Дархан аварга Б.Бат-Эрдэнийн захиас шүүмжлэл дагуулав

Дархан аварга Б.Бат-Эрдэнийн захиас шүүмжлэл дагуулав

Дархан аварга Б.Бат-Эрдэнийн захиас шүүмжлэл дагуулав
Дархан аварга Б.Бат-Эрдэнэ өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгуулсан Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах бөхийн барилдааны үеэр залуу бөхчүүдэд хандан хэлсэн үг нь олны шүүмжлэлийг дагуулав. Тэрбээр "Өсвөрийн бөхчүүд нэгэндээ тахим өгч авахдаа хүндлэлтэй хандаж, сэтгэл хөөрлөө хамаагүй илэрхийлж байна. Энэ нь монгол бөхийн ариун ёс жудагт нийцэхгүй хүүхдүүд ээ" гэж хэлсэн нь зарим бөх сонирхогчдын дургүйцлийг хүргэсэн бол нөгөө хэсэг нь залуу үедээ зөв захиасыг хэлсэн гэдэг байр суурийг илэрхийлж байгаа юм.
Үндэсний бөхийн өсвөр үе залуучуудын улсын аварга шалгаруулах барилдааны 16 насанд 107, 17 насанд 112, 18 насанд 93 бөх гурван өдөр уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас 2025 оны Үндэсний бөхийн улсын аваргууд тодорсон. Ирэх он буюу 2026 оны Өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан Архангай аймагт зохион байгуулах гэнэ.
16 насанд:
1-р байрт: Р.Омар /Дархан-Уул БТСГ/
2-р байрт: Э.Сэрдамба /Эв Монгол клуб/
3-р байрт: Б.Энхболд /Увс БТСГ/ 6 даваа
4-р байрт: П.Сэржбүдээ /Аваргууд академи/
5-р байрт: Э.Тэмүүлэн /Чөлөөт бөхийн Арслан клуб/
6-р байрт: С.Самданшарав /Хөвсгөл БТСГ/
7-р байрт: М.Жаргалсайхан /Алдартан дэвжээ/
8-р байрт: Э.Үлэмжбаясах /Сүхбаатар аймаг БТСГ/
9-р байрт: Б.Тэмүүлэн /Мон-Алтиус ахлах сургууль/
10 -р байрт: Б.Батбилгүүн /Алдар спорт хороо/
Уран барилдааны шагналыг Хөвсгөл аймгийн БТСГ-ын С.Самданшарав
Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Хутагтын их хүчтэн дэвжээний Г.Элбэгсайхан
17 насанд:
1-р байрт: А.Тайванбат /Хэнтий БТСГ/
2-р байрт: О.Мөнгөн-Эрдэнэ /Баянхонгор БТСГ/
3-р байрт: Б.Баднаанямбуу /Хөвсгөл БТСГ/
4-р байрт: Э.Саруул-Эрдэнэ /Дархан-Уул БТСГ/
5-р байрт: Г.Золбоо /Аварга дээд сургууль/
6-р байрт: Г.Өрнөхбаяр /Эв Монгол клуб/
7-р байрт: Н.Амартүвшин /Алдар спорт хороо/
8-р байрт: Л.Билэгдэмбэрэл /Булган БТСГ/
9-р байрт: Т.Анхбаяр /СХД БТСГ/
10 -р байрт: О.Канчинлхагва /Увс Өлгий сум/
Уран барилдааны шагналыг Уьс аймгийн БТСГ О.Мөнхбаатар
Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Дүнжингарав дэвжэнтй Ц.Буянтогтох
18 насанд:
1-р байрт: Ш.Батырбек /Тастүлек дэвжээ/
2-р байрт: Б.Ганбаатар /Алдар спорт хороо/
3-р байрт: А.Буянжаргал /Эв Монгол клуб/
4-р байрт: Д.Мөнх-Отгон /Увс БТСГ/
5-р байрт: Б.Энхтөгөлдөр /Аварга ДС/
6-р байрт: Ц.Өсөхбаяр /ҮБТИС/
7-р байрт: Е.Ховланды /Таван богдын Бүргэдүүд клуб/
8-р байрт: Н.Батсуурь /Дорноговь БТСГ/
9-р байрт: А.н Б.Мөнхжин /Дархан-Уул БТСГ/
10 -р байрт: Э.Бат-Эрдэнэ /Хутагтын Хүчтэн дэвжээ/
Уран барилдааны шагналыг Тастүлек дэвжээний Ш.Батырбек
Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Сэлэнгэ аймгийн БТСГ Б.Бат-Оргил
Залуучуудын 19-20 насны ангилалд
1-р байрт: с.з Т.Дөлгөөн /Аваргууд академи/
2-р байрт: с.з Д.Нарантулга /Эв Монгол клуб/
3-р байрт: з.б А.Энхбаяр /Алдар спорт хороо/
4-р байрт: с.з С.Нуртилек /Алдар спорт хороо/
5-р байрт: с.н Б.Тэмүүжин /Алдар спорт хороо/
6-р байрт: с.з С.Баярбаатар /Эв Монгол клуб/
7-р байрт: с.з Г.Хангарьд /Увснуур гал/
8-р байрт: с.з Э.Бат-Өлзий /Эв Монгол злуб/
9-р байрт: с.з У.Мөнгөншагай /Алдар спорт хороо/
10-р байрт: с.з О.Нямдорж /Архангай БТСГ/
Уран барилдааны шагналыг с.з Алдар СХ-ны У.Мөнгөншагай
Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Хэнтий аймгийн БТСГ с.з ГЛувсандорж нар тус тус хүртжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

52 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-11-03 202.55.191.130

завтай юм бэ

Avatar

Нэргүй 2025-11-03 202.55.191.130

энүүхэнд бухимдаж байдаг

Avatar

Tenger 2025-11-03 212.195.75.34

МУДДДДДАварга Б.Бат-эрдэнэ аваргыг олон юм ярилаа гэж хуцаж донгосч байгаа хүмүүсд хэлэхэд энэ хүн мянгантай хэлэх эрхтэй, ёс жудаг сахиулах үүрэгтэй аварга хүн шүү!
Түрүүлсэн бөхийн сэтгэл хөдлөлийн дээд цэг нь давчихаад эр бяр идэрийн жавхаа хийморио гайхуулан дээр дээр дэвэн дэвдэг сайхан уламжлал байдаг ба тахимаа авчихаад тугаа тойрохдоо цог золбоо хийморьтой тойрдог юм! Бид уламжлалаа нягт чандлан барьж байж энэ сайхан үндэсний бөхөө дээдлэн хөгжүүлэх учиртай!
Бусдаар орилж чарлаж, цовхчи

Avatar

Бадарч 2025-11-03 202.126.88.67

Аваргын ам арай түргэн хөдлөөл байх болсон бнлээ шүү. Зөв өтлөхөд учир их бий

Avatar

ИРГЭН 2025-11-03 66.181.187.197

Бат-Эрдэнэ аваргыг төрүүлчихээд гараа өргөөд дэвхэрч байхыг нь үзээгүй юм бн, ер нь 1990- өмнөх үндэсний бөх, бусад спортод ч ялгаагүй ингэж үсэрч дэвхэцэж байхыг мэдэхгүй юм бн!!

Avatar

Өндөр настан 2025-11-03 202.126.89.30

Зовлогоо дааж үсрэхгүй л дээ . Тийм ч болохоор уяж барилддаг биз.

Avatar

Иргэн 2025-11-03 66.181.187.197

Цөвүүн цагт хүмүүс нь хүртэл мунхаг болдог гэдэг үнэн юм бн даа!!! Ардчилал шинэчлэл гээд ойлгочихсон лойчихсон Монголчууд боллоо шүү яаанаа!!

Avatar

Нэргүй 2025-11-03 202.21.115.186

Өнөөгийн хүмүүс хөгшин залуугүй хүнээс үг сонсож чадахаа байчихсан. Аварга бөхөөс бөхийн ёс жудагийн талаар үг сонсохгүй өөр хэнээсээ сонсох гээв. Цяцганууд

Avatar

Нэргүй 2025-11-03 158.59.146.30

аварга буруу үшйл хэлээгүй байна

Avatar

Иргэн 2025-11-03 59.153.112.65

Ийм хүний үгийг сонсож, авах гээхийн ухаанаар хандаж чадахгүй бол бөхчүүд гээд яахав дээ. Аварга хүн, ахмад бөх хүн шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-11-03 202.170.66.4

Даруу зантай хүлээцтэй хүүхдүүд л өсөх байхдаа

Avatar

Нэргүй 2025-11-03 178.174.229.45

GAR HULUU ARVAGNUULAAD USERCH GUIGEED BALAITAAD BDAG BOLSON BNA LEE MUU TENEGUUD KKK

Avatar

Зочин 2025-11-03 202.9.40.117

Японы сумогийн бөхчүүд орилж чарлаад үсрээд тэврээд үнсэлдээд маргаад хэрэлдээд байдаг гэсэн. Манай залуучууд японы сумо үзээд дуурайгаад монгол заншлаа нулимаад байгаа байхаа.

Avatar

Зочин 2025-11-03 202.179.26.226

Ахмад хүн хүүхдүүдэд хандаж сэтгэлийн үгээ хэлсэн нь буруу гэж үү. За, ер нь 1990- ээд он хүртэл шүтэх бишрэх, ёс зашил, хүндлэх дээдлэх зүйлгүй шахам цаг үед төрж өссөн одоогийн өвөө, эмээ, эцэг, эхчүүдэд нь хүн хүнээ хүндлэх, ёс жудагтай байх, төлөв даруу байхын тухайд хэлсэн үг бараг ойлгогдохгүй, огт таалагдахгүй байгаа байх

Avatar

Нэргүй 2025-11-03 66.181.185.45

Бат-Эрдэнэ бөхийн хувьд аль хэдийнээ ДИНОЗАВР болсо н доо, улс төрчийн хувьд бол ерөөсөө ч амь ороогүй ЗОМБИ ! Одоо ингэж юм юманд ад болоод яахав дээ, дуугүй л байвал их сүртэй ш пээ, хө !

Avatar

Нэргүй 2025-11-03 202.9.40.18

Хоёр насанд казах хүн төрүүлсэн байх юм. Кахаууд ч монголын бүх зүйлийг өөрийн болгох гэж зүтгэж байгаа энэ цаг үед түрүүлдэг нь муугийн цондон байж болох юм. Одоо Казахстанчууд монгол үндэсний бөх бол кахахын куреш барилдаанаас санаа авч хуулбарласан гэж ярьцгаана. Түүнйи баталгаа нь 2 казах хүүхэд монгол бөхийн барилдаанд түрүүлснийг жишээ болгоно.

Avatar

Хотын уугуул 2025-11-03 125.187.48.138

захиас биш зүгэар л хүүхдүүдэд хандаж хэлсэн сургаалийн үг л байна. Зөв л юм хэлсэн байна. Үүнд нэг их эмзэглээд эсвэл шүүмжлээд байх зүйл огтхон ч алга.

Avatar

J.Erka 2025-11-03 66.181.160.23

Б.Бат-Эрдэнэ аварга бол Монгол бөхийн цуутай аваргуудын нэг гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй … Түүний амнаас унасан монгол бөхийн талаарх сургаал үг хэнд ч илүүдэхгүй, харин улс төрд ч дархан аварга байгаагүй гэж хэлэх хүн байх л байх гэхдээ ноён
нуруутай, түшигтэй, тулгууртай байсныг МАН мартаагүй байлгүй дээ …

Avatar

Нэргүй 2025-11-03 202.9.40.18

Аварга зөв л хэлсэн байна шүү дээ. Нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж яагаад болохгүй гэж. Тахимаа өгөхдөө жудагтай бай гэж хэлсэн нь яагаад буруудаад байгааг ойлгохгүй байна. Тахимаа өгөхгүй байх ёстой юмуу. Эсвэл өгсөн ч унагсан бөхөө ёворч бас заналхийлж өгөх ёстой юмуу. энэ бол аваргыг МАН хүн гэдгээр нь түүний хэлсэн бүхнийг нь буруутгадаг АН-ынхны хийж байгаа л ажил юм. Тэдний намын хүмүүс л буруутгана. Жирийн иргэд буруутгахгүй. Аварга зөв л зүйл зах. Яагаад буруутгаад байгааг тэгвэл бичээч

Avatar

хөлдүү 2025-11-03 45.117.35.37

Шуналтай, тэнэг, муйхар амьтан юугаа захив гэж дээ, атаархал л байхгүй юу.

Avatar

Нэргүй 2025-11-03 202.21.126.30

Чи л хөлдүү мал байна

Avatar

ЗӨВ ЗӨВ 2025-11-03 202.126.89.121

Зөв шдээ
Хүн болох багаасаа
Энэ аугаа хүний үгийг сонсоно гдг ховор хувь тавилан байх шүү

Avatar

зочин 2025-11-03 66.181.166.196

БатЭрдэнэнийг монголлчууд одоо өөрөөр хардаг болсон, аварга энэ тэр одоо огт хамаагүй л дээ, зүгээр л улстөрийн нэг алиа салбадай, улстөрөө л хийгээд солиороод явж байвал таарна

Avatar

Бөхөөрөө бол энгүй шүү дээ 2025-11-03 104.28.133.26

Женко ч гэсэн Жудогийн Холбооны Ерөнхийлэгч байхдаа зөндөө медальтан төрүүлсэн. Манайхан хүнийг чаддаг юмыг нь хийлгэх хэрэгтэй. Дархан аварга байх, Ерөнхийлэгч / Улстөрч байх хоёр шаал өөр

Avatar

Del 2025-11-03 202.55.188.41

аваргын зөв

Avatar

зочин 2025-11-03 64.119.30.210

Батсуурь гэж новоо яах вэ. ХҮн хог шүү бөх биш араатан

Avatar

Увс аймгийн ахмад хүн 2025-11-03 66.181.185.45

Тиймээ, Алтан цомын тэр сайхан барилдаан дээр нэг өдөр хоёр ч хүнийг а**х шахлаа шүү дээ !
Зоригтбаатарыг хашлага мөргүүлж, тархийг нь задартал хагалах гээд арай барсангүй !
Дүгэрдоржийг суудал хоорондын шатруу хар тэнхээгээрэ
э шидэж чихээд алангаа алдлаа ш дээ !
Дархан чимэг дээр нь одоо"БУЗАР" чимэг нэмэж өгье, яахав Монгол Улс түүхэндээ нэг "Бузар дархан аврагатай" л болно биз.
Үеийн үед сургамжтай, бүр зүгээр юм биш үү !!!

Avatar

зочин 2025-11-03 66.181.182.124

Наадам үзэж байхад давчихаад ,дахимаа авахгүй аавдаа очиж үнсүүлнэ, гараа гозолзуулж гүйнэ үсэж цовхорч дэвнэ,унаслн давсан хоер тэвэрч үнсэлдэнэ сэтгэлийн хөөрлөө ч гаргана. лаа.Нэг л их төрөх дөхсөн эм шиг гэдэс хүзээтэй нөхдүүд ес жаяг гэж байхгүй.

Avatar

Нэргүй 2025-11-03 66.181.185.45

Унасан, давсан хоёр бөх бие биендэн баяр хүргэж тэврэл дэх нь буруу юмуу ?! Ер нь хуучинтайгаа хэт зууралдах нь мөхөхийн л шинж шүү, хүний ниймийн соёл иргэншлийн түвшинд амьдарцгаая !!!

Avatar

Нэргүй 2025-11-03 172.91.182.247

Казах хүүхдүүд л төрүүлжээ. Эргүү бөхийн манлайлал ийм л байдалд хүргэж байна

Avatar

Нэргүй 2025-11-03 66.181.189.31

аваргын хэлсэн үг зөв

Avatar

Зочин 2025-11-03 66.181.184.146

нүүрэн дээрээ нэг сүрхий амьтан. нэдэр дээрээ нэр төрд дуртай асар шуналтай мулгуу. Сонгуулийн чимээгээр ингэж яваа юм

Avatar

Зочин 2025-11-03 45.117.34.67

Аваргын түмэн зөв ш дээ, тахимаа өгөхдөө нэг нэгэндээ хүндлэлгүй хандаж байгаа нь байнга харагддаг. Сэтгэл хөдлөлөө нууж бөхийн ёс жудгийн хэм хэмжээнд илэрхийлэх ёстой ш дээ. Хэн юугий нь шүүмжлээд байгаан.

Avatar

shd-2025 2025-11-03 103.10.20.198

Монгол хүн, монгол бөх угаасаа даруухан сайхан жудагтай байхын сайхан ах хүний эрхэм сургаал байна. Ахмад үеэ сонсохгүй болтлоо ёс зүйгээр ядуурч болохгүй шүү. Ард түмэн минь. Хүн ахтай дээл захтай, ах нь сургаж, дүү нь сонсдог гэсэн ард түмний сургаал бол зүйгээр нэг үг бишээ. Сонсож сурцгаа Монголчууд минь

Avatar

Нэргүй 2025-11-03 104.28.68.90

Бат эрдэнийн зөв шүү. Яагаад гэвэл хаяад дэвдэг тодорхой зан үйл байж байхад өөр янз бүрээр баярласан сэтгэлээ илэрхийлээд байвал энэ чинь утгаа алдана, хэлбэрээ алдана, монгол бөх гэж зэрлэгүүдийн соёлгүй улсуудын спорт шиг харагдана. Тэхээр дэг жаяг, ёсыг дүрэмдээ тусгах хэрэгтэй. Энэ зун гэхэд л түрүүлсэн үзүүрлэсэн 2 тэврэлдээл, гарч дуулаал, басу очоод л энэ бол буруу шүү. Энэ спортыг хэлбэргүй, утгагүй, ойлгомжгүй, зэрлэг бүдүүлэг болгож байна. Янз бүрийн емоцитой хүмүүс янз бүрээр өөрийн

Avatar

Llrпста 2025-11-03 202.9.46.11

Хадгаламж Банкийг тоносон хулгайч казино БатЭрдэнэ Хүрэлсүхтэйгээ данхтайгаа үхтүгэй!!!

Avatar

Нэргүй 2025-11-03 59.153.113.82

Хаанаас гараад ирсэн ЭРГҮҮ ТӨЛӨГ вэ чи???

Avatar

Нэргүй 2025-11-03 103.229.123.134

Бат-Эрдэнэ сонгууль дөхлөө гээд л тэнэгтэж эхэлж байгаа юм тэрнийг мэдэж ядах юмгүй

Avatar

Зочин 2025-11-03 202.126.88.167

Энд шүүмжлэх юм юу ч алга байна ш дээ, зөв захиас байна аврагын

Avatar

зочин 2025-11-03 66.181.183.69

Монголын талцал хэрүүл тэмцэл зэрлэг зан авир хүүхдүүдэд хүртэл нөлөөлөх боллоо, Хүүхдүүдэд хандаж бөх хүн сэтгэлийн хөөрлөө дарж даруу төлөв байх хэрэгтэй,Бусдад хүндэтгэлтэй хандаж бай гэсэн нь зарим хүний дургүйг хүргэж гэнэ,Зах зээл шунал ийм л бузар зүйлийг буй болгодог, Хүүхдүүдийн зан төлөвийг эвдэх гээд, АНУ-д хүүхдүүд бүр 12-13 наснаас хар тамхи хэрэглэх шинжид ордог гэсэн Манайх ч бас ийм болох б**х аа Хүүхдүүдээс дор ухаан нь бузардсан адгтйн этгээдүүд монголоор дүүрэн боллоо

Avatar

Нэргүй 2025-11-03 59.153.113.82

Монгол хэлээ, Монгол ёс заншил, Монгол соёлоо мэддэггүй ОРКУУД л тэнэгтэж байхгүй юу даа.

Avatar

Нэргүй 2025-11-03 202.70.38.50

Монгол ахуй ухаанаа хаяж гадаад орны үг хэллэгэнд уусч байгаа хүмүүс л бухимдах байх доо юу ч гэхэв энэ сайт нь ийм юм бичиж л байдаг

Avatar

Нэргүй 2025-11-03 66.181.179.56

Монгол бөхчүүд нь Допинг уугаад барилдаж чадахгүй болчихсон. Ингээд Монгол бөх нь Казакынх боловоо хөөрхий. Морины уралдаанд э****з морь түрүүлдэг, Төрийн толгойд Хятадын Эрлийзүүд…

Avatar

Нэргүй 2025-11-03 66.181.185.45

Халх монголчуудснь өөрсдөө даанч хамжааргагүй тэнэгтээд байвал яг ингэхээс өөр яах билээ дээ !

Avatar

Нэргүй 2025-11-03 202.126.88.107

энэ үгэнд эргүү л биш бол юунд нь эгдүүцдэг байна аа ! монгол бөхийн ёс жудагийг их аварга Бат-Эрдэнэ аварга шиг үлгэрлэн ирсэн нь хэд бол оо ! Ямар ч хүчтэнийг давсан хэзээ ч хуруугаа гозойлгон гүйж хэзээ ч алгаа ташин дэвхцэж хэзээ ч хэн нэгэн рүү гүйн үсэрч хүзүүдэн уйлж байхыг нь хараагүй ч давааныхаа дараа дотоод сэтгэлийнхээ бяр тэнхээг эрэлхэгээр илэрхийлэн дэвж байсаныг нь түмэн харсан даа

Avatar

ЗочинУнасан бөх сайхан тахимаа өгөөд явахад үзэгчид дуртай байдаг юм 2025-11-03 103.212.117.184

Зөв л хэлсэн байна шүү дээ. ДЭЭР ҮЕИЙН БӨХЧҮҮЛ ХАЙНЦВАЛ "ТА ДАВСАН, ҮГҮЙ ТА ДАВСАН "гэдэг хэлдэг жудагтай бөхийн түүхэн уламжлал бий. Одоо зэрэг дэвээд байсан нь гайгүй болж, бичлэг хүлээдэг болсон байна. Зөв. Ахиц гарч байна.Унасан бөх сайхан тахимаа өгөөд явахад үзэгчид дуртай байдаг юм

Avatar

444 2025-11-03 43.228.129.131

Зөв сургаал байна

Avatar

Нэргүй 2025-11-03 202.126.89.93

Хүнээс үг сонсож чадахаа бролиж дээ хөөрхий

Avatar

Зочин 2025-11-03 202.126.92.98

Дархан аварга зөв хэлсэн байна. Өөрөө монгол бахөд ёс зүйтэй жудагтай аварга байсан шүү.

Avatar

Хаха 2025-11-03 202.9.40.89

Өө бөхийн талаар Ба аваргатай юу ярихав дээ. Бөх гэдэг чинь энэ хүн өөрөө. Бөхийн тухай энэ хүний хэлсэн үг, бичсэн зүйл бүгд хууль журам, хөдлөшгүй үнэн гэж үзэх хэрэгтэй. Харин тэр улс төр, хуйвалдаан хорлогоон, эдийн засгийг сүйрүүлсэн хуулийн төсөл энэ тэр дээр бол байна шдээ тээ, үхэж далдрахдаа таарсан мaл минь, чи арилж үз, дутаж үз, битгий х** савраа тат, шуналын тулам,золбин гNчий минь л гэж хэлье

Avatar

Нэргүй 2025-11-03 103.212.117.42

Атаархуу шаар вэ,,, ккк

Avatar

Нэргүй 2025-11-03 66.181.176.62

Зөв баилгүи яахав Аварга хүнии үгииг сонсож хүлээж авах хэргтэи

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж