Израиль болон АНУ-ын довтолгооны улмаас эвдэрсэн атомыг байгууламжуудыг өмнөхөөс нь илүү бат бөх болгож сэргээнэ гэж Иран улс Бямба гаригт (2025.11.01) мэдэгдэв. Үүний зэрэгцээ Оман улс Иран болон АНУ-ыг цөмийн хэлэлцээгээ дахин эхлүүлэхийг уриалжээ. Өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны атомын хөтөлбөрийг устгасан гэж мэдэгдсэн боловч үнэн хэрэгтээ хэр их хохирол учирсныг тодорхойлоогүй байсан. Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан өнгөрсөн долоо хоногийн сүүлээр атомын байгууллагад айлчилж, хохирол амссан байгууламжуудыг сэргээнэ гэж мэдэгджээ.
Тэрбээр Ираны эрдэмтэд атомын мэдлэгээ хадгалсаар байгаа гэж онцлон тэмдэглэсэн байна.
Энэ оны зургадугаар сард Израиль улс Ираны эсрэг томоохон цохилт өгч, атомын болон цэргийн байгууламж, орон сууцны бүсүүдийг сүйтгэжээ. Эл үеэр Ираны хэд хэдэн өндөр албан тушаалтан амиа алдсан юм. Үүний хариуд Иран Израилийн хотууд руу пуужингийн довтолгоо хийсэн. Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи долдугаар сард Иранд учирсан хохирлыг ноцтой, хүнд учир хариу арга хэмжээ авсан гэж мэдэгдэж байв. НҮБ өдгөө Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг хориг арга хэмжээгээ сэргээгээд буй.
3,576.03
















































Нэргүй 2025-11-03 66.181.161.211
Илүү бат бөх болгох гэж байснаас агаараас эсэргүүцэн хамгаалах системээ сайжруулж, орос хятадаас хамгийн сүүлийн үеийн сөнөөгч онгоцыг нь худалдаж авсан нь дээр байх.
Нэргүй 2025-11-03 66.181.182.213
хаха уулын доор хийгээд нэмэр болоогүй одоо тамд л байгуулах гээгүй бол өөр хаана гэж
Харин тийм 2025-11-03 66.181.161.211
Тэгснээс агаараас эсэргүүцэн хамгаалах системээ сайжруулсан нь дээр байх
Нэргүй 2025-11-03 66.181.161.211
Тэгснээс америкийн тагнуулын онгоц, сөнөөгч онгоцнуудыг амдан устгах технологио сайжруулсан нь дээр байх
Т1 2025-11-03 202.9.46.11
Илүү гүнд нэтрэх пуужин харваж устгах.
l** 2025-11-03 202.9.46.11
СӨНӨӨ
sgl 2025-11-03 169.133.250.255
T
idtdmg 2025-11-03 169.133.250.255
lying
cymzz Nyraagch lal buchig syrch 2025-11-03 169.133.250.255
pozt
ruling strg buimx) 2025-11-03 169.133.250.255
gere zurchixn yn; xortoi, -eryyl axyin, Ubchlyylex zorilgtoi CtDe gyilagchduin harasmentpr
heating 2025-11-03 169.133.250.255
bed bagsznc