурцаг худалдан авах амлалтыг Ши Жиньпин өгсөн гэж АНУ-ын сангийн сайд Скотт Бессент мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ, Америкийн үхрийн махны гурав дахь том худалдан авагч Хятад улс байв. Гэвч шар буурцаг зэрэг бусад бүтээгдэхүүний адил Хятад улс АНУ-ын үхрийн махны импортоо сүүлийн саруудад бууруулсан байна. АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдээллээр, энэ оны нэгдүгээр сараас долдугаар сар хүртэл Хятад улс 481 сая ам.долларын үнэтэй үхрийн мах худалдаж авсан. Энэ нь АНУ-ын үхрийн махны экспортын 8 хувийг эзэлж байна.
Мөн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 47 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд тухайн үед Хятад улсын нийт худалдаж авсан үхрийн махны хэмжээ АНУ-ийн нийт экспортын 15 хувийг эзэлж байжээ.
Шар буурцгийн нэгэн адил Хятад улс энэ оны эхээр АНУ-тай хийсэн үхрийн махны гэрээгээ сунгаагүй. Тиймээс Хятад улс Австрали, Аргентин зэрэг бусад орноос худалдан авалтаа нэмэгдүүлж, үхрийн махны хэрэглээгээ нөхөж байна. Хятадын Гаалийн ерөнхий газрын нийтэлсэн мэдээллээр, өнгөрсөн сард тус улс 11 сая ам.долларын үнэтэй үхрийн махыг АНУ-аас худалдаж авсан. Энэ нь өнгөрсөн оны есдүгээр сард 110 сая ам.долларын үнэтэй үхрийн мах худалдаж авсантай харьцуулахад 90 хувиар буурсан үзүүлэлт юм.

3,593.62






















































зочин 2025-11-04 66.181.160.67
Ер нь бол урт хугацаандаа Америк ялнаа …Ягаад гэвэл оюуны потенциалаар Америк хамаагүй илүү ..Жишээ нь физикийн салбарын Нобелийн шагналтнууд АНУ -93 ; БНХАУ- 0..
Нэргүй 2025-11-04 103.168.34.177
Хятадын хурлийз гэх хүмүүс нийгмийн сүлжээгээр 21 зуун хятадын зуун болно хятад дэлхийд голлогч улс болно юань долларыг шахах болно тиймийн учир монголчууд эртхэнээс хятад хүн болох бэлтгэлээ базааж хятад хэл сурч бие сэтгэл зүйгээ бэлдэж байх хэрэгтэй гээд энд тэндгүй коммент сэтгэгдэл бичин уриалан суртчлах болсон байна лээ
хүннү 2025-11-04 124.158.120.198
Энэ бол мэдээж асуудал. Хятад ялах нь тодорхой. Хятадгүйгээр америк, цаашлаад дэлхий нийтээр явахгүй ш дээ. Трамп үүнийг анхнаасаа ойлгох байсан юм. Америкиын дээрэнгүй зан эцэстээ хөрсөн дээрээ бууж байна.
иргэн 2025-11-04 203.169.50.8
Донилд Tрамп зөнөг толгой хятадыг яаж барах вэ? дээ удахгүй Энэтхэг улс бусад улсууд америктай харилцаагаа хөндийрүүлж эхлсэн энэ бол эдийн засгаа унгах түлхүүр сүйрэл юм.
Нэргүй 2025-11-04 202.9.40.75
Худалдааны дайнд үйлдвэрлэгч нь ялах уу? Хэрэглэгч нь ялах уу? Мэдээж үйлдвэрлэгч нь… Масс үйлдвэрлэлийг хийж чаддаг өөр ямар улс байна? Энэтхэг үү, Вьетнам, Индонез дийлэх үү? Технологи, түүхий эд, логистик нь алга. Тэгэхээр Хятадаас л авна, үнэтэй авах уу? Хямд авах уу? гэдгээ АНУ өөрсдөө шийдэж байна.
