"Салбарынх нь дундаж цалингаар сайдын цалинг тогтоовол ямар вэ гэдэг асуудал яригдсан"

"Салбарынх нь дундаж цалингаар сайдын цалинг тогтоовол ямар вэ гэдэг асуудал яригдсан"

"Салбарынх нь дундаж цалингаар сайдын цалинг тогтоовол ямар вэ гэдэг асуудал яригдсан"

Ардчилсан намын бүлэг өнөөдрийн /2025.11.03/ ээлжит хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар дараах мэдээллийг хийлээ.


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ:

-Эрүүл мэндийн салбарын санүүжилт, цалин, чанар зэрэг асуудлыг хэлэлцлээ. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нурчихсан гэхэд болохоор байна. Иргэд даатгал төлдөг ч очоод үйлчилгээ авч болдоггүй, хувиасаа төлбөр тооцоогоо хийдэг гэхчлэн олон, олон асуудал бий болсон. Монгол Улс  төсвийнхөө өндөр хувийг эрүүл мэндийн салбарт оруулдаг ч өгөөж байдаггүй салбар болсон. Дэлхийн хөгжингүй орноос ч өндөр хөрөнгө оруулалтыг эрүүл мэндийн салбарт хийсэн ч үр өгөөж, үр нөлөө байхгүй. Эмнэлгээс гадуур нас барж байгаа иргэний тоо өссөн зэрэг асуудалтай салбар болсон.

Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын дундаж цалин 2.5 сая төгрөг. Монгол Улсын дундаж цалин 2.7 сая төгрөг. Эрүүл мэндийн салбарынхны дундаж цалин улсын дунджаас бага байна.

УИХ-ын гишүүд ард иргэдийн төлөөлөл юм бол иргэнийхээ ажил хөдөлмөр эрхлээд авч байгаа дундаж цалингийн хэмжээгээр цалин авдаг болбол ямар вэ. Салбарынхаа дундаж цалингаар сайд нь цалинждаг байвал ядаж цалингаа сайд мэддэг байх юм биш үү.

Хамгийн өндөр нь уул уурхайн салбарынхны дундаж цалин 5 сая төгрөг юм байна, хөдөө аж ахуйн салбарын дундаж цалин 2.1 сая гээд сар бүр гаргадаг статистик байна. Зөв гэхэд хаашаа юм ийм бодлогын шийдэл гаргавал яасан юм бэ гэдэг зүйл яригдсан.

Улс төрийн намын тухай хуулийн санхүүжилттэй холбоотой асуудал бүхий хууль орж ирж байна. Улс төрийн намын тухай хуульд зааснаар энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөрт багтаан намууд мөрийн хөтөлбөрөө нийцүүлэх ёстой. Нийцүүлэхээс өмнө нэр бүхий гишүүд энэ хуулийн төслийг өргөн амэдүүлсэн.  Дээрх хуультай холбоотойгоор төрөөс өгч байгаа санхүүжилтийн 50 хувиас ихгүй хэмжээний орлогыг  улс төрийн нам олох ёстой гэх утга агуулга бүхий заалт байсныг өөрчилье гэж байгаа. Ардын намын зүгээс гарч байгаа санаачлага.  Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ. Олдог орлого ихтэй,  хөрөнгө мөнгө ихтэй, түрээсийн орлого ихтэй, том байшинтай. Улс төрийн нам гэхээс илүүтэй аж ахуй нэгж шиг ийм байгууллага болоод хувирсан.  Энэ орлого нь энэ хуулинд нийцэхгүй их учраас нэг дансаар бус олон дансаар авдаг болъё гэх зэргээр хуульд нийцэхгүй  нэмэлт өөрчлөлт өргөн барьж байгаа. Энэ бол зарчимгүй шаардлага юм аа гэж бүлгийн гишүүд үзсэн.

Монгол Улсад өнөөдөр гарч байгаа авлига хулгайн асуудал нь төрийн өмчтэй холбогддог. Дахиад нэг алхах юм бол утасны үзүүр нь улс төрийн нам руу орох нь тодорхой гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эрднээ 2025-11-03 66.181.178.234

Сайдын цалинд нь болж сайд болдог гэж чи бодоо юу. Төсвөөс хулгайлах л гэж сайд болдош юм дуракаа

Avatar

Нэргүй 2025-11-03 103.11.195.66

Энэ нэг дүнхүү гар юу ч яриад байгаа юм, попрох гээд ядчих юм аа, ийм дуракаар даргаар тавьчих ч гэж дээ энэ АН нам. МАН хагарсан энэ үед АН-ыг бэхжүүлэх хүчирхэгжүүлэх зөндөө л арга зам байна. Тэгсэн Ерөнхийлөгчийн өвөрт ороод хууль бус дарангуйллалыг нь өөгшүүлээд арчаагаа алдаад л бх юм.

Avatar

яааг зөв, ёстой гоё хэллээ 2025-11-03 158.59.146.30

яааг зөв, ёстой гоё хэллээ
яааг зөв, ёстой гоё хэллээ
яааг зөв, ёстой гоё хэллээ
яааг зөв, ёстой гоё хэллээ
яааг зөв, ёстой гоё хэллээ
яааг зөв, ёстой гоё хэллээ

Avatar

Нэргүй 2025-11-03 203.91.115.42

Сайдын цалин яахав. Төсөв дэх хулгайгаа цэгцэл. Дэд албан тушаалуудыг цомхотго.

Avatar

Нэргүй 2025-11-03 188.162.241.151

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!

Avatar

Нэргүй 2025-11-03 59.153.114.232

ХЯНАЛТЫН МЕНЕЖИР НЭРТЭИ ХУЛГАИЧУУДЫН ЭРГҮЛЭН ТАТАЧ

Avatar

avilaga hulgaigaar amii zuudag humuusees- uilchilgeegui iljgen sanaagaa zogsogoochee 2025-11-03 134.176.170.23

saidiin tsalin he'd ch basin -hamaagui

Avatar

Нэргүй 2025-11-03 66.181.179.95

Ер нь бол зөв. Одол АН- ынхан тэр олог БЭТ, өөр юу ч билээ Чанарын менежер ч билүү хэрэггүй олон хулгайчуудын хулгайлж байгаа цалинг буцаан татах дээр асуудал дэвшүүл

Avatar

Нэргүй 2025-11-03 66.181.183.69

Зөвхөн сайдууд биш УИХ-ын бүх гишүүдийн цалинг бас энгэж ижил багасга, Тэгээд төрөө дампууруул,Энэ заваан хэрүүл дунд хэдхэн төгрөгний төлөө ядартал сууж зовж байснаас хувийн бизнесээ хийгээд явах нь хамаагүй дээр юм гэж Нараа гишүүн хэллүү, Нараа шиг шудрага хүмүүс явж хэдэн луйварчид үлдэг, Эх оронч дүр эсгэн бүхнийг хуурсан луйварчиддаа удирдуулцгаая
+

Avatar

Нэргүй 2025-11-03 59.153.113.105

KKKKKKKKKKKKKKKK САЙД НАР ЦАЛИНГАА ТООЖ ХАРААЧ…. ЦАЛИНГҮЙ БАЙСАН Ч ТООХГҮЙ ШҮҮ ДЭЭ…. ЯАГААД САЙД БОЛОХ ГЭЖ ҮХЭН ХАТАН ТЭМЦЭЛДДЭГИЙГ МЭДЭХ ҮҮ…. ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ, АРД ТҮМНИЙ БАЯЛГИЙГ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ТЭР ШҮҮ ДЭЭ…

Avatar

Нэргүй 2025-11-03 59.153.115.103

Сайд нь салбарын дундаж цалин аваад амьдардаг болох уу? Салбарынхан нь сайдтайгаа ижилхэн хулгайч болоод цалингаа тоодоггүй болох уу?

Avatar

Салбар 2025-11-03 202.9.46.11

Тэгвэл цэрэг, цагдаа хамгийн бага болж хувирна. Гол нь нөгөө НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДЫН САЛБАР гэхүү, ямар ч байсан хулгайч нарын хулгайн орлого No1 хэвээрээ үлдэнэ.

Avatar

зочин 2025-11-03 66.181.183.69

Тэгвэл төрийн албанд ялангуяа сайдын албанд ажиллах хүн үгүй болно Гэхдээ арай ч бүрэн алга болохгүй Эрх тушаал ашиглан нийгмийн өмч идэж уухад мэрэгшсэн АН-ын хулгайч луйварч баячууд бүр цалингүй ажиллахад ч бэлэн б**х

Avatar

Зочин 2025-11-03 103.212.116.242

овоошдээ одоо л нэг олигтой юм хэллээ

Avatar

Зочин 2025-11-03 59.153.113.191

Энэ бол маш зөв шүү

Avatar

Нэргүй 2025-11-03 59.153.113.105

KKKKKKKKKKKKKKKK САЙД НАР ЦАЛИНГАА ТООЖ ХАРААЧ…. ЦАЛИНГҮЙ БАЙСАН Ч ТООХГҮЙ ШҮҮ ДЭЭ…. ЯАГААД САЙД БОЛОХ ГЭЖ ҮХЭН ХАТАН ТЭМЦЭЛДДЭГИЙГ МЭДЭХ ҮҮ…. ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ, АРД ТҮМНИЙ БАЯЛГИЙГ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ТЭР ШҮҮ ДЭЭ…

Avatar

уншигч 2025-11-03 43.228.130.66

санал нэг байна.

Avatar

Нэргүй 2025-11-03 202.21.109.9

яаж ч бодсон яаж болох вэ.Энэ санал гаргаж байгаа хүмүүс өөрсдөө тийм цалингаа аваад үзээч.ер нь хүнд хүний хийж байгаа ажил амархан харагддаг бгаа юм шиг харагддаг бх Гэхдээ ажилгүй хүн л шүүмжлэгч атаархуу байдагдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж