Канад, израиль гаралтай тэрбумтан Сильван Адамс Ираны пуужингийн цохилтод өртөж, сүйрсэн Израилийн эмнэлгийн сэргээн босголтод 100 сая ам.доллар хандивлах болжээ. Израилийн Негев цөлийн бүсийн ард иргэдэд үйлчилдэг Сорока эмнэлэг Иран, Израилийн 12 хоног үргэлжилсэн мөргөлдөөний оргил үеэр буюу зургадугаар сарын 19-нд цохилтод өртсөн.
Сильван Адамс хэлэхдээ "Иранд өгч буй бидний хариулт бол эмнэлгийг илүү том болгож, илүү сайжруулж сэргээн босгох явдал. Яг пуужин унасан тэр газарт, Негевийн нийслэл Беершеба хотод бид Ойрхи Дорнодын хамгийн дэвшилтэт, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй эмнэлэг барина" гэсэн юм.
Израилийн өмнөд хэсгийн эрүүл мэндийн системийг сайжруулахад 300 сая ам.доллар төсөвлөөд буй. Сильван Адамсын хандив үүний нэг хэсэг юм. Үлдсэн хэсгийг нь засгийн газар болон Израилийн эрүүл мэндийн даатгал "Clalit Health Services" хариуцана.
Израилийн "Premier Tech" дугуйчдын багийн хамтран эзэмшигч Сильван Адамс нь Израилийн спорт, эрүүл мэнд, боловсролын салбарыг дэмждэг гэдгээрээ алдартай.
3,593.62
















































Зочин 2025-11-03 66.181.179.71
зайл
Нэргүй 2025-11-03 59.153.114.149
жинхэнэ еврей гэж ийм хүчирхэг хүмүүс дээ.