Hudal 2025-11-04 202.9.46.11
Улааны тархи угаалгын мэдээ..
Нэргүй 2025-11-04 59.153.87.54
хятадууд бүх юмыг үйлдвэрлэж байна. хувцас бол дэлхийн хүнээс олныг үйлдвэрлээд үнэн нь унаж байх шиг
Нэргүй 2025-11-04 202.179.8.118
Тэгээд Хятад худалдааны дайнд ялж байгаамуу? гарчигтаа ч хариулт байхгүй ийм юм гаргаж байдаг
зочин 2025-11-04 66.181.183.69
АНУ барууны орнуудын гол зорилго бол хятад орос орны эдийн засгийг хүндрүүлж хөгжлийг сааруулах явдал, Энэ хоёр орныг нэг номерын дайсан гэж аль дээр үед зарласан, Одоо тарифийн маш хүнд нөхцөл тулгаж оросын эсрэг дайн үүсгэв Ийм нөхцөлд мэдээж хэн ч барууны хамаарлаас гарахыг оролдоно, Хятад оросуудын баруунтай хийх худалдаа асар их хумигдлаа Цаашид улам ихсэнэ,, Оросын хямд түүхий эд хятад рүү чиглэлээ, Хамгийн хямд барааг хятадууд үйлдвэрлэж байна Чанартай хямд барааг л хүмүүс их авна
зочин 2025-11-04 66.181.183.69
Монголчууд хөрш хоёр орондоо барууныг дагаж дайсагнах биш харин энэ хүнд нөхцөлд бие дааж улс орноо яаж хөгжүүлж үйлдвэрлэлээ өргөжүүлж хэрэгцээгээ хангаж байгаагаас нь сурах хэрэгтэй байна
Нэргүй 2025-11-04 202.126.91.143
МАНАЙХААН!!!! ХАЖУУХАНД БАЙГАА МАХНЫ МАШ ТОМ ЗАХ ЗЭЭЛ. ЯАГААД БИДНЭЭС МАХ АВАХГҮЙ БАЙГААГ БОДОЖ ҮЗСЭН ҮҮ ? МОНГОЛ МАЛЫН МАХ ХАА Ч БАЙХГҮЙ АМТТАЙ БИЗ ДЭЭ ?! ГЭТЭЛ ХЯТАД ЯАГААД МАНАЙХААС АВАХГҮЙ ХАА БАЙСАН АМЕРИКААС АВААД БАЙНА ВЭ? БИД ӨВЧИН ЭМГЭГ БОХИР ЗАВААНААРАА ХЯТАДАД ХҮРТЭЛ ГОЛОГДООД ДЭЭРЭЭС НЬ МАЛЧИД ЗУУЧЛАГЧДЫН ШУНАЛ ҮНЭ ХАНШЫГ ТОТВОРТОЙ БАЙЛГАХГҮЙ ХЯТАДААС ХҮРТЭЛ НАЙДВАРГҮЙ ТҮНШ БОЛООД БАЙГААД Л УЧИР НЬ БАЙГАА ШҮҮ ДЭЭ
зочин 2025-11-04 66.181.183.69
ОХУ-ын махны хэрэгцээ 12 сая тонн, үүнээс 11,5 саяыг өөрсдөө үйлдвэрлэж хангана , 500 мянга тонныг гадаадаас авдаг,үүний талыг нь белорусаас авч бусдыг голдуу латин америкийн орнуудаас авдаг гэсэн Энэ нь гахай тахиа үхрийн мах , Мэдээж хятадууд ч өөрийгөө махаар хангах тоггтсон уламжлалт системтэй байгаа, Манайхаас мах бараг авахгүй болоод байгаа юм шиг байна лээ
Нэргүй 2025-11-04 203.217.139.240
Хэн ялах нь хэнд хамаатай юм